• Marketing Newsletter
  • Posts
  • Монгол хэл дээрх анхны хиймэл оюуны Egune Chat болон ErdemAI-г харьцуулбал…

Монгол хэл дээрх анхны хиймэл оюуны Egune Chat болон ErdemAI-г харьцуулбал…

Мета сурталчилгааны Audience Expansion сонголт гэж юу вэ?

Пүрэв гарагийн мэнд, АI, AI бас дахин AI.

Bolorsoft-н Egune Chat болон саяхан нээлтээ хийсэн ErdemAI хиймэл оюун ухааны туслахуудыг сошиал медиа маркетингийн контент төлөвлөгөө гаргах энгийн даалгаврууд өгч туршиж үзлээ. Тун цэгцтэй, хэрэгтэй мэдээлэл бүхий төлөвлөгөө гаргаж өгсөн шүү. 😀 

Бас Метагийн шинэ AI-н талаар товч нэмэлт мэдээлэл сүүлийн үед цувралаар хүргэж буй Мета сурталчилгааны шинэ функцуудын талаар ч энэ дугаартаа онцоллоо.

Spotify сарын идэвхтэй хэрэглэгчдийн тоо (MAU) жилийн өмнөхөөс 19%-иар өссөн гэнэ. Тодруулбал сард 615 сая идэвхтэй хэрэглэгчтэй боллоо гэсэн үг. Дуу хөгжим сонирхогчид хангалттай байдаг бололтой. Тэгээд ч аудио контент улам бүр л чухал болоод байгаа юм байна даа.

Бас нэгэн шинэ мэдээ: Threads-н өдрийн идэвхтэй хэрэглэгчийн тоо албан ёсоор (АНУ-д) X-ийнхээс давж гарчээ.

Threads АНУ-д 28 сая өдрийн идэвхтэй хэрэглэгчтэй бол X-ийнх 22 сая гэнэ. орчим байна. Бас нэгэн анхаарахгүй бол болохгүй шинэ сошиал медиа гарч ирчихээд байна шүү та минь.

Энэ дугаарт:

МОНГОЛ AI
Монгол хэл дээрх анхны хиймэл оюуны Egune Chat болон ErdemAI-г харьцуулбал…

Bolorsoft-н Egune Chat болон саяхан нээлтээ хийсэн ErdemAI хиймэл оюун ухааны туслахуудыг туршиж үзлээ. Гэхдээ энэхүү туршилт нь бүрэн хэмжээний гэхээсээ илүү зөвхөн нэг сэдвээр хэрхэн өөр, өөр хариултуудыг гарган өгч байгааг л харуулж буйг анхаарна уу.

Бид сошиал медиа маркетингийн төлөвлөгөө гаргахад шаардлагатай мэдээлэл гаргаж өгөхийг шинэхэн 2 хиймэл оюун ухааны туслахуудаас хүссэн. Харин үр дүнг нь бүрэн хэмжээгээр эндээс үзнэ үү.

Бид доорх даалгавруудыг дарааллын дагуу өгсөн:

  1. Би органик савангийн маркетингийн төлөвлөгөө хийж байгаа юм. Сошиал медиа маркетингийн 1 сарын төлөвлөгөө гаргаж өгнө үү.

  2. Постын төрлөөр нь ангилан текстийг мөн гаргаж өгнө үү.

  3. Зурагт пост, видео, Рийлс гэх мэт төрлөөр ангилан хүснэгтээр гаргана уу. Мөн 7 хоногоор ангилна уу.

Үр дүнгийн хувьд аль аль нь өөрсдийн ялгаатай байдлаар хариултууд өгсөн нь тун таатай байлаа. Төлөвлөгөөний агуулгын хувьд ChatGPT болон MS Copilot-с дутахааргүй гэхдээ монгол хэл дээр гаргаж өгч байгаа олзуурхууштай, маркетерүүдэд хэрэгтэй байсныг дурьдахгүй өнгөрч болохгүй нь. Бүрэн хэмжээний хариултуудыг нь харуулсан бичлэгээс та бүхэн өөрсдөө дүгнэлт хийнэ биз дээ.

