• Marketing Newsletter
  • Posts
  • (07/16/2024) Өнгөрсөн 14 хоног: Сошиал медиад юу болов?

(07/16/2024) Өнгөрсөн 14 хоног: Сошиал медиад юу болов?

Маркетерүүдийн мэдэх ёстой өөрчлөлтүүд.

Өнгөрсөн 14 хоног: Сошиал медиад юу болов? Маркетерүүдийн мэдэх ёстой өөрчлөлтүүдүүдийг нэгтгэн танд хүргэж байна.

Наадмын амралт дуусаад, намрын ажлууд эхлэх нь. Гэхдээ эхлээд 2024 оны эхний хагаст хадгалж авсан сурталчилгаа, сошиал постуудын screenshot-уудаа нэг ангилж ялган цэвэрлэнэ байгаа. Тийм screenshot-гүй хүмүүс өөрсдийгөө маркетер гээд ч яах билээ, тийм ээ? 😀

Өнгөрсөн сарын хамгийн эрэлттэй апп: Instagram өнгөрсөн 6-р сард дэлхий даяар хамгийн их татагдсан апп байлаа.

Энэ байр суурийг өнгөрсөн оны 11-р сараас хойш хадгалж байгаа Instagram өнгөрсөн сард 61 сая удаа татагдсан бол TikTok 52 сая орчим таталттайгаар хоёрт жагсчээ.

Facebook, WhatsApp болон Telegram эхний тавд багтаж байгаа бөгөөд Telegram 32 сая орчим таталттайгаар эхний тавд дахин орж иржээ.

Эндээс харахад Инстаграм маркетингийн хувьд анхаарлаа хандуулахгүй бол болохгүй талбар хэвээр байх шиг.

Инстаграм чатботтой бол!

Манай чатбот үйлчилгээний төлбөр 50% хямдралтай байгаа дээр өөртөө тохирсон ЧАТБОТТОЙ болоод аваарай: https://martech.bitrix24.site/chatbot/

Өнөөдрийн дугаарт

7 хоногийн анхаарал татсан мэдээллүүд 📆 

  • Мета 'Made with AI' гэсэн тэмдэглээгээ 'AI info' болгон өөрчлөжээ. (TC)

  • Threads 1 жилийнхээ ойн дээр 175 сая идэвхтэй хэрэглэгчидтэй болсон. Гэсэн хэдий ч энэхүү постонд уг аппыг бүтэлгүйтэл болсон хэмээн онцолжээ. (PN)

  • Инстаграмын carousel пост зураг, текст нэмсэн Сторис 2.0 болчихжээ. (ТВ)

  • TikTok “Genie” нэртэй AI чатбот хөгжүүлж байгаа гэнэ. (SF)

  • YouTube бичлэгээс зохиогчийн эрхтэй дуу хөгжмийг арилгах AI tool гаргажээ. (Үзэх)

  • YouTube Shorts-д зориулсан шинэ функцууд гаргажээ: Тext-to-speech, Add yours, Minecraft стикер... (YB)

  • OpenAI-н хайлтын бүтээгдэхүүн тун удахгүй. The Atlantic гэрээнд гарын үсэг зурсан байна. (VR)

  • Гүүгл Hubspot-г худалдаж авахаар сонирхож байсан хэдий ч, нэлээд хэдэн 7 хоногийн өмнөөс сонирхохоо больсон байна. (Reuters)

  • LinkedIn автоматжуулсан 'Accelerate' сурталчилгааны кампанит ажил үүсгэх эрхийг хүн байгууллагын аккаунтуудад нээлттэй болгожээ. (LN)

ӨНГӨРСӨН 7 ХОНОГ:
МАРКЕТИНГИЙН ШИНЭ МЭДЭЭЛЭЛ

  • Бизнесийн байгууллагууд, агентлагуудын маркетеруудын 85% нь медиа төлөвлөлтөө Excel эсвэл Google Sheets ашиглан хийдэг гэнэ. (NS)

