• Marketing Newsletter
  • Posts
  • Facebook, Insta сурталчилгааг батлагдахгүй байхад хүргэдэг 17 сэдэв.

Facebook, Insta сурталчилгааг батлагдахгүй байхад хүргэдэг 17 сэдэв.

Өнгөрсөн 9 сард сошиал медиад юу болоод өнгөрөв? (Маркетерүүдийн мэдэх ёстой өөрчлөлтүүд).

Энэ өдрийн мэнд. 2022 оны сүүлийн улирал эхэлчихлээ. :). Өнгөрсөн 9 сард сошиал медиад юу болоод өнгөрөв, маркетерүүдэд зориулсан жагсаалтыг энэ удаагийн дугаарт оруулсан шүү.

Энэ удаагийн дугаарт:

(1) Танай Facebook, Insta сурталчилгааг батлагдахгүй байхад хүргэдэг 17 сэдэв. Одоо баярын, хямдрал урамшууллын бас борлуулалтын үе ойртож байна, сурталчилгаа батлагдахгүй байх ч бас асуудалтай шүү тийм ээ?

(2) Өнгөрсөн 9 сард сошиал медиад юу болоод өнгөрөв? (Маркетерүүдийн мэдэх ёстой өөрчлөлтүүд).

(3) Уламжлал ёсоор Товчхон, тун хэрэгтэй.

Ч.Баатарчулуун

Facebook Ads rejected!!Facebook, Instagram дээрх сурталчилгаа батлагдахгүйд хүргэдэг 17 төрлийн үг хэллэгүүд

Facebook, Instagram сурталчилгаа батлагдахгүй байх тохиолдол гардаг уу? Мэдээж гардаг л байх. Шалтгаан нь таны сонгосон үгийн сонголт байх магадлалтай..

Бид энэ удаад Facebook, Insta сурталчилгаа хийхдээ зайлсхийх ёстой 17 төрлийн үг хэллэгүүдийн талаарх мэдээллийг бэлтгэн хүргэж байна.

Facebook сурталчилгаанд “хориотой үг” ашигласан тохиолдолд ямар асуудал гардаг вэ?

Facebook, Instagram сурталчилгааг нийтлэх товч дээр дарсан даруйд сурталчилгаа шалгагдаж байна буюу “In review” төлөвт ордог. Энэ нь 24 цагийн дотор сурталчилгааг автомат хяналтын процесс. Зарим үед 24 цагаас илүү удаан хүлээгдэх нь ч бий.

Харин Мета-н эхний автоамат хяналтаар асуудал гарсан бол таны сурталчилгаа “Rejected” буюу “батлагдсангүй” төлөвт орно.

Ийм тохиолдолд сурталчилгаа хянах явц удааширч, буцаагдан, сурталчилгаа эхлэх хугацаанаасаа хоцорч эхлэх, тэр ч бүү хэл бүр батлагдахгүй байх гэх мэт асуудлууд гарч эхэлдэг. Тийм ч учраас эдгээр асуудлаас зайлсхийх хамгийн зөв арга нь Метагийн сурталчилгааны бодлогыг эхнээс нь дагаж мөрдөх.

Мета-гийн хувьд зар сурталчилгаанд хэрэглэхийг хориглодог олон үг, хэллэг бий. Эдгээрийг бид 17 ангилалд оруулан нарийвчлан тайлбарлалаа.

1: Нэр

Имэйл, текст мэссэж гэх мэт маркетингийн сувгууд дээр хэрэглэгчдийн нэрийг дурьдах нь тухайн хүнд өөрт нь хандаж байгаа мэт сэтгэгдэл төрүүлэх оновчтой арга байдаг. Гэхдээ Мета-гийн хувьд энэ аргыг ашиглахыг зөвшөөрдөггүй. Тиймээс тухайн хувь хүний нэрийг дурьдсан сурталчилгаа хийх нь асуудал гаргана шүү.

2: Шашин шүтлэг

Хэт хувийн орон зайд халдсан шинж чанартай биш бол шашин шүтлэг нь сурталчилгаанд ашиглах боломжтой сэдэв. Гэхдээ тодорхой зааг хязгаартайгаар ашиглах ёстой сэдэв. Өөрөөр хэлбэл та сурталчилгаа харж байгаа хүний шашин шүтлэгийг мэдэж байгаа мэтээр сурталчилгааныхаа текстийг боловсруулж болохгүй.

3: Нас

Facebook сурталчилгаанд насны тухай дурдсан байхад асуудал гаргахгүй. Гэхдээ танай сурталчилгаа нь тухайн сурталчилгаа хүрч буй хүнд тодорхой насны ангилалд багтаж буй гэдгийг нь мэдрүүлж болохгүй.

4: Арьс өнгө, гарал угсаа

Мөн л дээрх нас, шашин шүтлэгтэй ижил Facebook сурталчилгаанд үндэс угсаа, гарал үүслийг дурдах нь асуудалгүй. Гэхдээ арьс өнгө, гарал угсааны хувьд төвийг сахисан байдлаар хандах нь чухал.

