Яагаад ТикТок? Insta DM...

ТикТок видео яагаад хэрэгтэй, ямар видео хийх ёстой талаарх мэдээллийг орууллаа.

Энэ өдрийн мэнд. Дахиад л Лхагва гараг :). TikTok-н бас нэгэн хуулбар болох YouTube Shorts 2020 оноос хэрэглэгчдэд хүрч эхэлсэн. Харин энэ төрлийн видео үзэлт 5 их наяд хүрсэн гэнэ. Яагаад гэнэт энэ тухай яриад эхлэв гэж үү? Өмнөх 7 хоногийн эмхтгэлд ихэнх Reels ямар нэг хариу үйлдэл авч ирэхгүй байгаа талаар мэдээлсэн. Тэгэхээр маркетерүүдийн туршиж үзэх бас нэгэн контентийн төрөл нь YouTube Shorts шүү гэж хэлэх гэсэн юм.

Энэ удаагийн дугаарт:

(1) ТикТок видео яагаад хэрэгтэй, ямар видео хийх ёстой талаарх мэдээллийг орууллаа. Гарааны бизнесүүд, онлайн худалдаа эрхлэгчдээс гадна Walmart, Washington Post гэх мэт томчууд ч ТикТок-т анхаарлаа хандуулж байгааг бас дуулгая.

(2) Инстаграм дээр хэрэглэгчдэд автоматаар DM илгээх ҮНЭГҮЙ аргуудыг танилцуулсан. Бизнес эрхлэгчдийн хувьд заавал ашиглах функц болов уу.

(3) Уламжлал ёсоор Маркетерүүдийн заавал мэдэх ёстой өөрчлөлтүүд.

Ч.Баатарчулуун

TikToк!!!ТикТок хэрэглэгчид өдөрт 197.8 сая цагийг видео үзэхэд зарцуулдаг.

15 секунд хүртлэх хугацаатай богино, босоо формат бүхий хөгжилтэй видеонуудыг TikTok анхлан танилцуулснаар сошиал орчинд жинхэнэ түйвээнийг авч ирсэн гэхэд болно. Тийм ч учраас сүүлийн гурван жилийн хугацаанд сошиал медиа томчууд бүгд л TikTok-г дарж авахаар дор бүртээ үзэж байна гэхэд болохоор.

Facebook, YouTube, Twitter-с эхлээд Pinterest хүртэлх бүх сошиал медиа платформууд ТикТок-г анхаарал хандуулах гол өрсөлдөгчөө болгон онилж авцгаасан.

ТикТок-н богино видеонууд зөвхөн хэрэглэгчдэд ч таалагдаад зогсохгүй маркетерүүдийн заавал сонгох маркетингийн хэрэгсэл нэгэнт болжээ. Яагаад гэж үү? Ийм төрлийн видео хийхэд өндөр төсөв, зардал шаардахгүй. Хамгийн олон хүнд хүрсэн амжилттай ТикТок видеонууд энгийн, бодит бас маш өндөр органик хүртээмжтэй байдаг.

Энэ нь ч гол ялгарах онцлог нь болж TikTok контент бүтээх нь ихэнх бизнесийн байгууллага, брэнд ялангуяа хөрөнгө багатай ч, эрч хүчээр дүүрэн гарааны болон цахим худалдааны бизнесүүдийн хувьд хамгийн амжилттай маркетингийн стратеги болж чадсан.

ТикТок ашиглах нь бизнесийн байгууллагуудад дараах 3 давуу талыг авч ирдэг гэнэ.

👉 Маркетингийн зардал. Төлбөртэй сурталчилгаанд өндөр төсөв зарцуулахгүйгээр TikTok-д асар олон хүнд хүрч чадна.

👉 Анхаарал. Хүссэн ч, хүсээгүй ч богино видео интернэт орчин дахь хамгийн олон хүнд хүрэх формат болчихсон. TikTok контентууд зорилтот үзэгчдийнхээ анхаарлыг татаж, тэднийг тогтоон барихад бизнесийн байгууллагуудад тусална.

