Facebook сурталчилгааны 5 алдаа!

(засах аргууд)

FACEBOOK МАРКЕТИНГ
Таны, танай байгууллагын Facebook төлбөртэй сурталчилгаа (boost)-нд зарцуулж буй төсвийг үр ашиггүй болгож буй 5 алдаа (тэдгээрийг хэрхэн засах вэ?)

Та сошиал медиа ялангуяа Facebook-г маркетингийн зорилгоор ашигладаг уу? Facebook сурталчилгаанд төсөв гарган, зорилтот хэрэглэгчдэдээ зориулан бүүст хийдэг үү?

Тодорхой, сайтар бодож, төлөвлөсөн стратегигүйгээр Facebook төлбөртэй сурталчилгаанд мөнгө төсөв зарцуулах нь тийм ч өөдрөг үр дүн авч ирэхгүй байх магадлалтай.

Танай бүүст маш олон хүнд хүрсэн ч бодит үр дүн багатай байгаа бол юунаас болж төсөв үргүй зарлагдаж байна? уг алдааг хэрхэн засах вэ? гэдэгт анхаарлаа хандуулах цаг болжээ.

Бизнес эрхлэгчид, маркетерүүдийн хувьд Facebook төлбөртэй сурталчилгаа хийхдээ гаргадаг хамгийн нийтлэг 5 алдаа, түүн дотроо уг алдааг хэрхэн засаж, сайжруулах талаар энэ удаагийн имэйл товхимолоо бэлтгэн хүргэж байна.

Алдаа №1: Зорилтот хэрэглэгчдээ сайтар тодорхойлоогүй байх

Бүх хүнд зориулсан маркетинг, хэнд ч хандсан биш болж өнгөрөх магадлалтай. Фэйсбүүк сурталчилгааны зорилтот хэрэглэгчдийн сонголтын боломж маш сайн хэдий ч яг сурталчилчилгаа үүсгэж буй маркетерийн хувьд хэнд хүрэх гэж байгаагаа тодорхой гаргаагүй бол уг хүчирхэг системийг төгс ашиглах боломж үгүй юм.

Уг алдааг хэрхэн засах вэ?

  • Худалдан авагчийн дүр төрхийг нарийвчлан гаргах: Зөвхөн хүн ам зүйн үндсэн үзүүлэлтүүдээс гадна, тэдний хөндүүр цэг, тэдэнд тулгардаг асуудлууд, сонирхол, онлайн зан төлвийн үзүүлэлтүүдийг ч онцлон анхаар. Тодорхой байх тусмаа л сайн.

  • Facebook сурталчилгааны зорилтот хэрэглэгчдийн сонголтуудыг ашигла: Сонирхол, зан төлөв, ижил төстэй (одоогийн хэрэглэгчидтэй ижил төстэй хүмүүс) зорилтот бүлгүүдийг үүсгэн туршиж үз, танай сайтад зочилсон, танай сошиал хуудаснуудад хандсан хүмүүсийг ч мөн дахин онил.

  • Туршилт, тест хийх: Жижиг өөрчлөлтүүд хийж туршиж үз. Өөр, өөр зорилтот хэрэглэгчдэд сурталчилгаагаа хүргэ. Үр дүнг нь лавлан хар, хамгийн өндөр үр дүнтэйг нь сонго.

Алдаа №2: Сонирхол татахааргүй, уйтгартай сурталчилгаа ашиглах

Сонирхол татахааргүй сурталчилгааг хүмүүс зүгээр л Facebook-н эцэс төгсгөлгүй пост дунд ялгахгүйгээр, гүйлгээд өнгөрөөнө. Хэт их мэдээлэл дунд танай сурталчилгаа бусдаас ялгарах ёстой шүү.

Уг алдааг хэрхэн засах вэ?

  • Анхаарал татахуйц дизайн, дүрслэлд хөрөнгө оруулалт хий: Хүмүүсийн анхаарлыг татахуйц чанартай, сонирхолтой зураг, видео бэлтгэ. Carousel сурталчилгаа эсвэл Facebook Reels гэх мэт өөр өөр формат туршиж үз.

  • Нүдэнд тусах содон гарчиг болон текст бэлтгэ: Эхлээд анхаарлыг нь тат, онцлож буй мэссэжээ хүргэ, оролцоо шаардсан үйлдэлд уриал.

  • Онцгой түүх өгүүл: Богинохон сурталчилгаа ч гэсэн танай брэнд болон танай хэрэглэгчдийг хооронд нь холбох хүчтэй сэтгэл хөдлөл бий болгож чадна.

  • Сурталчилгаагаа тогтмол шинэчилж бай: хэт улиг болохоос сэргийлж, сар тутамд шинэ сурталчилгаагаар шинэчлэж бай.

Алдаа №3: Кампанит ажлын зорилгыг буруу сонгох

Facebook сурталчилгааны кампанит ажлын ЗОРИЛГО олон төрөл байдаг: Reach-Хүртээмж, Engagement-Оролцоо, Conversions-Хөрвүүлэлт гэх мэт. Зорилгоо буруу сонгосноор буруу замаар будаа тээх эхлэл болдог.

Уг алдааг хэрхэн засах вэ?

