- Marketing Newsletter
- Posts
- Гар утасны аппууд таны Facebook нууц үгийг хулгайлж чадах уу?
Гар утасны аппууд таны Facebook нууц үгийг хулгайлж чадах уу?
Facebook сурталчилгаа хүргэх хэрэглэгчдээ бэлтгэх боломжтой 3 төрлийн сурталчилгаа
Энэ өдрийн мэнд. Гар утасны аппууд таны Facebook нууц үгийг хулгайлж чадах уу? Хариу нь ТИЙМ!
Метагийн аюулгүй байдал хариуцсан мэргэжилтнүүд зөвхөн хүмүүсийн Facebook нууц үгийг хулгайлах зориулалт бүхий 400 гаруй Android болон iOS гар утасны аппыг илрүүлсэн гэнэ.
Эдгээр апп нь Google Play Store болон Apple App Store дээр зураг засах апп, тоглоом, VPN апп болон бусад зориулалт бүхий апп мэтээр байршиж, татаж авсан хэрэглэгчдийн мэдээллийг хулгайлдаг байж.
Жишээ нь дараах төрлийн аппууд байдаг гэнэ:
👉 Зураг засварлах аппууд, өөрийн зургаа хайртай хүүхэлдэйн киноны баатарт хувиргах гэх мэт;
👉 VPN үйлчилгээний аппууд. Хаалттай контент үзэх гэх мэт үйлчилгээг санал болгодог;
👉 Утасны гэрэл гэх мэт гар утасны хэрэглээний аппууд;
👉 Өндөр чанартай 3D графиктай гэх гар утасны тоглоомын аппууд;
👉 Эрүүл мэнд, амьдралын хэв маягийн аппууд жишээ нь зурхай, фитнес апп;
👉 Сурталчилгаа удирдах гэх мэт хуурамч функцуудыг санал болгох бизнес хэрэглээний гэх аппууд;
Энэхүү холбоосоор хандан Метагаас гаргасан мэдээллээс хуурамч аппуудын жагсаалт, эдгээр аппыг татаж авсан бол ямар арга хэмжээ авах талаарх зөвлөмжийг аваарай.
Энэ удаагийн дугаарт:
(1) Facebook сурталчилгаа хүргэх хэрэглэгчдээ бэлтгэх боломжтой 3 төрлийн сурталчилгаа. Шууд борлуулалтад чиглүүлэх биш харин худалдан авалтын замналын хамгийн эхний үе шат буюу боломжит хэрэглэгчдэд бүтээгдэхүүн, үйлчилгээний мэдээллээ хүргэх, танилцуулах, борлуулалтын үе шат руу чиглүүлэх сурталчилгаа бидэнд заавал хэрэгтэй байдаг.
(2) Хамгийн их ирдэг асуулт: Facebook сурталчилгаа үр дүнтэй хэвээр байна уу? Улам л үнэтэй болоод байна уу? Хариултыг доор оруулав.
(3) Сошиал медиад шинээр (Маркетерүүдийн мэдэх ёстой өөрчлөлтүүд).
(4) Уламжлал ёсоор Товчхон, тун хэрэгтэй.
Facebook Ads!!Facebook сурталчилгаа хүргэх хэрэглэгчдээ бэлтгэх боломжтой 3 төрлийн сурталчилгаа
Facebook сурталчилгаа хүргэх хэрэглэгчдээ хэрхэн бэлтгэж, Facebook сурталчилгааны үр дүнгээ дээшлүүлэн борлуулалтаа өсгөх вэ? Энэ удаад бид шууд борлуулалтад чиглүүлэх биш харин худалдан авалтын замналын хамгийн эхний үе шат буюу боломжит хэрэглэгчдэд бүтээгдэхүүн, үйлчилгээний мэдээллээ хүргэх, танилцуулах, борлуулалтын үе шат руу чиглүүлэх сурталчилгааны 3 аргачлалыг танилцуулж байна.
#1: Facebook Instant Experience сурталчилгаа
Instant Experience сурталчилгаа гар утас хэрэглэгчдэд оновчилсон, дэлгэц дүүрэн формат ашиглан танай бүтээгдэхүүн, үйлчилгээний талаарх дэлгэрэнгүй мэдээллийг тэр дор нь өгөх боломж олгодог сурталчилгааны төрөл.
