• Marketing Newsletter
  • Posts
  • (06/24/2024) Өнгөрсөн 7 хоног: Сошиал медиад юу болов?

(06/24/2024) Өнгөрсөн 7 хоног: Сошиал медиад юу болов?

Хямдрал + Урамшуулал ⁉️

Өнгөрсөн 7 хоног: Сошиал медиад юу болов? Маркетерүүдийн мэдэх ёстой өөрчлөлтүүдүүдийг нэгтгэн танд хүргэж байна.😀

Маркетерүүдийн ажил амаргүй.

Бидний ажил хүмүүсийн анхаарлыг татах, сонирхлыг өдөөх улмаар үйлдэлд хөтлөх. Олон жилийн туршлагатай маркетерүүдийн хувьд хүмүүсийг үйлдэлд хөтлөх доорх хоёр үр дүнтэй аргыг зөвлөжээ.

Эхнийх нь ойлгомжтой, томоохон хямдрал санал болгох.

50%-н хямдралыг хоёр өөр өнцгөөс хүмүүст хүргэж болно. Эхнийх нь нэгийн үнээр хоёрыг авах. Нөгөө нь нэгийг авбал, нэг үнэгүй.

Үр дүнтэй арга бөгөөд маркетерүүд ч ихээхэн ашигладаг.

Хүмүүсийг үйлдэл хийж, шийдвэр гаргахад тус болдог дараагийн арга нь урамшуулалт худалдаа. Энэ арга өгч буй урамшуулал бодит үнэ цэнэтэй байх үед л үр дүнтэй байдаг.

Хүмүүсийн төлсөн мөнгөнд үнэхээр нийцсэн урамшуулал мөн үү? Худалдан авагч өгч буй урамшууллын үр шимийг шууд хүртэх боломжтой юу? гэдэг зүйл энэ тохиолдолд тун чухал.

Аа эцэст нь хямдрал болоод урамшууллыг хамтад санал болгох нь үр дүнг нэмэгдүүлэх хамгийн сайн арга гэнэ шүү.

Жишээлбэл, яг одоо манай онлайн сургалт 79% хямдарсан байгаа. Дээр нь бид онлайн сургалтанд хамрагдсан хүн бүрт "Facebook маркетингийн А-Я цахим ном ҮНЭГҮЙ” урамшууллыг нэмж олгохоор шийдсэн!

Манай байгууллагын зохион байгуулдаг онлайн сургалтанд 79%-н хөнгөлөлттэй үнээр яг одоон бүртгүүлэн, суралцах боломжтой. Эндээс дэлгэрэнгүйг.

Өнөөдрийн дугаарт

7 хоногийн анхаарал татсан мэдээллүүд 📆 

  • Мета AI Chatbot, бизнесийн байгууллагуудад зориулсан мессеж функцууд, Threads API гаргажээ. (Meta)

  • TikTok Symphony, AI аватар бүхий хиймэл оюун ухааны багц, Adobe интеграц гээд олон шинэ функцууд нэмжээ. (TT)

  • Instagram дотны найзууддаа зориулан лайв хийх функц гаргажээ. (ТV)

  • YouTube X-нх шиг Community Notes гаргасан байна. (BG)

  • Bytedance, TikTok-н толгой компани Play Store дээр Инстаграм-тай ижил 'Whee' гэдэг апп гаргажээ. (ТТ)

  • Cannes: Гран При шагнал хүртсэн сурталчилгаануудыг эндээс. (TD)

ӨНГӨРСӨН 7 ХОНОГ:
МАРКЕТИНГИЙН ШИНЭ МЭДЭЭЛЭЛ 

  • Surfshark-с гаргасан нийгмийн туршилтын үр дүнгээс харахад хүмүүсийн 78% нь аяга кофе үнэгүй уухын тулд хувийн мэдээллээ өгөхөд бэлэн байна. (LB)

  • Reuters-н судалгаагаар X/Twitter мэдээллийн салбарт тэргүүлэгч сошиал медиагийн байр сууриа алдаж байгаа бол ТикТок харин эсрэгээрээ энэ салбарт байр сууриа бэхжүүлсээр байгаа гэнэ. (Тайлан)

  • Retool-с гаргасан State of AI тайланд дурьдсанаар хиймэл оюун ухаан ашигладаг хүмүүсийн 85.5 хувь нь бүтээмжээ нэмэгдүүлсэн гэнэ.

  • Саяхны судалгаагаар судалгаанд хамрагдагсдын 40% нь хямдрал зарласан байсан учир хойшлуулалгүй тэр дор нь худалдан авалт хийсэн гэнэ. (circana)

ӨНГӨРСӨН 7 ХОНОГ: СОШИАЛ МЕДИАД ЮУ БОЛОВ?

TikTok 🎶

  • TikTok органик видеонд вэб сайтын холбоос нэмэхээр туршиж байгаа гэнэ.

  • News Corp, TikTok видео контентын хамтын ажиллагааны гэрээний талаар ярилцаж байгаа аж. (CB)

  • TikTok улс төрийн контент дээр "Caution" гэсэн анхааруулга харуулж байгаа юм байна.

