• Marketing Newsletter
  • Posts
  • 90 секундээс дээш урттай Reels постлох нь танай Инста аккаунтын хүртээмжийг бууруулах магадлалтай гэж Instagram-нхан анхааруулж байна.

90 секундээс дээш урттай Reels постлох нь танай Инста аккаунтын хүртээмжийг бууруулах магадлалтай гэж Instagram-нхан анхааруулж байна.

Instagram-н зохион байгуулсан эвэнтээс шинэ сонин.

Together with

90 секундээс дээш урттай Reels постлох нь танай Инста аккаунтын хүртээмжийг бууруулах магадлалтай гэж Instagram-нхан анхааруулж байна. Аа тэгээд уламжлалт хар жагсаалтынхан болох "хариу үйлдэл шаардсан өгөөш", чанаргүй эсвэл гуравдагч этгээдийн тамга бүхий видео, бусдын контент нийтлэх зэрэг нь хүртээмж бууруулах зүйлсэд багтжээ.

Энэ талаар саяхан Нью-Йорк хотноо Инстаграмаас зохион байгуулсан контент бүтээгчдэд зориулсан арга хэмжээн дээр танилцуулсан байна. Доор уг арга хэмжээний үеэр танилцуулсан слайдын зургийг оруулав.

Мөн уг арга хэмжээний үеэр бас нэгэн анхаарал татсан мэдээлэл өгсөн нь Instagram постын төрлүүдийг (Stories, Reels, Carousel) өөр, өөр зорилго бүхий тусдаа контентууд гэж үзвэл зохистой талаарх мэдээлэл байсан байна.

Ямар төрлийн контентыг ямар зорилгоор ашиглах нь зүйтэйг харуулсан слайдууд танилцуулсан байна.

Түүнээс гадна IG постыг "бусад платформ" дээр хамтад нь нэг цаг хугацаанд пост хийх нь үр дүнтэй талаар зөвлөсөн гэнэ. Бусад гэдэг нь магадгүй Фэйсбүүк болон Threads байх. 🙂

Эцэст нь сүүлийн үед Instagram оргинал контентыг урамшуулах зорилго тавьсан гэдгээ дахин дахин мэдэгдсээр байгаа гэдгийг дахин сануулъя. Өөрийн оригинал контент нийтлэгчдийг дэмжин, олон хүнд хүргэнэ!

ЭНЭ ДУГААРЫН СПОНСОР:
МАРКЕТИНГИЙН ҮР ДҮНГЭЭ САЙЖРУУЛАХАД ТАНЬ ANYWORD ТУСЛАНА!

Дэлхийн шилдэг маркетингийн багууд Anyword-н Copy Intelligence Platform-г ашиглаж байна.

Boost Your Marketing Performance with Anyword

Trusted by over 1M marketers, Anyword's AI generates optimized content trained on your marketing channels, with predictive scoring for any copy, channel, and audience – so you don’t have to guess what content will perform best.

СОШИАЛ МЕДИА МАРКЕТИНГ
Instagram бас Рийлс

Дахиад л Инстаграм: Zoomd-н судалгаанаас харахад маркетерүүд видео үзсэн хүмүүсийг бодит худалдан авагчид болгохдоо Instagram илүү сайн гэж хариулсан байна.

Судалгаанд хамрагдагсдын 79% нь төсвийнхөө 75% ба түүнээс дээш хувийг Instagram-д хуваарилсан бол, ердөө 25% нь TikTok-д хуваарилсан гэнэ.

Хэрэв та хэрэглэгч татахын тулд маркетингдаа видео ашиглаж байгаа бол анхаарах ёстой л зүйл аж.

Бас нэгэн зүйл!

Хүмүүс Facebook болон Instagram дээр өнгөрүүлдэг хугацааныхаа 60%-г видео үзэхэд зарцуулдаг гэнэ. 😲

Үүний ихэнх мэдээж REELS-д ногдож буй.

Тэр ч байтугай Рийлсийг гаргаснаас хойш хүмүүсийн Instagram-д зарцуулдаг хугацаа даруй 50 гаруй хувиар нэмэгдсэн. (Яг ийм богино видео ТикТокыг ч маш их алдартай болгосон!) 📱

Тэгэхээр богино, босоо формат бүхий видео цаашид ч хүмүүсийн хамгийн ихээр сонгон үздэг контент байх нь эргэлзээгүй. Тэр ч утгаар танай байгууллагын сошиал медиа маркетингийн томоохон бүрэлдэхүүн хэсэг байх ёстой. 😌. Тийм ч учраас бид онлайн сургалтынхаа хөтөлбөрт Рийлс хийх талаарх сургалтууд багтаасан шүү❗️

ЭНЭ ДУГААРЫН СПОНСОР:
МАРКЕТИНГИЙН ҮР ДҮНГЭЭ САЙЖРУУЛАХАД ТАНЬ ANYWORD ТУСЛАНА!

Дэлхийн шилдэг маркетингийн багууд Anyword-н Copy Intelligence Platform-г ашиглаж байна.

Boost Your Marketing Performance with Anyword

Trusted by over 1M marketers, Anyword's AI generates optimized content trained on your marketing channels, with predictive scoring for any copy, channel, and audience – so you don’t have to guess what content will perform best.

Та энэхүү сургалтанд хамрагдсанаар:

Сошиал медиа, интернэт маркетингийн онлайн сургалтын хөтөлбөрт Facebook маркетинг, Facebook бүүст-төлбөртэй сурталчилгаа, Мэссэнжер чатбот, Пост, Рийлс бэлтгэл, Instagram маркетинг сэдвүүдээр бэлтгэсэн цуврал видео хичээлүүдийг 6 сарын хугацаанд үзэх боломжтой.