• Marketing Newsletter
  • Posts
  • Хиймэл оюун ухааны талаарх хүмүүсийн бодол өөрчлөгдөж байна.

Хиймэл оюун ухааны талаарх хүмүүсийн бодол өөрчлөгдөж байна.

Зарим ангайлгамаар тоо баримттай танилцах уу?

In partnership with

2024 оны 25% нь ард хоцорчээ: Өнөөдөр 4 сарын эхний 7 хоногийн сүүлийн өдөр. Юу бодож байна? Ямартай ч энэ оны 1/4-г амжилттай давлаа.😀 

Өнөөдрийн дугаарт

ЭНЭ ДУГААРЫН СПОНСОР:
АI ВИДЕО БҮТЭЭГЧ ТАНЫ ЦАГИЙГ ХЭМНЭНЭ!

Steal this social growth hack from Nvidia and SaaStr

Short video is the #1 way that brands grow on social today.

But you probably don’t have time for it, right?

Neither do marketers at Nvidia and SaaStr — That’s why they use AI tools that do all the legwork for them, allowing them to post hundreds of shorts and get hundreds of thousands of views.

Here’s their strategy that you can rip:

  1. Start with any of your company’s video assets, like a webinar

  2. Upload it to OpusClip, and the AI will cut it into clips with branded captions, B-Roll, and more

  3. Use OpusClip’s social media scheduler to queue 2-3 clips per day.

  4. Repeat 1 → 3

AI МАРКЕТИНГ
Хүмүүсийн хиймэл оюун ухааны талаарх бодол өөрчлөгдөж байна.

Хүмүүсийн бараг тал хувь нь хиймэл оюуны тусламжтай бүтээсэн текст бичвэрийг ялгаж таньдаг гэнэ.

Хэдийгээр аль нь аль вэ гэдгийг нь мэдэхээсээ өмнө судалгаанд хамрагдсан хүмүүсийн 56% нь хиймэл оюун ухааны тусламжтай бүтээсэн бичвэрийг илүү дээр байна гэж сонгосон ч, 52% нь хэрэв хиймэл оюун ухаан ашигласан байна гэдгийг мэдвэл нэг их хайхрахгүй өнгөрөх магадлалтай гэнэ.

Хиймэл оюун ухаан ашиглан бүтээсэн сошиал медиа контентийн хувьд, 25% нь тухайн ашигласан брэндийг хуурамч гэж үзэх бол, 20% нь итгэл даахгүй, нөгөө 20% нь залхуу газар байна гэж үзнэ гэнэ.

Гол санаа нь, илүү олон хүмүүс хиймэл оюун ухааны талаар илүү ухаалаг бодолтой болж байгаа юм байна.

Тэгэхээр бодит чанартай контент хамгаас чухал бөгөөд хэзээд тийм л байх бололтой.

Одоогоор…

Бидний хайлт хийдэг арга барил өөрчлөгдөх үү…

Төлбөр төлдөг хэрэглэгчдийн хувьд ChatGPT-н хариултанд вэб холбоос багтдаг болох нь.

Тэгэхээр энэ мэдээлэл хаанаас эх үүсвэртэйг харах боломжтой болох бөгөөд нөгөө талаас магадгүй бидний, таны контент илүү олон хүнд хүрэх магадлалтай гэсэн үг.

Мэдээж вэб холбоос дээр дарах баталгаа байхгүй. Гэхдээ л хандалт нэмэгдэж магадгүй нь…

Заавал хэрэглэгчийн хаяг үүсгэх шаардлагагүй: ChatGPT-тэй чатлахын тулд хэрэглэгчийн аккаунт үүсгэх шаардлагагүй болж байгаа юм байна.

Гэхдээ анхаарах зүйл нь та дараа нь чатын түүхээ харах боломжгүй бөгөөд мэдээллийн хувьд хиймэл оюуны сургалтанд уг чат ашиглагдах юм байна.

Эдгээр асуулт, хариулт ChatGPT-г илүү мундаг болоход хэрэг болох байх гэж хүсэх байна.

Бас нэгэн шинэ мэдээ, Х-н хиймэл оюун ухааны Grok шинэчлэгдэж байгаа бөгөөд бусад чатботуудаас дутахгүй түвшинд ирж байгаа гэнэ.

Уг шинэчлэл ч үр дүнгээ өгч байгаа нь хэд хэдэн тестүүдээс харагдаж байгаа бололтой. Ялангуяа код бичих, асуудал шийдэх хүрээнд.

