- Marketing Newsletter
- Posts
- (06/10/2024) Өнгөрсөн 7 хоног: Сошиал медиад юу болов?
(06/10/2024) Өнгөрсөн 7 хоног: Сошиал медиад юу болов?
Инстаграмд engagement байхгүй таг гацсан уу? 🙈
Өнгөрсөн 7 хоног: Сошиал медиад юу болов? Маркетерүүдийн мэдэх ёстой өөрчлөлтүүдүүдийг нэгтгэн танд хүргэж байна.😀
Инстаграмд engagement байхгүй таг гацсан уу? 🙈
Тэгвэл хэдэн арга байнаа:
Оролцоо, оролцоо, оролцоо! Коммент үлдээсэн, DM бичсэн хүнд хариу бич, бусдын пост доор сэтгэгдэл үлдээ. Өчигдрийн манай имэйлийг үзсэн үү? Өдөрт 38 хүртлэх тооны коммент бич гэсэн байна шүү цаана чинь.
Бүтээлч бай! Агуулгын хувьд шинэ (бас өөр!) санаануудыг туршиж үз. Нэг хэвийн байгаад байвал нам гүм л болно гэж мэдээрэй.
Бодит бай! Хүмүүстэй харилцаа тогтоохын тулд бодит түүхүүд болон өдөр тутмын ажил, амьдралаасаа харуул гэнэ.
Хамтарсан постууд хийх нь үр дүнтэй байдаг гэнэ. Мөн өмнөх өдрийн имэйл товхимолд дурьдснаар 7 хоногт 1 удаа хамтарсан пост хийж бай.
Тогтвортой бай! Тогтмол давтамж бүхий чанартай контент чухал. Ер нь хэдэн пост хийх ёстой вэ гэж үү? Эндээс зохистой тоог нь хараарай.
Аан тийм бас нэг зүйл сануулахад Инста дээр холбоос оруулахдаа “Био хэсэг дэхь холбоосоос дэлгэрэнгүйг аваарай” гэх нь engagement-г бууруулдаг гэнэ. Нээрээ хэн л био-гоос холбоос хайгаад явах вэ дээ ☹️.
Харин чатбот ашиглан “1“ гэж коммент бичин дэлгэрэнгүйг авна уу гэх байдлаар оролцоог нэмэгдүүлэн, холбоос дахь мэдээллийг ч харах магадлалыг өсгөх нь зүйтэй гэнэ.
ЩЩЩИнстаграмын алгоритмд орж буй эдгээр өөрчлөлтүүд илүү шинэ, цөөн дагагчидтай аккаунтуудыг дэмжиж, хүртээмжийг нь нэмэгдүүлэх нь. Гэхдээ маркетингийн бодит үр дүн гаргахад DM автоматжуулалт буюу чатбот хэрэг болох нь гарцаагүй.
Ийм автоматжуулалтыг хийх боломжтой бизнесийн байгууллагууд, контент бүтээгчид, бизнес эрхлэгчдэд зориулсан Facebook, Instagram чатбот хөгжүүлэх үйлчилгээ маань 50% хямдарсан. Та эндээс дэлгэрэнгүй мэдээллийг аваарай. 🙃
Өнөөдрийн дугаарт
7 хоногийн анхаарал татсан мэдээллүүд 📆
Youtube Community Post-оо бүх хэрэглэгчдэд нээлттэй болгож, YT Studio дээр ашиглах боломжтой контент бүтээгчдэд зориулсан шинэ AI хэрэгслүүд гаргажээ. (ТВ)
Meta WhatsApp Business-д зориулсан хиймэл оюун ухаанд суурьласан шинэ функцууд, Meta баталгаажуулалт болон бусад шинэчлэлтүүдийг танилцууллаа. (FB)
LinkedIn видео сурталчилгааг илүү өргөн хүрээнд ашиглах боломжийг нээж, хиймэл оюун ухаанд суурьласан шинэ функцууд гаргажээ. (LB)
Instagram unskippable сурталчилгаа гаргахаар туршилт хийж байгаа гэнэ. (TC)
Google Ads API v17 шинэ функцууд багтаасан байна. (Блог)
"Facebook маркетингийн А-Я" цахим ном бүх СУРАЛЦАГСДАД ҮНЭГҮЙ!
Манай байгууллагын зохион байгуулдаг онлайн сургалтанд 79%-н хөнгөлөлттэй үнээр суралцах боломжтой. Эндээс дэлгэрэнгүйг.
ЭНЭ ДУГААРЫН СПОНСОР: Planable
МАРКЕТИНГИЙН ХАМТЫН АЖИЛЛАГААГ ШИНЭ ТҮВШИНД ГАРГАНА!
Та ч бас Try Planable Free! товч дээр даран тэдэнтэй нэгдээрэй! 👇
The Ultimate Content Collaboration Platform
Grappling with scattered feedback, disorganized workflows, and switching between too many tools?
Introducing Planable — the ultimate content collaboration tool for agencies and in-house marketing teams. With real-time collaboration and easy-peasy approval, you can create, plan, review, and approve all your awesome content in one space. And you get to organize your content by topic, campaign, brand, favorite color, or anything you please — just by using labels. Schedule your content, then track its performance with analytics and create beautiful reports for your clients. All in one place.
