• Marketing Newsletter
  • Posts
  • (02/04/2024) Өнгөрсөн 7 хоног: Сошиал медиад юу болов?

(02/04/2024) Өнгөрсөн 7 хоног: Сошиал медиад юу болов?

(Маркетерүүдийн мэдэх ёстой өөрчлөлтүүд)

In partnership with

Өнгөрсөн 7 хоног: Сошиал медиад юу болов? Маркетерүүдийн мэдэх ёстой өөрчлөлтүүдүүдийг нэгтгэн МАРКЕТЕР танд хүргэж байна.😀 

Өнөөдрийн дугаарт

7 хоногийн анхаарал татсан мэдээллүүд 📆 

(1) Adobe сурталчилгаа үүсгэх болон бусад функц бүхий AI контент бүтээгчийг танилцууллаа. (NS)

(2) Инстаграм carousel-олон зурагт постын аль нэгийг нь сонгон коммент бичих функцыг туршиж байгаа юм байна. (Үзэх)

(3) LinkedIn видео контентод зориулсан тусгай хуудас гаргахаар туршиж байна. (TW)

(4) Snap шинэ GenAI линз, загварууд, урт видео оруулах болон бусад олон функц нэмжээ. (NS)

Сошиал медиа алгоритмуудын тухай тодорхой хэмжээнд ойлголт өгөх зорилгоор манай маркетерүүдийн бэлтгэсэн нийтлэлийг та өмнө нь үзэж амжаагүй бол эндээс мөн эндээс уншина уу .

ЭНЭ ДУГААРЫН СПОНСОР:
АI-г 5 МИНУТАНД!

Learn AI in 5 Minutes a Day

AI Tool Report is one of the fastest-growing and most respected newsletters in the world, with over 550,000 readers from companies like OpenAI, Nvidia, Meta, Microsoft, and more.

Our research team spends hundreds of hours a week summarizing the latest news, and finding you the best opportunities to save time and earn more using AI.

ӨНГӨРСӨН 7 ХОНОГ: СОШИАЛ МЕДИАД ЮУ БОЛОВ?

TikTok 🎶

  • АНУ-д 2.1 сая долларын ТВ сурталчилгааны кампанит ажил эхлүүлсэн байна. Агуулга нь ТикТокыг хориглох хуулийн эсрэг. (Үзэх)

  • UMG болон Spotify дууны клип, видео болон бусад олон зүйлсийг хамарсан хамтын ажиллагаагаа ТикТокын араар өргөжүүлж байгаа гэнэ. (TC)

  • TikTok Tailgate арга хэмжээнд амжилттай оролцсон мэдээллээ хуваалцжээ. (NS)

Instagram & Threads 🗂️

  • IG 'Blend' хэмээх Рийлсийн хуудас гаргахаар туршиж байгаа бөгөөд энэ нь хоёр хэрэглэгчийн сонирхолд тулгуурлан санал болгох контентоос бүрдэх гэнэ. (TR)

  • Threads NBA-н шууд тоглолтын онооны мэдээг гаргадаг болжээ. (FD)

  • Instagram шинэ өөрчлөлтүүд гаргаснаар улс төрийн контентоос улам бүр зайгаа барьсаар байна. (RT)

  • Instagram Facebook-нхтэй төстэй ‘link history’ функц гаргахаар туршиж байгаа юм байна. (TR)

  • Удахгүй Instagram-н дагагчид нь “broadcast” мессежд хариу бичих боломжтой болно. (RO)

Мета 😅 

  • Мета ойрын саруудад бүх хэрэглэгчдийнхээ мессенжерийг end-to-end encryption-тэй болгоно. (ТТ)

  • Facebook дээр 3 pinned reel хийх боломжтой болсон байна. (MT)

  • Мета Ads Manager-т сурталчилгааг урьдчилан харах шинэ UI гаргасан байна. (FG)

  • WhatsApp групп эвэнт арга хэмжээ, зураг, бичлэг оруулах чанар гэх мэт хэд хэдэн функц дээр ажиллаж байгаа гэнэ. (АА)

X (Twitter) 🐣 

  • Элон Маск 2.5к & 5к баталгаажсан дагагчтай хэрэглэгчдийг төлбөртэй функцуудыг үнэ төлбөргүй ашиглах эрхээр шагнана. (LK)

  • X групп чатад 256 хүртэлх тооны хүн нэгдэх боломжтой болжээ. (GA)

  • X Grok AI-н хандах эрхийг бүх төлбөр төлдөг хэрэглэгчдэд нээлттэй болгожээ. (NS)

  • X вэб хувилбар дээрх хайлтын шинэ хуудас туршиж байна. (VW)

  • X дээр илгээсэн мессежээ засах боломжтой болно. (AC)

  • X удахгүй вэб дээрээс Space төлөвлөх боломжтой болно. (XD)

Youtube 🕹️

  • Youtube контент бүтээгчдийг үнэхээр зайлшгүй шалтгааны улмаас л биш бол видеогоо устгахгүй байхыг сануулж байна. (SEJ)

  • Контент бүтээгчдийг илүү олон төлбөртэй хэрэглэгчдийг татахад туслах зорилго бүхий "Members Only Shorts" функцыг Youtube гаргажээ. (YL)

  • YouTube-н Бүтээгдэхүүн хариуцсан захирал Thumbnail тест болон GenAI шинэчлэлтийн талаарх мэдээллийг хуваалцжээ. (YH)

ЭНЭ ДУГААРЫН СПОНСОР:
АI-г 5 МИНУТАНД!

