• Marketing Newsletter
  • Posts
  • (10/07/2024) Өнгөрсөн 7 хоног: Сошиал медиад юу болов?

(10/07/2024) Өнгөрсөн 7 хоног: Сошиал медиад юу болов?

Маркетерүүдийн мэдэх ёстой өөрчлөлтүүд.

In partnership with

Өнгөрсөн 7 хоног: Сошиал медиад юу болов? Маркетерүүдийн мэдэх ёстой өөрчлөлтүүдүүдийг нэгтгэн танд хүргэж байна.

Facebook залуусыг эргүүлэн татаж чадсан уу?

Тийм гэнэ. Зөвхөн АНУ, Канадад 40 сая залуус өдөр бүр Facebook ашиглаж байгаа нь сүүлийн гурван жил гаруйн хугацаанд байгаагүй өндөр үзүүлэлт юм байна.

Яагаад залуус Facebook-т эргэн ирэв?

Ерөнхийдөө Facebook-н хэрэглээ өсөх хандлагатай болсон нь хиймэл оюун ухааны тусламжтай “санал болгож буй” контентыг өргөн хүрээнд нэвтрүүлж эхэлснээс үүдэлтэй гэнэ. Ингэснээр бүх насныхан энд илүү их цаг хугацааг зарцуулдаг болсон. Зөвхөн Reels-н хэрэглээ л гэхэд 20% нэмэгдсэн бөгөөд энэ нь ч залууст FB-г дахин нэг эргэж харах гол түлхэц болсон юм байна.

Тэгэхээр энэ трендийг хэрхэн хадгалж, цаашид нэмэгдүүлэх талаар Facebook нэлээд их зүйлс хийж байгаа бололтой. Эдгээрээс заримыг нь өнгөрсөн 7 хоногт танилцуулжээ.

- Эхнийх нь: Facebook “Local” болон “Explore” табуудыг шинээр гаргаж, “Video“ табаа шинэчлэж байгаа юм байна. Шинэ табууд нь Reels, Marketplace, Групп, Эвэнтийн контентуудыг багтаасан байх гэнэ.

Facebook залуусын хувьд шинэ соргог, сонирхолтой зүйлс, эвэнт арга хэмжээ, хямд зүйлс худалдаж авах талбар гэх мэт бүгдийг нэг дор багтаасан чухал хаб болж чадна гэдгийг харуулах бололтой.

Дараагийнх нь Messenger-н шинэ функцууд: Notes, Memories, Messenger Communities-д хөгжим, меншн хийх зэрэг функцуудыг шинээр гаргажээ.

Эвэнт, группийн хэсэгт ч шинэчлэлтүүд хийгдсэн байна: Facebook 7 хоног тутмын болон амралтын өдрүүдийн эвэнтүүдийн тойм гаргаж, группт гишүүд нь асуултандаа хялбархан хариу авах боломж олгох Group AIтанилцуулсан байна.

Инстаграм чатботтой бол!

Манай чатбот үйлчилгээний төлбөр 50% хямдралтай байгаа дээр өөртөө тохирсон ЧАТБОТТОЙ болоод аваарай: https://martech.bitrix24.site/chatbot/

Өнөөдрийн дугаарт

7 хоногийн анхаарал татсан мэдээллүүд 📆 

  • Youtube Shorts 3 минут хүртлэх урттай болж, шинэ темплейт загвар болон хэд хэдэн шинэчлэлт нэмэгджээ. (YT)

  • Microsoft Bing хайлтын шинэчлэл, Windows 11 болон Copilot дээр шинэ өөрчлөлтүүд гаргажээ. (Унших)

  • Мета Facebook дээр шинээр Local Tab, Messenger communities, AI интеграцчлал зэргийг багтаасан шинэчлэл танилцуулжээ. (NS)

  • Google ч мөн адил шинэчлэлтүүд танилцуулсан нь AI тойм хэсэг дэх сурталчилгаа, хиймэл оюун ухааны тусламжтай эмхтгэсэн хайлтын хуудас болон бусад шинэчлэлтүүд багтаажээ. (BG)

ЭНЭ ДУГААРЫН СПОНСОР: HubSpot
АЖЛЫН БҮТЭЭМЖЭЭ ДЭЭШЛҮҮЛ! ЯАЖ ГЭЖ ҮҮ?

ChatGPT-г ажилдаа хэрхэн үр дүнтэй ашиглах вэ 👇

Unlock the full potential of your workday with cutting-edge AI strategies and actionable insights, empowering you to achieve unparalleled excellence in the future of work. Download the free guide today!

