Сошиал медиа өнгөрсөн 7 хоногт 23/09/2025🚀

AI хэрэглээний үр дүн?

Намрын өнгө орчихлоо шүү. Өнөөдрөөс өдөр нь богино, шөнө нь урт өдөр хоногууд асуй!

Хиймэл оюун ухаан ажилд тань ямар үр дүн гаргаж байна? B2B салбарын маркетерүүдийн хувьд AI хэрэглээ ажилд нь маш эерэг үр нөлөө гаргаж байгаа хэмээн хариулжээ. Судалгааны үр дүнгээс товчлон орууллаа. 👇

🚀 B2B маркетерүүдийн хувьд хиймэл оюун ухааныг дараах ажлуудад хамгийн үр дүнтэй ашигладаг:

  • Контент бүтээх (52%),

  • Кодчилол (39%),

  • Танилцуулга, презентаци хийх (35%),

  • Дизайны ажлууд (30%).

Видео контент бүтээх (8%) ажилд тийм ч өргөн ашигладаггүй ч хурдацтай өсч байгаа гэнэ.

💰 AI-д зориулсан төсөв: Маркетерүүдийн 52% нь хиймэл оюун ухаанд зарцуулж буй төсвийг шинэ хөрөнгө оруулалт гэж үзэж байгаа бол 48% нь зардлаа бууруулахад зориулсан төсөв гэжээ.

Эндээс AI гэдэг зүйл зардал хэмнэх хэрэгсэл гэхээсээ илүү стратегийн давуу тал олгох хөрөнгө оруулалт болж байгааг харж болно.

📈 Үр дүнг нь хэдийнэ гаргаж эхэлсэн салбарууд:

  • Өдөр тутмын ажлуудыг багасгасан (51%),

  • Үр дүнтэй ажлын урсгал бий болгодог (45%),

  • Контентын оновчлолыг сайжруулсан (42%).

Сонирхолтой нь судалгаанд хамрагдагсдын 38% нь хиймэл оюун ухаан бүтээлч сэтгэлгээг нэмэгдүүлдэг гэж хариулсан гэнэ.

🧰 Ерөнхийдөө B2B маркетерууд AI-г өдөр тутмын цаг шаарддаг ажлууд болох танилцуулга, презентаци бэлтгэх, дата мэдээлэл боловсруулах зэрэгт үр дүнтэй ашиглаж эхэлцгээсэн ч энгийн туршилтаас системчилсэн, стратегийн хэрэглээнд шилжих шаардлагатай байгаа гэнэ.

Энэ удаагийн дугаарт:

  • Өнгөрсөн 7 хоногийн онцлох сошиал медиа мэдээллүүд

Бас нэг заавал дуулгах мэдээтэй:

"FACEBOOK МАРКЕТИНГ МАСТЕРКЛАСС 2025" ОНЛАЙН СУРГАЛТ: ЯГ ОДОО БҮРТГҮҮЛЭЭД 50% ХӨНГӨЛӨЛТ + ЧАТБОТ ҮЙЛЧИЛГЭЭ ҮНЭГҮЙ!

Онлайн сургалт 139'000₮+ Чатбот үйлчилгээ 550'000₮ = Зөвхөн өнөөдөр 69'000₮. ЭХНИЙ ЦӨӨН СУРАЛЦАГСДАД! Бүртгүүлэх!

"FACEBOOK МАРКЕТИНГ МАСТЕРКЛАСС 2025" 

2025 онд амжилттай борлуулалт хийхийн тулд ШИЛДЭГ FACEBOOK МАРКЕТЕРҮҮД юуг мэдэх шаардлагатай вэ? Зүгээр нэг онол биш, бодит үр дүнд хүрэх боломжтой, хамгийн сүүлийн үеийн мэдлэг, арга техникүүдийг багтаасан бүрэн зураглал бүхий онлайн сургалт.

Илүү дэлгэрэнгүйг эндээс!

ӨНГӨРСӨН 7 ХОНОГИЙН ОНЦЛОХ МЭДЭЭ

ИНСТАГРАМ

МЕТА&FACEBOOK

YOUTUBE

LINKEDIN

БУСАД

"FACEBOOK МАРКЕТИНГ МАСТЕРКЛАСС 2025" 

2025 онд амжилттай борлуулалт хийхийн тулд ШИЛДЭГ FACEBOOK МАРКЕТЕРҮҮД юуг мэдэх шаардлагатай вэ? Зүгээр нэг онол биш, бодит үр дүнд хүрэх боломжтой, хамгийн сүүлийн үеийн мэдлэг, арга техникүүдийг багтаасан бүрэн зураглал бүхий онлайн сургалт.

Илүү дэлгэрэнгүйг эндээс!