• Marketing Newsletter
  • Posts
  • FB сурталчилгааны стратеги хэрхэн өөрчлөгдөж байна?

FB сурталчилгааны стратеги хэрхэн өөрчлөгдөж байна?

Нарийвчилсан зорилтот бүлэг сонгодог үе өнгөрсөн үү?

In partnership with

FACEBOOK МАРКЕТИНГ
Нарийвчилсан зорилтот бүлэг сонгодог үе өнгөрсөн үү? FB сурталчилгааны стратеги хэрхэн өөрчлөгдөж байна?

Бас ч чамгүй хугацаанд дижитал маркетингийн амин сүнс нь маш тодорхой зорилтот бүлэг сонголт байлаа. Маркетерүүд зорилтот хэрэглэгчдээ сонгохдаа байж болох хамгийн нарийвчилсан сонголтыг хийдэг, үүгээрээ ч бахархдаг байлаа. Гэхдээ яг одоо энэ бүхнийг орвонгоор нь өөрчилсөн өөрчлөлт явагдаж байна. Уг өөрчлөлтийг товч танилцуулбал:

Нарийвчилсан сонголтоос өргөн хүрээний зорилтот хэрэглэгчид рүү

Өргөн хүрээний зорилтот бүлэг сонгох нь яг таг тодорхой, нарийвчилсан сонголтоос үр дүнтэй байна гэдэг нэг л санаанд буухгүй байна уу. Хиймэл оюун ухаан, машин сургалтын технологийн хөгжил, Метагийн сурталчилгааны оновчлол бүхнийг өөрчлөж байнаа.

Метагийн Audience Expansion: Алгоритм бүхнийг хамгийн сайн мэддэг гэж үү?

Хэдийгээр та сурталчилгаа хүргэх зорилтот бүлгээ сонгон тохируулсан ч, Метагийн алгоритм үр дүнд сайнаар нөлөөлнө гэж үзвэл зорилтот бүлгийг автоматаар өргөжүүлэх боломжтой болсон.

Өөрөөр хэлбэл таны маш анхаарал, болгоомжтойгоор сонгосон сонирхлын эсвэл ижил төстэй зорилтот сегмент эхлэлийн цэг л болохоос яг энэ хүмүүст хүргэ гэсэн хатуу чиглэл биш болсон гэсэн үг.

Ремаркетингийн эсрэг "Advantage+"

Ремаркетинг буюу танайхтай ямар нэг харилцаа үүсгэсэн хүмүүст дахин сурталчилгаа хүргэх нь одоо ч тун чухал хэрэгтэй зүйл. Гэхдээ Мета төлбөртэй сурталчилгааны "Advantage+" кампанит ажлыг санал болгох болгосноор сонирхлын болон lookalike-ижил төстэй зорилтот бүлгүүдийн хэрэгцээ улам бүр буурч байна.

"Advantage+" кампанит ажил нь бүхэлдээ хиймэл оюун ухаан, машин сургалтанд тулгуурладаг бөгөөд сурталчилгааны алгоритм таны сонгосон үр дүнд хүрэхэд хамгийн зөв гэсэн хүмүүсийг олоход бүхий л анхаарлаа чиглүүлэн ажилладаг болсон.

Алгоритмын эрин үе

Энэхүү өөрчлөлтийн үед маркетеруудын хувьд чухал хэд хэдэн зүйлийг анхаарах шаардлагатай болж байна:

  • Зорилго тодорхой байх ХАМГИЙН ЧУХАЛ: Хэрэв та сурталчилгааны кампанит ажлынхаа зорилгыг (reach, engagement, sales гэх мэт) зөв тодорхойлохгүй бол алгоритм танай сурталчилгааг зөв хүмүүст чиглүүлэн оновчлож чадахгүй.

  • Итгэ (Гэхдээ баталгаажуул): Сурталчилгаа хийж байгаа бол МЕТА-гийн зөв хүмүүст хүргэх чадварт итгэх итгэл хэрэгтэй. Гэхдээ үр дүнг нь байнга анхааралтай хянах чинь чухал хэвээр шүү.

  • Хүний оролцоо бүр ч байхгүй болчихоогүй байна: Танай сурталчилгааны бүтээлч байдал, газар хуудас гэх мэт нь Метагийн алгоритм сонгоод танай сурталчилгааг хүргэж буй хүмүүсийг бодит хэрэглэгч болгон хувиргахад чухал хэвээрээ шүү.

Нарийвчилсан зорилтот хэрэглэгчдийн сегментийг огт ашиглах хэрэггүй болсон уу?

Үгүй. Гэхдээ сэтгэлгээний өөрчлөлт бол зайлшгүй. Таны нарийвчилан сонгосон зорилтот хэрэглэгчид алгоритмд маш сайн чиг өгөх ёстой эхний мэдээлэл болохоос хатуу хувиршгүй чиглэл биш гэдгийг хатуу сана.

За тэгээд байнга өөрчлөгдөж буй ийм нөхцөл байдалд маркетеруудын хувьд дасан зохицох чадвар л хамгийн чухал болж байна шүү.

Тийм ч учраас бид "FACEBOOK СУРТАЛЧИЛГАА, ИНСТАГРАМ МАРКЕТИНГ, РИЙЛС, ЧАТБОТ" ОНЛАЙН СУРГАЛТ хөтөлбөрөө шинэчлэн та бүхэнд хүргэж байна!

Уг сургалтанд 79% хөнгөлөлттэй суралцах бол сургалтын хөтөлбөрийг 👉👉👉 эндээс!

ЯГ ОДОО БҮРТГҮҮЛЭЭД СУРГАЛТАА ЭХЭЛ!
Зөвхөн энэ сард манай байгууллагын зохион байгуулдаг онлайн сургалтанд 79%-н хөнгөлөлттэй үнээр суралцах боломжтой. Мөн манай хамт олны бэлтгэсэн Фэйсбүүк маркетингийн талаар А-Я цахим ном бүх суралцагсдад ҮНЭГҮЙ!

Түүнээс гадна: Сошиал медиа, интернэт маркетингийн онлайн сургалтын хөтөлбөрт Facebook маркетинг, Facebook бүүст-төлбөртэй сурталчилгаа, Мэссэнжер чатбот, Пост, Рийлс бэлтгэл, Instagram маркетинг сэдвүүдээр бэлтгэсэн цуврал видео хичээлүүдийг 6 сарын хугацаанд үзэх боломжтой.

ЭНЭ ДУГААРЫН СПОНСОР:
МАРКЕТИНГИЙГ ШИНЖЛЭХ УХААНЧААР!

The latest marketing science in your inbox

Effective marketing is built on science, not opinions. 

Ariyh turns the latest scientific research into 3-min recommendations to improve your marketing.

Join 25,000+ evidence-based marketers who get a new insight every Tuesday, for free. Subscribe for $0