Хэрхэн олон хүнд хүрэх Reels хийх вэ?

Вайрал Рийлс бүтээх жор

Together with

FACEBOOK МАРКЕТИНГ
Вайрал Рийлс бүтээх жор

Reels, Reels бас дахин Reels! 🙂. Зөв хийж чадвал Reels шинэ хүмүүст хүрэх, тэдний анхаарлыг татах, дагагчдын тоог нэмэгдүүлэх ХАМГИЙН ГАЙХАЛТАЙ үр дүнтэй арга хэрэгсэл хэдийнэ болчихсон.

Хэрхэн зөв хийх “ЖОР”-ын талаар энэ удаагийн дугаарт тоймлон хүргэж байна. Уг “ЖОР”-н үндсэн ОРЦ болох хэд хэдэн гол элементүүдийг задлан тайлбарлавал:

"НУУЦ ЖОР"

Хэдийгээр уг жороор хийсэн Рийлс бүр Вайрал болох баталгаа байхгүй ч зайлшгүй анхаарч үзэх ёстой чухал бүрэлдэхүүн хэсгүүд байнаа. Эдгээр нь:

  • Анхаарал татах дэгээ (Эхний 3 секунд): Хүмүүсийн анхаарлыг аль болох хурдан тат! Хүмүүсийг утасныхаа дэлгэцийг гүйлгэхээ зогсоохын тулд анхаарал татах текст, хараа татах зураг, дүрслэл эсвэл тухайн үзэгчтэй хамаарал бүхий асуудлыг гаргаж тавь.

  • Үнэ цэн өг: Энтертейнмент, мэдлэг боловсрол, урам зориг аль нь ч бай, үзэгчдэд хэдхээн секундын дотор үнэхээр үнэ цэнтэй зүйлийг хүргэхийг хичээ.

  • Хамааралтай/Хуваалцахуйц байх: Хүмүүст бусад хүмүүстэй хуваалцахыг хүсэхүйц танил мэдрэмж, сэтгэл хөдлөл бий болгох эсвэл яг одоо трэнд болж буй сэдвүүдийг хөнд.

  • Үйлдэлд уриал: Үзүүлээд л орхиж болохгүй. Тэдэнд таалагдсан бол like дар, сэтгэгдэл бич, биднийг дага эсвэл вэб рүү ханд гэх мэтээр заавал тэднээс өөрийн хүсч буй үйлдлийг нь сануул.

  • Чанарын өндөр түвшин: Мэдээж бодит байдал чухал ч муу дүрстэй чанаргүй видео, тааруухан аудио таны амжилтыг хойш чангаана шүү.

ЯГ ОДОО БҮРТГҮҮЛЭЭД СУРГАЛТАА ЭХЭЛ!
Зөвхөн энэ сард манай байгууллагын зохион байгуулдаг онлайн сургалтанд 79%-н хөнгөлөлттэй үнээр суралцах боломжтой. Мөн манай хамт олны бэлтгэсэн Фэйсбүүк маркетингийн талаар А-Я цахим ном бүх суралцагсдад ҮНЭГҮЙ!

Түүнээс гадна: Сошиал медиа, интернэт маркетингийн онлайн сургалтын хөтөлбөрт Facebook маркетинг, Facebook бүүст-төлбөртэй сурталчилгаа, Мэссэнжер чатбот, Пост, Рийлс бэлтгэл, Instagram маркетинг сэдвүүдээр бэлтгэсэн цуврал видео хичээлүүдийг 6 сарын хугацаанд үзэх боломжтой.

FACEBOOK МАРКЕТИНГ
Рийлс хийх контентын санаа

Ямар сэдвээр Рийлс хийх вэ гэж үү:

  • Богино зөвлөгөө, зааврууд: Үнэ цэнтэй мэдлэг, мэдээллийг богинохон гэхдээ анхаарал татахаар бэлтгэ.

  • Тайзны ард: Нийтийн өмнө байнга гардаггүй зүйлс, болдог үйл явц, бүтээгдэхүүн хийх процессийг харуул.

  • Үзээд л баймаар өөрчлөлтүүд: Өмнө ба Дараа нь эсвэл гар урлалын явц, нүүр хувиргалт гэх мэт алдартай сэдвүүд байна.

  • Tрендийг ашиглах нь: Вайрал болж буй чиг хандлага, меменүүд эсвэл тренд болж буй аудио ашиглан Рийлсээ хий. Гол нь цагаа олсон байх!

  • Хошигнол: Нийтлэг хүмүүсийг бухимдуулж буй зүйлс, хөгжилтэй болсон явдлуудыг ашиглан эсвэл өөрсдийн бүтээсэн хошигнол ашиглан инээд бэлэглэх мөчүүдийг хүмүүст өг.

  • Бүтээгдэхүүний танилцуулга: Бүтээгдэхүүнийхээ онцлох давуу тал, онцгой хэрэглээг сонирхолтой дүрслэн харуул.

ЯГ ОДОО БҮРТГҮҮЛЭЭД СУРГАЛТАА ЭХЭЛ!
Зөвхөн энэ сард манай байгууллагын зохион байгуулдаг онлайн сургалтанд 79%-н хөнгөлөлттэй үнээр суралцаарай. 

