Өнгөрсөн 7 хоног: Сошиал медиад юу болов? Маркетерүүдийн мэдэх ёстой өөрчлөлтүүдүүдийг нэгтгэн танд хүргэж байна.
Ингээд 2024 оны тал нь өнгөрчихлөө. Үлдэж байгаа хагаст нь үзүүлээд өгөх юм байгаа биз дээ😀
Манай байгууллагын зохион байгуулдаг онлайн сургалтанд 79%-н хөнгөлөлттэй үнээр яг одоо бүртгүүлэн, суралцах боломжтой. Эндээс дэлгэрэнгүйг.
Өнөөдрийн дугаарт
7 хоногийн анхаарал татсан мэдээллүүд 📆
- Марк Зукерберг нөлөөлөгчдөд өөрийн AI хувилбарыг бүтээх боломж олгох AI Studio-н эхний хувилбарыг танилцуулжээ. (Ярилцлага) 
- Pinterest-н видео боардыг IG story-д share хийх функц Gen-Z үеийнхнийг онилж байна. (PN) 
- Facebook “broadcast channels” үүсгэх эрхийг 10 мянгаас дээш дагагчидтай хуудаснуудад олгож эхэллээ. (ТВ) 
- Google-н зуны бэлэг, маркетерүүдэд зориулсан шинэ шоппинг функцууд. (BG) 
ӨНГӨРСӨН 7 ХОНОГ:
МАРКЕТИНГИЙН ШИНЭ МЭДЭЭЛЭЛ 
- Gen AI-н эрин үед Энэтхэг, АНУ-ын залуучууд онлайн контентод хэрхэн итгэдэг талаарх шинэ судалгаа. (Унших) 
- Шинэ судалгааны дүнгээс харахад “Optimal Attention” бренд тус бүрээр ялгаатай байдаг гэнэ: Дунджаар, хэрэглэгчийн анхаарлыг татаж чадсан 1.4 секунд бүр брэндийн танигдсан байдлыг 10%-иар өсгөдөг юм байна. (Дэлгэрэнгүй) 
- Санал асуулгад хамрагдсан сонгогчдын 43 хувь нь сэтгүүл зүй өмнөх сонгуулийн үеэс илүү чухал болсон гэж үзэж байна. (Их Британи) 
- 10 ба түүнээс цөөн ажилтантай компаниудын 42% нь хиймэл оюун ухааны хэрэгслийг ашиглаж байна. (Жилийн тайлан) 
- Z үеийнхний 38%, millennials-уудын 39% нь санхүүгийн байдлаас үл хамааран зуны аялалыг нэн тэргүүнд тавьдаг гэжээ. (WWD) 
- Финтекийн компаниудын 62% нь Z үеийн хэрэглэгчдэд зориулан шинэ бүтээгдэхүүн гаргадаг. (pymnts) 
- WSGN “Future Consumer 2025” тайлангаа гаргажээ. (Унших) 
- Gen Alpha: Ердөө 14% нь олны танил хүмүүсийн санал болгосноор брэнд сонгосон бол 20% нь уг компани "үнэхээр гайхалтай сурталчилгаа" хийсэн тул сонгосон гэнэ. (MD) 
ӨНГӨРСӨН 7 ХОНОГ: СОШИАЛ МЕДИАД ЮУ БОЛОВ?
TikTok 🎶
- TikTok "Deal For You Days" шоппинг шинэ функц гаргажээ. (ТТ) 
- TikTok "In Action" чиг хандлагын тайлангийн хоёр дахь цувралыг гаргажээ. (NS) 
- Жижиг бизнесүүд, худалдааны байгууллагуудад зориулсан дэмжлэг, туслалцааны хоёр шинэ хөтөлбөр гаргажээ. (CB) 
- TikTok энэ зуны маркетингийн гарын авлагаа чиг хандлага, голлох үзүүлэлтүүдийг багтаан гаргажээ. (JS) 
- TikTok дараагийн Google болох алхмаа "People also search" таб гарган баталгаажуулж байна. (TD) 
Instagram & Threads 🗂️
- Instagram like, share, comment-н тоог хамтад нь харуулдаг болгохоор туршиж байна. (TR) 
- Threads 24 цагийн хугацаанд харагдах пост туршиж байна, Stories 2.0? (FB) 
- Инстаграм альбом хэлбэрийн олон зураг, бичлэг бүхий постын зураг, бичлэгийг анхны харьцаагаар нь харуулах тест хийж байгаа гэнэ. 
- Гүйцэтгэх захирал нь хүртээмжид нөлөө үзүүлэхгүй гэсэн ч, IG хэрэглэгчдийг #hashtag ашиглахыг уриалж байна. (TR) 
- Рийлсээ хуулбарлан, драфт болгон хадгалах боломжтой болжээ. (BCH) 
Мета 😅
X (Twitter) 🐣
Youtube 🕹️
ӨНГӨРСӨН 7 ХОНОГ: СОШИАЛ МЕДИАД ЮУ БОЛОВ?
Google 🔦
Microsoft & LinkedIn
AI 🤨
ЭНЭ 7 ХОНОГ:
СОШИАЛ МАРКЕТИНГИЙН ТӨЛӨВЛӨГӨӨНД ТУСГАХ ӨДРҮҮД 
- 7 сарын 1: International Reggae Day / International Chicken Wing Day / International Joke Day. 
- 7 сарын 2: World UFO Day / World Tutors’ Day / World Sports Journalists Day. 
- 7 сарын 3: International Drop a Rock Day / International Plastic Bag Free Day. 
- 7 сарын 4: American Independence Day. 
- 7 сарын 5: International Body Piercing Day. 
- 7 сарын 6: International Kissing Day / World Zoonoses Day / International Cherry Pit Spitting Day. 
- 7 сарын 7: World Chocolate Day / International Peace & Love Day / World Circle Dance Day / Global Forgiveness Day. 
