• Marketing Newsletter
  • Posts
  • Инстаграм өнгөрсөн 7 хоногт хэд хэдэн чухал шинэчлэлт хийжээ 🚀

Инстаграм өнгөрсөн 7 хоногт хэд хэдэн чухал шинэчлэлт хийжээ 🚀

Сайн маркетинг борлуулалт хийдэг байх ёстой.

In partnership with

Бороотой өдрийн мэнд!

Энэ удаагийн дугаарт Инстаграм сүүлийн 7 хоногт ямар өөрчлөлтүүд хийв? Борлуулалт авч ирдэг маркетинг хэрхэн хийх вэ? мэргэжилтний зөвлөгөөг хуваалцаж байна.

Сайн маркетинг борлуулалт хийдэг байх ёстой.

Мэдээжийн, борлуулах зүйл чинь худалдан авагчдад үнэ цэнэ өгөхөөр байх ёстой шүү зайлшгүй. Гэхдээ л ямар ч мундаг бүтээгдэхүүнээ зөв хүмүүст, зөв цагт нь, зөв газар нь санал болгож чадахгүй бол дуусах нь тэр.

Бүтээгдэхүүн, үйлчилгээндээ хэрхэн хүмүүсийн анхаарлыг хандуулах талаарх цөөн хэдэн зөвлөмжийг хүргэж байна:

1) Хүмүүст боловсрол олгоход анхаар.

Сошиал медиаг зүгээр л цаг нөхцөөх хэрэгсэл биш харин хүмүүст өөрт тохиолдсон сургамж, өсч хөгжих үйл явцаа харуул, ажлын, амжилтын туршлагаасаа үзүүлэх талбар гэж хар.

2) Эхлээд өөрөө туршаад үз.

Өдөр тутмын энгийн зүйлийн талаарх постууд хийх нь хүмүүсийн сонирхлыг татахгүй ээ. Хүмүүсийн сонирхолыг татах түүх хэрэгтэй бол та эхлээд уг түүхийг өгүүлэх туршлагатай бол. Тухтай бүсээсээ гар, туршаад үз.

3) Зорилтот хүмүүстээ тохирсон хэлээр ярь.

Өрсөлдөгчдийнхөө сурталчилгаанаас хэрэгтэй мэдээлэл цуглуул, ижил зорилтот хэрэглэгчдэд хандаж юу үр дүнтэй байж болохыг мэдэж ав.

4) Үр дүн авч ирэх газарт л төвлөр.

Хамгийн ихдээ анхаарлаа төвлөрүүлэх хоёр сошиал медиа сонго. Мэдээж танай боломжит хэрэглэгчид хаана цагаа өнгөрөөж байгааг харгалзаж үз.

5) Төгс болгох гэж биш тууштай байхад анхаар.

Таны хамгийн эхний ажил хүмүүсийн анхаарлыг татахгүй байж магадгүй. Эхний 100 мөн адил байхыг ч үгүйсгэхгүй. Гол нь та тууштай байж, энэ явцдаа үр дүнгээ дээшлүүлж, илүү сайжруулах тал дээр анхаарлаа төвлөрүүл.

6) Хиймэл оюун ухааныг шинэ санаа, судалгаанд ашигла.

Жишээлбэл, та ChatGPT-с "2024 онд сошиал маркетерүүдийн хамгийн ихээр санааг зовоож буй топ 10 сэдэв юу байж болох вэ?" гэж асууж болно. Тэгээд уг хариуг нь контент бэлтгэхдээ ашиглаж болно.

7) Эхний таван секунд хамгийн чухал нь.

Юу хүмүүсийн анхаарлыг хамгийн сайн татаж байгааг олж мэд. Төрөл бүрээр туршиж үз, дараа, дараагийн сурталчилгаандаа ашигла.

Уг зөвлөгөөг илүү дэлгэрэнгүй үзье гэвэл эндээс үзээрэй.

ЭНЭ ДУГААРЫН СПОНСОР: Planable
КОНТЕНТ ТӨЛӨВЛӨЛТӨӨ ЦОО ШИНЭ ТҮВШИНД ГАРГА!

Хамтын ажиллагааны хамгийн шилдэг шийдэл

The Ultimate Content Collaboration Platform

Grappling with scattered feedback, disorganized workflows, and switching between too many tools?

Introducing Planable — the ultimate content collaboration tool for agencies and in-house marketing teams. With real-time collaboration and easy-peasy approval, you can create, plan, review, and approve all your awesome content in one space. And you get to organize your content by topic, campaign, brand, favorite color, or anything you please — just by using labels. Schedule your content, then track its performance with analytics and create beautiful reports for your clients. All in one place.

Join 5,000+ teams who trust Planable to streamline their content collaboration processes.

Инстаграм өнгөрсөн 7 хоногт хэд хэдэн чухал шинэчлэлт хийжээ 🚀

  • Instagram-н Гүйцэтгэх захирал танай дагагчид танай постуудыг олж харахгүй байгаа 5 шалтгаан, үүнийг хэрхэн шийдэх талаарх тун хэрэгтэй зөвлөгөө өгчээ. (Эндээс)

  • Instagram богино видеонд илүү ач холбогдол өгч анхаарах болно. (Тиймээс одоохондоо Instagram-д урт бичлэг оруулахаар төлөвлөх шаардлагагүй болжээ) (Эндээс)

  • Инстаграм пост нийтэлсний дараа хамтран ажиллагсдаа (collaborator) ТАГ-лах функц гаргаж байгаагаа зарласан бөгөөд хэрэглэгчдэдээ хүргэж эхэлжээ. (Эндээс)

  • Reels тун удахгүй "түр зогсоох" товчлууртай болох (одоогоор нийт хэрэглэгчдэд хүрч эхлээгүй бета хувилбарт байгаа) бөгөөд нэг Рийлд 20 хүртэлх тооны аудио нэмэх боломжтой болно. (Эх сурвалж 1, эх сурвалж 2)

  • Instagram-н Professional Dashboard-д эхний 3 секундыг хэрхэн үр дүнтэй ашиглах, 30-60 секундын урттай рийлс хийх талаарх зөвлөгөө мэдээлэл байрлуулдаг болжээ. (Эндээс)

  • Instagram контент бүтээгчид зориулан өөрийн гэсэн хиймэл оюун ухаанаа бүтээх фунцк гаргахаар туршиж байгаа гэнэ. (Эндээс)

3-р улирлын төлөвлөгөөгөө гаргахдаа анхаараарай! 🔖

50% ХӨНГӨЛӨЛТТЭЙ!
Манай чатбот үйлчилгээний төлбөр 50% хямдралтай байгаа дээр өөртөө тохирсон ЧАТБОТТОЙ болоод аваарай: https://martech.bitrix24.site/chatbot