• Marketing Newsletter
  • Posts
  • (09/27/2024) Өнгөрсөн 7 хоног: Сошиал медиад юу болов?

(09/27/2024) Өнгөрсөн 7 хоног: Сошиал медиад юу болов?

Маркетерүүдийн мэдэх ёстой өөрчлөлтүүд.

Өнгөрсөн 7 хоног: Сошиал медиад юу болов? Маркетерүүдийн мэдэх ёстой өөрчлөлтүүдүүдийг нэгтгэн танд хүргэж байна.

Mark Zuckerberg ба түүний нөхөд Мета AI дээрээ анхаарлаа хандуулсан хэвээр л.

Энэ удаад бас томоохон шинэчлэлтүүд Meta AI дээр нэмэгджээ.

  • Шинэ аудио туслах. Дуу хоолойгоороо асуулт асуух, хариулт авах, аппликешн дээрх хоолойны сонголтыг хийх боломжтой.

  • Дүрс шинжилгээ. Meta AI зурагт байгаа дүрснүүдийг тодорхойлж, засвар хийх, фоныг нь шинэчлэх, өөрчлөх боломжууд гаргажээ.

Мета мөн Reels-д зориулсан автомат орчуулгын функцыг туршиж байгаа бөгөөд танай зорилтот хэрэглэгчид өөр, өөр улсад байдаг бол тун хэрэгтэй зүйл байх нь.

Шинэ бас сонирхолтой: Мета шинэ тренд, хэрэглэгчдийн сонирхолд тулгуурлан хиймэл оюун ухааны бүтээсэн зургууд Facebook, Instagram-д нийтлэхээр туршиж байгаа гэнэ.

"Imagined for You" хэмээх эдгээр зургууд нь тухайн хэрэглэгчийн нүүр царайг ашигласан төрөл бүрийн зохиомж бүхий зургууд байх юм байна.

Сонирхолтой л юм. Гэхдээ Facebook, Instagram хэрэглэгчдийн оролцоонд хэр нөлөөлөх юм бол доо ...

Инстаграм чатботтой бол!

Манай чатбот үйлчилгээний төлбөр 50% хямдралтай байгаа дээр өөртөө тохирсон ЧАТБОТТОЙ болоод аваарай: https://martech.bitrix24.site/chatbot/

Өнөөдрийн дугаарт

7 хоногийн анхаарал татсан мэдээллүүд 📆 

  • Мета хиймэл оюун ухааны зохицуулалтыг оновчтой болгохыг ЕХ-нд хандан уриалсан байгууллагуудын жагсаалтад нэгдэв. (ENI)

  • YouTube-н Pause Ads бүх сурталчилгаа эрхлэгч нарт нээлттэй ашиглах боломжтой болжээ. (FG)

  • LinkedIn үйлчилгээний нөхцөлийг шинэчилж, хэрэглэгчдэдээ хиймэл оюун ухааны сургалтанд өөрийн мэдээллийг ашиглуулахаас татгалзах боломж олгожээ. (LN)

  • Мета баярын улирал эхлэхээс өмнө маркетеруудад зориулсан шинэ сурталчилгааны хэрэгслийг танилцуулсан байна. (FB)

ӨНГӨРСӨН 7 ХОНОГ:
МАРКЕТИНГИЙН ШИНЭ МЭДЭЭЛЭЛ

  • Hubspot маркетинг, борлуулалт, үйлчилгээнийхэнд зориулсан 'Breeze' AI гаргажээ. (SJ)

  • Судалгаанд хамрагдсан эцэг эхчүүдийн 41% нь найз нөхөд нь байдаг учраас тухайн брэнд бүтээгдэхүүн хүүхдүүдэд нь таалагддаг гэж хариулжээ. Харин 35% нь хүүхдүүд нь брэнд бүтээгдэхүүн сонгохдоо сошиал медиа нөлөөлөгчдийг дагадаг гэж хариулжээ. 14% нь хүүхдүүд нь сошиал нөлөөлөгчдийг дагадаггүй, үздэггүй гэж хариулсан байна. (LN)

  • IAB-ийн судалгаагаар бараг бүх сурталчилгаа эрхлэгчид (96%) сурталчилгааны мессеж нь худалдан авалтанд хөтлөхдөө үр дүнтэй байгаа гэж хариулсан байна. Харин 10 хэрэглэгч тутмын 7 нь борлуулалтын видео сурталчилгаа ихэндээ тэднийг бухимдуулж, сөрөг мэдрэмж төрүүлдэг гэсэн байна. (RT)

  • Амазон "Buy it now" нэртэй Shark Tank-тай төстэй телевизийн шоу эхлүүлсэн байна. (WSJ)

ӨНГӨРСӨН 7 ХОНОГ: СОШИАЛ МЕДИАД ЮУ БОЛОВ?

