• Marketing Newsletter
  • Posts
  • 🤔Метагийн шинэ AI: шинэчлэлт авч ирэх үү?

🤔Метагийн шинэ AI: шинэчлэлт авч ирэх үү?

FB&Insta шинэхэн өөрчлөлтүүд: Маркетеруудын мэдэх ёстой зүйлс!

Даваа гарагийн мэнд, АI, AI бас дахин AI.

Мета хиймэл оюун ухаанд анхаарлаа хандуулаад эхэлжээ... Дахиад л.

Маркетерүүдийн мэдэх ёстой Facebook, Instagram-н хамгийн сүүлийн шинэчлэлтүүдийн талаар мөн энэ дугаартаа багтаалаа.

Энэ дугаарт

FACEBOOK МАРКЕТИНГ
Метагийн AI шинэ үеийг эхлүүлэх үү? Эсвэл байх л ёстой нэг нэмэлт үү?

Мета хиймэл оюун ухаанд анхаарлаа хандуулаад эхэлсэн... Дахиад л. Энэ удаад Facebook, Instagram, WhatsApp, болон Messenger-н хэрэглэгчид хайлтын цонхноос шууд ашиглах боломжтой AI-хиймэл оюун ухаанд суурьласан шинэхэн ТУСЛАХ-г танилцуулжээ! Хэрэгтэй л зүйл бололтой.

Товчхондоо Метагийн аппууд доторх ChatGPT л гэсэн үг юм байна.

Дээрх зурагт харагдаж байгаачлан Facebook, Messenger, WhatsApp эсвэл Инстаграмын хайлтын цонхонд асуултуудаа бичээд л хиймэл оюун ухаанаас хариугаа аваад байх боломжтой аж. Мэдэх гэсэн зүйлс, хийх байгаа ажлаа асууж, хэрэгтэй зүйлс хайж, зураг бүтээсэн ч болох юм байна.

Мөн Meta шинээр meta.ai вэб хуудас (одоогоор Монголоос хандах боломжгүй байх шиг байна) нээсэн бөгөөд суурин компьютераас шууд Meta AI-тай чатлаж болох юм байна.

Мета-гийн зүгээс гаргасан мэдэгдэлд дурьдсанаар шинэ AI нь:

  • Үнэгүй байх бөгөөд хамгийн ухаалаг хиймэл оюун ухааны туслах байх болно гэнэ.

  • Хүчирхэг Llama 3 дээр ажиллана.

  • Хиймэл оюун ухааны хийж чадах бүхнийг төгс хийнэ гэнэ. Үнэн зөв мэдээлэл өгнө, зураг бүтээнэ, бусад төрлийн контент ч асуудалгүй гэнэ.

Гэхдээ...

Өмнө нь ч Мета ийм төрлийн мэдэгдлийг хиймэл оюун ухааны шинэ функц гаргахдаа хийж л байсан. 🤔 Энэ удаад үнэхээр хэрэгтэй зүйл байх нь уу үгүй юу, туршиж үзэж байж л мэддэг байх даа. 😀 

Тэгээд ч сүүлийн үед ихэнх аппууд хиймэл оюун ухаанд түшиглэсэн иймэрхүү функцуудыг трендээс хоцрохгүй, байх ёстой зүйл болгон гаргацгааж байгаа. Метагийн хувьд арай өөр байх боломжтой л доо. Яагаад маш их хөрөнгө оруулалт хийж ирсэн дээр нь машин сургалт хийх хангалттай мэдээлэлтэй ч байх. Гэхдээ харцгааж л байя.

Бид "FACEBOOK СУРТАЛЧИЛГАА, ИНСТАГРАМ МАРКЕТИНГ, РИЙЛС, ЧАТБОТ" ОНЛАЙН СУРГАЛТ хөтөлбөрөө шинэчлэн та бүхэнд хүргэж байна!

Уг сургалтанд 79% хөнгөлөлттэй суралцах бол сургалтын хөтөлбөрийг 👉👉👉 эндээс!

FACEBOOK МАРКЕТИНГ
Facebook & Instagram шинэхэн өөрчлөлтүүд: Маркетеруудын мэдэх ёстой зүйлс

Facebook, Instagram-н гаргасан хамгийн сүүлийн өөрчлөлтүүд, тэдгээр нь маркетерүүдийн ажилд хэрхэн нөлөөлж байгаа талаар товчхон:

Facebook AI чиглэлд улам л хүч хаясаар…

  • Сурталчилгаа эрхлэгчдэд зориулсан хиймэл оюун ухаанд тулгуурласан шинэ функцууд: Энэ удаад Мета видео сурталчилгааг сайжруулах, хувьчилсан тохируулга хийх, үр дүнгийн үзүүлэлтийг сайжруулахад чиглэсэн хиймэл оюун ухаанд түшиглэсэн функцуудыг танилцуулжээ. Сүүлийн жилүүдэд анхаарал хандуулж буй сурталчилгааны оновчлолыг сайжруулахад чиглэсэн автоматжуулалт хүчээ авсаар буйг эдгээр өөрчлөлт харуулж байх шиг.

