❝

2022 он дуусахад яг 45 хоног үлджээ! Гэхдээ маркетерүүдийн хувьд хамгийн урт өдрүүд урд маань байна шүү :)

TikTok хэрэглэгчдийг урвуулах ажлынхаа хүрээнд YouTube шинэ функц танилцуулсан нь 1 минут хүртлэх урттай YouTube Shorts-т оюуны өмчтэй ая, дуу ашиглахыг дэмждэг болжээ. Youtube-р дүүрэн ТикТок болох нь ээ.

Энэ удаагийн дугаарт өнгөрсөн 10-р сард сошиал медиад болж өнгөрсөн бүхнийг товчхон бас дээр нь өнгөрсөн сард нийтлэгдсэн маркетерүүдийн заавал унших ёстой 10 топ нийтлэлийг багтаалаа.

Ч.Баатарчулуун
❝

Манай энэ удаагийн санал асуулганд идэвхтэй оролцоорой. Бас үр дүнг нь хараарай.

❝

Маркетерүүдийн мэдэх ёстой өөрчлөлтүүд

✅ Tiktok АНУ-д Live shopping функц нэмэхээр ажиллаж байна. (CNET)

✅ TikTok зураг засах 7 шинэ функц танилцуулахын хамт Инстаграмтай ижил зургийн Image Mode-г гаргасан. (Унш)

✅ Tiktok World Event 2022 арга хэмжээнийхээ үеэр Creator Marketplace-н шинэчлэл, сурталчилгааны шинэ багцууд танилцууллаа. (SMT)

✅ Tiktok цахим худалдааны салбарт илүү идэвхтэй оролцохоор төлөвлөж байна. (MD)

✅ Tiktok контент бүтээгчдэд орлогоо нэмэгдүүлэх боломж олгох Monetisation Feature-г танилцууллаа. (TB)

✅ Tiktok төлбөртэй сурталчилгааны шинэ формат болох “Smart Performance Campaign”-г танилцууллаа. (Эндээс)

✅ TikTok TikTok live ашиглах хэрэглэгчдийн насны хязгаарыг дээшлүүллээ. (Унш)

✅ TikTok онлайн тоглоомын тусдаа апп гаргалаа. (Унших)

✅ Tiktok жижиг, дунд бизнес эрхлэгчид, маркетерүүдэд зориулсан “Tiktok Academy”-г танилцууллаа. (Эндээс)

❝

✅ Instagram шоппинг табаа Home Screen-с өөрчлөн байршуулах туршилт хийж эхэлсэн. (TC)

✅ Instagram хэрэглэгчдийнхээ profile болон feed дээр байршуулах сурталчилгааныхаа тоог нэмэгдүүлсэн. (SEJ)

✅ Instagram хэрэглэгчдийн профайлд нэгээс дээш тооны линк холбоос байрлуулах туршилт хийж эхэлсэн. (SMT)

✅ Instagram Creator “Media Kit”-дээ шинэчлэл тогтмол хийж эхэлсэн байна. (Унших)

✅ Instagram “Achievement Badges” хэмээх тэмдэгийг Рийлс бүтээгчдийг идэвхжүүлэх зорилгоор гарган туршиж байна. (PP)

✅ Instagram бусад хэрэглэгчидтэй хамтран Рийлс хамтран бүтээх, засварлах шинэ функцыг туршиж байна. (Эндээс))

✅ Instagram шууд аппаасаа постууд, рийлс урьдчилан цаг товлон төлөвлөх функцыг хэрэглэгчдэдээ хүргэж эхэлсэн. (TC)

✅ Instagram контент бүтээгчдэд зориулан хамтын ажиллагааны дэлгэрэнгүй мэдээлэл хүргэх боломж бүхий “Creator Portfolios”-г танилцуулахаар төлөвлөж байна. (SMT)

✅ Instagram-н тэргүүн IG Reels болон Зургийн хүртээмж илүү тогтвортой болсон гэж мэдэгдлээ. (PP)

✅ Instagram шинэ жилийн хямдрал, урамшуулал угтан маркетерүүдэд зориулсан зөвлөмж гаргажээ. (SMT)

❝

✅ Meta мэссэнжерийн Call Ad-даа шинэ функц нэмсэн байна. (Унших)

✅ Facebook аккаунт хооронд шилжихэд хялбар болгох өөрчлөлт хийжээ. (Унших)

✅ Facebook хэрэглэгчдийн news feed дээр “show more or show less” функцыг идэвхжүүллээ. (Эндээс)

✅ Meta Facebook Reels, Видео сурталчилгааны шинэ функцууд нэмлээ. (Унших)

