• Marketing Newsletter
  • Posts
  • (11/04/2024) Өнгөрсөн 7 хоног: Сошиал медиад юу болов?

(11/04/2024) Өнгөрсөн 7 хоног: Сошиал медиад юу болов?

Ихэнх маркетерууд ChatGPT-г буруу ашигладаг гэнэ...

Өнгөрсөн 7 хоног: Сошиал медиад юу болов? Маркетерүүдийн мэдэх ёстой өөрчлөлтүүдүүдийг нэгтгэн МАРКЕТЕР танд хүргэж байна.😀 

2024 оны 103 дах өдрийн мэнд! Ажил хөнгөвчлөх хэрэгтэй зүйлсийг хэрхэн үр дүнтэй ашиглах талаар сайтар бодолцохгүй бол өдөр хоног ч нисч байна шүү маркетерүүдаа!

Энэ удаад мөн л ChatGPT-г хэрхэн ашиглах талаар маркетерүүдэд зориулсан зөвлөмж бэлтгэн орууллаа. Зөв ашиглаад сурчихвал ч хэрэгтэй эд шүү.

Ихэнх маркетерууд ChatGPT-г буруу ашигладаг гэнэ...

Голлон иймэрхүү энгийн даалгаврыг ChatGPT-д өгдөг гэнэ:
Даалгавар: Give me 10 content ideas around [сэдвээ оруулах].

Гол санаа нь тодорхой сэдэв өгөөд энэ талаар 10 контентын санаа гаргаж өгөөч гэсэн агуулга бүхий.

Гэхдээ ийм даалгаврын хариу нь тааруухан л үр дүн танд авч ирнэ гэнэ шүү.

Харин оронд нь дараах байдлаар даалгавраа өгөх хэрэгтэй юм байна. Эхлээд хэрэглэгчийн судалгаа хийх, дараа нь хэрэглэгчдийн өмнө тулгардаг асуулт, асуудлуудыг жагсаах, эцэст нь түүнийгээ хүснэгтлэн гаргах. Жишээ нь:

  1. Please do customer research for the [салбараа, ядаж 2 үг ашиглан бичих] industry.

  2. Tell me 10 questions and 10 problems that [боломжит хэрэглэгчээ тодорхойл] face.

  3. Please place the results in a table. The Y-axis should be labeled 1 through 10, and the X-axis should be labeled "Questions" and "Problems".

Үр дүнд нь тодорхой судалгаанд тулгуурласан 20 контентын санаа гаргаж авах боломжтой.

ChatGPT-н гаргаж өгсөн “асуулт” болон “асуудал”-н жагсаалт нь танай зорилтот хэрэглэгчдийн мэдэхийг хүсч буй мэдээлэл (контент), тулгараад байгаа бэрхшээл (танай бүтээгдэхүүн, үйлчилгээний санал болгож буй шийдэл)-ийг хэлээд өгнө. Үүн дээр тулгуурлаад контентуудаа бэлтгэхэд л болно.

Туршаад үзээрэй. 😀 

Өнөөдрийн дугаарт

7 хоногийн анхаарал татсан мэдээллүүд 📆 

(1) Instagram-н Гүйцэтгэх захирал хэрэглэгчдийн идэвх болон бусад хүчин зүйлсийн улмаас "ямар ч хэрэглэгч бүх дагагчдадаа хүрэх боломжгүй" гэдгийг хүлээн зөвшөөрчээ. (NS)

(2) Мета хиймэл оюун ухааны тусламжтай бүтээсэн контент болон зохицуулалттай медиа бодлогоо шинэчлэн гаргажээ. (Эндээс)

(3) LinkedIn B2B маркетингийн кампанит ажилд зориулсан Connected TV сурталчилгааны төрлийг гаргажээ. (TW)

(4) OpenAI болон Google Youtube-н видеог хиймэл оюун ухааныг сургахад ашигласан нь зохиогчийн эрхийн зөрчилтэй байж болзошгүй гэнэ. (NS)

(5) Youtube үр дүнгийн аналитик, лайв дамжуулалтын функцыг сайжруулах гэх мэт 4 шинэ өөрчлөлт гаргажээ. (TC)

Сошиал медиа алгоритмуудын тухай тодорхой хэмжээнд ойлголт өгөх зорилгоор манай маркетерүүдийн бэлтгэсэн нийтлэлийг та өмнө нь үзэж амжаагүй бол эндээс мөн эндээс уншина уу .