Grok 1.5 энэ 7 хоногт нийтэд хүрэх бөгөөд нэг туршаад үзэхэд буруудахгүй бололтой…

ЭНЭ ДУГААРЫН СПОНСОР:
АI ВИДЕО БҮТЭЭГЧ ТАНЫ ЦАГИЙГ ХЭМНЭНЭ!

Steal this social growth hack from Nvidia and SaaStr

Short video is the #1 way that brands grow on social today.

But you probably don’t have time for it, right?

Neither do marketers at Nvidia and SaaStr — That’s why they use AI tools that do all the legwork for them, allowing them to post hundreds of shorts and get hundreds of thousands of views.

Here’s their strategy that you can rip:

  1. Start with any of your company’s video assets, like a webinar

  2. Upload it to OpusClip, and the AI will cut it into clips with branded captions, B-Roll, and more

  3. Use OpusClip’s social media scheduler to queue 2-3 clips per day.

  4. Repeat 1 → 3

ДИЖИТАЛ МАРКЕТИНГ
2023 онд Гүүглийн хувьд маш олон луйврын оролдлогыг таслан зогсоожээ.

Зарим ангайлгамаар тоо баримттай танилцах уу?

Баримт 1: 2023 онд Google 5.5 тэрбум сурталчилгааг зогсоосон бөгөөд 12.7 сая сурталчилгааны аккаунтыг хаасан гэнэ.

Энэ үзүүлэлт нь өмнөх жилтэй харьцуулахад сурталчилгааны аккаунтын хувьд 90%, сурталчилгааны хувьд 6% нэмэгдсэн үзүүлэлт гэнэ. Аймаар уу.

Шалтгаан нь? AI буюу хиймэл оюун ухаан ашиглалт нэмэгдэж, энэ хэрээр “болохгүй“ сурталчилгаа ч нэмэгдэж байгаа юм байна.

Тэгэхээр нь гол анхаарах зүйл дүрэм, журмыг нь сайтар баримтлах хэрэгтэй болж байна шүү.

Зөвхөн Гүүглээр тогтохгүй нь: Amazon бас өнгөрсөн жил 7сая хуурамч барааг устгасан гэнэ.

Тэгэхээр зөвхөн Google ч биш, Amazon мөн адил өөр дээрээ зарагдаж буй бүх бүтээгдэхүүнээ стандартын дагуу хуурамч биш бүтээгдэхүүн байхад анхаарлаа хандуулж байгаа юм байна.

МАРКЕТЕРААС МАРКЕТЕР ТАНД:
ХЭРЭГТЭЙ… 

Өөрийгөө арчлах нь: Эрүүл мэндийн брэндүүдийн анхааралд: Gen Z-үүд та бүхнээс юу хүсч байгааг эндээс.

Хиймэл биш болгох нь: Маркетингийн агентлагууд хэрхэн “AI-н бүтээсэн зургийг хиймэл биш мэт болгож байна.”

Эв найрамдал: Энэ маркетингийн захирал хэрхэн маркетинг болон борлуулалтын албыг эвтэй найрамдалтай байлгаж байгаа талаараа хуваалцжээ.

#1 видео бүтээгч АI: Opus Clip AI видео бүтээгч бөгөөд урт бичлэгийг ганц даралтаар л богино бичлэгүүд болгох гэнэ.

ХЯМДРАЛ:
СОШИАЛ МЕДИА МАРКЕТИНГИЙН ҮНЭНЧ ТУСЛАХ 

Манай чатбот үйлчилгээний төлбөр 50% хямдралтай байгаа дээр өөртөө тохирсон ЧАТБОТТОЙ болоод аваарай: 

Facebook маркетингийн төлөвлөгөө: 2024 он татаж авах

Facebook маркетингийн төлөвлөгөө – Сайн төлөвлөгөө бол ажлын гүйцэтгэлийн 50 хувь. 2024 оны сошиал медиа маркетингийн төлөвлөгөөний загвараа шинэчлэн, маркетерүүддаа хүргэж байна.

Facebook маркетингийн төлөвлөгөө загвар файлыг татаж авахаар шинэчлэн оруулж, тус маркетингийн ажлын төлөвлөгөөний загварыг маркетингийн төлөвлөгөө гаргахдаа хэрхэн ашиглах талаар мөн зөвлөгөө мэдээлэл бэлтгэн оруулсныг эндээс уншина уу.