Эдгээр шинэ бүтээгдэхүүнүүд нь маркетерүүдэд монгол хэл дээр хэрэгтэй мэдээллийг нь үнэн зөв бөгөөд түргэн шуурхай гаргаж өгөх нэн хэрэгцээтэй, өдөр тутмын туслах нь болж хөгжих нь тодорхой.

Бид "FACEBOOK СУРТАЛЧИЛГАА, ИНСТАГРАМ МАРКЕТИНГ, РИЙЛС, ЧАТБОТ" ОНЛАЙН СУРГАЛТ-аа FB бүүст үр дүнтэй хийх, FB, Instagram маркетингийн төлөвлөгөөг гаргах, Рийлс хийх гэх мэт агуулгуудаар хөтөлбөрөө баяжуулсан шүү!

Уг сургалтанд 79% хөнгөлөлттэй суралцах бол сургалтын хөтөлбөрийг 👉👉👉 эндээс!

ЭНЭ ДУГААРЫН СПОНСОР:
4-Р САРЫН ТУРШ 40 БЭЛЭГТЭЙ ХҮРГЭЛТ!

Бургер кингийн “4-Р САРЫН ТУРШ 40 БЭЛЭГТЭЙ ХҮРГЭЛТ” урамшуулал үргэлжилж байна!

4-р сарыг дуустал, Бургер Кинг Монголиа-н www.burgerking.mn вэб хуудас болон 7777-3030 дугаарт захиалга өгөн, бэлгийн эзэн болоорой. Дараах бэлгүүд эзнээ хүлээж байгаа шүү:

  • Play Station 5

  • Ухаалаг гар утас

  • Таблет

  • Ухаалаг цаг

  • Michel & Amazonka-ийн футболк

  • Бэлгийн карт

4-сарын 15-наас 4-р сарын 30-г дуустал хугацаанд хүргэлтийн захиалга бүр 1 сугалаатай. Яг одоо бургерээ хүргүүлж аваад, азтан болцгооё!

  • Онлайн захиалга: www.burgerking.mn

  • Хүргэлтийн утас: 7777-3030

Азтанууд 5-р сарын 2-нд Бургер Кинг Монголиа Facebook Page дээр Live-аар тодруулна. Уг урамшуулал ЗӨВХӨН хүргэлтэд хамаарна.

AI
Meta AI гэж яг юу вэ?

Саяхан зарласан Meta AI гэдэг нь Meta-н өнгөрсөн 12-р сард нийтэд зарласан "Imagine with Meta AI" текстэн мэдээллээс зураг бүтээгч болон өнгөрсөн есдүгээр сард нээлтээ хийсэн зөвхөн Messenger болон Instagram Direct дээр чат хэлбэрээр ашиглагдаж байсан Метагийн өөрийн хиймэл оюун ухаанд түшиглэсэн чатбот 2-н хосломол бүтээгдэхүүн юм байна.

  • Шинэхэн Meta AI нь Meta Llama 3 дээр бүтээгдсэн бөгөөд хамгийн шилдэг хиймэл оюун ухааны туслахуудын нэгийг бүх хэрэглэгчдэдээ ҮНЭ төлбөргүйгээр санал болгож байгаа юм байна. (Meta AI-г үнэгүй ашиглах боломжтой байхад бусдад нь мөнгө төлнө гэж юу байх вэ дээ?! 😀 )

  • Meta AI-г Facebook, Instagram, WhatsApp, Messenger аппууд дээр ашиглах боломжтой бөгөөд контент бүтээж, суралцаж, өөрт хэрэгтэй зүйлсээ асууж, хэрэгтэй мэдээллээ авч болно.

  • Одоогоор Мета AI-г АНУ-аас гадна Австрали, Канад, Гана, Ямайка, Малави, Шинэ Зеланд, Нигери, Пакистан, Сингапур, Өмнөд Африк, Уганда, Замби, Зимбабве зэрэг арав гаруй оронд англи хэл дээр ашиглах боломжтой юм байна.

Монголд хараахан ашиглах боломжгүй гэхдээ удахгүй байхаа. Мета өөрийн шинэхэн AI-г бүх хэрэглэгчдэдээ богино хугацаанд хүргэж эхлэхээр ажиллаж байгаа гэдэгт би лав итгэлтэй байна.