  • 5 хүн тутмын нэгд нь худалдааны байгууллагуудын текст контент нөлөөлдөг гэнэ. (PM)

  • AI тайлан: Судалгаанд хамрагдсан Хятад хүмүүсийн 83% нь ChatGPT болон төстэй хиймэл оюун ухааны технологийг ашиглаж үзсэн гэсэн бол энэ үзүүлэлт АНУ-д 65%, дэлхийн хэмжээнд 54%. (Reuters)

  • Хэрэглэгчдийн 68% нь дархлаа сайжруулах хүнсний талаар их эсвэл маш их сонирхож байгаа гэсэн бол энэ үзүүлэлт millennials-уудын дунд 68%, Z үеийнхний дунд 57% байна. (PN)

  • Qualtrics “Global Consumer Trends Report 2024“ тайлангаа гаргажээ. (Унших)

  • Шинэ судалгааны тайлангаас харахад бизнесийн байгуууллагуудын 5 сошиал медиа пост бүрийн 1 нь тренд дагасан контентууд байна гэнэ. Ийм төрлийн контент хүртээмж өндөр, шинэ дагагчдыг татахад хэрэгтэй гэж хариулжээ. (WARC)

  • Хүмүүсийн 46% нь зарцуулалтаа хянаж чаддаггүй гэж хариулсан бөгөөд үүнийгээ FOMO-той холбон тайлбарлажээ. (sofi)

ӨНГӨРСӨН 7 ХОНОГ: СОШИАЛ МЕДИАД ЮУ БОЛОВ?

TikTok 🎶

  • TikTok видеог тамгагүйгээр татаж авах функц дээр ажиллаж байгаа гэнэ. (ТТ)

  • TikTok 7-р сарын 11-нд “Creative performance“ вэбинар зохион байгуулжээ. (ТТ)

  • TikTok “Beauty Creators”-г дэмжих хөтөлбөр гаргасан байна. (NS)

  • Жижиг бизнесүүд, худалдааны байгууллагуудад зориулсан хоёр шинэ хөтөлбөр гаргажээ. (CB)

  • TikTok #BackToSchool кампанит ажлын гарын авлага гаргажээ. (JS)

  • TikTok Их Британийн Олимп, Паралимпийн багуудтай хамтарсан сурталчилгааны кампанит ажил эхлүүллээ. (NS)

@tiktok_uk

Ever wondered how Olympians and Paralympians got their start? Search #gbathletes on TikTok! 🌟 #ItStartsOnTikTok.

Instagram & Threads 🗂️

  • Instagram-н захирал контент бүтээгчдэд хандан илүү их share авах нь чухал гэдгийг сануулж байна. (GB)

  • Threads зөвхөн 24 цаг л харагдах пост туршиж байна. Stories 2.0. (FB)

  • Инстаграмын захирал компанийн гол анхаарал богино хэлбэрийн видео, ойрын хугацаанд урт бичлэгт тэргүүлэх ач холбогдол өгөхгүй гэжээ. (MS)

  • IG пост нийтлэгдсний дараа хамтрагчдаа таглах функцыг илүү олон хэрэглэгчдэд хүргэж байгаа гэнэ. (SS)

  • Reels түр зогсоох товчтой болох бололтой. (LG)

Мета 😅

  • Meta Ads дээр нь шинэ attribution тохиргоо гарчээ. (Үзэх)

  • Мета АНУ-ын сонгуулийн өмнө Трампын аккаунтад тавьсан бүх хязгаарлалтаа цуцлажээ. (MT)

  • Мета баталгаажсан хэрэглэгчдэдээ утсаар тусламж үзүүлж эхэлжээ. (AG)

X (Twitter) 🐣 

  • X сурталчилгааны үр дүнгийн аналитикийн шинэ үзүүлэлтүүд нэмжээ. (XD)

