Сошиал медиа хэрэглээ Монголд 2024

Instagram Монгол Улсад нийт 936.6 мянган хэрэглэгчтэй болжээ.

In partnership with

Монголчуудын интернэт, дижитал хэрэглээнд гарч буй өөрчлөлт, хамгийн сүүлийн үеийн мэдээлэл, ойлголт, чиг хандлагын талаарх мэдээллийг Datareportal-с жил бүр гаргадаг DIGITAL 2024: MONGOLIA тайланд тусгажээ. Уг тайлангаас үндсэн үзүүлэлтүүдийг нэгтгэн танилцуулж байна👇.

Монгол Улсын дижитал хэрэглээ 2024

2024 оны эхний байдлаар Монгол Улс дахь дижитал хэрэглээний ерөнхий үзүүлэлтүүд:

  • 2024 оны эхний байдлаар Монгол Улс 2.91 сая интернэт хэрэглэгчидтэй байсан бөгөөд интернэтийн хэрэглээний түвшин 83.9 хувь.

  • Сошиал медиа хэрэглэгчдийн тоо 2024 оны эхэнд 2.5 сая, нийт хүн амын 72.0 хувьтай тэнцэж байна.

  • Мөн үед нийт үүрэн телефоны идэвхтэй холболтын тоо 5.13 сая болж, нийт хүн амын 147.8 хувьтай тэнцжээ.

Энэ дугаарт:

"Facebook маркетингийн А-Я" цахим ном бүх СУРАЛЦАГСДАД ҮНЭГҮЙ!

Манай байгууллагын зохион байгуулдаг онлайн сургалтанд 79%-н хөнгөлөлттэй үнээр суралцах боломжтой. Эндээс дэлгэрэнгүйг.

ЭНЭ ДУГААРЫН СПОНСОР:
МАРКЕТЕРҮҮДИЙН ХАМГИЙН ТОМ КОММУНИТИД НЭГД!

Join the Essential Community For Marketers

Stay ahead of the curve and join the thousands of marketers shaping the future of marketing with the American Marketing Association. As the largest community-based marketing organization, you’ll find award-winning content, professional certifications (PCM®), industry-leading training events, and vibrant local chapters. Members get access to an abundance of resources, on-demand courses, and the most essential community in marketing.

СОШИАЛ МЕДИА ХЭРЭГЛЭЭ МОНГОЛД 2024
Монгол Улсын сошиал медиа хэрэглээ 2024

Datareportal -с гаргасан мэдээллээс харахад 2024 оны 1-р сарын байдлаар Монгол Улс дахь сошиал медиа идэвхтэй хэрэглэгчдийн тоо 2.5 саяд хүрчээ. Энэ нь 2023 оны эхэн үетэй харьцуулахад сошиал медиа хэрэглэгчдийн тоо 200 мянгаар буюу +8.7 хувиар өссөн үзүүлэлт юм.

Нийт сошиал медиа хэрэглэгчдийн 52.0 хувь нь эмэгтэйчүүд байсан бол 48.0 хувийг эрэгтэйчүүд эзэлж байна.

СОШИАЛ МЕДИА ХЭРЭГЛЭЭ МОНГОЛД 2024
Facebook хэрэглэгчид 2024

Метагийн сурталчилгааны платформ дээрх мэдээллээс үзэхэд 2024 оны эхэн гэхэд Монгол Улсад Facebook хэрэглэгчдийн тоо 2.50 саяд хүрчээ. Анхаарах зүйл: Мета сүүлийн үед сурталчилгаа хүргэх хэрэглэгчдийн боломжит тоог тооцох аргачлалдаа өөрчлөлт оруулсан тул өмнөх тоон мэдээлэлтэй шууд харьцуулах боломжгүй.

Facebook хэрэглэгчдийн өсөлт

Метагийн өөрийн гаргасан статистик мэдээллээс харахад Монгол Улс дахь Facebook сурталчилгааны боломжит хүртээмж 2023 оны 1-р сараас 2024 оны 1-р сарын хооронд 200 мянгаар буюу +8.7 хувиар өссөн байна.

Энэ нь Facebook сурталчилгаа ашиглан Монгол Улсын нийт хүн амын 72.0 хувьд хүрэх боломжтойг харуулж байна. Харин Мета төлбөртэй сурталчилгааг зөвхөн 13, түүнээс дээш насныханд хүргэдэг болохыг тооцож үзвэл Монгол Улсын 13 ба түүнээс дээш насны бүх хүнд 100% Facebook сурталчилгаа хүргэх боломжтой гэсэн үг.

СОШИАЛ МЕДИА ХЭРЭГЛЭЭ МОНГОЛД 2024
Instagram хэрэглэгчид 2024

Метагийн сурталчилгааны хэрэгслүүдэд нийтлэгдсэн тоогоор Instagram 2024 оны эхэнд Монгол Улсад нийт 936.6 мянган хэрэглэгчтэй байв. Энэ нь Instagram-н сурталчилгаа хүргэх боломжит хэрэглэгчдийн тоо Монгол Улсын нийт хүн амын 27.0 хувьтай тэнцэж байна гэсэн үг.