  • Сурталчилгааны зорилгоо бизнесийн зорилгодоо нийцүүл: Вэб хуудасны хандалт нэмэгдүүлэх гэж байна уу? Тийм бол Traffic сонголтыг хий. Шууд борлуулалт руу чиглүүлэх үү? Тийм бол "Conversions" хамгийн зөв сонголт гэх мэтээр.

  • Facebook сурталчилгааны алгоритмыг ойлгож ав: Facebook таны сонгосон зорилгод нийцүүлэн танай сурталчилгааг оновчлодог. "Engagement" зорилгыг сонгосон бол борлуулалт биш харин хүмүүсийн хариу үйлдлийг дэмжинэ гэх мэтээр.

  • Энгийнээс эхэл, дараа нь өөрчлөн сайжруул: Бизнесийн зорилготойгоо уялдаатай зорилгууд сонгон эхэл, дараа нь үр дүн дээр нь мөн хуримтлуулсан туршлага дээрээ үндэслэн бусад зорилгуудыг туршиж үз.

Алдаа №4: Хэт бага төсөв зарцуулах

Хэт бага төсөв өгөх нь танай сурталчилгааны кампанит ажлыг үр дүнгүй болгох бас нэг хорлон сүйтгэгч болно шүү. Хэт бага төсөв Facebook сурталчилгааны алгоритмыг оновчтой ажиллахад хэрэг болох хангалттай мэдээллээр хангаж чадахгүй. Өөрөөр хэлбэл Facebook сурталчилгаа хангалттай тооны хүмүүст танай сурталчилгааг хүргэж чадахгүй, ингэснээр хэн танай сурталчилгааг үнэхээр сонирхон, таны хүссэн үр дүнг гаргаж байгааг мэдэх боломжгүй. Тэгэхээр сайтар оновчлол хийж чаддаггүй.

Уг алдааг хэрхэн засах вэ?

  • Бодитой төсөв гарга: Өмнөх сурталчилгааны үр дүн, ерөнхий жишиг үзүүлэлттэй танилц. Хэт бага төсөв таны хүлээж буй үр дүнг авч ирэхгүй, мэдээж хэт их ч сайн зүйл өгөхгүй.

  • Өөр, өөр Bidding стратеги туршиж үз: Мэдээж эхлээд Automatic bidding-с эхэл. Туршлагатай болоод ирэхээрээ өөр сонголтуудыг нь туршиж үз.

  • Урт хугацааны ROI-д анхаарлаа хандуул: Зарим тохиолдолд томоохон төсвөөр эхлэх нь хэт бага төсөв гаргаад эхнээсээ сэтгэлээр унахаас хамаагүй дээр байдаг шүү.

Алдаа №5: Үр дүнг тогтмол хянаж, тохируулга хийдэггүй

Facebook сурталчилгааны "эхлүүлээд л март" гэдэг стратеги байж болохгүй шүү. Харамсалтай нь их олон хүн ийм стратегийг баримтлаад, дараа нь хэрэггүй зүйл байна гэцгээдэг. Бүүстийнхээ гүйцэтгэл, үр дүнг тогтмол хянаж, шаардлагатай өөрчлөлтүүдийг дор дор нь хийгээд явах л маш чухал. Үгүй бол та мөнгөө салхинд хийсгэж байнаа л гэсэн үг.

Уг алдааг хэрхэн засах вэ?

  • Facebook Ads manager-г заавал ашиглаж хэвш: Нэг дороос бүүстийн зардал, хүртээмж, давтамж гээд үндсэн бүх үр дүнгийн үзүүлэлттүүдтэй эндээс л танилцана.

  • A/B тестээр туршиж үз: Сурталчилгааны шинэ загвар, текст, видео, зорилтот үзэгчид зэргийг тогтмол туршиж бай.

  • Болоогүй байхад сандрах хэрэггүй: Өөрчлөлт хийхээсээ өмнө тодорхой хугацаа өг. Facebook-с зөвлөдөг хугацаа нь багадаа 4 хоног. Энэ хугацаа танай сурталчилгааг оновчлоход шаардлагатай мэдээллийг цуглуулж, үр дүнг бодитоор гаргахад сурталчилгааны алгоритмд хэрэг болдог.

  • Үр дүнг хар, өөрчлөлт хий: Юу үр дүн авч ирж байна? Аль нь болохгүй байна? Үр дүнтэй байгааг нь улам идэвхжүүл, үр дүн багатайг нь зогсоо.

ЯГ ОДОО БҮРТГҮҮЛЭЭД СУРГАЛТАА ЭХЭЛ!
Зөвхөн энэ сард манай байгууллагын зохион байгуулдаг онлайн сургалтанд 79%-н хөнгөлөлттэй үнээр суралцах боломжтой. Мөн манай хамт олны бэлтгэсэн Фэйсбүүк маркетингийн талаар А-Я цахим ном бүх суралцагсдад ҮНЭГҮЙ!

Та энэхүү сургалтанд хамрагдсанаар дээрх 5 алдааг дахин давтан гаргахгүйгээр үр дүнтэй бүүст хийх чадвартай болно.

Түүнээс гадна: Сошиал медиа, интернэт маркетингийн онлайн сургалтын хөтөлбөрт Facebook маркетинг, Facebook бүүст-төлбөртэй сурталчилгаа, Мэссэнжер чатбот, Пост, Рийлс бэлтгэл, Instagram маркетинг сэдвүүдээр бэлтгэсэн цуврал видео хичээлүүдийг 6 сарын хугацаанд үзэх боломжтой.