  • X хэрэглэгчид “Expand Bio” хэсэгтээ "ажлын туршлагаа" нэмэх, засах боломжтой болно. (AG)

  • X-н “dislike товчлуур шархалсан зүрх хэлбэртэй байх гэнэ. (ST)

  • X 2024 оны 2-р улирлын үр дүнгийн мэдээлэлд хэрэглэгчдийн тоо болон оролцоо нэмэгдсэнийг онцлон харуулжээ. (XC)

Youtube 🕹️

  • Шинээр: Гуравдагч этгээдийн зөрчлийн талаарх бодлогын сургалт. (GT)

  • YouTube таны царай, дуу хоолойг дуурайлган хиймэл оюун ухаанаар бүтээсэн контентыг устгах хүсэлт гаргах боломжтой болно. (SB)

  • YouTube апп дотроосоо хэвтээ эсвэл босоо формат бүхий лайв видео дамжуулах боломжтой болно. (GH)

  • YouTube Shorts-т 60 секундээс илүү урттай бичлэг оруулах боломж гаргах бололтой. (YT)

50% ХӨНГӨЛӨЛТТЭЙ!
Манай чатбот үйлчилгээний төлбөр 50% хямдралтай байгаа дээр өөртөө тохирсон ЧАТБОТТОЙ болоод аваарай: https://martech.bitrix24.site/chatbot

ӨНГӨРСӨН 7 ХОНОГ: СОШИАЛ МЕДИАД ЮУ БОЛОВ?

Google 🔦 

  • Google “Display&Video 360” шинэ функцууд зарлажээ. (SJ)

  • Google Search Console Performance тайланг шинэчлэжээ. (SL)

  • Google хайлтын үр дүнд орчуулсан мэдээллүүдийг илүү олон хэл дээр харуулж эхэлнэ. (LN)

Microsoft & LinkedIn

  • LinkedIn хэрэглэгчдээсээ өөрийнх нь чатботыг ашиглахыг хүсч байна. (SL)

  • LinkedIn хэрхэн тогтвортой контент стратегитай болох талаар шинэ мэдээлэл гаргажээ. (LN)

  • Copilot AI гараар бичсэн муухай бичмэлийг ч ойлгодог болсон. (ТВ)

AI 🤨

  • Apple iPhone 16 танилцуулах арга хэмжээнийхээ үеэр Google Gemini-тэй хамтын ажиллагаагаа зарлах бололтой. (АХ)

  • Pixel 9 гар утас дээр Google AI хэрхэн ажиллаж байгаа эндээс сонирх. (TF)

  • Шинэ судалгааны үр дүн. ChatGPT юу? Эсвэл Bard? (LL)

ЭНЭ 7 ХОНОГ:
СОШИАЛ МАРКЕТИНГИЙН ТӨЛӨВЛӨГӨӨНД ТУСГАХ ӨДРҮҮД 

  • 7 сарын 8: International Town Criers Day.

  • 7 сарын 9: UEFA and Copa América 2024 Semi-finals.

  • 7 сарын 10: Төрийн далбааны өдөр / Global Energy Independence Day.

  • 7 сарын 11: Үндэсний баяр наадам / World Population Day.

  • 7 сарын 12: International Day of Combating Sand and Dust Storms / World Kebab Day.

  • 7 сарын 13: World Rum Day / International Rock Day.

  • 7 сарын 14: World Chimpanzee Day / UEFA Euro 2024 final.

  • 7 сарын 15: Global Hug Your Kids Day / World Youth Skills Day / International Stamp Out Spiking Day.

  • 7 сарын 16: World Snake Day.

  • 7 сарын 17: World Day for International Justice / World Emoji Day.

  • 7 сарын 18: Nelson Mandela International Day / World Listening Day.

  • 7 сарын 19: International Retainer Day / International Karaoke Day.

  • 7 сарын 20: International Chess Day / International Snowdon Race / World Jump Day.