Learn AI in 5 Minutes a Day

AI Tool Report is one of the fastest-growing and most respected newsletters in the world, with over 550,000 readers from companies like OpenAI, Nvidia, Meta, Microsoft, and more.

Our research team spends hundreds of hours a week summarizing the latest news, and finding you the best opportunities to save time and earn more using AI.

ӨНГӨРСӨН 7 ХОНОГ: СОШИАЛ МЕДИАД ЮУ БОЛОВ?

Google 🔦 

  • Google хайлт дээрх шоппинг хэсгийг сайжруулах шинэ функцыг туршиж байгаа гэнэ. (SL)

  • Google-н 2023 оны Сурталчилгааны аюулгүй байдлын тайлан гарчээ. (CM)

  • Европ дахь зочид буудлууд Google-н зочид буудлын хайлтаас үнийн мэдээллийг устгах боломжтой болжээ. (DG)

  • Google Analytics дээр Microsoft Copilot-н илгээсэн хандалтын мэдээллийг тусад нь харж болдог болжээ. (SR)

Microsoft & LinkedIn

  • Mikhail Parakhin Bing Search & Microsoft Advertising хэсгийн удирдагчийн албан тушаалаа өгчээ. (SF)

  • LinkedIn дээрх байгууллагын хуудас бүх хэрэглэгчид рүү мэссэж бичих боломжтой болжээ. (LN)

  • LinkedIn сурталчилгаа Dynamic UTM параметрүүд танилцуулжээ. (FH)

AI 🤨 

  • X илүү боломжууд бүхий шинэчлэгдсэн Grok 1.5-г зарлажээ. (XAI)

  • Adobe болон Microsoft GenAI-н функцуудыг маркетеруудад хүргэхэд хамтран ажиллана. (CG)

ӨНГӨРСӨН 7 ХОНОГ:
МАРКЕТИНГИЙН ШИНЭ МЭДЭЭЛЭЛ 

  • Сурталчилгаа хүргэсэн тоог хуурамчаар нэмэгдүүлснийхээ төлөө Мета 7 тэрбум долларын нөхөн төлбөр төлөх ёстой гэж сурталчилгаа эрхлэгчид үзэж байна. (AW)

  • Heinz Smack for Heinz кампанит ажлын хүрээнд HEINZ кетчупаар үйлчлэдэггүй ресторануудын гадаа Heinz кетчуп авах боломжтой сурталчилгааны самбаруудыг байрлуулжээ.

  • Corona Beer-н 2D анимейшн сурталчилгаа жинхэнэ утгаар нь зуны уур амьсгал оруулжээ. (GB)

  • LIONS анхны Global Creative MBA хөтөлбөр зарлажээ. (LB)

  • Disney+ шинэ ребрэндинг хийжээ. (CM)

  • Их Британийн хэрэглэгчдийн 59% нь сошиал медиа хэт их сурталчилгаагаар дүүрсэн гэж үзэж байна. (hootsuite)

  • Интернэт ашигладаг насанд хүрэгчдийн 45% нь GenAI нийгэмд ноцтой аюул учруулж магадгүй гэдэгтэй санал нэг байна. (forrester)

  • Бизнесийн хэрэглэгчид, захирлуудын 70% нь хиймэл оюун ухаан жижиглэнгийн худалдааны маркетинг, борлуулалтыг шинэ түвшинд гаргана гэж үзэж байна. (Тайлан)

  • 34-с доош насны хүмүүс 2024 онд орлогынхоо ихэнх хэсгийг аялал, энтертеймэнтэд зарцуулах болно гэжээ. (PR)

  • Z үеийнхний 36% нь ажил дээрээ ChatGPT болон AI-г ашигласандаа санаа зовдог гэж хариулжээ. (Унших)

  • YouTube-н зах зээлийн үнэлгээ 400 тэрбум долларт хүрсэн бөгөөд энэ нь Дисней, Comcast хоёрыг нийлүүлснээс өндөр үзүүлэлт гэнэ. (BIN)

ЭНЭ 7 ХОНОГ:
СОШИАЛ МАРКЕТИНГИЙН ТӨЛӨВЛӨГӨӨНД ТУСГАХ ӨДРҮҮД 

  • 4 сарын 2: World Autism Awareness Day / International Fact-Checking Day / International Children’s Book Day.

  • 4 сарын 3: World Cloud Security Day / World Party Day / World Aquatic Animal Day.

  • 4 сарын 4: World Drummer’s Day / World Rat Day / International Carrot Day.

  • 4 сарын 5: International Day of Conscience.

  • 4 сарын 6: International Day of Sports for Development and Peace / International Pillow Fight Day.

  • 4 сарын 7: World Health Day / Metric System Day / International Beaver Day.

Facebook маркетингийн төлөвлөгөө: 2024 он татаж авах

Facebook маркетингийн төлөвлөгөө – Сайн төлөвлөгөө бол ажлын гүйцэтгэлийн 50 хувь. 2024 оны сошиал медиа маркетингийн төлөвлөгөөний загвараа шинэчлэн, маркетерүүддаа хүргэж байна.

Facebook маркетингийн төлөвлөгөө загвар файлыг татаж авахаар шинэчлэн оруулж, тус маркетингийн ажлын төлөвлөгөөний загварыг маркетингийн төлөвлөгөө гаргахдаа хэрхэн ашиглах талаар мөн зөвлөгөө мэдээлэл бэлтгэн оруулсныг эндээс уншина уу.