• Marketing Newsletter
  • Posts
  • 😮 Инстаграм бүүст хийсэн постын хүртээмжийг бууруулдаг уу?!

😮 Инстаграм бүүст хийсэн постын хүртээмжийг бууруулдаг уу?!

Та FB аккаунтаа PROFESSIONAL MODE-д шилжүүлсэн үү?

In partnership with

Лхагва гарагийн мэнд!

Маркетерүүдийн анхааралд зайлшгүй хүргэх ёстой нэг мэдээлэл Facebook-с гаргажээ:

Facebook 11-р сарын 14-нөөс эхлэн зарим хэрэглэгчдийнхээ Followers гэдэг сонголт нь идэвхтэй хувийн аккаунтыг автоматаар Professional Mode руу шилжүүлж эхлэх юм байна. 😮

Өөрөөр хэлбэл хэрэв таны профайл дээр найзууд болон followers гэсэн сонголт аль аль нь байдаг бол тодорхой хугацаанд автоматаар про хувилбарт шилжинэ гэсэн үг. 11 сарын 14-нөөс цөөн тооны хэрэглэгчид шилжиж эхлэх бөгөөд өмнө нь сануулга илгээнэ гэнэ.

Про хувилбарт шилжихгүйгээр энгийн профайлаа хадгалж үлдэх боломжтой бөгөөд энэ тохиолдолд зөвхөн найзууд нь үлдэх бөгөөд дагагчид нь хасагдах юм байна.

Харин про хувилбарт шилжсэнээр найзууд болон дагагчид нь нийтдээ дагагчид болон хувирах бөгөөд дагагчдийн тооны хувьд хязгаар байхгүй.

● Уг өөрчлөлтийн гол зорилго нь энгийн профайл, professional mode, page гэсэн сонголтуудтай болгон хялбаршуулах явдал юм байна.

ProMode-н ердийн профайлаас ялгаатай гол давуу тал нь insights мэдээлэлтэй, таныг дагадаггүй хүмүүст ч таны контентыг санал болгох боломжтой, постоос гадна нэмэлт нийтлэлүүд (жишээлбэл, broadcast channel, Collabs), monetization хийх боломжуудтай. Цөөн үгээр бол нэмэлтээр Page нээхгүйгээр эдгээр боломжуудыг хүртэх эрхтэй болно гэсэн үг.

Тэгэхээр Facebook дагах боломжтой профайл хаягуудыг яваандаа professional mode руу шилжүүлэх нь. Бидний хувьд ч энгийн профайл эсвэл про моде гэсэн сонголт хийх шаардлага гарах нь дээ.

Дараагийн та бүхний анхаарлыг хандуулах мэдээлэл👇

Инстаграм бүүст хийсэн постын хүртээмжийг бууруулдаг гэдэг нь худал гэнэ.

Instagram-н босс Адам Моссери өөрийн хийдэг шинэ цуврал рийлсүүдийн шинэ дугаартаа хүмүүсийн дунд тархсан Instagram-н талаарх нэг цуу яриаг үгүйсгэжээ.

Энэхүү хамгийн сүүлийн рийлдээ ноён Моссери Инстаграм бүүст хийгдсэн контентийг зориудаар хүртээмжийг нь бууруулж, бүүстийн төлбөр илүү төлөхийг хүчилдэг гэсэн цуу яриаг няцаасан байна.

Тэрээр дээрх видеондоо “Инстаграм ямар пост бүүст хийгдэж байгаа, ямар нь бүүст хийгдэхгүй байгааг тэмдэглэдэг хэдий ч бүүст хийгдэж байгаа постын хүртээмжийг бууруулдаггүй. Ямар нэг байдлаар хүртээмж буурна гэсэн айдасгүйгээр бүүст хийж болно шүү” гэсэн байна.

Маркетерүүд зориулсан 7 хоног тутмын шинэ мэдээллээ бид Баасан гарагт илгээж байхаар болсон. Баасан гарагт дахин уулзая.

Аа тийм энэ имэйлийг хэн нэгэн танд forward хийсэн бол энд дарж имэйлээ бүртгүүлээрэй. Шууд таны инбокст ирдэг болно.

ЭНЭ ДУГААРЫН СПОНСОР:

Сурталчилгааны цоо шинэ, гэхдээ үр дүнтэй арга👇

Get Your Team Booked on 3.8 Million Podcasts Automatically

It's 2025. Want to finally be a regular podcast guest in your industry? PodPitch will make it happen. Even the beehiiv team uses it!

The best way to advertise isn't Meta or Google – it's appearing on podcasts your customers love.

PodPitch.com automates thousands of weekly emails for you, pitching your team as ideal guests.

Big brands like Feastables use PodPitch.com instead of expensive PR agencies.

50% ХӨНГӨЛӨЛТТЭЙ!
Манай чатбот үйлчилгээний төлбөр 50% хямдралтай байгаа дээр өөртөө тохирсон ЧАТБОТТОЙ болоод аваарай: https://martech.bitrix24.site/chatbot