Meta AI-д хаанаас, хэрхэн хандах вэ?

Messenger, Instagram Direct эсвэл WhatsApp-ын хайлтын талбарт, хайлтын цонхны харалдаа байрлах жижигхэн цэнхэр өнгөтэй Meta AI лого дээр дарахад л болно.

ЭСВЭЛ та компьютер дээрээсээ meta.ai хаягаар хандаж, Metaгийн хиймэл оюун ухаантай ярилцаж болно.

Яг л ChatGPT, Google Gemini, MS Copilot эсвэл Perplexity-тэй хэрхэн харилцаж асуултууд асууж, зураг бүтээж, тусламж хүсдэг тэр бүхнийг META AI дээр хийж болох гэнэ.

Хайлтын үр дүнг Google болон Bing-с real-time хариуг гаргаж өгдөг гэнэ шүү бас.

Бид "FACEBOOK СУРТАЛЧИЛГАА, ИНСТАГРАМ МАРКЕТИНГ, РИЙЛС, ЧАТБОТ" ОНЛАЙН СУРГАЛТ-аа FB бүүст үр дүнтэй хийх, FB, Instagram маркетингийн төлөвлөгөөг гаргах, Рийлс хийх гэх мэт агуулгуудаар хөтөлбөрөө баяжуулсан шүү!

Уг сургалтанд 79% хөнгөлөлттэй суралцах бол сургалтын хөтөлбөрийг 👉👉👉 эндээс!

ЭНЭ ДУГААРЫН СПОНСОР:
4-Р САРЫН ТУРШ 40 БЭЛЭГТЭЙ ХҮРГЭЛТ!

Бургер кингийн “4-Р САРЫН ТУРШ 40 БЭЛЭГТЭЙ ХҮРГЭЛТ” урамшуулал!

4-сарын 15-наас 4-р сарын 30-г дуустал хугацаанд хүргэлтийн захиалга бүр 1 сугалаатай. Яг одоо бургерээ хүргүүлж аваад, азтан болцгооё!

  • Онлайн захиалга: www.burgerking.mn

  • Хүргэлтийн утас: 7777-3030

FACEBOOK МАРКЕТИНГ
Мета сурталчилгаа эрхлэгчдийг өргөн сонголт руу чиглүүлсээр: Зорилтот хэрэглэгчдээ өргөтгөх Audience Expansion сонголт гэж юу вэ?

Сүүлийн үед Мета сурталчилгаа явуулж байгаа хүн бүрийг зорилтот хэрэглэгчдээ “өргөтгөх” сонголтыг хийлгэхэд ихээхэн анхаарал хандуулж байгааг анзаарч байгаа. Advantage Detailed Targeting, Advantage Lookalike, Advantage Custom Audience шинээр гаргасан бүхий л функцууд таны өөрөө сонгон оруулсан зорилтот хэрэглэгчдийг илүү “өргөтгөх” тохиргоонууд юм.

“Өргөтгөх” нь хэзээ автоматаар, хэзээ сонголтоор хийгддэг вэ?

  • Автомат өргөтгөл (Automatic Expansion): Танай сурталчилгаа тодорхой зорилгуудад (худалдан авалт, апп татан авалт гэх мэт) чиглүүлэн оновчлож байгаа тохиолдолд угаасаа автомат өргөтгөл тохиргоотой байдаг.

  • Сонголтот өргөтгөл (Opt-In Expansion): Бусад тохиолдолд өргөтгөх функцийг идэвхжүүлэх эсвэл идэвхгүй болгох сонголт гарч ирнэ.

Анхаарах зүйл: Өргөтгөл тодорхой лимиттэй

Санаа зовох зүйлгүй ээ, Мета танай сурталчилгааг огт хамааралгүй хүмүүст хүргэхгүй. Өргөтгөл юуг харгалзан үздэг вэ гэвэл:

  •  Байршил: Улс орон, хот гэх мэт таны сонгосон газар зүйн тодорхой байршилаар хязгаарлагддаг.

  • Нас, хүйс: Таны сонгосон нас, хүйсийн үзүүлэлтүүдийг харгалзан үзнэ.