ӨНГӨРСӨН 7 ХОНОГ:
МАРКЕТИНГИЙН ШИНЭ МЭДЭЭЛЭЛ

  • ДЭМБ/HBSC-гээс гаргасан тайланд сошиал медиа хэрэглээний асуудалтай хэрэглэгчдийн тоо нэмэгдэж байгааг онцолжээ. Ийм асуудалтай хэрэглэгчдийн ангилалд багтсан өсвөр насныхны эзлэх хувь 2018 онд 7% байсан бол 2022 онд 11% болж өссөн байна. Охидын дунд асуудал хөвгүүдийнхээс илүү (охид 13%, хөвгүүд 9%) байгааг ч энэхүү тайланд дурьджээ. (Унших)

  • Агентлагууд vs Бизнесийн байгууллагууд: Агентлагуудын 65 орчим хувь нь өмнөх жилтэй харьцуулахад харилцагчдын шийдвэр гаргах процесс урт болсон харин нөгөө талаас харилцагчын retention rate мөн хугацаанд буурч 82%-с 78% болсон гэсэн байна. (MB)

  • Хэрэглэгчдийн 36% нь контент бүтээгч, нөлөөлөгчийн сурталчилсан бүтээгдэхүүнийг худалдан авахаасаа өмнө 2-3 удаа үзэх шаардлагатай гэсэн бол; Z үеийнхний 23% нь бүтээгдэхүүнээ 4-5 удаа сурталчлах шаардлагатай гэж хариулжээ. (Mavely)

  • VML-н судалгаагаар Instagram болон TikTok дээрх нэг удаагийн кампанит ажилтай харьцуулахад шуурхай нөлөөллийн кампанит ажил нь илүү их оролцоо бий болгож, зардал нь ч ойролцоогоор 25%-иар бага байгаа гэнэ. (Эндээс)

  • Pinterest 2024 оны Halloween Trend тайлан гаргажээ. (NewsRoom)

ӨНГӨРСӨН 7 ХОНОГ: СОШИАЛ МЕДИАД ЮУ БОЛОВ?

TikTok 🎶

  • TikTok 'Flip Stories' хэмээх шинэ функц гаргасан бөгөөд Стори үзэж байхдаа эргүүлж нууцалсан контентыг үзэх боломжтой юм байна. (NR)

  • TikTok бизнес эрхлэгчдэд зориулан "Holiday for You" маркетингийн шинэ тайлан нийтэлжээ. (ОК) Энэхүү тайланд: 7 интернэт хэрэглэгч тутмын 1 нь сүүлийн 30 хоногийн дотор TikTok-с олж харсан зүйлээ худалдаж авсан гэнэ.

  • TikTok Нийгэм, Энтертайнмент, Соёлын гэсэн сэдвээр нь ангилсан feed шинээр туршиж байна гэнэ. (NS)

  • TikTok өөр өөр хэл дээрх хадмал орчуулгыг засах функц гаргажээ. (KR)

Instagram & Threads 🗂️

  • Инстаграм хүмүүсийг дараагийн слайдыг үзэхэд сэдэл өгөх зорилгоор хоёр дахь слайдын зарим хэсгийг харуулдаг болжээ. (TR)

  • Instagram “Шилдэг туршлага” хэмээх хуудсыг Professional dashboard-д нэмжээ. (CS)

  • Threads хэрэглэгчид постдоо 15 минутын дотор засвар хийх боломжтой боллоо. (TR)

Мета 😅

  • Мета текст бичлэг ашиглан видео бүтээх 'Movie Gen' AI модель танилцуулжээ. (BG)

  • Мета Facebook дээр контент бүтээгчдэд зориулан мөнгө олох шинэ хөтөлбөр эхлүүлжээ. (FB)

  • Мета Их Британий банкуудтай хамтран өөрийн платформ дээрх луйврын эсрэг тэмцэлд хамтран ажиллана. (TC)

  • WhatsApp видео дуудлагын үеэр ашиглах филтер, арын фон шинээр танилцуулжээ. (PL)

  • Get more visits” шинэ сурталчилгааны зорилго Facebook Ads-д нэмэгджээ. (ON)

X (Twitter) 🐣 

  • X вэб дээр профайл хайх товч нэмсэн байна. (LS)

  • X iOS апп дээрх "Sort Replies" товчийг өөрчлөх бололтой. (AP)