👉 Дахин ашиглах боломжтой. TikTok контент амжилтанд хүрснээр сошиал медиа маркетерүүдийн хувьд цаг зав хэмнэх тун чухал нэг зүйлийг авч ирсэн. Та дахин шинэ контент бүтээх шаардлагагүйгээр ТикТок видеонуудаа бусад сошиал медиа сүлжээнд дахин нийтлэх боломжтой.

Хүмүүсийн анхаарал татаж, тэднийг худалдан авагчид болгохын тулд дараах төрлийн контентуудыг ТикТок-д бэлтгэх хэрэгтэй гэнэ:

👉 ТикТок дээр тренд болж буй ая дуу, хошигнол, хэв маягийг сонгон хийсэн видео;

👉 Үзэгчдэд үргэлжлүүлэн үзэх хүсэл төрүүлэх цуврал видеонууд;

👉 Борлуулалтыг дэмжсэн бүтээгдэхүүнд чиглүүлсэн контент;

👉 Дагагчидаа идэвхжүүлж, үнэнч хэрэглэгчдийг бий болгох оролцоо дэмжсэн контент;

За тэгээд та ТикТок од болохоор шийдсэн бол эндээс ТикТок дээр тренд болж буй хамгийн сүүлийн үеийн видеонуудыг хараад аваарай. Амжилт. Та чаднаа.

Insta!!!

Инстаграм хэрэглэгчдийн 72% нь худалдан авсан бүтээгдэхүүнийхээ талаарх мэдээллийг Инстаграмаас олж харсан гэж хариулсан.

Тухайн бүтээгдэхүүний талаарх мэдээллийг Инста постоос чинь харсан хүмүүст DM илгээвэл танайхаас худалдан авах магадлал нэмэгдэх нь ойлгомжтой.

Инстаграм дээр хүмүүст автоматаар DM илгээх 7 арга. (Дагагч байх албагүй бас үнэгүй аргууд!)

(1) - Пост/Рийлс-д сэтгэгдэл-коммент үлдээх. Хэн нэгэн танай пост эсвэл Reels доор коммент бичсэн даруй автоматаар мессеж илгээх боломжтой.

(2) – Story-д хариу бичих.

Хэн нэгэн танай Стори-д хариу бичих үед автоматаар мессеж илгээж, худалдан авалтад чиглүүлэх боломжтой.

(3) – Live видеонд коммент бичих. Та LIVE хийж байна гэж бодъё, бүтээгдэхүүнээ танилцуулж байгаа бөгөөд худалдан авах сонирхолтой хүмүүст хандан "10” гэсэн коммент бичээрэй, би танд 10% хямдралын купон илгээх болно" гэж болно гэсэн үг.

(4) – DM цэс. Хэн нэгэн танай Insta хаяг руу анх удаа DM-ээр холбогдох үед автоматаар мэссэж цэс илгээж болно. Бидэнтэй холбогдох бол энд дарна уу. Бүтээгдэхүүний дэлгэрэнгүй, Хаяг, Байршил, Цаг товлох гэх мэт.

(5) – Story Mention. Хэн нэгэн танайхыг Сторидоо mention хийвэл та автоматаар мессеж илгээж болно. Жишээ нь танай бүтээгдэхүүнийг Стори дээрээ дурьдсан хүнд та "Манай бүтээгдэхүүн танд таалагдаж байгаад баяртай байна! Баярлалаа.” Гэсэн мэссэж илгээж болно. Тэр ч байтугай хямдралын купон ч илгээж болно шүү дээ.

(6) Био хэсэгтээ тодорхой үгээр DM бичээрэй гэсэн уриалга оруулж болно. Шинэ дагагчдыг шууд борлуулалт руу хөтлөх маш түгээмэл үр дүнтэй арга шүү.

(7) Төлбөртэй сурталчилгаа. Төлбөртэй сурталчилгаанаас шууд Инста мэссэж рүү хэрэглэгчдийг чиглүүлж болно. Энэ арга шууд газардах хуудас руу чиглүүлэхээс дор хаяж 50% хямд зардлаар сэжим үүсгэдэг гэнэ шүү.