Харин 13 ба түүнээс дээш насны нийт хүн амын тоотой харьцуулахад 37.6 хувь нь Instagram ашигладаг болохыг онцлох нь зүйтэй болов уу.

Харин хүйсээр нь авч үзвэл, Монгол Улс дахь нийт Instagram хэрэглэгчдийн 60.7%-г эмэгтэйчүүд, 39.3%-г эрэгтэйчүүд бүрдүүлж байна.

Instagram хэрэглэгчдийн өсөлт

2023 оны 1-р сараас 2024 оны 1-р сарын хооронд Монгол дахь Instagram хэрэглэгчдийн тоо 162 мянгаар ( +20.9 хувиар) өссөн байна.

СОШИАЛ МЕДИА ХЭРЭГЛЭЭ МОНГОЛД 2024
Facebook messenger хэрэглэгчид 2024

Мөн л Метагийн сурталчилгааны боломжит хүртээмжийн мэдээллээс харахад 2024 оны эх гэхэд Facebook messenger-н сурталчилгаа хүргэх боломжит хэрэглэгчдийн тоо Монголд 2.20 сая хүрчээ. Эндээс Facebook messenger хэрэглэгчдийн тоо Монгол Улсын нийт хүн амын 63.4 хувьтай тэнцэж байгааг харж болно.

Харин 13 бас түүнээс дээш насны хүн амд харьцуулбал Facebook Messenger хэрэглэгчдийн тоо 88.3%-д хүрчээ.

Монгол дахь Facebook messenger хэрэглэгчдийн өсөлт

2023 онд Facebook Messenger хэрэглэгчдийн тоо 250 мянгаар буюу 12.8% өссөн байна.

ЭНЭ ДУГААРЫН СПОНСОР:
МАРКЕТЕРҮҮДИЙН ХАМГИЙН ТОМ КОММУНИТИД НЭГД!

Join the Essential Community For Marketers

Stay ahead of the curve and join the thousands of marketers shaping the future of marketing with the American Marketing Association. As the largest community-based marketing organization, you’ll find award-winning content, professional certifications (PCM®), industry-leading training events, and vibrant local chapters. Members get access to an abundance of resources, on-demand courses, and the most essential community in marketing.

СОШИАЛ МЕДИА ХЭРЭГЛЭЭ МОНГОЛД 2024
Linkedin хэрэглэгчид 2024

Linkedin-н сурталчилгааны хэсгээс авсан мэдээллээс харахад Linkedin 2024 оны эх гэхэд Монголд нийт 290.0 мянган “гишүүнтэй” болжээ. Энэ нь Монгол Улсын нийт хүн амын 8.4 хувьтай тэнцэж байна.

Харин 18-аас дээш насны хүн амтай харьцуулбал LinkedIn хэрэглэгчдийн тоо Монгол Улсын 18-с дээш насны нийт хүн амын 13.2%-тай тэнцэж байгааг онцлох нь зүйтэй.

Харин хүйсний харьцаатай Facebook, Instagram хэрэглэгчдийнхээс ялгаатай буюу LinkedIn хэрэглэгч монголчуудын 46.5 хувь нь эмэгтэйчүүд байсан бол 53.5 хувь нь эрчүүд байна.

LinkedIn хэрэглэгчдийн өсөлт

Монгол Улс дахь Linkedin хэрэглэгчдийн тоо 2023 онд 30 мянгаар (+11.5 хувиар) өссөн байна. Харин 2023 оны сүүлийн улиралд 10 мянгаар (+3.6 хувиар) өсчээ.

СОШИАЛ МЕДИА ХЭРЭГЛЭЭ МОНГОЛД 2024
X (Twitter) хэрэглэгчид 2024

X (twitter)-н сурталчилгааны хүртээмжийн мэдээллээс харахад X хэрэглэгч Монголчуудын тоо 2024 оны эх гэхэд нийт 129.0 мянга болжээ. Энэ нь Х-ийн хэрэглэгчид Монгол Улсын нийт хүн амын 3.7 хувьтай тэнцэж байна гэсэн үг.

Xарин зөвхөн 13 ба түүнээс дээш насныханд харьцуулбал 5.2% нь X ашигладаг ажээ.

Хүйсийн ялгаатай байдлын хувьд мөн л Facebook болон Instagram-с өөр дүр зураг ажиглагдах бөгөөд 2024 оны эхэнд Монгол дахь x хэрэглэгчдийн 38.3 хувь нь эмэгтэйчүүд байсан бол 61.7 хувь нь эрэгтэйчүүд байв.

Х хэрэглэгчийн өсөлт

X (twitter) хэрэглэгчдийн тоо 2023 онд Монгол улсад 22 мянгаар (-14.5 хувиар) буурсан байна.

Та энэхүү сургалтанд хамрагдсанаар:

Сошиал медиа, интернэт маркетингийн онлайн сургалтын хөтөлбөрт Facebook маркетинг, Facebook бүүст-төлбөртэй сурталчилгаа, Мэссэнжер чатбот, Пост, Рийлс бэлтгэл, Instagram маркетинг сэдвүүдээр бэлтгэсэн цуврал видео хичээлүүдийг 6 сарын хугацаанд үзэх боломжтой.