5: Хүйс

Танай сурталчилгаа тодорхой хүйсийн хэрэглэгчдэд хандаж байгаа ч гэсэн сурталчилгааныхаа текст дээр энэ талаар дурьдахаас зайлсхий.

6: Бэлгийн чиг баримжаа

Тодорхой бэлгийн чиг баримжаатай хүмүүст сурталчилгаа хүргэхэд дээрхтэй ижил дүрэм үйлчилнэ.

7: Сэтгэцийн эрүүл мэнд ба хөгжлийн бэрхшээл

Хэрэв та сэтгэцийн эрүүл мэндийн асуудалтай эсвэл хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст туслахыг хүсэж байгаа бол тэдэнд ямар асуудал тулгарч байгааг мэдэх нь чухал биш. Жишээлбэл, сурталчилгаандаа "Та сэтгэлийн хямралаа хэрхэн давж байна?" гэх мэт зүйл бичих ёсгүй.

8: Санхүүгийн байдал

Метагийн хувьд санхүүгийн асуудлыг шийдвэрлэх бүтээгдэхүүн, үйлчилгээг сурталчилахыг хориглодоггүй. Гэхдээ та зорилтот хэрэглэгчдийнхээ санхүүгийн байдлыг мэддэг мэт мессеж тэдэнд өгч болохгүй. Жишээлбэл, “Танайх дампуурлаа зарлах гэж байна уу” гэж хэлж огт болохгүй.

9: Гэмт хэрэг

Хэдийгээр та гэмт хэрэгт холбогдож байсан хүмүүст зориулсан үйлчилгээ санал болгодог байсан ч тэр талаар дурьдахгүй байх нь зүйтэй.

10: Сонгуулийн эрх

Та улс төр, олон нийтийн байгууллага, нэр дэвшигчийг төлөөлж, хүмүүсийг саналаа идэвхтэй өгөхийг уриалсан сурталчилгаа явуулж болно. Гэхдээ тухайн хүнийг сонгуулиа өгсөн эсэхийг мэдэж байгаа мэтээр сурталчилгааныхаа текстийг боловсруулж болохгүй.

11: Үйлдвэрчний эвлэлийн гишүүнчлэл

Танай сурталчилгаа үйлдвэрчний эвлэлийн гишүүд, эсвэл хараахан гишүүн болоогүй хүмүүст хандсан аль нь ч бай, тэдний гишүүнчлэлийн талаарх мэдээллийг сурталчилгаандаа ашиглахаас зайлсхийх нь зөв.

12: Зохисгүй үг хэллэг

Мета компанийн хувьд танай зорилтот хэрэглэгчдэд таалагдах байсан ч, төлбөртэй сурталчилгаанд зохисгүй үг хэллэг, хараалын үг хэлэхийг огт зөвшөөрдөггүй.

Илүү дэлгэрэнгүйг үргэлжлүүлэн манай вэб дээрх нийтлэлээс хүлээн аваарай. Тодорхой жишээ, аргачлалыг бид оруулсан.

Мөн бидний зохион байгуулсан FACEBOOK СУРТАЛЧИЛГААГ ҮР ДҮНТЭЙ ХИЙХ НЬ ОНЛАЙН СУРГАЛТ 10 сарын 10-нд эхэлнэ. Бүртгүүлэх холбоос энд.

Шинээр!!!

2022 оны 9-р сард юу болоод өнгөрөв (Маркетерүүдийн мэдэх ёстой өөрчлөлтүүд)

Meta:✅ Meta Facebook болон Instagram-д төлбөртэй хувилбар гаргахаар төлөвлөж байгаа гэнэ. ✅ Meta Connect эвэнт 10-р сарын 11-нд болохоор зарлагдлаа. ✅ Meta шинэ төрлийн end-to-end encryption-г Messenger, IG Chat-д туршиж байгаа гэнэ. ✅ Meta Reddit-нх шиг гишүүдийн чатыг Facebook группт танилцуулахаар төлөвлөж байна. ✅ Meta Creators-т зориулан Facebook хуудсаа хөгжүүлэх хэд хэдэн шинэ боломжууд танилцуулжээ.✅ Facebook шинэ төрлийн хамтарсан сурталчилгааг танилцууллаа. ✅ Meta гуравдагч аппаас Reels-г нийтлэх боломжтой API-г гаргалаа.

Tiktok:

✅ TikTok BeReal-н хуулбар болох “Tiktok Now” шинэ функцээ танилцууллаа.

✅ TikTok хэд хэдэн оролцогчтой Live видео хийх боломжоо илүү олон хэрэглэгчдэд нээж эхэллээ.

✅ Tiktok-н бүх хэрэглэгчид коммент dislike товчийг ашиглах боломжтой боллоо.

✅ Tiktok видеоны тайлбар текстийн тэмдэгтийн тоог нэмсэн байна.

Instagram:

✅ NFT-г Instagram, Facebook аль алинд нь холбон пост хийх боломжтой боллоо.

✅ Instagram эвэнтийн шинэ функц дээр ажиллаж байна.

✅ Instagram хэрэглэгчид нь өөрийнхөө өмнө нь хийсэн постоо дахин share хийх функцыг нэвтрүүлэхээр туршиж эхэллээ.