Энэ бүх боломжийг ашиглахын тулд яах ёстой вэ гэж үү? Чатботтой бол! Бид танай чатботыг 3 хоногийн дотор л угсраад өгнө. Дэлгэрэнгүй мэдээллийг эндээс.

Хэрэгцээт бичиг баримтыг нэг дороос! iCompany.mn

Санхүү бүртгэл, Хууль, Маркетингийн гурвалсан цахим үйлчилгээг хүргэгч https://www.icompany.mn/

Санхүү бүртгэл, Хууль, Маркетингийн гурвалсан цахим үйлчилгээг хүргэгч http://icompany.mn компани, ТББ, Холбоо, Сан шинээр үүсгэн байгуулах хэрэгцээ шаардлагатай хүн бүрт хэрэгцээт бичиг баримтыг нь нэг дор нэгтгэн хүргэж байна.

👉 ХХК буюу Компани шинээр үүсгэн байгуулахад шаардлагатай баримт бичгүүд;

👉 Нөхөрлөл шинээр үүсгэн байгуулахад шаардлагатай баримт бичгүүд;

👉 ТББ, Холбоо байгуулахад шййрдлагатай баримт бичгүүд;

👉 Сан шинээр үүсгэн байгуулахад шаардлагатай баримт бичгүүд;

Яг одоо туршаад үзэхүйц, хэрэгжүүлэх боломжтой маркетингийн зөвлөгөө, мэдээллүүд!

Товчхон, тун хэрэгтэй

Үнэнч хэрэглээ: Энэхүү инфографик-т үнэнч хэрэглээг дэмжих 6 төрлийн хөтөлбөрийг танилцуулжээ.

Подкаст SEO: Подкастаа хайлтын илэрцэд дээгүүр байршуулах бол энд тун сайн зөвлөмжүүд байна шүү.

Турш, суралц: Инста Рийл-н тайлбар текст хэр урт байх нь зохимжтой талаар судалгааны үр дүнтэй танилц.

Сошиал медиад шинээр:

Маркетерүүдийн мэдэх ёстой өөрчлөлтүүд

Meta Creators-т зориулан Facebook хуудсаа хөгжүүлэх хэд хэдэн шинэ боломжууд танилцуулжээ:

❶ Creator Endorsement: Өөрийн дагагчдаа бусад хүмүүсийн хуудсыг дагах урилга илгээх боломжтой болжээ.

❷ Toп Fan-үүдээ автоматаар mention хийн пост, стори хийх шинэ боломжтой. Яг группт шинэ гишүүдийг mention хийж пост хийдэгтэй ижил.

❸ Зөвхөн топ Fan-үүддээ зориулан пост хийх боломж.

❹ 'Rising Creator' тэмдэгтэй болсноор хүмүүст хүрэх хүртээмжээ нэмэгдүүлэх боломж.

Facebook Community Chats хэмээх шинэ функц танилцуулсан нь Facebook группт текст, аудио, видео чат ашиглах боломжийг нээжээ. Discord хэлбэрийн аудио мэссэж илгээх боломж бүхий уг функц нь чатыг ангилах, зөвхөн админ хоорондын гэх мэтээр ашиглаж болох гэнэ.

Твиттер илгээсэн Твиттээ засах функцээ туршиж эхэлжээ. Тестийн шатанд одоогоор Твит илгээснээс хойш 30 минутын дотор хэд хэдэн удаа засах боломжтой байгаа гэнэ.

Meta-н дотоод судалгаанаас эх сурвалж аван The WSJ мэдээлснээр Instagram хэрэглэгчид өдөрт 17.6 сая цагийг Reels үзэхэд зарцуулж байгаа нь ТикТок хэрэглэгчид өдөрт 197.8 сая цагийг видео үзэхэд зарцуулж байгаатай харьцуулах тун тааруухан үзүүлэлт болжээ. Түүнээс гадна нийт Reels-н 1/3 нь өөр платформоос дахин ашиглаж байгаа видеонууд байгаа гэнэ.