• Marketing Newsletter
  • Posts
  • Хэрхэн Facebook постоо илүү олон хүнд хүргэх вэ?

Хэрхэн Facebook постоо илүү олон хүнд хүргэх вэ?

Хамгийн идэвхтэй хэрэглэгчид Инстагийнх.

Энэ өдрийн мэнд. Дахиад л Лхагва!

Инстаграм ТикТок-д яг ч ялагдчихаагүй юм байна. Хамгийн идэвхтэй хэрэглэгчид Инстагийнх гэнэ одоогоор.

Instagram апп гар утсандаа суулгасан хэрэглэгчдийн 39% нь өдөр бүр нээж үздэг бол, энэ үзүүлэлтээр TikTok 29%-тайгаар 2-т бичигддэг юм байна. Араас нь Facebook, Snapchat, YouTube, Twitter тус бүр харгалзан 27%, 26%, 20%, 18% гэсэн үзүүлэлттэйгээр жагсдаг гэнэ.

Энэ удаагийн дугаарт:

(1) News Feed алгоритм нь хэрхэн ажилладаг, зарим постууд яагаад бусдаасаа илүү олон хүнд хүрч, олны анхаарлыг татаж чаддаг талаар тун хэрэгтэй мэдээлэл гаргажээ.

(2) Сошиал медиа маркетингийн стратеги хэрхэн боловсруулах вэ? нийтлэл зөвлөгөө

(3) Уламжлал ёсоор Товчхон, тун хэрэгтэй.

— Ч.Баатарчулуун

Facebook хүртээмж!!Хэрхэн Facebook постоо илүү олон хүнд хүргэх вэ?

 Facebook-н зүгээс News Feed алгоритм нь хэрхэн ажилладаг, зарим постууд яагаад бусдаасаа илүү олон хүнд хүрч, олны анхаарлыг татаж чаддаг талаар болон Facebook хэрэглэгчдийнхээ хариу үйлдэлд тулгуурлан пост, контентуудыг хэрхэн эрэмблэдэг тухай ерөнхий гэхдээ тун ойлгомжтой мэдээлэл гаргажээ.

 Facebook:

“Бидний зорилго бол хэрэглэгч Facebook аппаа нээх бүртээ хамгийн хэрэгтэй мэдээллийг News Feed-ийнхээ хамгийн дээд хэсэгт олж хардаг байх явдал юм. Ихэнх хэрэглэгчдийн хувьд News Feed дээр нь байршуулах постын тоо хэт олон байдгаас бид тухайн хэрэглэгчийн хувьд хамгийн хэрэгтэйг нь сонгохын тулд харж болох бүх постыг нь эрэмбэлэх алгоритм ашигладаг."

Энэхүү эрэмбэлэх процесс хэрхэн явагддаг талаар болон хэрэглэгчдэд хамгийн түрүүнд харуулах постыг сонгохдоо Facebook-н зүгээс анхаарч үздэг 4 үндсэн элементийн тухай энд тайлбарлажээ.

4 үндсэн элемент:

Нийлүүлэлт – Тухайн цагт танд харуулах боломжтой бүх постын багц. Энэхүү багц нь таны дагадаг хуудаснууд, найзууд, дагадаг олны танил одууд, тэдний хуваалцсан болон сонирхож үзсэн постууд, таны нэгдсэн группууд дэх постууд мөн танд хүргэх ёстой сурталчилгаануудаас бүрдэнэ.

Сигнал – Удаах элемент сигнал. Алгоритм пост бүр тантай ямар хамааралтай болох талаар мэдээлэл өгөх төрөл бүрийн сигналуудыг хүлээж авна. Өөрөөр хэлбэл өнгөрсөн хугацаанд уг постыг нийтэлсэн хуудас эсвэл хувь хүнтэй ямар харилцаа холбоотой байсан, тэдний постуудыг сонирхож үздэг байсан эсэхийг мэдэж авна гэсэн үг.

Түүнчлэн таны хувьд өмнөх түүхээс харахад зураг, видео, вэб холбоос зэргээс алийг нь илүүтэй сонирхон хариу үйлдэл үзүүлж байсныг харгалзаж үзнэ.

Таамаглал – Дээрх хүчин зүйлүүд дээр үндэслэн алгоритм таны хувьд шинэ постуудыг хэрхэн хүлээж авах талаарх таамаглал гарган эндээс хамгийн их сонирхож үзэх, хэрэгтэй гэсэн постыг тогтоодог.

Оноо – Хамгийн сүүлд нь алгоритм таны постын багцад буй пост бүрийг дээрх бүх хүчин зүйлийг харгалзан оноо өгч эрэмбэлдэг. Оноо өндөр байх тусам тухайн пост таны Facebook Feed-н хамгийн дээд хэсэгт гарч ирэх магадлал нэмэгдэнэ.

Маркетерүүдийн хувьд ч гэсэн хэрхэн хүмүүсийн News Feed-н хамгийн эхэнд постууддаа гаргах вэ гэдэг талаар хэрэгтэй мэдээллийг бас эндээс авч болохоор байгаа биз?