  • Тусгай ангиллын сурталчилгааны төрөлд үйлчлэхгүй: Зорилтот хэрэглэгчдийн өргөтгөл орон сууц, ажил эрхлэлтийн гэх мэт тусгай ангилалд багтах сурталчилгаанд хэрэглэгддэггүй.

Advantage+ Audience гэж юу вэ: Тоглоомын дүрмийг өөрчлөх боломж мөн үү?

Ийм сануулгыг бүүст хийдэг хүмүүс бүгд харж байга байх.

Advantage+ Audience нь Meta-н хамгийн сүүлийн үеийн хиймэл оюун ухаанд суурьласан зорилтот хэрэглэгчдийг сонгох функц.

Хэрхэн ажилладаг вэ гэж үү?

Уг функц нь pixel-д бүртгэгдсэн үйлдэл, өмнөх сурталчилгааны үр дүн зэрэг хүчин зүйлс дээр тулгуурлан танай зорилгод тохирсон хүмүүсийг олж сурталчилгааг тань хүргэдэг. Хиймэл оюун ухаанд тулгуурласан энэ функц сурталчилгаа үүсгэх процессыг хялбарчлан, зорилтот хэрэглэгчид сонгох бусад толгой эргүүлсэн сонголтуудын хэрэгцээг ч багасгаж байгаа нь мэдээж.

Маркетерүүдийн хувьд юуг анхаарах ёстой вэ?

Зорилтот хэрэглэгчдийн ӨРГӨТГӨЛ өргөн хүрээнд ашиглагдах болсон нь дараах зүйлсд анхаарлаа хандуулахыг маркетерүүдаас шаардаж байна:

  • Зорилгод чиглэсэн стратеги хамгийн чухал нь: Сурталчилгааны кампанит ажлын зорилгыг тодорхой бөгөөд зөв сонгох гэдэг зүйл хэзээ хэзээнээс ЧУХАЛ болсон.

  • Туршилт бидний хамгийн сайн нөхөр: Сурталчилгааны А/В тест хийхдээ зорилтот хэрэглэгчдийн өргөтгөлтэй болон өргөтгөлгүйгээр хийж, аль нь бодит үр дүн авч ирж байгааг мэдэж ав.

  • Алгоритм хувьсан өөрчлөгдөж байна: Метагийн сурталчилгаа, маркетингийн функцууд улам л ухаалаг бас хүчирхэг болсоор. Маркетерүүд ч энэхүү хувьсан өөрчлөгдөж буй алгоритм, шинэ боломжууд, ухаалаг функцуудыг цаг алдалгүй ойлгож авч, ажилдаа ашиглаж эхлэх шаардлага тулгарсаар.

Энэхүү тогтмол өөрчлөлт, шинэчлэлтүүдээс хоцрохгүйн тулд юу хийх ёстой вэ?

Юуны өмнө имэйл хаягаа бүртгүүлээд л манай маркетингийн товхимлыг тогтмол хүлээж авахыг зөвлөж байна.

Түүнээс гадна манай "FACEBOOK СУРТАЛЧИЛГАА, ИНСТАГРАМ МАРКЕТИНГ, РИЙЛС, ЧАТБОТ" ОНЛАЙН СУРГАЛТ-анд хамрагдахыг санал болгож байна!

Уг сургалтанд 79% хөнгөлөлттэй суралцах бол сургалтын хөтөлбөрийг 👉👉👉 эндээс!

ЯГ ОДОО БҮРТГҮҮЛЭЭД СУРГАЛТАА ЭХЭЛ!
Зөвхөн энэ сард манай байгууллагын зохион байгуулдаг онлайн сургалтанд 79%-н хөнгөлөлттэй үнээр суралцах боломжтой. Мөн манай хамт олны бэлтгэсэн Фэйсбүүк маркетингийн талаар А-Я цахим ном бүх суралцагсдад ҮНЭГҮЙ!

Түүнээс гадна: Сошиал медиа, интернэт маркетингийн онлайн сургалтын хөтөлбөрт Facebook маркетинг, Facebook бүүст-төлбөртэй сурталчилгаа, Мэссэнжер чатбот, Пост, Рийлс бэлтгэл, Instagram маркетинг сэдвүүдээр бэлтгэсэн цуврал видео хичээлүүдийг 6 сарын хугацаанд үзэх боломжтой.