• Marketing Newsletter
  • Posts
  • FB супер ухаалаг хиймэл оюун ухаан гаргана 08/08/2025🚀

FB супер ухаалаг хиймэл оюун ухаан гаргана 08/08/2025🚀

FB бүүст хийхдээ анхаарах ёстой 15 зүйлс...

8 сарын 8-ны мэнд!

8 сарын эхний 7 хоног хэдийнэ ард хоцорч, намрын их ажил тун удахгүй оволзох нь ээ. Бид ч бас удаан завсарласан мэдээллийн товхимолоо тогтмол хүргэж эхэлнэ дээ.

Бас нэг заавал дуулгах мэдээтэй:

Бид "FACEBOOK МАРКЕТИНГ МАСТЕРКЛАСС 2025" онлайн сургалтаа цоо шинэ агуулгатайгаар шинэчлэн эхэлж байгаа шүү.

"FACEBOOK МАРКЕТИНГ МАСТЕРКЛАСС 2025" 

2025 онд амжилттай борлуулалт хийхийн тулд ШИЛДЭГ FACEBOOK МАРКЕТЕРҮҮД юуг мэдэх шаардлагатай вэ? Зүгээр нэг онол биш, бодит үр дүнд хүрэх боломжтой, хамгийн сүүлийн үеийн мэдлэг, арга техникүүдийг багтаасан бүрэн зураглал бүхий онлайн сургалт.

Илүү дэлгэрэнгүйг эндээс!

МЕТА

Мета супер ухаалаг хиймэл оюун ухаан гаргана

Zuck захирал супер ухаалаг хувийн туслах гаргах төлөвлөгөө танилцуулжээ. Түүнийхээр Meta бүтээлч байдал, холбоо харилцааг шинэ түвшинд гаргах дэвшилтэт хиймэл оюун ухааны хэрэгслүүдийг бүх хэрэглэгчиддээ хүргэхээр ажиллаж байгаа гэнэ.

Та бид ч гэсэн супер оюун ухааныг маркетингдаа ашиглах бэлтгэлтэй байгаа билүү? 🤯

ӨСӨЛТ, ӨСӨЛТ бас дахин ӨСӨЛТ

Метагийн энэ оны 2-р улирлын орлогын тайлан гарчээ. Бүх л платформууд дээрээ өсөлттөй байгаа юм байна. Сошиал маркетерүүдийн хувьд ч муу мэдээ биш шүү энэ.

Хамгийн эхлээд нийт хэрэглэгчдийн тоо бүх аппуудынх нь өдөр тутмын идэвхтэй хэрэглэгчээр(DAP) тооцоход өмнөх жилийнхээс 6%-иар (YoY) өссөн байна. Маркетерүүдийн хувьд илүү олон боломжит үйлчлүүлэгчид энд байнаа гэсэн үг.

Төлбөртэй сурталчилгааны хүртээл (ad impressions) болон сурталчилгааны орлого тус бүр харгалзан 11%, 22% -иар өссөн нь Мета-г сонгон сурталчилгааны төсвөө зарцуулж буй маркетеруудын хувьд маш том эерэг үзүүлэлт гэж болно.

Аа бас өсөж байгаа гэхдээ эерэг биш үзүүлэлт байнаа: Төлбөртэй сурталчилгааны зардал. Нэгж сурталчилгааны дундаж зардал жилийн өмнөхөөс 9%-иар өссөн гэнэ.

Хаа сайгүй л үнэ өсөөд байдаг, бүүстийн зардал ч ялгаагүй юм шив дээ, яалтай ч билээ ...

Үргэлжлэл доош гүйлгээд👇👇

50% ХӨНГӨЛӨЛТТЭЙ!


Манай чатбот үйлчилгээний төлбөр 50% хямдралтай байгаа дээр Facebook Page, Instagram хаягтайгаа холбогдох, бүх төрлийн пост, Рийлсийн комментод автоматаар хариу өгөх, Boost-төлбөртэй сурталчилгаатай холбох боломжтой ЧАТБОТТОЙ болоод аваарай: https://martech.bitrix24.site/chatbot

ХАЙЛТЫН СИСТЕМИЙН ОНОВЧЛОЛ

ChatGPT vs Google AI Overview. Маркетерүүд алийг нь сонгох вэ?

BrightEdge-г явуулсан технологи, боловсрол, эрүүл мэнд, санхүүгийн салбарыг хамарсан судалгааны үр дүнд ChatGPT болон Google AI тойм хэрхэн хэрэглэгчдийн асуултанд ялгаатай байдлаар хариу өгдөг талаар нь тодруулсан байна.

Судалгааны үр дүнгээс товчхон:

  • Google судалгааны туслах гэж хэлж болно. Үйлдэл шаардсан хайлтанд ч Google хэрэглэгчдийг гарын авлага, лавлах, тайлбар контент руу чиглүүлдэг гэнэ.

  • ChatGPT харин шийдвэр гаргахад туслагч. Google-д тавьсантай яг ижил асуултаа ChatGPT-д өгвөл танд илүү шийдэлд суурилсан хариултууд өгөх болно гэнэ.

Дүгнэлт: ChatGPT шийдэл, Google тухайн сэдвийг тодруулан судлахыг илүүд үздэг.

Тэгэхээр танай контент аль, алийг нь тусгах хэрэгтэй болох нь дээ. Амархан ч юм шиг, үгүй ч юм шиг 😊.