Энэ төрлийн сурталчилгаа дээр хэрэглэгч товшиход Facebook-н аппаас гаралгүйгээр гар утасны дэлгэцэнд дүүрэн харагдах газардах хуудас хэлбэрээр танай бүтээгдэхүүний дэлгэрэнгүй мэдээллийг хэрэглэгчид хүргэдэг.
#2: Facebook Carousel буюу альбом хэлбэрийн сурталчилгаа
Facebook Carousel буюу албом хэлбэрийн сурталчилгаа нь мөн л олон төрлийн мэдээллийг нэг дор багтаан бүтээгдэхүүн, үйлчилгээний талаарх мэдээлэл олгох, хэрэглэгчдээ бэлтгэх бас нэгэн онцгой аргачлал.
Уг сурталчилгааны форматыг ашигласнаар 10 хүртэлх тооны зураг эсвэл видеог багтаасан сурталчилгаа үүсгэх боломжтой бөгөөд сурталчилгаа нь зураг/видео тус бүр нь гарчиг, тайлбар болон вэб холбоосоос бүрдсэн хажуу тийш гүйлгэж үзэх албом хэлбэрээр хэрэглэгчдэд хүрдэг. Өөрөөр хэлбэл нэг сурталчилгаагаар 1 биш харин 10 хүртлэх тооны бүтээгдэхүүнийг хамтад хүргэх эсвэл тухайн бүтээгдэхүүний зөвхөн 1 шинж чанар, давуу талыг биш харин бүхий л давуу талуудыг нь нэг дор боломжит хэрэглэгчдэд танилцуулж болно гэсэн үг.
#3: Facebook видео сурталчилгааг сонирхогчдыг худалдан авагчид болгон хувиргахад хэрхэн ашиглах вэ?
Онлайн видео хэрэглээ улам бүр л нэмэгдсээр, ойрын ирээдүйд ч энэ нь хадгалагдах нь тодорхой ажээ. Facebook сурталчилгаанд видеог төрөл бүрийн зорилгоор ашиглах боломжтой ч хамгийн түгээмэл нь мэдээж Newsfeed-ээ гүйлгэж буй хэрэглэгчдийн анхаарлыг татах.
Видео сурталчилгаа нь дараах зорилгод илүү сайн нийцдэг:Cold audience буюу шинэ хэрэглэгчдэд бүтээгдэхүүн, үйлчилгээгээ шуурхай танилцуулах;Warm audience буюу танайхыг мэддэг хүмүүст бүтээгдэхүүн, үйлчилгээг хэрхэн үр дүнтэй ашиглаж болох талаар танилцуулан хүслийг нь өдөөх;Борлуулалтын юүлүүр хоолойн хамгийн сүүлийн үе шатанд буй хүмүүст одоогийн хэрэглэгчдийнхээ сэтгэгдлийг хуваалцах замаар итгэлцэл бий болгох;Видео сурталчилгаа нь брэндийн танигдсан байдлыг нэмэгдүүлэх, бүтээгдэхүүн, үйлчилгээ рүү чиглэсэн урсгалыг бий болгоход үр дүн сайтай сурталчилгааны төрөл яахын аргагүй мөн. Гэсэн хэдий ч анхаарах зүйлс бас бий.
Илүү дэлгэрэнгүйг үргэлжлүүлэн манай вэб дээрх нийтлэлээс хүлээн аваарай. Тодорхой жишээ, аргачлалыг бид оруулсан.
Мөн бидний зохион байгуулдаг FACEBOOK СУРТАЛЧИЛГААГ ҮР ДҮНТЭЙ ХИЙХ НЬ ОНЛАЙН СУРГАЛТ 10 сарын 24-нд эхэлнэ. Бүртгүүлэх холбоос энд.
Сурталчилгааны үр дүн!!!
Facebook төлбөртэй сурталчилгаа үнэтэй болж байгаа юу?
Facebook дээр төлбөртэй сурталчилгаа (boost) хийх нь үр дүнтэй хэвээр үү? Улам л үнэтэй болоод байна уу? гэсэн асуулт их ирдэг. Миний хувьд доорх хариу өгдөг.
Мэдээж олон зүйлээс шалтгаална!! Гэхдээ ямар ч платформ дээр төлбөртэй сурталчилгаа хийхдээ дараах зүйлсд анхаарлаа хандуулахгүй бол зарцуулсан мөнгө чинь үргүй зардал болох магадлалтай.