✅ Instagram Рийлс-д зориулсан “Add Topics” функцыг туршиж эхэлсэн байна.

✅ Instagram Shopping функцуудээ хасч эхэлжээ.

✅ Instagram Stories-т 60 секундээс уртгүй бол видеог хэд хэд хувааж оруулдагаа зогсоожээ.

Google:✅ Google Хайлтын үр дүнгийн хэсэгт “Quick Read” болон “5-min read” гэсэн шошго байршуулан туршиж байна. ✅ Google хэрхэн “Meta Descriptions” сайжруулах талаарх жишээнүүдийг танилцууллаа. ✅ Google шинээр “Ads setups & Ad group” тохиргооны сонголтуудыг танилцууллаа. ✅ Google газардах хуудас нь шаардлага хангахгүй сурталчилгааг батлахгүй байх бодлогыг энэ сараас хэрэгжүүлж эхэлнэ.✅ Google шинээр HTTPS тайланг Google Search Console-д нэмжээ.

LinkedIn:

✅ LinkedIn нь Meta, IBM, Oracle-тай хамтран мэргэжлийн сертификат олгох хичээлүүдийг санал болгож эхэлсэн байна.

✅ LinkedIn өөр дээрээ пост төлөвлөх сонголтыг туршиж байна.

✅ LinkedIn гишүүддээ ажлын шинэ байрны талаарх мэдээллийг хүргэдэг функцыг танилцууллаа.

✅ LinkedIn “Focused Inbox” хэмээх мэссэжээ удирдах шинэ функц гаргажээ.

Twitter:✅ Twitter Circle-г бүх хэрэглэгчид нь ашиглах боломжтой боллоо. ✅ Twitter-н шинэ подкаст функц Twitter Blue iOS хэрэглэгчдэд хүрч эхэллээ. ✅ Twitter “Add Alt Text to your Images” сануулгыг нийтэд хүргэж байна.

YouTube:✅ YouTube боловсролын байгууллагуудад зориулан ad-free тоглуулагч гаргажээ. ✅ YouTube Music өөрийн дуугаа Instagram Stories-т нийтлэх боломжтой болгожээ. ✅ YouTube шинээр босоо формат бүхий сурталчилгааны байршлыг YouTube Ads-т танилцуулжээ.

Бусад:✅ Adobe Figma-г $20 тэрбум ам.доллараар худалдан авлаа.✅ Canva шинээр Visual Worksuite хэмээх үйлчилгээг танилцуулжээ. ✅ Pinterest шинэ идэвхжүүлэлтийн кампанит ажил эхлүүлжээ. Нэр нь “Don’t don’t yourself”.

Манай сургалт ХЭНД зориулагдсан бэ?

👉 Facebook сурталчилгаагаа ХЭНД хүргэхээ мэдэхгүй байгаа. Сурталчилгаа хүргэх тохиромжтой хэрэглэгчдээ сонгохдоо ХҮНДРЭЛТЭЙ тулгардаг.

👉 Төлбөртэй сурталчилгаа-бүүст хийдэггүй. (Facebook сурталчилгаа хийх талаар мэдлэг туршлага багатай эсвэл хэт их төлбөр мөнгө гарах вий гэсэн айдастай байдаг.)

👉 Facebook төлбөртэй сурталчилгаа бүүст явуулсан боловч, үр дүнтэй байгаагүй. Тиймээс Facebook сурталчилгаа бүүст огт үр дүнгүй гэж үзсэн, дахин явуулаагүй.

Бүртгүүлэх холбоос 👉 http://ow.ly/VY3I50L1zNg

Яг одоо туршаад үзэхүйц, хэрэгжүүлэх боломжтой маркетингийн зөвлөгөө, мэдээллүүд!

Товчхон, тун хэрэгтэй

Инста олон линктэй болох уу: Instagram зарим контент бүтээгчдэд био хэсэгтээ хэд хэдэн холбоос оруулах боломж олгож эхэлжээ.

Цаг нь иржээ: Halloween-р өмсөх хувцасны хамгийн эрэлттэй 10 топ трэндийг Pinterest гаргажээ.

Үз, суралц: 2 цагийн дотор л YouTube Channel үүсгэхэд хэрэгтэй бүхнийг танд заах 7 YouTube видеог эндээс.

Цахим ном: Интернет маркетингт суралцахад шаардлагатай сэдвүүдийг багтаасан ИНТЕРНЕТ МАРКЕТИНГИЙН ТАЛААР А-Я цахим номыг эндээс.

Сануулга болгох нь:

Нөлөөлөгчдөд сануулга болгох шийдвэр гаргажээ

2021 оны 6 сард Kim Kardashian ганц ийм стори Инстаграмдаа оруулаад 250к доллар авсан гэнэ. Харин үүнийгээ АНУ-н SEC-д мэдүүлээгүй гэдэг шалтгаанаар $1.26 сая долларын торгууль төлөхөөр болжээ. Крипто токен сурталчилгаа хийж байгаа бол төлбөр авсан эсэхээ заавал мэдүүлэх ёстой юм бна.