Сошиал медиа 7 хоног 25/04/15🚀

Z үеийнхэнд хэрхэн маркетинг хийх вэ?

Дулаахан өдрийн мэнд! 

Өнгөрсөн сард хамгийн олон татагдсан ухаалаг утасны аппаар Instagram, TikTok биш харин ChatGPT тодорчээ. Мэдээж нөгөө хүн бүрийн пост хийгээд байсан зургийн үр дүн шүү дээ.

Ер нь цаашдаа вэб дээрх мэдээллийг хайлтанд оновчлох бол хүнд биш харин хиймэл оюун ухаанд зориулан бичих шаардлагатай болох нь. Энэ талаар дараагийн дугаартаа дэлгэрэнгүй оруулнаа. 

🥈 Мета Z үеийнхэнд хэрхэн маркетинг хийх талаарх гарын авлага гаргажээ. Эндээс Z үеийнхний контент хэрэглээний талаарх Метагийн шинэ судалгаа болон маркетерууд тэдэнд хандахыг тулд юуг анхаарах хийх ёстойг ч зөвлөгөө мэдээлэлдээ багтаажээ:

  • Видео бол групп чатын хамгийн чухал зүйл нь: Facebook, Instagram дээрх Z Gen хэрэглэгчдийн бараг 70% нь найз нөхөд, гэр бүлийнхэнтэйгээ харилцдаг групп чатаараа видео контент хуваалцсан байна. Мета бизнесийн байгууллагуудыг энэ үеийнхэнд хүрэхийг эерэг, хэрэгтэй контент бүтээхийг зөвлөж байна.

  • Богино видео-Рийл тэдний хувьд хайлтын систем гэсэн үг: Instagram хэрэглэгчдийн 80 гаруй хувь нь хоолны жорноос эхлээд санхүүгийн зөвлөгөө гээд өөрийгөө хөгжүүлэх мэдээллийг богино видеоноос авдаг гэнэ.

  • Дахин давтагдах тун чухал: Судалгаанд оролцсон Z үеийнхний бараг 70% нь сурталчилгааг олон удаа үзэх нь тэднийг оролцоо болон худалдан авах магадлалыг нэмэгдүүлдэг гэж хариулсан байна.

Манай чатбот угсрах үйлчилгээний төлбөр 50% хямдралтай байгаа шүү! Facebook Page, Instagram хаягтайгаа холбогдох, бүх төрлийн пост, Рийлсийн комментод автоматаар хариу өгөх, Boost-төлбөртэй сурталчилгаатай холбох боломжтой ЧАТБОТТОЙ болоод аваарай: https://martech.bitrix24.site/chatbot

Энэ 7 хоногийн сошиал медиа топ мэдээллүүдийг хүргэж байна. 2025/02/15.

Онцлох мэдээ

Мета-гийн эсрэг үүсгэсэн Монополийн эсрэг шүүх хурал хуралдаж эхэлсэн гэнэ. Хэрэв Instagram, WhatsApp-г худалдан авсан нь зах зээлд өрсөлдөөнийг хязгаарласан хэмээн шүүхээс үзвэл Мета-г дээрh 2 аппаа зарах асуудал ч дэгдэх бололтой.

Facebook

Facebook контент бүтээгчдийг дагагчдадаа Subscription функцын давуу талыг танилцуулахыг дэмжиж байна. Subscription үйлчилгээг дагагчдадаа борлуулахад туслах шинэ функцууд ч гаргасан байна.

Facebook Reels бүтээгчдэд зориулж Remix хийх үйлдлийг идэвхжүүлэх товч нэмсэн байна. Энэ товчоор контент бүтээгчид бусад хүмүүс Рийлийг нь Remix хийх боломжтой эсэхийг тохируулах гэнэ.

Facebook Stories-т зориулсан дуу оруулах функц хөгжүүлж байна. Та сторидоо дуу оруулж болдог болох юм байна.

Facebook хүссэн зургаа Сторисийн фон болгон ашиглахыг зөвшөөрнө. Зургаа сонгоод текст сторисын фон болгож болно гэсэн үг.