ЯГ ОДОО БҮРТГҮҮЛЭЭД СУРГАЛТАА ЭХЭЛ!
Манай байгууллагын зохион байгуулдаг онлайн сургалтанд 79%-н хөнгөлөлттэй үнээр суралцах боломжтой. Бас дээр нь манай хамт олны бэлтгэсэн Фэйсбүүк маркетингийн талаар А-Я цахим ном бүх суралцагсдад ҮНЭГҮЙ!

ӨНГӨРСӨН 7 ХОНОГ: СОШИАЛ МЕДИАД ЮУ БОЛОВ?

TikTok 🎶

  • TikTok STEM (шинжлэх ухаан, боловсролын) контентын шинэ хуудас Европ дахь хэрэглэгчдэд зориулан гаргажээ. (NS)

  • TikTok Activity Center хэсэгт ‘Recently Deleted Posts талбар нэмжээ. (ST)

  • TikTok-н шинэ судалгааны үр дүн шоппингтой холбоотой контент хэрэглэгчдийг нь бухимдуулдаггүйг онцолжээ. (NS)

  • ТикТок АНУ-ын олон мужид мөрдөн шалгах ажиллагаанд өртөж байна. (ML)

  • CapCut темплейтүүдийг суурин компьютер дээр ч ашиглах боломжтой болжээ. (AG)

Instagram & Threads 🗂️

  • IG контент бүтээгчдэд олгох мөнгөн урамшууллын шинэ хөтөлбөрийг туршиж эхэлжээ. Гол зорилго нь тэднийг илүү их пост нийтлэхийг дэмжих. (TR)

  • Инстаграм Stories-д зориулсан Notify стикерийг гаргасан нь контент бүтээгчдэд олон хүнд хүрэхэд нь туслах зорилготой гэнэ. (RT)

  • Мета Threads нийтлэлд урамшуулал олгохоор төлөвлөж байгаа бөгөөд одоохондоо туршилтын шатанд явж байгаа гэнэ. (TR)

  • IG Рийлст зориулсан Inspiration хэмээх шинэ филтер туршиж байгаа юм байна. (RO)

Мета 😅 

  • Facebook видео тоглуулагчаа шинэчлэн, алгоритмын өөрчлөлт оруулж, эдит хийгээгүй видеог хязгаарлах арга хэмжээ авч байгаа гэнэ. (SG)

  • Мета зорилтот хэрэглэгчдийн болон үр дүнгийн хэсэгт томоохон шинэчлэл хийжээ. (JL)

  • Мета Netflix-д FB дээрх хэрэглэгчдийн хувийн мессежийг унших эрхийг олгосон гэдгийг үгүйсгэсэн байна. (AL)

  • Мета Ads Manager-д 'Opportunity Score' гэдэг үзүүлэлтийг нэмжээ. (FG)

  • Мета VR хэрэглэгчдэд зориулсан нас баталгаажуулах функц гаргасан байна. (ST)

  • WhatsApp зураг, видео бичлэгт шинэ эможи Reaction гаргасан байна. (ОБ)

X (Twitter) 🐣 

  • X бот аккаунтуудыг шахаж эхэлсэн бөгөөд Элоноос эхлээд томоохон нөлөөлөгчид дагагчдаа алдаж эхэлжээ. (LK)

  • X вэб дээрх хувилбарт “exploreхуудсаа шинэчлэсэн байна. (VW)

  • Х мэдээллийн цензур, их хэмжээний торгуулийн улмаас Бразилийн зах зээлээс гарч магадгүй. (AC)

  • X ажлын хайлтын функцыг вэб дээр ашиглах боломжтой болсон. (ТТ)

Youtube 🕹️

  • Youtube-ийн ТВ дээрх апп хиймэл оюун ухааны тусламжтай "Skip Ahead" хэмээх функц туршиж байгаа гэнэ. (НМ)

  • Youtube Coachella Livestreams-г Multiview буюу олон тоглолтыг зэрэг дамжуулахаар төлөвлөж байна. (HR)

79% ХӨНГӨЛӨЛТТЭЙ ҮНЭЭР ЯГ ОДОО:

"FACEBOOK СУРТАЛЧИЛГАА, ИНСТАГРАМ МАРКЕТИНГ, РИЙЛС, ЧАТБОТ" ОНЛАЙН СУРГАЛТ Яг одооноос хамрагдах боломжтой!

ӨНГӨРСӨН 7 ХОНОГ: СОШИАЛ МЕДИАД ЮУ БОЛОВ?

