Энэтхэг: Хэрэглэгчдийн 80 гаруй хувь нь IG & FB Reels-ээр дамжуулан гоо сайхны брэндүүдийг олж мэддэг гэнэ. Манайд ч гоо сайхны бүтээгдэхүүний мэдээллийг Рийлсээр авч байна уу?

Маркетингийн товхимол маань өнгөрсөн 7 хоногийн онцлох сошиал медиа шинэ мэдээлэлтэйгээ та бүхэнтэй мэндчилж байна.

Долоо хоногийн анхаарал татсан мэдээллүүд 📆

(1) Pinterest “Тансаг зэрэглэлийн бүтээгдэхүүн ба хэрэглэгчид” шинэ судалгааны тайлан гаргажээ. (NS)

(1) LinkedIn Collaborative Articles-хамтарсан нийтлэл, түүний LinkedIn—д үзүүлж буй нөлөөний талаарх мэдээллийг гаргажээ. (EG)

(1) Snapchat бас л зар сурталчилгаагүй, сарын 10.50 ам.долларын төлбөртэй үйлчилгээ туршиж эхэлжээ. (MA)

(1) ТикТок өөрийн Feed-г цаг тухайд нь өөрчлөх хүсэлтийг туршиж байна. (CF)

(1) Sam Altman-н халагдалт болон түүний эргэн ирэлт, The Reason. (RT)

(1) Х (хуучин Twitter) пост бүрийн доор "Gork: AI Analysis" гэсэн функцийг нэмнэ гэнэ. (Elon)

— Ч.Баатарчулуун

TikTok

  • TikTok дуу хөгжим шинээр хайж олоход өөрийн платформын оруулж буй хувь нэмрийг онцолсон Music Impact Report тайлан гаргажээ. (NS)

  • Балба улс нийгэмд сөрөг нөлөө түгээн дэлгэрүүлсэн шалтгаанаар ТикТокыг хориглов. (SC)

  • TikTok видеог бөөнөөр нь татаж авах боломжтой шинэ функц нэмжээ. (FT)

  • Контент бүтээгчид өөрийн хэрэглэгчдийн болон фенүүдийн бүтээсэн контентыг профайлдаа нэмэх боломжтой шинэ функц туршиж байна. (ТТ)

Instagram & Threads

  • Instagram нийтэд нээлттэй IG Reels-үүдийг татаж авах боломжтой болгожээ. (BF)

  • Мета-гийн захирлуудын нэг Threads App дээр юу хамгийн үр дүнтэй байгаа талаарх мэдээлэл гаргажээ. (BI$)

Х

  • X дээр Онцлох (highlights tab) хэсэгт оруулсан постууд хүртээмж өндөр байдаг гэнэ. (OP)

  • URL холбоосны картаас хасагдсан байсан гарчиг/дэд гарчигийг буцааж харуулна гэнэ. (9t5)

  • Gork AI ирэх долоо хоногоос X Premium-н бүх хэрэглэгчдэд нээлттэй болох гэнэ. (dL)

Мета

  • Мета судлаачдад IG & FB өгөгдлийн санд нэвтрэх боломжийг нэмэгдүүлсэн байна. (MIT)

  • Facebook профайлын Хобби хэсэг ирэх сараас хэрэглээнээс хасагдана. (Dev)

  • WhatsApp зарим хэрэглэгчдэд туршилтаар AI товчлуурыг чат хэсэгт нь нэмсэн байна. (TN)

  • Имэйл хаягаа өөрийн аккаунттайгаа холбох шинэ функцийг WhatsApp нэмжээ. (Dev)

Youtube

  • Youtube YT Shorts-д зориулсан сурталчилгаа байршуулах хөтөлбөр туршиж байна. (YB)

  • Youtube сурталчилгаа блок хийдэг апп хэрэглэгчдийн видео урьдчилан үзэх функцыг удаашруулж байж магадгүй гэнэ. (MT)

  • YT Studio Desktop дээр тусдаа Shorts таб нэмэгджээ. (TR)

Google

  • Google хайлтын үр дүнд Follower/Like-н тоог харуулдаг болжээ. (RB)

Маркетингийн шинэ мэдээллүүд

  • General Motors 4 жил дарааллан оролцсон Super Bowl-н сурталчилгаагаа энэ жил өнжинө. (TRN)

  • Шак Пепси-гийн мини савлагааг сурталчилжээ. (MD)

  • Apple-н зул сарын баярын шинэ сурталчилгааг сонирхоод үзээрэй. (AW)

AI

  • Google Bard-н сүүлийн шинэчлэлт Youtube Video-г илүү сайн ойлгодог болгосон байна. (BG)

  • Амазон компани хиймэл оюун ухааны боловсролыг шинэ хөтөлбөрөөр үнэ төлбөргүй олгохоор төлөвлөж байна. (АА)

  • ChatGPT Alpha-н нээлт тун дөхсөн бололтой. (SEJ)

  • Bing Chat "Always Read Aloud" сонголттой болжээ. (SER)

Маркетингийн тайлан мэдээлэл

  • AirBnB брэндийн үнэ цэн 21.8%-иар өссөнөөр энэ оны шилдэг өсөлттэй брэндээр нэрлэгдэв. (Interbrand).

  • Эрчүүд (46%) эмэгтэйчүүд (26%)-ээс илүү онлайн худалдааны луйварт өртөх магадлал өндөр байдаг гэнэ. Энэ үзүүлэлт Z Gen (49%) болон millennials (65%) үеийнхэнд ч ижил. (McAfee)

  • Энэтхэг: Хэрэглэгчдийн 80 гаруй хувь нь IG, FB Reels-ээр дамжуулан гоо сайхны брэндүүдийг олж мэддэг. (Inc)

  • Судалгаа : Сурталчилгааны имэйлтэй хамт бүтээгдэхүүний каталог хүлээн авсан хэрэглэгчид зөвхөн имэйл хүлээн авсан хүмүүсээс 24% илүү худалдан авалт хийжээ. (MP)

Сошиал маркетингийн төлөвлөгөөнд тусгах өдрүүд энэ 7 хоногт

  • 11-р сарын 28: Red Planet Day.

  • 11-р сарын 29: International Jaguar Day.

  • 11-р сарын 30: International ESG Day / International System Engineer Day.

  • 12-р сарын 1: World AIDS Day.

  • 12-р сарын 3: World Coati Day / International Disability Day.

Манай байгууллагын зохион байгуулдаг онлайн сургалт шинэ хөтөлбөртэйгөөр дахин эхэлж байна.

Яг одоогоос хамрагдах боломжтой! Та энэхүү сургалтад хамрагдсанаар: Facebook маркетинг, Facebook төлбөртэй сурталчилгаа, Мэссэнжер чатбот, Пост, Рийлс бэлтгэл, Instagram маркетинг сэдвээр цуврал видео хичээлүүд, тараах материал, багш нарын зөвлөгөөг авах боломжтой.

Keep Reading

No posts found