- Marketing Newsletter
- Posts
- 2025 онд Facebook, Instagram boost-ээ зөв хүмүүст хэрхэн оновчтой чиглүүлэх вэ? 🚀
2025 онд Facebook, Instagram boost-ээ зөв хүмүүст хэрхэн оновчтой чиглүүлэх вэ? 🚀
FB AI-д даатгаж болох уу?
Лхагва гарагийн мэнд! Одоо 2025 онд хэрхэн ажиллах талаараа бодож, төлөвлөх цаг болчихжээ.
2025 онд Facebook, Instagram boost-ээ зөв хүмүүс рүү нь хэрхэн оновчтой чиглүүлэх вэ?
Нэг л жишээ гэхэд, өмнө ашиглах боломжтой байсан олон мянган зорилтот хэрэглэгчдийг онилох сонголтыг хэрэглээнээс гаргасан.
Түүнчлэн Мета маркетерүүдийг өргөн хүрээг хамруулсан, хиймэл оюун ухаанд найдсан сонголт хийхэд эрчимтэй чиглүүлэх болсон.
Энэ удаад бид ирэх онд бүүст хийхдээ хэрхэн оновчтой зорилтот хэрэглэгч сонгох талаарх мэдээллийг хүргэж байна.
Сурталчилгааны оновчлолд Ad Account-н өмнөх түүх, дата мэдээллийн нөлөө бий юу?
Meta-н AI сурталчилгааг амжилттай (өөрөөр хэлбэл зөв хүмүүст нь) явуулахад нэн тэргүүнд шаардлагатай зүйл нь таны сурталчилгааны өмнөх түүхэн дата мэдээллийн хэмжээ. Өмнөх сурталчилгааны түүх, дата мэдээлэл хэр их өргөн хүрээг хамрах тусам тухайн сурталчилгааны данснаас үүсгэж буй сурталчилгаа AI-д суурилсан функцуудыг ашиглан илүү сайн үр дүнг авч ирэх боломжтой.
Өөрөөр хэлбэл Advantage Plus Audiences-г ашиглан бүүст хийж байгаа бол өмнө нь томоохон хэмжээний дата цуглуулах боломж бүхий удаан хугацаанд, өргөн хүрээний өндөр төсөвтэй сурталчилгаа явуулж ирсэн Ad Account, шинээр үүсгэсэн эсвэл багахан хэмжээний бүүст хийдэг байсан Ad Account-тай харьцуулахад эрс ялгаатай үр дүнг гаргах боломжтой гэсэн үг.
Advanage Plus Audiences-г хэзээ, хэрхэн ашиглах вэ?
Advantage Plus Audiences гэдэг нь Метагийн хамгийн дэвшилтэт зорилтот хэрэглэгчдийг онилох шийдэл гэж болно. Энэ сонголтыг ашигласнаар сурталчилгаа үүсгэгч маркетер/бизнес эрхлэгч хүн ам зүйн үндсэн мэдээллийг л өгөөд, бусад зорилтот хэрэглэгч сонгох шийдвэрийг AI-д бүрэн даатгадаг.
Сурталчилгааны мэргэжилтнүүдийн хийсэн судалгаанаас харахад энэхүү аргыг ашигласан маш олон Ad Account-д нэгэн сонирхолтой дүр зураг ажиглагдсан байна. Энэ нь Advantage Plus Audiences ашиглах нь leads буюу эхний сэжим үүсгэхэд өндөр үр дүнтэй ч, эцсийн борлуулалтын түвшинд үр дүн багатай байх магадлалтай байдаг гэнэ.
Тэгэхээр Advantage Plus Audiences ашиглаж байгаа тохиолдолд маркетерүүд lead generation болон эцсийн борлуулалтын үр дүнг байнга харьцуулан хянаж байх шаардлага зайлшгүй гарна гэдгийг анхаараарай.