Мета хиймэл оюун ухааны зохиогчийн эрхийн асуудлаар шүүхэд дуудагдаж магадгүй юм. Зохиолчид Zuck захирал хиймэл оюун ухааныхаа сургалтанд зориулж 7.5 сая хулгайн ном ашиглахыг зөвшөөрсөн гэж мэдэгджээ.

Facebook Stories-т ашигладаг стикерүүдийг шинэчлэжээ. Хэрэглэгчийн оролцоог нэмэгдүүлэхийн тулд шинэ, соргог загвартай стикерүүдээс сонгоорой.

Messenger-с Facebook-т хандахад хялбар болж. Messenger-ээс буцаад Facebook ороход амархан л болсон байна.

Instagram 

Instagram хэрэглэгчдэдээ хуучин Reels-ээ Facebook-т share хийх боломж олгоно. Амар болжээ. Аль эртний Рийлүүдээ FB-т оруулаад байж дээ.

Instagram "reply with a Reel" функцынхээ байршлыг сольчихсон байна. Хэрэглэгчид одоо удаан дарах цэснээс шууд видеогоор нийтлэлд хариулах боломжтой.

Instagram-н 'Edits' апп тун удахгүй гарна гэнэ! IG-ийн гаргаж байгаа видео засварлах апп тун удахгүй бүр тодруулбал энэ сардаа багтаж гарна гэнэ. Үнэгүй байх бөгөөд магадгүй зарим нэмэлт функц нь төлбөртэй байх юм байна.

Instagram өсвөр насныханд ээлтэй нууцлалын функцууд танилцууллаа. 18-аас доош насны хэрэглэгчдэд зориулсан профайл одоо нэмэлт хамгаалалттай, анхны тохиргоо нь Private байх гэнэ.

Instagram хэрэглэгчид Reels-г WhatsApp статусдаа хуваалцах боломжтой болно. Та одоо Instagram дээр нийтэлсний дараа Instagram түүхүүдийг WhatsApp статус руу шууд хуваалцах боломжтой.

Instagram өндөр чанартай пост хийх сонголтыг байхгүй болгожээ. Media Quality хэсгээс өндөр чанартай пост хийх сонголт алга болжээ.

Threads 

Threads хэрэглэгчид хүссэн хэрэглэгчээ mute хийх боломжтой болжээ. Харилцмааргүй бол тухайн хэрэглэгчийг mute хийхэд л болох юм байна. Хэнийг mute хийснээ дараах дарааллаар шалгаарай: Settings > Privacy > Muted.

Threads зурган дээр "Effects" болон "Filters" нэмэх функцтэй болжээ. Ямар нэг гуравдагч аппын шаардлагагүйгээр зургуудаа засах боломжтой болно гэсэн үг.

Үргэлжлэл доош гүйлгээд👇👇

50% ХӨНГӨЛӨЛТТЭЙ!


Манай чатбот үйлчилгээний төлбөр 50% хямдралтай байгаа дээр Facebook Page, Instagram хаягтайгаа холбогдох, бүх төрлийн пост, Рийлсийн комментод автоматаар хариу өгөх, Boost-төлбөртэй сурталчилгаатай холбох боломжтой ЧАТБОТТОЙ болоод аваарай: https://martech.bitrix24.site/chatbot

YouTube 

Wall Street-н шинжээчдийн үнэлгээгээр YouTube-н үнэлгээ 550 тэрбум долларт хүрчээ. Youtube Music, Premium үйлчилгээнүүд нь л гэхэд 125 сая+ төлбөр төлдөг хэрэглэгчидтэй энэхүү платформ Диснейг ардаа орхиж, жил бүр үйлчилгээний орлого 15 тэрбум доллараас гадна сурталчилгааны орлого нь 36 тэрбум долларт хүрчээ.

YouTube хуурамч киноны трэйлерийн сувгуудыг орлого олох боломжгүй болгожээ. Screen Culture болон KH Studio (1.4тэрбум үзэлттэй) зэрэг сувгууд хиймэл оюун ухаанаар үүсгэсэн хуурамч трейлерүүдээс олсон орлогоо алдах байна.

