• Marketing Newsletter
  • Posts
  • (18/03/2024) Өнгөрсөн 7 хоног: Сошиал медиад юу болов?

(18/03/2024) Өнгөрсөн 7 хоног: Сошиал медиад юу болов?

Facebook биднийг сонсдог уу?

Энэ дугаарын СПОНСОР:

Bitrix24 CRM - Монгол Улс дахь албан ёсны SILVER PARTNER

Өнгөрсөн 7 хоног: Сошиал медиад юу болов? Маркетерүүдийн мэдэх ёстой өөрчлөлтүүдүүдийг нэгтгэн МАРКЕТЕР танд хүргэж байна.😀

Өглөөхөн найзтайгаа ярьсан уруулын будаг цайны цагаар Facebook гүйлгэж явахад санал болгосон бүтээгдэхүүн дунд гарч ирэх...

Тэгж байгаад авна даа гэж бодсон ширээний гэрлээ маргааш нь Instagram-аас олж харах...

Танд ч бас энэ явдал нэг бус удаа тохиолдсон нь лавтай. Миний утас намайг сонсоод байна уу эсвэл Facebook, Instagram биднийг тагнаад байна уу?

Яг энэ асуултанд хариу өгөх тун сонирхолтой нийтлэлийг Unread-нхан нийтэлжээ.

Энэ 7 хоногийн анхаарал татсан мэдээллүүд 📆

(1) ТикТокыг хориглох тухай хуулийн төслийг АНУ-ын Төлөөлөгчдийн танхимаар хэлэлцэн баталсан ч, Сенат дээр удах шинжтэй. ( WP )

(2) Instagram 15 хүртэлх тооны зураг/видео бүхий албом/carousel хэлбэрийн пост туршиж байгаа гэнэ. ( SMT )

(3) X хуудасны дээр байрлах IG Stories-той төстэй Pinned Posts хэмээх шинэ функц туршиж байгаа гэнэ. ( TW )

(4) Reddit-н сурталчилгааны шинэ формат "Free Form"-г гаргажээ. ( WT )

(5) Мета сурталчилгааны шинэ формат гаргасан нь худалдааны байгууллагууд болон Advantage+ сурталчилгаа ашигладаг маркетерүүдэд зориулсан байна. ( TC )

— Ч.Баатарчулуун

Манай чатбот үйлчилгээний төлбөр 50% хямдралтай байгаа дээр өөртөө тохирсон ЧАТБОТТОЙ болоод аваарай: https://martech.bitrix24.site/chatbot/

Энэ дугаарын СПОНСОР: Martech Solution - Bitrix24 CRM - Монгол Улс дахь албан ёсны SILVER PARTNER

BITRIX24 CRM гэж юу вэ? Bitrix24 CRM: Үндсэн функцууд, давуу тал - Хэрэглэгчийн харилцааны цогц систем:
  • Харилцааны менежмент: Bitrix24 CRM систем нь бизнес эрхлэгчдэд дуудлагын төв (call center), и-мэйл, утас, SMS, сошиал медиа, FB мессенжер, Instagram DM, Viber, WhatsApp, чатбот, вэб хуудас гэх мэт олон сувгаар хандах хандалт бүрийг алдахгүй бүртгэх, хянах, мэдээллийг хадгалах боломжоор хангана.

  • Борлуулалтын автоматжуулалт: Bitrix24 CRM систем нь борлуулалтын сэжим (Lead Management) үүсгэх, борлуулалтын пайплайн үүсгэх, хэлцлийн менежментийн (Deal Мanangement) тусламжтайгаар зэргээр борлуулалтын процессийг нэгдсэн удирдлагад оруулан автоматжуулах боломжтой.

  • Маркетингийн автоматжуулалт: Bitrix24 CRM систем нь имэйл маркетинг, SMS маркетинг, мэссэнжер маркетинг, дуут сурталчилгаа, Гүүгл, Фейсбүүк, Инстаграм сурталчилгаа гэх мэт сурталчилгааны сувгууд ашиглан маркетингийн үйл ажиллагааг оновчлох, автоматжуулах боломжоор хангана.

