• Marketing Newsletter
  • Posts
  • (06/05/2024) Өнгөрсөн 7 хоног: Сошиал медиад юу болов?

(06/05/2024) Өнгөрсөн 7 хоног: Сошиал медиад юу болов?

Instagram-н алгоритм өөрчлөлт бидэнд сайнаар нөлөөлөх үү?

Өнгөрсөн 7 хоног: Сошиал медиад юу болов? Маркетерүүдийн мэдэх ёстой өөрчлөлтүүдүүдийг нэгтгэн танд хүргэж байна.😀  Өнгөрсөн 7 хоногийн хамгийн сонирхолтой мэдээлэл Инстаграмын төлөвлөж буй алгоритмын өөрчлөлт байлаа 👇.

Бас нэг зүйл☝️: Сошиал медиа маркетингийн төлөвлөгөө гаргахдаа хиймэл оюун ухаан хэрхэн ашиглах вэ гэж бодож байгаа бол бид нэг жишээг энд оруулсан. Энэхүү жишээ маань таны ажилд бага ч гэсэн тус болно гэж найдаж байна.

Instagram-н алгоритм өөрчлөлт бидэнд сайнаар нөлөөлөх үү?

Магадгүй…

Инстаграм-н төлөвлөж буй шинэ алгоритмын өөрчлөлт цөөн дагагчидтай контент бүтээгчдэд илүү олон хүнд хүрэх боломж олгоно.

Хэрэглэгчдийнх нь сүүлийн үеийн хамгийн их гомдол мэдүүлж буй зүйл нь Инстаграмын алгоритм тэдний постыг бага хүнд хүргэж байна гэдэг асуудал байсаар ирсэн.

Энэ байдал удахгүй өөрчлөгдөх гэнэ. Гэхдээ яаж? Инстаграмын гаргасан мэдээллээс товчхон:

  • Хэрэв ижил агуулгатай олон пост нийтлэгдвэл, “санал болгох” хэсэгт зөвхөн хамгийн анхны оргинал постыг л оруулна.

  • Хуулбарласан постын хувьд оргинал пост руу чиглүүлэх холбоостой байх болно.

  • Instagram контент бүтээгчдийн постыг хуулбарлан оруулдаг меме хуудас, профайлуудыг хязгаарлаж эхэлсэн бөгөөд энэ нь тэдний контентыг “санал болгох” хэсэгт харуулахгүй гэсэн үг.

Түүнээс гадна танай хамгийн сайн үр дүнтэй Reels, илүү олон хүнд хүрэх боломжтой болох гэнэ. Энэ талаарх мэдээллийг Инстагийн босс Моссеригийн тайлбарласныг эндээс.

Энэ өөрчлөлт хэзээ орох вэ: Ирэх саруудад. Бид энэ талаарх илүү дэлгэрэнгүй мэдээллийг хүргэсээр байх болноо.

Энэ өөрчлөлт танай постын сэтгэгдэл, оролцоонд хэрхэн нөлөөлөх бол? Эерэг үр дүн авч ирнэ гэж л найдаж байна 😌.

Өнөөдрийн дугаарт

7 хоногийн анхаарал татсан мэдээллүүд 📆 

  1. TikTok & UMG тохиролцоонд хүрснээр, уг студийн уран бүтээлчдийн ая дуу ТикТок-д эргэн ирнэ.

  2. Instagram алгоритмын өөрчлөлт оруулснаар оргинал контентыг дэмжих, цөөн дагагчидтай аккаунтыг олонд хүргэх боломжтой болно. (MS)

  3. Google Performance Max-д зориулсан хиймэл оюун ухааны 6 шинэ функцыг зарлалаа. (SL)

  4. Мета төлбөртэй сурталчилгаанд зориулсан хиймэл оюун ухааны шинэ функцууд, Рийлсийн шинэчлэлтүүд гаргасан байна.