"FACEBOOK МАРКЕТИНГ МАСТЕРКЛАСС 2025" 

2025 онд амжилттай борлуулалт хийхийн тулд ШИЛДЭГ FACEBOOK МАРКЕТЕРҮҮД юуг мэдэх шаардлагатай вэ? Зүгээр нэг онол биш, бодит үр дүнд хүрэх боломжтой, хамгийн сүүлийн үеийн мэдлэг, арга техникүүдийг багтаасан бүрэн зураглал бүхий онлайн сургалт.

Илүү дэлгэрэнгүйг эндээс!

FACEBOOK ADS

Фейсбүүк бүүст хийхэд зайлшгүй анхаарах ёстой 15 зүйлс..

Мета сурталчилгааны бодлого, аргачлал бараг л сар бүр өөрчлөгдөөд байх шиг. Тийм ч учраас бидний хувьд анхаарах ёстой 15 зүйлсийг цувралаар оруулж эхэлж байна.

  1. Метагийн алгоритмыг сайтар ойлгож ав.

    Метагийн сурталчилгааны алгоритм таны бизнесийн эцсийн зорилгыг биш харин зөвхөн таны сонгосон тодорхой үйлдэлд сурталчилгааг оновчилдог.

    Хэрэв та холбоос дээр дарах даралтыг нэмэгдүүлэх зорилго сонгосон бол Метагийн алгоритмд линк дээрх даралт л чухал болохоос биш, түүний дараагийн үйлдэл буюу худалдан авалт хамаагүй гэсэн үг. Дараа нь юу болохыг үл тоомсорлон товшилтонд л анхаарах болно. Та сэжмийн бүртгэл чухал гэж сонгосон бол форм нөхөх хүний тоо л нэмэгдэх болно, гэхдээ чанартай сэжим биш ч байж магадгүй.

  2. Default тохиргоог өөрчил.

    Мета-н default тохиргоо алгоритмд аль болох их өгөгдөл цуглуулж, ингэснээр үр дүнг нэмэгдүүлэх боломж олгохоор тохируулагдсан байдаг.

    Харин таны хувьд яг өөрийн гэсэн асуудлыг шийдэхэд уг тохиргоо тохирч байгаа эсэхийг харах хэрэгтэй. Жишээлбэл, үр дүнгийн нэгжийн зардал, үнийн дээд хязгаарыг ч юм уу өөрөө тохируулж болно гэсэн үг.

  3. Оновчтой сурталчилгаа бүтээх хувилбаруудыг Метад өг.

    Хуучны аль сурталчилгаа хамгийн үр дүнтэй байгааг мэдэж авах гэдэг ойлголт алга болсоон. Мета таны оруулсан сонголтуудыг хооронд нь чөлөөтэй хослуулах байдлаар хамгийн үр дүнтэй сурталчилгааны хослол гаргаж авах боломжтой болсон.

    Таны үүрэг бол алгоритмд төрөл бүрийн нөхцөл байдалд, өөр өөр хүмүүст тохируулан сонгох сурталчилгааны хослолууд бүтээхэд нь зориулсан хэд, хэдэн сонголт бүхий текст, зураг, бичлэг бэлтгэн оруулах гэж ойлгож болно.

  4. Жижиг өөрчлөлтүүд ойр, ойрхон хийхгүй байх.

    Хэдхэн өдрийн үр дүнгээс нь хамааран сурталчилгаагаа хаах, зогсоох гэх мэт үйлдлийг байнга хийх нь эерэг гэхээсээ сөрөг нөлөө ихтэй шүү.

    Яагаад гэхээр Метагийн алгоритм арай өөр байдлаар ажиллах болсон. Богино хугацаанд үр дүнгүй мэт боловч дараа нь урт хугацаанд үр дүнгээ өгөх зар сурталчилгааг мэддэг, мөн хэрхэн хүргэхээ ч андахгүй. Итгэ, хүлээ. Өөрөөр хэлбэл ажлыг нь хийлгэ.

  5. Алдаа бүү гарга.

    Хүмүүсийн зааж өгсөн хак, буу аргууд, аргалах гэсэн оролдлогууд богино хугацааны үр дүнд хүргэж магадгүй, гэхдээ таны сурталчилгааны эрх, бизнест ч ноцтой сөрөг нөлөө үзүүлэх боломжтой.

    Мета хатуу сурталчилгааны бодлоготой. Бодлоготой нь сайтар танилцаж, түүнийг дагаж мөрдөж байсан нь дээр. Энэ нь урт хугацаанд таны цаг хугацаа, төсөв мөнгийг ч хэмнэх зөв алхам шүү.

Энэ удаад 5-г л багтаалаа, дараагийн дугаараас үргэлжлэлийг хүлээн аваарай.

Одоо суралцах цаг!

"FACEBOOK МАРКЕТИНГ МАСТЕРКЛАСС 2025" 

2025 онд амжилттай борлуулалт хийхийн тулд ШИЛДЭГ FACEBOOK МАРКЕТЕРҮҮД юуг мэдэх шаардлагатай вэ? Зүгээр нэг онол биш, бодит үр дүнд хүрэх боломжтой, хамгийн сүүлийн үеийн мэдлэг, арга техникүүдийг багтаасан бүрэн зураглал бүхий онлайн сургалт.

Илүү дэлгэрэнгүйг эндээс!