❝

11-р сар асуудалтай сар байлаа, гэхдээ...

Тэмдэглэлт баярууд, Black Friday, Cyber Monday гээд олон зүйлс маркетерүүдийг маань нойргүй хонуулсан байх.

​

Гэхдээ л Reels төлөвлөх боломж, LinkedIn төлөвлөх шинэ функц, YouTube-н 60 аудио ашиглах боломж гээд хэрэгтэй зүйлс ихтэй байжээ.

Энэ удаагийн дугаарт өнгөрсөн 11-р сард сошиал медиад болж өнгөрсөн бүхнийг товчхон бас дээр нь өнгөрсөн сард нийтлэгдсэн маркетерүүдийн унших ёстой 10 топ тайлан, репортыг багтаалаа. 

Ч.Баатарчулуун
❝

Манай энэ удаагийн санал асуулганд идэвхтэй оролцоорой. Бас үр дүнг нь хараарай.

❝

Маркетерүүдийн мэдэх ёстой өөрчлөлтүүд

✅ Tiktok таны хадгалж авсан постын талаарх мэдээллийг контент бүтээгчид нь мэдээлэх шинэ функц гаргалаа. (Унших)

✅ TikTok-н орлого 2 тэрбум ам.доллараар буурна. Буруутан нь зардлын өсөлт, эдийн засгийн өсөлтийн удаашрал. (Унших)

✅ Tiktok цаг уурын өөрчлөлтийн эсрэг глобал кампанит ажил эхлүүлжээ. Хаштаг нь #Climate Actions. (Унших)

✅ Tiktok сурталчилгааны үр дүнгийн мэдээлэлдээ хүн ам зүйн үзүүлэлтүүдийг шинээр нэмжээ. (Дэлгэрэнгүй)

✅ TikTok энэ оны топ контент бүтээгчдийг танилцуулах Discover List2022 жагсаалтаа гаргалаа. (Дэлгэрэнгүй)

✅ Tiktok АНУ-д анхны апп доторх цахим худалдааны шопоо танилцууллаа. (SMT)

❝

Instagram 🧞‍♂️

✅ Instagram шинээр Gift sharing функц Instagram reels-д нэмсэн байна. (Эндээс)

✅ Instagram зарим хэрэглэгчдэдээ шууд Instagram аккаунтаасаа NFT борлуулах эрх нээж эхэлжээ. (TV)

✅ Instagram “Reels төлөвлөх” функц нь 75 хүртлэх өдрийн Рийлсийг урьдчилан төлөвлөх боломжтой юм байна. (Дэлгэрэнгүйг)

✅ Instagram шинэ Web Interface гарган хэрэглэгчдэдээ хүргэж эхэлжээ. (TC)

✅ Instagram ердийн зурган пост дээр ая нэмэн видео пост болгон хувиргах функц дээр ажиллаж байгаа гэнэ. (Эндээс)

✅ Instagram шинээр “pin to your reels” функц гаргахаар туршиж байна. (Эндээс)

✅ Instagram шинээр “Teen Protection” функцууд, чат сануулгыг танилцууллаа. (Эндээс)

❝

✅ Meta Facebook-н “Professional mode”-г нийт контент бүтээгчдэд нээлттэй болголоо. (Дэлгэрэнгүйг)

✅ Meta “Business Messaging Accelerator” програмаа эхлүүлжээ. (SMT)

✅ Meta 11,000 ажилтнаа халахаар болсон нь ажиллах хүчнийх нь 13% болж байгаа юм байна. (Mark)

✅ Meta ая таних хиймэл оюун ухааны платформ болох "Audio Analytic"-г худалдан авлаа. (Эндээс)

✅ WhatsApp “Business Search” функцээ Бразил, Британи, Мексик зэрэг шинэ улсуудад нэвтрүүлснээс гадна төлбөр тооцооны функцыг Бразилд нээжээ. (Эндээс)