(1) Сонирхогчийг хэрэглэгч болгоход чиглэсэн дараа, дараагийн алхамыг багтаасан иж бүрэн сурталчилгааны кампанит ажил, (2) эхний шатны тестүүд, (3) хэрэглэгчийн персона, (4) анхаарал татах загвар дизайн, текст (видео болон зурагт постеруудын), мэдээж (5) татгалзахын аргагүй санал.
Хүмүүсийн гаргадаг хамгийн том алдаа бага төсвөөр олон хүнд хүрэх сурталчилгааг шууд борлуулалт руу чиглүүлж хийдэг. Өөрөөр хэлбэл тодорхой шат дараалал бүхий зорилготой сурталчилгаануудыг хийх арга техникийг ашигладаггүй.
3 ХОНОГТ ЧАТБОТТОЙ БОЛ!
МЕССЕНЖЕР ЧАТБОТ ХӨГЖҮҮЛЭХ ҮЙЛЧИЛГЭЭ
Хэрэв та Facebook хуудсаа ухаалаг функц бүхий мессенжер чатбот холбохоор шийдсэн бол энэхүү ФОРМЫГ НӨХӨН бидэнд илгээнэ үү!
Бид танд ЧАТБОТ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ҮНИЙН САНАЛ ИЛГЭЭЕ!
Зөвхөн танай байгууллагад зориулсан онлайн захиалга, бүртгэл гэх мэт дэвшилтэт функцуудыг багтаасан чатбот үйлчилгээ. Иж бүрэн сургалт дагалдана.
Сошиал медиад шинээр!
Товчхон
👉 TikTok хэрэглэгчдэдээ зориулан видео, аудио, зураг, текст засварлах хэд хэдэн шинэ боломжуудыг нэмжээ. Видеог нэгтгэх, танах, хуваах, хурдлуулах болон удаашруулах, аудиог танах, хасах, үргэлжлэх хугацааг тохируулах гэх мэт.
👉 Twitter хэрэглэгчид нэг твийтэд зураг, бичлэг, GIF хамтад нь оруулах боломжтой шинэ функц нэмжээ.
👉 Facebook хэрэглэгчид нь өөрийн NewsFeed дээрээ ямар постыг илүү их хармаар байгаа болон аль постуудыг нь багасгах тохиргоог өөрсдөө хийх сонголтыг гаргажээ. Энэхүү сонголт мөн Reels дээр ч туршигдаж байгаа юм байна.
Яг одоо туршаад үзэхүйц, хэрэгжүүлэх боломжтой маркетингийн зөвлөгөө, мэдээллүүд!Товчхон, тун хэрэгтэй
2 цагийн дотор л YouTube Channel үүсгэхэд хэрэгтэй бүхнийг танд заах 7 YouTube видео:1. YouTube Channel нээх - How To Create A YouTube Channel! (2020 Beginner’s Guide) - YouTube2. Хэрхэн YouTube Channel-аа олон дагагчтай болгох вэ - How To Start a YouTube Channel - Beginner’s Guide to YouTube - YouTube3. Видео засах- Premiere Pro Tutorial for Beginners 2022 - Everything You NEED to KNOW! - YouTube4. Видео зохиол гаргах - How to Create The BEST Script on Youtube (and increase watch time!) - YouTube5. Камерын өмнө хэрхэн өөртөө итгэлтэй ярих вэ - HOW TO BE CONFIDENT ON CAMERA: Tips for talking to a camera as a small YouTuber | THECONTENTBUG - YouTube6. Анхаарал татах нүүр зураг бэлтгэх нь - How to Make a Thumbnail for YouTube Videos - Easy & Free! - YouTube7. Үр дүнгийн үзүүлэлтүүд харах - YouTube Analytics Explained: Step-by-Step Tutorial for Beginners - YouTubeЦахим ном: Бидний өдөр тутмын амьдралдаа хайлтын том суваг, чөлөөт цагаа өнгөрөөх талбар болгон хэрэглэдэг хэрнээ маркетингдаа Facebook, Instagram шиг өргөнөөр ашиглаж хараахан дадаагүй байгаа YouTube-ийн хувьд маркетеруудын заавал анзаарч байх ёстой зүйлсийн талаар энэхүү цахим номондоо багтаалаа. Youtube маркетинг: Маркетингдаа амжилттай ашиглах нь цахим ном эндээс.