Сошиал медиа, интернэт маркетингийн онлайн сургалтын хөтөлбөрт Facebook маркетинг, Facebook бүүст-төлбөртэй сурталчилгаа, Мэссэнжер чатбот, Пост, Рийлс бэлтгэл, Instagram маркетинг сэдвүүдээр бэлтгэсэн цуврал видео хичээлүүдийг 6 сарын хугацаанд үзэх боломжтой.

FACEBOOK МАРКЕТИНГ
Техникийн зөвлөмжүүд

  • Босоо формат: Рийлсийг гар утаснаас үзэх нь түгээмэл тул дэлгэц дүүргэх босоо формат ашигла.

  • Текст заавал оруул: Хүмүүс утасныхаа дууг нь хаачихсан үзэх магадлал өндөр. Гол санаануудаа текстээр заавал харуул!

  • Тренд болж буй ая дууг ашигла: Тренд болж буй ая дууг Facebook-н аудио сангаас хайж ол эсвэл өөрт таалагдсан Рийлсийн аяыг ч ашиглаж болно.

  • Хэмжээ бас чухал: Reels-г товч (30 секундээс богино бол зүгээр шүү), хүмүүст дахиад үзэх хүсэл төрөхүйц хэмжээтэй байлгах хэрэгтэй.

Жич: Зөвхөн органик хүртээмжд найдах хэрэггүй

  • Cross-Promote: Reels-ээ Facebook хуудас, Instagram, Stories, тэр ч байтугай өөрийн Фэйсбүүк хаягаараа ч хуваалцаарай.

  • Collaborations: Шинэ хүмүүст хүрэхийн тулд бусад контент бүтээгчид, нөлөөлөгчидтэй хамтран ажилла.

  • Төлбөртэй сурталчилгаа-бүүст ашигла: Төлбөртэй сурталчилгаанд бага зэрэг төсөв зарцуулах ч зорилтот хүмүүст танай Рийлийг хүргэж, вайрал давалгааны эхний түрэлтийг эхлүүлж болно шүү.

ЭНЭ ДУГААРЫН СПОНСОР:
ЮУ ХЭРЭГТЭЙГ МЭДДЭГ МАРКЕТИНГИЙН AI!

Boost Your Marketing Performance with Anyword

Trusted by over 1M marketers, Anyword's AI generates optimized content trained on your marketing channels, with predictive scoring for any copy, channel, and audience – so you don’t have to guess what content will perform best.

FACEBOOK МАРКЕТИНГ
Анхаарах ёстой чухал…

Бүх зүйлсийг зөв хийсэн ч аз дутах тохиолдол гардаг гэдгийг санаарай. Өөрөөр хэлбэл, боломж байгаа гэхдээ энэ боломжийг хэрхэн өөрийн болгох вэ.

  • Тогтвортой байдал бол ХААН: Таны эхний хэдэн РИЙЛ газар авч чадахгүй бол бүү шантар. Өмнөх үр дүн туршлага дээрээ үндэслээд сайжруулаад үргэлжлүүлээд бай!

  • Үр дүнд дүн шинжилгээ хий: Ямар төрлийн Рийлс хүмүүст таалагдаж байгааг анхаарч ажигла, арга барилаа өөрчлөн сайжруулж дахин үргэлжлүүл.

  • Трендийг хурдан ашигла: Шинэ чиг хандлагыг хамгийн түрүүнд шүүрч авах нь танд давуу тал болно.

Эцэст нь: Хэт вайрал болгох гэж хичээгээд өөрийн брэндийн нэр хүнд, контентын чанар зэргийг орхиж болохгүй шүү. Хэдий олон хүнд хүрсэн ч зөв хүмүүст хүрээгүй бол урт хугацааны өгөөж өгөхгүй л болов уу.

Заавал хийх зүйл - Рийлс

Сүүлийн саруудад бидний анзаарсан зүйл бол Reels, Reels бас дахин Reels! 🙂.

Reels шинэ хүмүүст хүрэх, тэдний анхаарлыг татах, дагагчдын тоог нэмэгдүүлэх ХАМГИЙН ГАЙХАЛТАЙ үр дүнтэй арга хэрэгсэл хэвээр байна шүү. Мэдээж яг эхний үе шигээ өндөр хүртээмж, үзэлттэй байхаа больсон. ГЭХДЭЭ л #1 хэвээрээ л байна. Бидний ажиглалтаар…

Тийм ч учраас бид "FACEBOOK СУРТАЛЧИЛГАА, ИНСТАГРАМ МАРКЕТИНГ, РИЙЛС, ЧАТБОТ" ОНЛАЙН СУРГАЛТ хөтөлбөрөө шинэчлэн, Рийлс хэрхэн бүтээх талаарх сэдвүүдийг нэмэлтээр оруулж өгсөн!

Уг сургалтанд 79% хөнгөлөлттэй суралцах бол сургалтын хөтөлбөрийг 👉👉👉 эндээс!

ЭНЭ ДУГААРЫН СПОНСОР:
ЮУ ХЭРЭГТЭЙГ МЭДДЭГ МАРКЕТИНГИЙН AI!

Boost Your Marketing Performance with Anyword

Trusted by over 1M marketers, Anyword's AI generates optimized content trained on your marketing channels, with predictive scoring for any copy, channel, and audience – so you don’t have to guess what content will perform best.