Танай постыг үзэх, лайк дарах, сэтгэгдэл үлдээх, хуваалцах гэх мэтээр хариу үйлдэл үзүүлэх хүмүүсийн тоо нэмэгдэх тусам танай контент хүмүүсийн News Feed дээр хамгийн түрүүнд харагдах магадлал нэмэгдэнэ гэсэн үг. Өөрөөр хэлбэл танай постуудыг сонирхож үзэх хүн нэмэгдэх тусам танай постын хүртээмж тэр хэрээр нэмэгдэх болно.

Тэгэхээр хүмүүст хэрэгтэй, сонирхолтой мөн хүмүүс лайк дарж, коммент бичиж, share хийх тийм л постууд бэлтгэх нь танай Facebook Reach-хүртээмжийг нэмэгдүүлэх хамгийн чухал хүчин зүйл байх нь.

Бидний зохион байгуулдаг FACEBOOK СУРТАЛЧИЛГААГ ҮР ДҮНТЭЙ ХИЙХ НЬ ОНЛАЙН СУРГАЛТ 10 сарын 24-нд эхэлнэ. Бүртгүүлэх холбоос энд.

Сошиал медиа маркетинг

Сошиал медиа маркетингийн стратеги хэрхэн боловсруулах вэ?

Хэрэв та сошиал медиа маркетингаа илүү идэвхтэй, үр дүнтэй болгохоор шийдсэн бол хамгийн эхлээд хийх ёстой зүйл сошиал медиа маркетингийн стратеги.

Эхлээд анхааруулах ёстой зүйл нь сошиал медиа маркетинг гэдгийг сошиал сувгуудад тодорхой тооны пост оруулах гэдгээр л хязгаарлан дүгнэж байгаа бол хэтэрхий гэнэн тодорхойлолт болно шүү.

Хэдийгээр сошиал медиа маркетингийн гол хэрэглэгдэхүүний нэг контент мөн боловч зорилгогүй контент ямар ч үр дүн бидэнд авч ирж чадахгүй. Харин эсрэгээрээ цаг хугацаа, хөдөлмөр, хөрөнгө зарсан ажил болох болно.

Стратеги төлөвлөлт дараах 5 асуултыг өөрөөсөө болон багаасаа асууж, бүрэн дүүрэн хариулт авахаас эхэлнэ.

WHY-Яагаад.Танай яагаад сошиал медиа маркетинг хийхийг хүсэж байгаа вэ? Өөрөөр хэлбэл сошиал медиа маркетинг хийх зорилго болон ямар үр дүнд хүрэх

Who-Хэн.Танай зорилтот хэрэглэгч хэн бэ?

What-Юу.Юу нийтлэх буюу контентын ерөнхий стратеги

Where-Хаана. Ямар сувгаар нийтлэх вэ?

When. Хэзээ. Танай хэрэглэгч хэзээ хамгийн идэвхтэй байдаг вэ? 

Нийтлэлийн үргэлжлэлийг вэбээс унших холбоос: Сошиал медиа маркетингийн стратеги хэрхэн боловсруулах вэ? - Nathouse 

Манай сургалт ХЭНД зориулагдсан бэ?

Facebook сурталчилгаагаа ХЭНД хүргэхээ мэдэхгүй байгаа. Сурталчилгаа хүргэх тохиромжтой хэрэглэгчдээ сонгохдоо ХҮНДРЭЛТЭЙ тулгардаг.

Төлбөртэй сурталчилгаа-бүүст хийдэггүй. (Facebook сурталчилгаа хийх талаар мэдлэг туршлага багатай эсвэл хэт их төлбөр мөнгө гарах вий гэсэн айдастай байдаг.)

Facebook төлбөртэй сурталчилгаа бүүст явуулсан боловч, үр дүнтэй байгаагүй. Тиймээс Facebook сурталчилгаа бүүст огт үр дүнгүй гэж үзсэн, дахин явуулаагүй.

Сургалтанд бүртгүүлэх холбоос энд!

Яг одоо туршаад үзэхүйц, хэрэгжүүлэх боломжтой маркетингийн зөвлөгөө, мэдээллүүд!Товчхон, тун хэрэгтэй

 Сошиал медиа маркетингийн ҮНЭГҮЙ онлайн сургалтууд :1. Developing an End-to-End Instagram Marketing Strategy For Your Business – HubSpot Academy https://academy.hubspot.com/courses/instagram-marketing

2. How to Use TikTok for Business – Udemy https://www.udemy.com/course/how-to-use-tiktok-for-business/

3. Diploma in Social Media Marketing – Alison https://alison.com/course/diploma-in-social-media-strategy

4. Social Media Marketing Professional Certificate – Meta BluePrint https://www.facebook.com/business/learn/social-media-marketing-certificate-coursera

5. Social Media Analytics – Quintly https://academy.quintly.com/courses/free-social-media-analytics

6. Social Media Quickstarter – Constant Contact https://www.constantcontact.com/blog/social-media-quickstarter

7. Semrush Social Media Fundamentals Course – Semrush https://www.semrush.com/academy/courses/

8. Become a Social Media Marketer – LinkedIn Learning https://www.linkedin.com/learning/paths/become-a-social-media-marketerЦахим ном:  Facebook маркетинг гэж юу вэ: Хэрхэн үнэнч хэрэглэгчдийг бий болгож, бизнесээ өсгөх вэ? Маркетерүүд, бизнес эрхлэгчдэд зориулсан дэлгэрэнгүй гарын авлага. Фэйсбүүк маркетингийн талаар А-Я цахим номыг эндээс татаж авна уу.