Join 5,000+ teams who trust Planable to streamline their content collaboration processes.
ӨНГӨРСӨН 7 ХОНОГ:
МАРКЕТИНГИЙН ШИНЭ МЭДЭЭЛЭЛ
7-р сарын 5-наас эхлэн Google гар утсанд оновчлоогүй сайтуудыг индексжүүлэхээ зогсооно. (SL)
Маркетингийн захирлуудын 69% нь хэрэглэгчдийн үнэнч бус байдал, урамшууллын хөтөлбөр дутмаг, "хэт их мэдээллийн урсгалаас ялгарч" чадахгүй байгаа гэх мэт нь урт хугацааны хэрэглэгчдийн үнэнч байдлыг бий болгоход хамгийн том саад болдог гэж хариулжээ. (Дэлгэрэнгүй)
Z үеийнхний 41% нь маркетингдаа хошигнол ашигладаг брэндүүдэд илүү анхаарал хандуулдаг гэж хэлсэн бол 35% нь энэ нь тэднийг уг брэндэд илүү дуртай болгодог гэжээ.
Z генийн 58% нь гэнэтийн шагнал авах юм бол аялалд явахаас илүүтэй (42%) төлөвлөсөн байсан зүйлээ худалдаж авахыг илүүд үзнэ гэжээ. (Тайлан)
PR-н мэргэжилтнүүдийн 61% нь LinkedIn-г илүү их ашиглахыг хичээж байгаа бол 15% нь X дээр, 11% нь Facebook дээр илүү их цаг зарцуулахыг хичээж байна. (Эндээс)
Gen Z үеийхэн хайлт хийхдээ Google-д, Gen X үеийнхээс 25%-иар бага ханддаг. (Дэлгэрэнгүй)
Хүмүүс хиймэл оюун ухааны өгч буй мэдээлэлд итгэлтэй биш байгаа учир эрүүл мэндийн шалтгаанаар хиймэл оюун ухааныг ашиглах байдал хурдацтай өсөхгүй байгаа гэнэ. (Deloitte)
Залуучуудын 50% нь харсан эсвэл сонссон сурталчилгаандаа итгэдэг бол 55-аас дээш насныхны ердөө 22% нь. (AdAsso)
Хэрэглэгчдийн 51% нь төгс хариу өгдөг хиймэл оюун ухааны чатботоос илүү, төгс бус ч бодит хүнээс үйлчилгээ авахыг илүүд үздэг хэвээр байна. (LB)
ӨНГӨРСӨН 7 ХОНОГ: СОШИАЛ МЕДИАД ЮУ БОЛОВ?
TikTok 🎶
TikTok Европт шопынхоо үйлчилгээг нээхээ түр азнаж, АНУ-н зах зээлд анхаарлаа хандуулж байна. (PO)
TikTok-ын шинэ гарын авлагууд: Father’s Day, Fashion Marketers & TikTok Content Fundamentals.
Instagram & Threads 🗂️
Instagram broadcast channel-н шинэ функцууд гаргажээ: Гишүүддээ зориулсан Лайв видео, эможи сонголт, QR код үүсгэх гэх мэт. (TV)
Instagram-н 'Trial Reel' функц танай Рийлийг дагагч бус хүмүүст эхлээд харуулна. Шинэ, цөөн дагагчидтай аккаунтуудын хувьд эргэлт болох магадлалтай шүү. (TR)
IG зурагт пост дээр текст нэмэх туршилт хийж байгаа гэнэ. (TR)
IG бусад хэрэглэгчид таны контентийг хуулбарлан оруулсан тохиолдолд оргиналь контентийн эзэнд хэрхэн мэдэгдэх вэ. (TN)
Мета 😅
Мета Messenger дээр Communities функц гаргажээ. (TY)
Мета Gen-Z үеийнхний хэрэглээ болон Facebook-н ирээдүйн талаарх мэдээллийг гаргажээ. (TC)
Метагийн хийсэн шинэ судалгаа VR ашиглан дасгал, хөдөлгөөн хийх нь үр дүнтэй байгааг харуулжээ. (Эндээс)
WhatsApp Channels-н хэрэглэгчдийн тоо 500 саяд хүрчээ. (Эндээс)
X (Twitter) 🐣
Youtube 🕹️
ӨНГӨРСӨН 7 ХОНОГ: СОШИАЛ МЕДИАД ЮУ БОЛОВ?
Google 🔦
Microsoft & LinkedIn
AI 🤨
ЭНЭ 7 ХОНОГ:
СОШИАЛ МАРКЕТИНГИЙН ТӨЛӨВЛӨГӨӨНД ТУСГАХ ӨДРҮҮД
6 сарын 10: УИХ-н сонгуулийн сурталчилгаа эхэлнэ.
6 сарын 11: International Yarn Bombing Day / International Lynx Day.
6 сарын 12: World Day Against Child Labour / International Falafel Day.
6 сарын 13: World Softball Day / International Axe Throwing Day / International Community Association Managers Day.
6 сарын 14: World Blood Donor Day / International Bath Day.
6 сарын 15: World Martini Day / Global Wind Day / World Elder Abuse Awareness Day / International Working Animal Day / International Surfing Day / EURO 2024.
6 сарын 16: World Sea Turtle Day.