• Marketing Newsletter
  • Posts
  • ☝️ Facebook алгоритм ямар постыг дэмжиж байна❗️

☝️ Facebook алгоритм ямар постыг дэмжиж байна❗️

Хамгийн олон хүнд хүрдэг постын төрөл...

In partnership with

2024 оны эхний улирлын сүүлийн ажлын өдрүүд үргэлжилсээр!

Энэ удаагийн дугаарт Facebook алгоритм ямар постыг дэмжиж байгаа талаарх мэдээллийг орууллаа.

Гэхдээ өмнө нь Open AI-н захирал Sam Altman: "AI одоо маркетингийн агентлагууд, контент бүтээгчдийн хийж буй ажлын 95%-г хийдэг болно." гэж хэлсэн үгийг сануулах бас нэгэн жишээг та бүхэнд хүргэж байна.

ChatGPT-н видео бүтээгч Sora юу хийж чадахыг эндээс харцгаа: Хиймэл оюунд суурьласан видео бүтээгч энэхүү апп нь одоогоор цөөн тооны контент бүтээгчид л ашиглах боломжтой байгаа бөгөөд тэдний бүтээсэн видеог харвал бас л биширмээр болжээ. Эндээс SORA-гийн бүтээсэн видеонуудыг үзээрэй.

OpenAI Sora-г нийтэд гаргахаасаа өмнө зарим нэг шинэчлэл өөрчлөлт оруулах л байх. Гэхдээ одоо хийж байгаа ажлыг нь харвал ирээдүй ойрхон бололтой.

Facebook алгоритм ямар постыг дэмжиж байна?

Метагийн Ил тод байдлын төвөөс 2023 оны 4-р улирлын тайланг гаргажээ.

WVCR (widely viewed content report) хэмээх энэхүү тайланд дундаж Facebook хэрэглэгчийн Feed дээрх нийт контентийн бүтцийн талаарх мэдээллийг дэлгэрэнгүй тусгадаг. (Хэдийгээр Монгол дахь хэрэглэгчдийн хувьд тайланд тусгагдаагүй ч, тодорхой хэмжээнд Facebook алгоритмын өөрчлөлтийн талаарх ойлголтыг маркетерүүд бидэнд өгөх байх гэж найдаж байна.)

Тайланд тусгаснаар дундаж хэрэглэгчийн Facebook Feed дараах төрлийн мэдээллүүдээс бүрддэг гэнэ (Онцлох өөрчлөлтүүдийг улаанаар тодруулав):

2023 4-р улирал

  • Найзуудын пост 32.3% (32.0%)*

  • Метагийн санал болгож буй контент 25.8% (16.8%)*

  • Группт хийгдсэн пост 15.6% (15.6%)*

  • Найзуудын share (профайл, хуудас гэх мэт бусад эх сурвалжаас) хийсэн контент 14.9% (18.7%)*

  • Дагасан Facebook хуудаснуудын постууд 0.0% (8.2%)*

  • Эвэнт гэх мэт бусад контент 11.5% (8.7%)*

*Хаалтанд харьцуулахад хялбар байлгах зорилгоор 1 жилийн өмнөх үзүүлэлтийг харуулав.

Өнгөрсөн хугацаанд орсон хамгийн том өөрчлөлт Facebook-н зүгээс санал болгодог постуудын хэрэглэгчийн Feed дэх нийт контентийн 25,8%-г эзлэх болсон нь байлаа. Өөрөөр хэлбэл 4 пост тутмын 1 нь тухайн хэрэглэгчтэй ямар нэг холбоогүй, найз биш, тэдний дагасан хуудас, нэгдсэн группт нийтлэгдсэн пост биш харин МЕТА-гийн алгоритм тухайн хэрэглэгчид сонирхолтой гэж үзэн санал болгож буй (Suggested Posts) постууд байна гэсэн үг.

Маркетерүүдийн онцлон анхаарах ёстой бас үзүүлэлт нь хэрэглэгчдийн Feed-н 0.0%-г (1 жилийн өмнөх тайланд энэ үзүүлэлт 8.7% байсан) эзлэж буй дагасан хуудаснуудын постууд. Өөрөөр хэлбэл бизнесийн хуудасны постуудын органик хүртээмж улам бүр буурсаар…

Тайланд тусгаснаар Facebook дундаж хэрэглэгчдийн хувьд Feed-н хамгийн түгээмэл контент нь вэб линк холбоосгүй, найз нөхдийн эсвэл тэдний нэгдсэн группуудэд нийтлэгдсэн постууд байдаг юм байна.

Энэ дугаарын СПОНСОР: AI-Хиймэл оюун ухааныг маркетингийн үйл ажиллагаандаа тултал ашигладаг болъё гэвэл доорх сурталчилгаан дээр дараарай👇👇👇

My Favorite Newsletter: Stay ahead on the business of AI 

Have you heard of Prompts Daily newsletter? I recently came across it and absolutely love it.

AI news, insights, tools and workflows. If you want to keep up with the business of AI, you need to be subscribed to the newsletter (it’s free).

Read by executives from industry-leading companies like Google, Hubspot, Meta, and more.

Want to receive daily intel on the latest in business/AI?

Мөн хүмүүст хүрсэн постуудын 95.2% нь Facebook-с бусад вэбийн холбоос агуулаагүй байдаг юм байна. Ердөө 4.8% нь л бусад вэбийн линктэй пост гэсэн үг.

Тэгэхээр Facebook бусад гуравдагч вэбийн холбоос, линк агуулсан постын хүртээмжийг хязгаарлах хязгаарлалтаа үргэлжлүүлсээр байгааг дээрх статистикаас харж болно. (1 жилийн өмнөх тайланд энэ үзүүлэлт 7.5%-г эзлэж байсан.)

Тийм ч учраас бид шууд вэб хуудасны холбоос бүхий пост хийх биш харин чатботтой холбох, Send Message товч эсвэл чатботын комментод автомат хариу өгөх функцыг ашиглах болсон. Энэ нь ч илүү үр дүнтэй байдаг, та бүхэн ч туршаад үзэхэд илүүдэхгүй болов уу.

Бид юу хийдэг вэ? Бизнес эрхлэгчдэд хэрхэн туслаж чадах вэ?

1. Сошиал медиа маркетингийн стратеги, төлөвлөгөө, контент бэлтгэлийн талаар зөвлөгөө өгөх;

2. Байгууллага, бизнес эрхлэгчдэд зориулсан Facebook, Instagram төлбөртэй сурталчилгаа-бүүст үр дүнтэй хийх талаарх сургалт хийх;

3. Дижитал маркетинг, борлуулалт, хэрэглэгчийн үйлчилгээний бүхий л харилцаагаа удирдах bitrix24 цогц шийдлийг бизнесийн байгууллагуудад нэвтрүүлэх;

4. Facebook, Instagram чатбот хөгжүүлэлтийн цогц үйлчилгээг танд санал болгож байна.

— Ч.Баатарчулуун