  5. LinkedIn албан ёсоор in-app тоглоомууд танилцуулжээ, дэлгэрэнгүйг эндээс.

"Facebook маркетингийн А-Я" цахим ном бүх СУРАЛЦАГСДАД ҮНЭГҮЙ!

Манай байгууллагын зохион байгуулдаг онлайн сургалтанд 79%-н хөнгөлөлттэй үнээр суралцах боломжтой. Эндээс дэлгэрэнгүйг.

ӨНГӨРСӨН 7 ХОНОГ: СОШИАЛ МЕДИАД ЮУ БОЛОВ?

TikTok 🎶

  • TikTok сурталчилгааны "Pulse ad suite"-даа шинэ өөрчлөлтүүд оруулснаа зарлалаа.

  • TikTok CTS EVENTIM-тэй тасалбар борлуулалт дээр хамтран ажиллах болжээ. (NS)

  • CapCut InspireVid хэмээх AI видео бүтээгчээ гаргажээ. (одоогоор хязгаарлагдмал хандалттай байгаа гэнэ)

  • TikTok TikTok шопын талаарх шинэ мэдээлэл, мэдээлэл хуваалцжээ. (TS)

Instagram & Threads 🗂️

  • IG Stories-д зориулсан 4 шинэ стикер гаргажээ. (Үзэх)

  • Threads постоос хэн иш татах боломжтойг тохируулах функц гаргасан бөгөөд одоо бүх хэрэглэгчид нь ашиглах боломжтой. (THS)

  • IG Notes-д лайк дарах функц гаргажээ. (TS)

Мета 😅

  • WhatsApp олон нийтийн арга хэмжээ, Broadcasts-д хариу өгөх зэрэг шинэ функцуудыг танилцууллаа. (TR)

  • Мета FB AI контентын шошго гарган хиймэл оюун ухаан ашигласан контентыг ялгаж харуулна.

  • Мета санхүүжилтийн асуудлаас хамааран Хяналтын зөвлөлийн ажилтнуудыг цомхотгох гэнэ. (AP)

  • Хэрэв Энэтхэгийн Засгийн газар нууцлалыг бууруулах талаар шахалт үзүүлбэл WhatsApp Энэтхэгээс гарна гэжээ. (GH)

X (Twitter) 🐣 

  • X төлбөр төлдөг хэрэглэгчдэдээ зориулан хиймэл оюун ухаанаар гаргадаг мэдээний хураангуйг танилцуулжээ. (NS)

  • X Analytics-н мэдээллийн самбараа илүү дэлгэрэнгүйг мэдээллээр шинэчилжээ. (DN)

  • X Их Британид Grok AI-г нэвтрүүлжээ. (TW)

  • Чат хэсэгт тухайн хэрэглэгчийн цэнхэр тэмдэг харагддаг болжээ. (SD)

Youtube 🕹️

  • Youtube GenAI контентын санаа өгөх хэрэгслийг “Studio Desktop” дээр туршиж байна .

  • Youtube коммент хэсэгт агуулгаар нь филтер хийх функцыг туршиж байна. (FG)

  • Amazon болон Youtube NBA Streaming-н эрхийн төлөө өрсөлдөнө. (TG)

ӨНГӨРСӨН 7 ХОНОГ: СОШИАЛ МЕДИАД ЮУ БОЛОВ?

Google 🔦 

  • Google Ads 6-р сараас эхлэн идэвх багатай түлхүүр үгсийг түр зогсоодог болно. (MS)

  • Google Performance Max-г онлайн marketplace-д нэвтрүүллээ. (SL)

  • Google News гараар мэдээ оруулах сонголтыг хасчээ. (SJ)

Microsoft & LinkedIn

  • Майкрософт бүх сурталчлагаа эрхлэгчдэд Copilot ашиглах эрхийг нээжээ. (Ads)

  • Майкрософт хамгийн эхний хариуцлагатай AI-н тайлангаа гаргалаа. (Унших)

  • LinkedIn мэдээллийн хэрэгслүүдэд түнш байгууллагуудын сурталчилгааг урьдчилан тохируулах шинэ функц гаргажээ. ( DF )

AI 🤨 

  • Дараагийн Safari 18-н шинэ хувилбар хиймэл оюун ухаан ашиглах функцтай байна гэнэ. (HV)

  • Amazon Q бизнесийн байгууллагууд болон хөгжүүлэгчдэд зориулсан AI туслах.