YouTube Shorts үзэлтийн тоолуур шинэчлэгдсэн байна. Шинэ тоолуураар үзэлтийн автоматаар нэмэгдэж байгаа ч контент бүтээгчдийн олох орлого өөрчлөгдөхгүй бололтой.

YouTube хиймэл оюун ухаанаар бүтээгдсэн royalty-free ая үүсгэх функц гаргажээ. Одоогоор цөөн тооны контент бүтээгчид ашиглах боломжтой уг функц нь хөгжмийн зэмсэг, видеоны хэв маягийг зааж өгсний дараа дэвсгэр ая үнэгүй үүсгэж өгч байна гэнэ.

YouTube үр дүнтэй Shorts бүтээх зөвлөмжүүд гаргажээ. Босоо формат бүхий богино бичлэгүүдийг 3 минутаас богино хугацаатай, тренд болж буй ая дууг ашиглаж, сонирхолтой гарчиг ашиглан бүтээж, урт контент руу холбох хэрэгтэй гэнэ дээ.

TikTok

АНУ дах TikTok-ийн хориг арга хэмжээний хугацааг дахин сунгалаа. Ерөнхийлөгч Трамп олон худалдан авагчид ТикТок-г сонирхож байгаа гэж мэдэгджээ.

TikTok үндсэн цэсэндээ "Мy Music" таб нэмжээ. Хэрэглэгчид нь өөрсдийн профайл дотроос хайсан дуу хөгжмөө олж авч, цуглуулах боломжтой.

TikTok-ийн CapCut апп AI Clipper функц танилцуулжээ. Уг функцыг ашигласнаар видео бичлэгүүдийг автоматаар байршуулж, эдит хийхэд илүү хялбар болгох гэнэ.

LinkedIn

LinkedIn-ийг супер хэрэглэгчид нь л авч явж байна. Сэтгэгдэл нь л гэхэд жилийн өмнөхөөс 37%-иар өссөн бөгөөд супер хэрэглэгчид яг л цагийн ажил шигээ хэрэглэдэг гэнэ.

LinkedIn "Create on LinkedIn" hub нээжээ. Контент бүтээх зөвлөгөө, заавар, сургалтууд, контент бүтээх арга техникийн талаарх мэдээллийг эндээс авч болно.

LinkedIn видео бүтээх зөвлөгөө гаргажээ. Контентыг мэргэжлийн түвшинд хийх, сурталчилгааг 15-30 секундийн хугацаатай байлгах, тайлбар хадмал текст оруулж байх гэх мэт зөвлөгөөнүүд оруулсан байна.

LinkedIn DM-р MP4 видео илгээх боломжтой болжээ. Хэрэглэгчид нь одооноос LinkedIn мессежээр 20МБ хүртэлх хэмжээтэй видео файл илгээж болно.

Бусад

Pinterest-н судалгаагаар эерэг байдал нь сурталчилгааны үр дүнг 15% нэмэгдүүлдэг. Эерэг сурталчилгаа 20% илүү сэтгэл хөдлөлийг бий болгож, худалдан авах эрмэлзлийг нэмэгдүүлдэг гэнэ.

WhatsApp томоохон шинэчлэлт гаргажээ. Энд групп чатын онлайн дохиолол, томруулж татах боломжтой видео дуудлага, баримт бичиг скан хийх, 60 секундийн Channel видео, дуут мессежийн текст бичвэр гэх мэт шинэ функцууд багтсан байна.

Canva шинэ функцүүд бусдаас түрүүлэн ашиглах нууц боломж гаргажээ. Үндсэн хуудсан дээрх "Uncharted" гэсэн баннер дээр таван удаа товшвол шинэ функцуудыг бусдаас түрүүлэн ашиглах эрхтэй болно гэнэ.

Эхний 1 сая хэрэглэгчид л ийм боломж өгөх гэнэ яараарай! 💎 ~Натхауз