  • TikTok Eras Tour аялан тоглолтод нь зориулан Interactive Taylor Swift Experience гаргасан байна. (MB)

Instagram & Threads 🗂️

  • Instagram видео оролцсон альбом хэлбэрийн пост дээр ая нэмдэг болжээ. (TR)

  • Thread API өнгөрсөн долоо хоногт нээлтээ хийлээ. (FB)

  • Instagram постыг автоматаар Threads-д нийтлэх функц гаргажээ.

  • IG хэрэглэгчдийг DM-ээр постууд share хийхийг уриалж байна гэнэ. (HB)

  • IG хэрэглэгчдийн талаас илүү хувь нь “unskippable” сурталчилгаанаас болж аппаа устгах магадлалтай. (CL)

  • Рийлээ оруулсны дараа Instagram-д хамтрагч нэмж болдог болжээ. (Эндээс)

Мета 😅

  • Facebook тухайн өдрийн эхний хоёр постыг автоматаар “broadcast channel”-д илгээх функц туршиж байна гэнэ. (FB)

  • Мета хиймэл оюун ухаанаар бүтээсэн яриаг тэмдэглэх арга зохиосон гэнэ. (MT)

  • Facebook Reels 'Auto A/B testing' функц туршиж байна. (IT)

  • Meta Ads GA4 интеграц гаргасан бөгөөд одоохондоо цөөн аккаунтууд л ашиглах боломжтой байгаа гэнэ. (LN)

  • “Broadcast channel”-д зориулсан мета сурталчилгаа үүсгэх сонголттой болжээ. (BV)

X (Twitter) 🐣 

  • X Khloé Kardashian-тай 26 анги бүхий видео подкаст цуврал дээр хамтран ажиллана. (XD)

  • X Analytics танай хэрэглэгчдийн хэзээ хамгийн их идэвхтэй байдаг талаарх мэдээллийг харуулдаг болно. (XD)

  • Зөвхөн premium багцын хэрэглэгчид X дээр лайв хийх боломжтой болно. (Удахгүй)

  • Элон Маскын Cannes Lions дээр өгсөн ярилцлагын хураангуй. (NY)

  • LinkedIn шиг л болох нь. X дээр тун удахгүй ажлын туршлагаа оруулах боломжтой болно. (SK)

Youtube 🕹️

  • YouTube 6 цаг хүртлэх урттай видеог “Youtube editor”-с засварлах боломжтой болох нь. (YT)

  • YouTube хэд хэдэн сэтгэгдлийг нэг дор сонгох боломжтой болжээ. (SB)

  • YouTube iOS хэрэглэгчдэд илүү оновчтой сурталчилгаа харах бол "Allow" сонголтыг хийхийг сануулж байна гэнэ. (GB)

ӨНГӨРСӨН 7 ХОНОГ: СОШИАЛ МЕДИАД ЮУ БОЛОВ?

Google 🔦 

  • Google Maps дээр “Local Service Adsсурталчилгааны төрөл гаргажээ. (SL)

  • Google AI тойм хайлтын ердөө 7-9%-д л гарч байгаа бөгөөд хэдхэн долоо хоногийн өмнө 17% байснаас эрс буурчээ. (SL)

  • Google Analytics “User Conversion Rate”-н үзүүлэлтүүд нэмжээ. (SL)

  • Хамгийн сүүлийн судалгаагаар SEO харагдац хэрэглэгчийн сэтгэгдэл бүхий сайтуудаас цахим худалдаа, UGC сайтууд руу шилжсэн байна. (Аmsive)

Microsoft & LinkedIn

  • LinkedIn сурталчилгааны орлогоо нэмэгдүүлэх зорилготойгоор B2C маркетеруудад хандаж байна. (Унших)

  • Microsoft Clarity Hubspot-той интеграц хийгджээ. (MS)

AI 🤨

  • OpenAI real-time аналитик мэдээллийн бааз болох Rockset-г худалдаж авлаа. (OA)

  • Google видеонд зориулж аудио үүсгэх талаарх шинэ судалгаа нийтэлжээ. (LL)

  • Huawei хиймэл оюун ухааны функц бүхий Harmony OS-н шинэ хувилбараа гаргалаа. (TC)

  • Adobe Acrobat AI chatbot-оо сайжруулж, зураг бүтэээх, pdf файлд дүн шинжилгээ функцтэй болгожээ. (АА)

ЭНЭ 7 ХОНОГ:
СОШИАЛ МАРКЕТИНГИЙН ТӨЛӨВЛӨГӨӨНД ТУСГАХ ӨДРҮҮД 

  • 6 сарын 24: International Fairy Day.

  • 6 сарын 25: Global Beatles Day / International Day of the Seafarer / World Vitiligo Day.

  • 6 сарын 26: World Drug Day / World Refrigeration Day.

  • 6 сарын 27: Industrial Workers of the World Day.

  • 6 сарын 28: International Body Piercing Day.

  • 6 сарын 29: World Industrial Design Day / World Rainforest Day / World Sand Dune Day / International Mud Day / International Day of the Tropics.

  • 6 сарын 30: Social Media Day / International Asteroid Day.