✅ Facebook-н Сурталчилгааны бодлогын нэр Meta Standard Policies болон өөрчлөгдсөн байна. (SEL)

✅ Meta Instant Articles-г дэмжихээ зогсоолоо. (Axioms)

✅ WhatsApp мэссэж илгээснээс 15 минутын дотор ашиглах “Edit Товч”-г туршиж байна. (AP)

✅ Facebook группт шинэ функцууд нэвтрүүлсний дотор групп дотор Reels хийх боломж байлаа. (FB)

✅ Meta “Branded Content” тагийг бүх FB Reels-т ашиглах боломжтой болсон. (Эндээс)

✅ Meta Английн шүүхийн шийдвэрээр Giphy-г худалдах боллоо. (CNBC)

✅ Meta зорилтот хэрэглэгчийн сонголтыг автамжуулах “Advantage +” шоппинг сурталчилгааны кампанит ажил үүсгэх шинэ функцыг гаргалаа. (FB)

✅ Meta оюуны өмчийн зөрчлийг илэрүүлэх шинэ функцыг танилцууллаа. (FB)

❝

✅ LinkedIn шинэ 3 өөрчлөлтийг LinkedIn Page-д зориулан гаргалаа. (SEJ)

✅ LinkedIn шинээр сурталчилгааны формат гаргасан нь “Document Ads”. (DIW)

✅ LinkedIn видеонд автоматаар хадмал оруулах боломжтой болгожээ. (SEJ)

✅ LinkedIn хиймэл оюун ухаан ашиглан шинэ хамгаалалтын функцыг танилцууллаа. (Info)

✅ LinkedIn зураг болон бичлэгт Page & Хэрэглэгчийг меншн хийх стикерийг танилцууллаа. (SMT)

✅ LinkedIn ажил олгогчдыг ажлыг хөнгөвчлөх шинэ функц танилцуулжээ. (TT)

❝

"FACEBOOK СУРТАЛЧИЛГААГ ҮР ДҮНТЭЙ ХИЙХ НЬ" ОНЛАЙН СУРГАЛТ 11 сарын 21-нд эхэлнэ.

❝

Манай сургалт ХЭНД зориулагдсан бэ?

👉 Facebook сурталчилгаагаа хүргэх хүмүүсээ сонгохдоо ХҮНДРЭЛТЭЙ тулгардаг. Сурталчилгааны үр дүнгээ сайжруулах талаар бодож байгаа хүмүүс.👉 Төлбөртэй сурталчилгаа-бүүст хийдэггүй. (Facebook сурталчилгаа хийх талаар мэдлэг туршлага багатай эсвэл хэт их төлбөр мөнгө гарах вий гэсэн айдастай байдаг.)👉 Facebook төлбөртэй сурталчилгаа бүүст явуулсан боловч, үр дүнтэй байгаагүй. Тиймээс Facebook сурталчилгаа бүүст огт үр дүнгүй гэж үзсэн, дахин явуулаагүй.Хэрэв та Facebook төлбөртэй сурталчилгаа/бүүстэнд төсөв зарцуулдаг бол хэрхэн үр дүнтэй зарцуулах талаарх манай сургалтанд хамрагдаарай.Бүртгүүлэх холбоос: http://ow.ly/Z90i50KS2rU

❝

2022 оны 10-р сарын ТОП 10 маркетингийн мэдээлэл!

Tiktok: Бизнесийн байгууллагуудад зориулсан 17-хуудас “Holiday Marketing” гарын авлага гаргажээ.

Контент бүтээгч: Adobe-н шинэ “Creator Marketing” тайлан гарчээ.

Сурталчилгаа: Байгууллагуудын сурталчилгааны зардал саруудаар хэрхэн өөрчлөгддөг талаарх сонирхолтой тайлан нийтлэгджээ.

Хэрэглэгч: Саяхны энэхүү тайлангаас Gen-Z-үүдийн “Одоо ав, дараа төл” төлбөрийн форматын хэрхэн ашиглаж байгааг харж болно.

Snapchat: AR-н технологи хэрэглэгчдийг худалдан авалт хийхэд нь хэрхэн нөлөөлж байгаа талаарх тайланг Snapchat-с гаргажээ.

Tiktok: Сурталчилгаа эрхлэгчид болон хэрэглэгчдэд зориулсан ил тод байдлын тайланг гаргажээ.

Нөлөөлөгч: Ирэх жилүүдэд ялангуяа 2023 онд нөлөөллийн маркетингийн өсөлтийн талаарх шинэ репорт гарсан байна.

Хэрэглэгч : Контент ашиглан өөр, өөр хэрэглэгчийн персонаг хэрхэн онилох талаарх сонирхолтой гарын авлагыг эндээс.