TikTok

  • TikTok шинээр Creator Search Insights гаргасан нь контент бүтээгчдэд хэрэгтэй зүйл болжээ. ( Унших )

  • TikTok зураг нийтлэх шинэ апп гаргахаар төлөвлөж байгаа бөгөөд Инстаграмын өрсөлдөгч гэж харагдаж байна. ( TC )

  • TikTok хэрэглэгчдэд аль улс оронд өөрийн контентыг харуулах сонголтыг гаргаж байгаа гэнэ. ( TH )

  • TikTok хэрэглэгчдийн өсөлтийн хурд буурч байна, Business Insider-хан Gen-Z үеийхний амьдралын хэв маягтай холбон тайлбарлажээ. ( BI )

  • CapCut Desktop апп дээр "Текст зохиолоос видео бүтээх" функц нэмэгджээ. ( ТH )

Instagram & Threads 🗂️ 

  • Инстаграм тун удахгүй хэрэглэгчдэдээ зориулан постоо өнгөрсөн хугацааг сонгон нийтлэх боломж олгоно. ( Үзэх )

  • IG-ийн гүйцэтгэх захирал Моссери пост нийтлэх давтамж болон дагагчдын тооны бууралтын талаар өгүүлжээ. ( TH )

  • Инстаграм хэрэглэгчдийн хамгийн их хүлээсэн DM-ээр файл илгээх функцыг туршиж эхэлжээ. ( TR )

  • IG контент бүтээгчдэд ердийн постын комментийг Stories болгон нийтлэх функц гаргажээ. ( TH )

Мета 😅

  • Мета Ray-Ban Stories-д Landmark Insights-г туршиж эхэлжээ. ( TW )

  • WhatsApp дээрх статус пост дээр контактаасаа меншн хийх функц туршиж байна. ( Эндээс )

  • Facebook дээр Imgur-н холбоос бүхий постуудыг репорт хийгээд, устгаж байгаа бололтой. ( TH )

X (Twitter) 🐣

  • X дээрх хэрэглэгчдийн профайлыг гүйлгэн үзэх явцдаа сурталчилгаа харсан бол тухайн хэрэглэгчид төлбөр төлдөг болохоор төлөвлөж байна. ( X )

  • X дээрх нийтлэл бусад вэб дээрх нийтлэлийн холбоостой харьцуулахад хамаагүй дээр харагддаг болжээ. ( TW )

  • X дээр одоо явж байгаа лайв видеог эхнээс нь үздэг болгох функц удахгүй гарна. ( Унших )

Youtube 🕹️

  • Youtube ТВ дээрх аппынхаа user experience-г дахин шинэчлэжээ. ( YT )

  • Youtube 4 шинэ функц, Clips library гэх мэт шинэчлэлтүүдийг хийжээ. ( Үзэх )

  • Youtube Music подкастад зориулсан "Trim Silence" функц гаргахаар бэлтгэж байна. ( YL )

Google 🔦 

  • Google AdMob дээрээ шинэ өөрчлөлт, шинэ функцууд гаргажээ. ( GB )

  • Google Product Studio дээр маркетерүүдэд зориулсан улирлын шинжтэй бэлэн загварууд гарчээ. ( Google )

  • Google Маркетингийн платформ сайжруулсан шинэ API гаргажээ. ( Google )

  • Google хайлтын системийн эрэмбийн системд вэбийн үндсэн чухал үзүүлэлтүүдийг ашигладаг гэж мэдэгдлээ. ( SE )

  • Google зураг хайлтын илэрц дээр "Like" дарах товч туршиж байгаа бололтой. ( RT )

  • Microsoft Ads хиймэл оюун ухаан ашигасан илүү шуурхай "Insights navigator" гаргажээ. ( SF )

  • Microsoft Google Chrome дээрх Bing-д сурталчилгаа харуулж эхэлжээ. ( SEL )

  • Майкрософт Ads Co-pilot-оо илүү олон сурталчилгаа эрхлэгчдэд нээсэн байна. ( SEL )