Үргэжлэлт доош гүйлгээд👇
ЭНЭ ДУГААРЫН СПОНСОР: ListKit
Сурталчилгааны цоо шинэ, гэхдээ үр дүнтэй арга👇
Cold Email Setup Offer
We started sending 10,000 cold emails per day, and scaled a brand new B2B offer to $108k MRR in 90 days. Now, you can have the same system set up (completely done-for-you) inside your own business - WITHOUT going to spam, spending thousands of dollars, or any manual input. Close your next 20 clients easily. We’ll set up the tech, write your scripts, give you the leads, give you the inboxes, and the sending tool - all starting at $500/mo.
Өргөн хүрээг хамарсан зорилтот хэрэглэгчдийн сонголт хамгийн үр дүнтэй
Өргөн хүрээ бүхий зорилтот хэрэглэгчдийн сонголт хамгийн үр дүнтэй аргуудын нэг нэгэнт болсон гэдэгт одоо бол эргэлзэх хэрэггүй болжээ.
Маш олон төрлийн бизнесийн байгууллагуудын сурталчилгааны үр дүнд хийсэн судалгаанаас харахад өргөн хүрээ бүхий зорилтот хэрэглэгчдийн сонголт маш тогтвортой өндөр үр дүн авч ирдэг нь тодорхой болжээ.
Судалгааны явцад хэдийгээр эрхэлдэг бизнес нь маш явцуу хэрэглэгчидтэй ч, өргөн хүрээг хамруулсан бүүст хийхэд үр дүн эрс дээшилсэн тохиолдол ч гарсан гэнэ.
Анхааралдаа авах зүйл: Өргөн хүрээ бүхий зорилтот хэрэглэгчид сонгож байгаа тохиолдолд хүн ам зүйн олон үзүүлэлтийг сонгон тохируулдаг бол яг одоо боль. Насны интервал сонгоод шаардлагатай гэж үзвэл хүйсээр хязгаарлаад л болно. Метагийн сурталчилгааны алгоритм үлдсэнийг нь зохицуулаг.
Холимог lookalike audience ашигла
Lookalike audience ашиглахдаа дараах байдлаар холимог үүсгэн зорилтот хэрэглэгчдээ сонгох нь илүү сайн үр дүн авч ирдэг.
Эхлээд аль болох хамгийн чанартай гэж үзэж байгаа мэдээллийн эх үүсвэрээсээ lookalike audience дараах байдлаар бэлтгэ:
1% lookalike audience
3% lookalike audience
5% lookalike audience
7% lookalike audience
10% lookalike audience
Тэгээд бүгдийг нь хамтад нь нэг Ad Set-д оруулан сурталчилгаа үүсгэ.
Ингэснээр Метагийн алгоритмд илүү сайн мэдээлэл өгч, үр дүнг дээшлүүлдэг юм байна.
Маркетерүүд зориулсан 7 хоног тутмын шинэ мэдээллээ бид Баасан гарагт илгээж байхаар болсон. Баасан гарагт дахин уулзая.
Аа тийм энэ имэйлийг хэн нэгэн танд forward хийсэн бол энд дарж имэйлээ бүртгүүлээрэй. Шууд таны инбокст ирдэг болно.
ЭНЭ ДУГААРЫН СПОНСОР: Roku
Сурталчилгааны цоо шинэ, гэхдээ үр дүнтэй арга👇
Run CTV Ads on Roku This Q5
Peak shopping season isn’t over yet! Two thirds of consumers plan to shop the week after Christmas, and “Q5” – the period between Christmas and mid-January – has become a significant shopping window.* Roku Ads Manager makes it easy to run self-serve CTV ads and reach shoppers where they’re streaming post-holidays. Get started for as little as $500 and find your next customers on the big screen. (*National Retail Federation, 2023)
50% ХӨНГӨЛӨЛТТЭЙ!
Манай чатбот үйлчилгээний төлбөр 50% хямдралтай байгаа дээр өөртөө тохирсон ЧАТБОТТОЙ болоод аваарай: https://martech.bitrix24.site/chatbot