• Marketing Newsletter
  • Posts
  • Инстаграмын шинэ нууц: Хэрхэн олон хүнд хүрэх вэ?

Инстаграмын шинэ нууц: Хэрхэн олон хүнд хүрэх вэ?

Instagram-н алгоритм дахин өөрчлөгдсөн үү...

Өдрийн мэнд! Инстаграм, Инстаграм.

Instagram алгоритм: Share хамгийн чухал хүчин зүйл болсон уу?

Instagram-н алгоритм дахин өөрчлөгдсөн байж магадгүй юм байна. Мэдээж энэ өөрчлөлт бидний удирддаг Инста аккакунтын хүртээмжид шууд нөлөөлж байгаа. IG-н захирал Adam Mosseri-н хэлснээр одоо хамгийн чухал зүйл таны постын share хийгдэж байгаа байдал болсон гэнэ. Өөрөөр хэлбэл, хүмүүс танай контентыг найз нөхөдтэйгөө хуваалцах магадлал өндөр байх тусам олонд хүнд хүрэх магадлал нэмэгдэнэ гэнэ.

Тэгэхээр алгоритмын хэрхэн өөрчлөгдөв?

Шинэ эрэмбэ: Instagram-н алгоритмын хүртээмж нэмэгдүүлэх гол хүчин зүйлс дараах байдлаар эрэмблэгдэж байгаа бололтой.

  1. Share rates;

  2. Watch time;

  3. Comment rates;

  4. Like rates;

Зугаатай контент хамгаас чухал: Танай Рийлс хүмүүсийг зугаацуулж, сэтгэлийг нь хөдөлгөж чадаж байвал, share хийх магадлал нэмэгдэнэ гэнэ. Хүмүүс найз нөхөдтэйгөө ийм төрлийн контент хуваалцах нь их байдаг.

Санаанд оромгүй зүйлс: Хүмүүсийг гайхшруулсан, ангайлгасан өвөрмөц содон контент мөн л share нэмэгдүүлдэг юм байна.

Маркетерүүд юуг анхаарах ёстой вэ:

  • Бусадтай хуваалцахыг хүсэх контент бүтээ: Ямар төрлийн контентыг та share хийж, бусадтай хуваалцахыг хүсдэг вэ? Бусдын анхаарлыг татаж, тэднийг инээлгэж, гайхшруулж чадах контент л танд амжилт авч ирнэ гэнэ.

  • Видео контентэд анхаар: Видео Instagram дээр хамгийн их share хийгддэг контентын төрөл.

  • Харилцан яриа өрнүүл: Асуулт асуух, санал асуулга явуулах зэргээр хүмүүсийн хариу үйлдэл, оролцоог нэмэгдүүл. Ингэх нь танай контентыг share хийх магадлалыг мөн нэмэгдүүлдэг гэнэ.

Алгоритм өөрчлөгдөх болсон шалтгаан юу юм бол? 👇

ЭНЭ ДУГААРЫН СПОНСОР: iCompany.mn
САНХҮҮ БҮРТГЭЛ, ХУУЛЬ, МАРКЕТИНГИЙН ГУРВАЛСАН ЦАХИМ ЗӨВЛӨХ ҮЙЛЧИЛГЭЭГ ТАНД ХҮРГЭНЭ!

ИРГЭН, ХУУЛИЙН ЭТГЭЭДИЙН БАРИМТ БИЧГИЙН ЦАХИМ ҮЙЛЧИЛГЭЭ
https://www.icompany.mn. 👇

ИНСТАГРАМ АЛГОРИТМ
Share болон Watch time-г чухалчлах болсон шалтгаан

Энтертэйнмент агуулга чухал болсон: Сүүлийн жилүүдэд сошиал медиа маркетингийн хувьд гарч буй хамгийн том өөрчлөлт engagement буюу хариу үйлдлээс энтертэйнмент рүү шилжиж буй шилжилт гэж хэлж болно. Гол шалтгаан нь TikTok-н алгоритм бөгөөд comment, like гэхээсээ илүүтэй апп ашиглах хугацааг хамгаас чухалд тооцох аргачлалтай холбоотой.

Мета алгоритмын өөрчлөлт: Meta-н алгоритм өмнө нь илүү их сэтгэгдэл, хариу үйлдэлд анхаарал хандуулдаг байсан бол одоо контент үзэхэд зарцуулж буй хугацааг үндэслэсэн AI ашиглан “санал болгох” систем рүү шилжиж байна. Өөрөөр хэлбэл хүмүүсийг Инста, Facebook-т илүү их хугацаагаар тогтоон барих контентыг дэмжин хүргэдэг гэсэн үг.

Маркетерүүд юу хийх вэ: Маркетерууд сэтгэгдэл бичүүлэх постуудад гэхээсээ, шинэчлэгдэн өөрчлөгдөж буй алгоритмтай уялдуулан контентын агуулгаа өөрчлөх шаардлагатай болж байгааг анхаарах хэрэгтэй.

Generative AI-н сул тал: Generative AI хэдийгээр контент бүтээх, текст бичих чадвартай ч энтертэйнмент контентын хувьд асуудалтай гэдгийг мэргэжилтнүүд онцлож байна билээ. Өөрөөр хэлбэл хиймэл оюун ухааны одоохондоо хийж чадахгүй зүйл бас байнаа. Тэрийг л контент бүтээгчид анхаарч, давуу талаа болгох нь зүйтэй бололтой.

Та энэхүү сургалтанд хамрагдсанаар:

Сошиал медиа, интернэт маркетингийн онлайн сургалтын хөтөлбөрт Facebook маркетинг, Facebook бүүст-төлбөртэй сурталчилгаа, Мэссэнжер чатбот, Пост, Рийлс бэлтгэл, Instagram маркетинг сэдвүүдээр бэлтгэсэн цуврал видео хичээлүүдийг 6 сарын хугацаанд үзэх боломжтой.