✅ WhatsApp 1024 хүртлэх тооны хэрэглэгч холбогдох боломжтой Чат групп шинээр гаргалаа. (Дэлгэрэнгүйг)

✅ Meta Facebook хэрэглэгчдийн профайлаас шашны, улс төрийн болон бэлгийн чиг хандлагын талаарх мэдээллийг устгажээ. (SMT)

✅ WhatsApp “Polls” шинэ функц гаргасан нь чат дотор интерактив санал асуулга явуулах боломж олгох аж. (TM)

✅ Meta-гийн зүгээс Mark Zuckerberg захирал нь ирэх жил ажлаа өгөх  талаарх мэдээллийг няцлаа. (Дэлгэрэнгүйг)

✅ WhatsApp-н хэрэглэгчийн мэдээлэл алдагдснаар бараг 500 сая хэрэглэгчийнх нь мэдээлэл онлайнд зарагдаж байгаа гэнэ. (radar)

❝

"FACEBOOK СУРТАЛЧИЛГААГ ҮР ДҮНТЭЙ ХИЙХ НЬ" ОНЛАЙН СУРГАЛТ 12 сарын 12-нд эхэлнэ.

❝

Манай сургалт ХЭНД зориулагдсан бэ?

👉 Facebook сурталчилгаагаа хүргэх хүмүүсээ сонгохдоо ХҮНДРЭЛТЭЙ  тулгардаг. Сурталчилгааны үр дүнгээ сайжруулах талаар бодож байгаа хүмүүс.👉 Төлбөртэй сурталчилгаа-бүүст хийдэггүй. (Facebook сурталчилгаа хийх талаар мэдлэг туршлага багатай эсвэл хэт их төлбөр мөнгө гарах вий гэсэн айдастай байдаг.)👉 Facebook төлбөртэй сурталчилгаа бүүст явуулсан боловч, үр дүнтэй байгаагүй. Тиймээс Facebook сурталчилгаа бүүст огт үр дүнгүй гэж үзсэн, дахин явуулаагүй.Хэрэв та Facebook төлбөртэй сурталчилгаа/бүүстэнд төсөв зарцуулдаг бол хэрхэн үр дүнтэй зарцуулах талаарх манай сургалтанд хамрагдаарай.Бүртгүүлэх холбоос:  http://ow.ly/Z90i50KS2rU

❝

​Контент бүтээгчид: Meta контент бүтээгчдийн зах зээлийн талаарх шинэ маркетингийн тайлан гаргажээ.​

Tiktok: Энтертэймент салбар болон цахим худалдаа хэрхэн амжилттай хамтран ажиллаж байгаа талаарх маркетингийн тайланг гаргажээ.

​Tiktok: “Tiktok Works” хэмээх сурталчилгаа, маркетингийн талаарх шинэ цувралуудыг гаргаж эхэлжээ.​

Ebay : Энэ баярын улиралд хүмүүс хэрхэн худалдан авалт хийхээр төлөвлөж байгаа талаарх маркетингийн тайлан гарчээ.

​LinkedIn: Байгууллагын борлуулалтын контентийг хэрхэн хийх, хэрхэн LinkedIn дээр өсөлт гаргах талаарх шинэ заавар гарын авлагыг гаргажээ.

​Snapchat: Trends & Opportunities хэмээх энэ шинэ жилийн үеэр амжилттай ажиллах гарын авлага гаргажээ.

​Баярын улирал: Meta шинээр Holiday Marketing-н бичил вэб хуудас, гарын авлага гаргажээ.​

Сурталчилгаа: Энэ оны 10-р сараас эхлэн сурталчилгааны зардал буурч байгаа талаарх шинэ репорт нийтлэгджээ.

Pinterest ямар контентийг хязгаарладаг талаарх мэдээллийг ил тод байдлын тайландаа тусгасан байна. (Тайланг эндээс)

Snapchat: AR болон түүний ирээдүйн боломжийн талаарх тайлан мэдээлэл гаргажээ.