  • Динамик сурталчилгаа болон шоп сурталчилгааны өргөтгөл: Advantage+ creative оновчлол бүх төрлийн видео сурталчилгааг Рийлс болон гар утаснаас үзэхэд тохируулан автоматаар өөрчлөх боломжтой болсон байна. Мөн Advantage+ catalog сурталчилгаанд бүтээгдэхүүний сурталчилгааг хүргэж буй хүнийхээ сонирхолд тулгуурлан өөрчлөн хүргэх шинэ динамик форматуудтай болжээ.

Instagram шинэчлэлтүүд

  • Илүү олон зураг бүхий Carousel буюу олон зурагт слайд хэлбэрийн постын туршилт: Нэг слайд постонд багтаах зураг болон бичлэгийн тоог нэмэгдүүлснээр өгүүлэх түүх, үзүүлэх бүтээгдэхүүн, үйлчилгээний танилцуулга сайжрах нь ойлгомжтой.

  • Слайд бүрт зориулсан тайлбар текст: Слайд хэлбэрийн олон зурагтай постын зураг бүрт тусад нь тайлбар текст оруулах боломжтой болсон нь engagement-г нэмэгдүүлэхэд чиглэсэн алхам бололтой.

  • Сторигийн шинэ харагдац: UI өөрчлөлт хийгдэж стори харагдац илүү Facebook-ийнхтэй ижилхэн болж байгаа юм байна.

  • Төлбөртэй сурталчилгаан дахь хямдралын код: Хямдрал, урамшууллын үед худалдан авалтыг дэмжихэд чиглэсэн урамшууллын код бүхий шинэ төрлийн сурталчилгааг мөн танилцуулсан байна.

Товчхон…

Хамгийн сүүлийн эдгээр өөрчлөлтүүдээс харахад маркетерүүдийн заавал анхаарах ёстой дараах тренд ажиглагдаж байгааг анзаарахгүй өнгөрч болохооргүй харагдаж байна. Үүнд:

  • AI-д түшиглэсэн оновчлол: Сурталчилгааны гүйцэтгэлд илүү их автоматжуулалт, хиймэл оюун ухааны ашиглалтыг нэвтрүүлж байгаа нь эргээд маркетеруудаас зорилтот хэрэглэгчдийн сонголт болон контент бүтээх явцдаа өөрчлөлт оруулахыг шаардаж байна.

  • Шоп, худалдан авалтын үйл явцын сайжруулалт: Мета өөрийн платформууд дээрх худалдан авалтын явцыг илүү хялбар болгох дээр ихээхэн анхаарал хандуулж байгаа бололтой. Энэ нь мэдээж бизнесийн байгууллагууд, контент бүтээгчид аль алинд л хэрэгтэй зүйл. Үйл ажиллагаандаа тусган ашиглаж чадвал.

  • Оролцоог нэмэгдүүлэхэд нэн тэргүүнд анхаарал хандуулж байна: Метагийн ирээдүй платформууд дээрх engagement, харилцааг нэмэгдүүлэхээс ихээхэн хамаарах бөгөөд энэ чиглэлд болон санал болгох контент хэсэг дээр тавих анхаарлаа улам бүр нэмэгдүүлж байгаа юм байна!

Эцэст нь: Туршиж үз!

Эдгээр өөрчлөлт, шинэчлэлт бүр бизнесийн байгууллагуудад эерэг үр дүн авч ирэх баталгаа байхгүй. Тиймээс бидний анхааруулах зүйл бол өөрийн бизнесийн зорилго, зорилтот хэрэглэгчдэд аль нь илүү үр дүн авч ирэхийг туршиж үзэхийг зөвлөж байна.

Тийм ч учраас бид "FACEBOOK СУРТАЛЧИЛГАА, ИНСТАГРАМ МАРКЕТИНГ, РИЙЛС, ЧАТБОТ" ОНЛАЙН СУРГАЛТ хөтөлбөрөө шинэчлэн та бүхэнд хүргэж байна!

Уг сургалтанд 79% хөнгөлөлттэй суралцах бол сургалтын хөтөлбөрийг 👉👉👉 эндээс!

ЯГ ОДОО БҮРТГҮҮЛЭЭД СУРГАЛТАА ЭХЭЛ!
Зөвхөн энэ сард манай байгууллагын зохион байгуулдаг онлайн сургалтанд 79%-н хөнгөлөлттэй үнээр суралцах боломжтой. Мөн манай хамт олны бэлтгэсэн Фэйсбүүк маркетингийн талаар А-Я цахим ном бүх суралцагсдад ҮНЭГҮЙ!

Түүнээс гадна: Сошиал медиа, интернэт маркетингийн онлайн сургалтын хөтөлбөрт Facebook маркетинг, Facebook бүүст-төлбөртэй сурталчилгаа, Мэссэнжер чатбот, Пост, Рийлс бэлтгэл, Instagram маркетинг сэдвүүдээр бэлтгэсэн цуврал видео хичээлүүдийг 6 сарын хугацаанд үзэх боломжтой.