  • X удахгүй үндсэн Feed дээрх текстийн форматыг ашиглахаа зогсоох гэнэ. (DL)

Youtube 🕹️

  • "Алгасах" товчийг нуухын тулд Youtube сурталчилгааны бичлэг дээр бүдэг наалт байршуулж байна гэнэ үү? (RT)

  • Youtube Shorts дээр "Санал асуулга" хийх стикер шинээр гаргажээ. (NT)

50% ХӨНГӨЛӨЛТТЭЙ!
Манай чатбот үйлчилгээний төлбөр 50% хямдралтай байгаа дээр өөртөө тохирсон ЧАТБОТТОЙ болоод аваарай: https://martech.bitrix24.site/chatbot

ЭНЭ ДУГААРЫН СПОНСОР: HubSpot
АЖЛЫН БҮТЭЭМЖЭЭ ДЭЭШЛҮҮЛ! ЯАЖ ГЭЖ ҮҮ?

ChatGPT-г ажилдаа хэрхэн үр дүнтэй ашиглах вэ 👇

Unlock the full potential of your workday with cutting-edge AI strategies and actionable insights, empowering you to achieve unparalleled excellence in the future of work. Download the free guide today!

ӨНГӨРСӨН 7 ХОНОГ: СОШИАЛ МЕДИАД ЮУ БОЛОВ?

Google 🔦 

  • Google "People also search for" цонхны оронд байршуулах "Search Instead for" шинэ функц туршиж байгаа юм байна. (ST)

  • Google AI ашиглан хийх дүрст болон аудио хайлтыг гаргаж байна. (SL)

  • Google Photos дээр хиймэл оюун ухааны тусламжтай ажиллах "Ask Photos" шинэ функц хүргэж эхэлжээ. (GH)

  • Google хайлтын илэрцэд “Баталгаажсан” гэсэн тэмдэг ашиглахаар туршиж байна гэнэ. (ST)

Microsoft & LinkedIn

  • LinkedIn "Community Chats" функцийг туршиж байна. (NH)

  • Майкрософт Италид 4.8 тэрбум долларын хөрөнгө оруулалтыг хиймэл оюун ухаан, үүлэн технологийн чиглэлээр хийнэ. (RT)

  • Майкрософт хуурамч мэдээлэлтэй тэмцэх төлөвлөгөө болон хиймэл оюун ухааны талаарх ил тод байдлын тайлангаа танилцуулжээ. (OL)

AI 🤨

  • Sam Altman-ны David Perell-тэй хийсэн шинэ ярилцлага : AI бичих тал дээр хүнийг орлож чадахгүй. (Эндээс)

  • Adobe Photoshop Elements, Premiere Elements дээр хиймэл оюун ухааны шинэ функцууд нэмэгджээ. (JM)

  • Amazon-н шинэ чатбот хиймэл оюун ухааны дэмжлэгтэйгээр ямар ч зүйлийг хялбар олоход туслаж чадах боловч үнэтэй бүтээгдэхүүний хулхи хувилбарыг ялгаж салгахад тус болохгүй. (BN)

  • Google-н Gemini 1.5 Pro-д томоохон шинэчлэлт хийгдсэн байна. (TG)

  • ZapConnect'24 дээр Zapier хиймэл хиймэл оюун ухаан болон автоматжуулалтын шинэ боломжуудыг танилцуулав. (YR)

  • Видео засварлах апп Captions вэб сайтуудад зориулсан AI-powered сошиал медиа менежерийг санал болгож эхэлжээ. (TC)

  • Google Энэтхэгт Gemini-powered видео хайлтыг туршиж байна. (TC)

ЭНЭ 7 ХОНОГ:
СОШИАЛ МАРКЕТИНГИЙН ТӨЛӨВЛӨГӨӨНД ТУСГАХ ӨДРҮҮД 

  • 10 сарын 07: World Architecture Day / World Habitat Day

  • 10 сарын 08: World Octopus Day / International Newspaper Carrier Day / International Podiatry Day / International Birth Registration Day

  • 10 сарын 09: International Top Spinning Day / International Beer and Pizza Day / World Post Day.

  • 10 сарын 10: World Sight Day / World Day Against the Death Penalty / World Mental Health Day

  • 10 сарын 11: World Egg Day / International Day of the Girl Child

  • 10 сарын 12:  World Arthritis Day / International Astronomy Day.

  • 10 сарын 13:  International Day for Failure / International Skeptics Day.