Google 🔦 

  • Google хайлтын үр дүнд яагаад Reddit болон бусад хэлэлцүүлгийн сайтуудаас харуулдаг талаараа тайлбар гаргажээ. (ST)

  • Google хайлт үр дүнд шоппинг-г илүү үр дүнтэй багтаах туршилт хийж байгаа юм байна. (GB)

  • Google Vehicle Listing Ads-аа шинэ зах зээлд нэвтрүүлжээ. (SL)

  • Google AI хайлтын функцээ төлбөртэй болгох бодолтой байгаа бололтой. ( SR )

  • Seroundtable-н 2024 оны 4-р сарын Google Webmaster тайлан гарчээ. (SRT)

Microsoft & LinkedIn

  • Bing хайлт дээрээс cache холбоосыг устгана. (SL)

  • Майкрософт Max Conversion value болон сурталчилгааны илүү олон төрөл нэмэх гэх мэтийг багтаасан энэ 4-р сарын шинэчлэлүүдээ танилцуулжээ. (MS)

  • LinkedIn Live Event Ads гаргажээ. (LN)

AI 🤨 

  • OpenAI заавал хэрэглэгчийн аккаунт үүсгэхгүйгээр ChatGPT-г ашиглах боломжтой болгожээ. (SEJ)

  • Perplexity AI Search сурталчилгаа зарах төлөвлөгөөтэй байгаа гэнэ. (AW)

  • OpenAI хиймэл оюун ухаанаар дуу хоолой үүсгэх шинэ моделоо танилцуулжээ. (OA)

  • Stability AI Stable Audio 2.0-оо гаргажээ. (SA)

  • Le Pub APAC Сингапурын номын санд зориулан уран зохиолын номыг тоглоом хэлбэрт оруулахад хиймэл оюун ухаан ашиглаж байна. (AT)

  • АНУ-ын засгийн газрын бүх агентлаг Chief AI Officer томилно. (TC)

  • KLM Airline хиймэл оюун ухааны тусламжтай зорин очих газар хайх "Ask Atlas"-г гаргажээ. (IBB)

ӨНГӨРСӨН 7 ХОНОГ:
МАРКЕТИНГИЙН ШИНЭ МЭДЭЭЛЭЛ 

  • Google Hubspot-г худалдан авах санал тавьжээ. (REUTERS)

  • Элон Маск контент бүтээгчдэд үнэ төлбөргүй цэнхэр тэмдэг олгоно. (WP)

  • Шилдэг 100 B2B брэндийн үнэ цэн өнгөрсөн жилтэй харьцуулахад 10%-иар өссөн байна. (MarketingWeek)

  • Маркетерүүдийн хувьд хувьчилсан (Personalising) маркетинг (67%), хэрэглэгчийн мэдээлэл, үйлдлийн шинжилгээ (66%) зэрэг нь хамгийн том сорилт болж байна гэж үзжээ. (Тайланг эндээс)

  • АНУ дахь 3,419 вэб сайтад хийсэн судалгаагаар вэбсайтуудын 47% нь Мета пикселтэй, 12% нь TikTok пикселтэй, 2% нь Хятад, Орос, Иранаас гаралтай вэб tracker ашигласан байна.(Тайлан)

  • 5 Gen-Z-үүдийн 1 нь илүүдэл орлогынхоо тал хувийг аялалд зарцуулна. (ES)

ЭНЭ 7 ХОНОГ:
СОШИАЛ МАРКЕТИНГИЙН ТӨЛӨВЛӨГӨӨНД ТУСГАХ ӨДРҮҮД 

  • 4 сарын 8: International Romani Day / Total Solar Eclipse.

  • 4 сарын 9: International ASMR Day / Global Holistic Wealth Day.

  • 4 сарын 10: International Day of Pink / International Safety Pin Day.

  • 4 сарын 11: World Parkinson’s Day.

  • 4 сарын 12: International Day of Human Space Flight / World Hamster Day.

  • 4 сарын 13: International FND Awareness Day / Coachella.

  • 4 сарын 14: International Moment of Laughter Day.

Та энэхүү сургалтанд хамрагдсанаар:

Сошиал медиа, интернэт маркетингийн онлайн сургалтын хөтөлбөрт Facebook маркетинг, Facebook бүүст-төлбөртэй сурталчилгаа, Мэссэнжер чатбот, Пост, Рийлс бэлтгэл, Instagram маркетинг сэдвүүдээр бэлтгэсэн цуврал видео хичээлүүдийг 6 сарын хугацаанд үзэх боломжтой.