TikTok 🎶

  • TikTok байгалийн зураглал бүхий видеог автоматаар эргүүлэн өргөн форматаар үзэх функц нэмжээ. (TR)

  • TikTok 'Анхны сэтгэгдэл' шошгыг илүү олон хэрэглэгчдэд хүргэж эхэлжээ. (JS)

  • TikTok энэ 9-р сард Жижиг дунд бизнес эрхлэгчдэд зориулсан "Creative Made Simple" вебинар зохион байгуулж байгаа юм байна. (ТТ)

  • Судалгаанаас харахад Gen Z үеийхний бараг тал хувь нь TikTok болон X/Twitter "гараагүй байгаасай" гэж хүсдэг гэнэ. (FT)

  • TikTok коммент автоматаар орчуулах функц нэмж байгаа гэнэ. (Эндээс)

Instagram & Threads 🗂️

  • Instagram өсвөр насныханд зориулсан хамгаалалт бүхий аккаунт гаргажээ.  (IJ)

  • Threads 20-слайд бүхий албом хэлбэрийн пост хийх боломжтой болжээ. (TR)

  • Instagram Рийлд линк холбох функц гаргасан юм байна. Одоогоор Verified аккаунтуудад. (OK)

  • IG комментийг пост хэлбэрээр нийтлэх функц гаргахаар ажиллаж байгаа гэнэ. (TR

  • Instagram DM-д зориулсан “Delete for you” товч гаргахаар төлөвлөж байгаа гэнэ. (RC)

Мета 😅

  • Мета Оросын төрийн хэвлэл мэдээллийн хэрэгслийг "гадны хөндлөнгийн оролцоо" гэсэн шалтгаанаар хориглов. ( RT )

  • Метагийн шинэ патентаас тэдний гаргахаар төлөвлөж буй ухаалаг нүдний шил, түүний онцлох функцуудыг харж болохоор байна гэнэ. (SL)

  • WhatsApp-н гаргасан шинэ функц Channel хайж олоход хялбар болгожээ. (AH)

X (Twitter) 🐣 

  • X-н вэб хувилбар дээр топ постуудыг байршил харгалзахгүй хайх боломжтой болжээ. (HN)

  • X сар бүрийн 570 сая идэвхтэй хэрэглэгчтэй хэмээн сурталчилгаа эрхлэгчдэд мэдээлжээ. (DD)

  • X гар утасны апп хэрэглэгчид нь текстийг форматлах боломжтой болжээ. (TR)

Youtube 🕹️

  • YouTube автоматаар орчуулан дуу оруулах боломжийг контент бүтээгчдэд гаргаж өгч байна. (ZT)

  • YouTube Studio дээр контент бүтээгчдэд зориулсан GenAI-н шинэ функц гаргажээ. (GB)

  • MrBeast, Logan Paul, KSI нар хамтран 'Lunchly' хэмээх шинэ тэмцээн эхлүүлжээ. (HL)

50% ХӨНГӨЛӨЛТТЭЙ!
Манай чатбот үйлчилгээний төлбөр 50% хямдралтай байгаа дээр өөртөө тохирсон ЧАТБОТТОЙ болоод аваарай: https://martech.bitrix24.site/chatbot

ӨНГӨРСӨН 7 ХОНОГ: СОШИАЛ МЕДИАД ЮУ БОЛОВ?

Google 🔦 

  • Google AI тойм signed-in хийсэн хэрэглэгчдэд илүү олон давтамжтай харуулж байгаа бололтой. (SJ)

  • Google шинээр Performance Max-н 4 шинэчлэлт гаргажээ. (SL)

  • Google хайлтын үр дүнд илүү олон хэлэлцүүлэг/форумын мэдээллийг багтаах тестээ улам өргөтгөж байгаа юм байна. (TR)

Microsoft & LinkedIn

  • Microsoft CoPilot: Pages, Excel, Word, PowerPoint, Onedrive гээд олон аппуудтай хамтран ажиллах боломжуудыг багтаасан шинэчлэлтүүдийг танилцуулжээ. (Харах)

  • Audience Penetration” хэмээх шинэ үр дүнгийн үзүүлэлт LinkedIn campaign manager-т нэмэгджээ. (LN)

  • LinkedIn давтагдаагүй хэрэглэгчдэд хүрсэн мэдээллийн хэмжигдэхүүнээ шинэчлэн "Members Reached" болгон өөрчлөжээ. (TR)

  • Майкрософт Copilot-оо бизнесийн байгууллагуудад борлуулахаар хичээсээр байгаа гэнэ. (ТV)

AI 🤨

  • Snap контент бүтээгчдэд зориулсан хиймэл оюун ухаанаар видео бүтээгч танилцуулжээ. (TC)

  • Burson эрүүл мэндийн үйлчилгээнд чиглэсэн хиймэл оюун ухааны үйлчилгээ гаргажээ. (CL)

  • Lionsgate Runway LLM-д өөрийн контентын баазад хандах эрхийг өгчээ. (WSJ)

  • Google CEO Sundar Pichai дэлхий даяар хиймэл оюун ухааны талаарх боловсролд зориулж 120 сая долларын сан байгуулснаа зарлалаа. (TC)

ЭНЭ 7 ХОНОГ:
СОШИАЛ МАРКЕТИНГИЙН ТӨЛӨВЛӨГӨӨНД ТУСГАХ ӨДРҮҮД 

  • 9 сарын 23: International Day of Sign Languages

  • 9 сарын 24: World Bollywood Day / International Age Diversity Day

  • 9 сарын 25: World Pharmacists Day / World Dream Day.

  • 9 сарын 26: World Maritime Day

  • 9 сарын 27: World Tourism Day

  • 9 сарын 28:  International Day for Universal Access to Information / International Poke Day.

  • 9 сарын 29:  World Heart Day / World Car Free Day.

  • 9 сарын 30:  International Podcast Day.

  • 10 сарын 1: International Coffee Day / World Vegetarian Day

  • 10 сарын 2: International Day of Nonviolence

  • 10 сарын 4:  World Animal Day / World Smile Day.

  • 10 сарын 5: World Teachers Day.