  • LinkedIn дээрх хамтарсан нийтлэл амжилттай болсон бөгөөд дахин шинэ шинэчлэлтүүд гаргажээ. ( LIN )

  • LinkedIn бүх сурталчилгаа эрхлэгчдэд "Though-leadership Ads" форматаа нээжээ. ( LIN )

AI 🤨

  • Канадын Campbell’s брэнд сурталчилгаандаа хиймэл оюун ухаан ашиглажээ. ( CF )

  • Дэвин, анхны хиймэл оюун ухааны програм хангамжийн инженертэй танилц. ( CG )

  • Getty Images болон iStock хиймэл оюун ухаан ашигласан дэвшилтэт хайлтыгн системтэй болжээ. ( MTC )

  • Amazon-н шинэ хиймэл оюун ухаан бүтээгдэхүүний хуудсыг автоматаар үүсгэнэ. ( AMA )

Маркетингийн мэдээлэл

  • Google Бизнес профайл дээр сошиал медиа постын холбоос нэмэх боломжтой. ( Google )

  • LinkedIn 4-р сарын 5 хүртэл хиймэл оюун ухааны 250 сургалтыг үнэ төлбөргүй санал болгож байна. ( SEJ )

  • ЕХ хиймэл оюун ухааныг хөгжүүлэх шинэ журам гаргажээ. ( CB )

  • Adidas Евро 2024-т зориулсан шинэ өмсгөлүүд танилцууллаа. ( ONE )

  • Hyundai-н шинэ сурталчилгаа амьсгалын өөрчлөлтийн эсрэг хүчтэй мэссэж өгчээ. ( MM )

  • Судалгаанд хамрагдсан маркетерүүдийн 54% нь хувь хүний нууцлалын тухай хууль тогтоомж, мэдээллийн алдаанаас шалтгаалан кабелийн TV-д зарцуулах сурталчилгааны зардлаа нэмэгдүүлэх болно гэжээ. ( IAB State of Data'24 )

  • Америкчууд стриминг видео үйлчилгээнд сард дунджаар 119.76 доллар зарцуулдаг нь шатахууны сарын зардлаас илүү байна. ( Унших )

  • Гэр бүл, найз нөхөд (61%) хуучин машин худалдан авахад онлайн үнэлгээнээс илүү (31%) оролцоотой байдаг. ( Тайлан )

Сошиал маркетингийн төлөвлөгөөнд тусгах өдрүүд энэ 7 хоногт

  • 3 сарын 19: International Read to Me Day / World Social Work Day / International Client’s Day.

  • 3 сарын 20: International Day of Happiness / National Macaron Day / International Data Center Day / World Storytelling Day.

  • 3 сарын 21: International Color Day / World Puppetry Day / International Day for Elimination of Racial Discrimination / World Vermouth Day / World Poetry Day / International Day of Forests / International Fragrance Day / World Down Syndrome Day / World Tattoo Day.

  • 3 сарын 22: World Water Day.

  • 3 сарын 23: World Meteorologic Day.

  • 3 сарын 24: World Tuberculosis Day.

Facebook маркетингийн төлөвлөгөө: 2024 он татаж авах

Facebook маркетингийн төлөвлөгөө – Сайн төлөвлөгөө бол ажлын гүйцэтгэлийн 50 хувь. 2024 оны сошиал медиа маркетингийн төлөвлөгөөний загвараа шинэчлэн, маркетерүүддаа хүргэж байна.

Facebook маркетингийн төлөвлөгөө загвар файлыг татаж авахаар шинэчлэн оруулж, тус маркетингийн ажлын төлөвлөгөөний загварыг маркетингийн төлөвлөгөө гаргахдаа хэрхэн ашиглах талаар мөн зөвлөгөө мэдээлэл бэлтгэн оруулсныг эндээс уншина уу.

Манай чатбот үйлчилгээний төлбөр 50% хямдралтай байгаа дээр өөртөө тохирсон ЧАТБОТТОЙ болоод аваарай: https://martech.bitrix24.site/chatbot