  • Anthropic iPhone болон iPad-д зориулсан Claude AI аппаа зарлалаа. (NS)

79% ХӨНГӨЛӨЛТТЭЙ ҮНЭЭР ЯГ ОДОО:

"FACEBOOK СУРТАЛЧИЛГАА, ИНСТАГРАМ МАРКЕТИНГ, РИЙЛС, ЧАТБОТ" ОНЛАЙН СУРГАЛТ Яг одооноос хамрагдах боломжтой!

ӨНГӨРСӨН 7 ХОНОГ:
МАРКЕТИНГИЙН ШИНЭ МЭДЭЭЛЭЛ 

  • OpenAI Financial Times-тай хамтран, тэдний мэдээллийн хураангуй, холбоосыг багтаах болжээ. (FT)

  • Spotify Playlist хуудсан дээрээ уран бүтээлчдийн богино видео клипийг оруулах туршилт хийж байна .

  • Google-н хайлтын зах зээлд эзлэх хувь 4-р сард 86.94%-с 77.52% болж буурсан. Үүний зэрэгцээ Bing болон Yahoo зах зээлд эзлэх хувиа нэмэгдүүлсэн байна. (SEL)

  • IAB болон Microsoft-н гаргасан шинэ тайланд маркетеруудын 90 гаруй хувь нь GenAI-г аль хэдийн ашиглаж эхэлжээ . Мөн 41% нь AI маркетингийг турших тодорхой төсөвтэй гэнэ. (ЕХ)

  • Сингапурчуудын 65% нь худалдан авалтанд туслах зөвлөмж өгөх хиймэл оюун ухааныг ашиглахад нээлттэй гэдгээ харуулж байна. (SG)

  • WARC-н шинэ судалгаагаар 2024 онд дэлхийн сошиал медиа хэрэгсэлд зарцуулах зардал 247.3 тэрбум долларт хүрч, өмнөх оноос 14.3%-иар өснө.

  • Онлайн худалдан авагчдын 74 орчим хувь нь асуулт хариултын хэсгийг тогтмол уншдаг бол ердөө 5 хувь нь хааяа эсвэл хэзээ ч хардаггүй гэнэ. (FPD)

ЭНЭ 7 ХОНОГ:
СОШИАЛ МАРКЕТИНГИЙН ТӨЛӨВЛӨГӨӨНД ТУСГАХ ӨДРҮҮД 

  • 5 сарын 6: International No Diet Day.

  • 5 сарын 7: World Asthma Day.

  • 5 сарын 8: World Donkey Day / World Ovarian Cancer Day / World Facilities Management Day.

  • 5 сарын 9: Europe Day.

  • 5 сарын 10: World Lupus Day.

  • 5 сарын 11: World Bellydance Day / World Ego Awareness Day / World Collage Day / World Buckfast Day / World Migratory Birds Day.

  • 5 сарын 12: International Nurses Day / International Day of Plant Health.

Та энэхүү сургалтанд хамрагдсанаар:

Сошиал медиа, интернэт маркетингийн онлайн сургалтын хөтөлбөрт Facebook маркетинг, Facebook бүүст-төлбөртэй сурталчилгаа, Мэссэнжер чатбот, Пост, Рийлс бэлтгэл, Instagram маркетинг сэдвүүдээр бэлтгэсэн цуврал видео хичээлүүдийг 6 сарын хугацаанд үзэх боломжтой.