In partnership with

Happy Halloween 🙂 .

Энэ удаагийн дугаарт:

  • META: Бас нэгэн ээлжит өсөлттэй улирал, Инстаграм хэрэглэгчдэд эрхийг нь олгоно.

  • Та сошиал медиа дээр хэрэглэгчдээ SEEN-ддэг юм биш биз?

Бас нэг заавал дуулгах мэдээтэй:

"FACEBOOK МАРКЕТИНГ МАСТЕРКЛАСС 2025" ОНЛАЙН СУРГАЛТ: ЯГ ОДОО БҮРТГҮҮЛЭЭД 50% ХӨНГӨЛӨЛТ!

Онлайн сургалт 139'000₮ = Зөвхөн өнөөдөр 69'000₮. ЭХНИЙ ЦӨӨН СУРАЛЦАГСДАД! Бүртгүүлэх!

META: Бас нэгэн ээлжит өсөлттэй улирал, Инстаграм хэрэглэгчдэд эрхийг нь олгоно 👀

Facebook ч одоо явуургүй дээ гэсэн хүмүүст Метагийн 2025 оны 3-р улирлын орлогын тайлан арай өөр хариуг барьж байх шиг...

Улирлын орлого 51.24 тэрбум долларт хүрч, өмнөх оны мөн үеэс 26%-иар өссөн нь сурталчилгааны хүртээмж 14%-иар өссөнтэй холбоотой гэнэ. Тэгэхээр сурталчилгаа илүү олон хүнд, өндөр давтамжтайгаар хүрч байна гэсэн үг мөн үү? Тайланг нь харвал тийм л бололтой.

Бас нэгэн статистик мэдээллийг анзаарахгүй өнгөрөөж болохгүй нь. Энэ нь сурталчилгааны дундаж үнэлгээ 10% өссөн гэсэн үзүүлэлт. Орлогын өсөлтийн тодорхой хувь бас үүнтэй холбоотой л байх.

Сурталчилгаа хүргэх хэрэглэгчдийн тоо ч өсөлттэй: Метагийн мэдлийн аппуудын өдөр тутмын идэвхтэй хэрэглэгчдийн тоо өмнөх оны мөн үеэс 8% өсч, 3.54 тэрбумд хүрсэн байна.

Сурталчилгааны зорилтот зах зээлийн тухайд бол Мета бараг бүх төрлийн сурталчилгааг Threads дээр харагдах боломжтой болгон өргөтгөж байгаа юм байна... Энэ нь танай Facebook болон Instagram дээрх сурталчилгааны кампанит ажлууд Threads-н 400 сая идэвхтэй хэрэглэгчдэд хүрэх боломжтой болж байнаа гэсэн үг юм.

Хэрэглэгчдэд эрхийг нь өгнө гэнэ: За ямартай ч Instagram хэрэглэгчдэдээ Reels Feed-дээ ямар төрлийн видеог нэмэх эсвэл хасах тохиргоог гараар хийх боломж олгох функц туршиж байгаа бөгөөд бусад Feed-д ч мөн иймэрхүү функц гаргахаар төлөвлөж байгаа гэнэ.

Энэ өөрчлөлтийн дагуу хэрэв хэрэглэгчид өөрсдийн сонирхдог сэдвүүдийн видеог сонгож үздэг болвол танай бэлтгэж буй контент ч алгоритмын дагуу гэхээс илүүтэй жинхэнэ сонирхсон хэрэглэгчдэд хүрэх магадлал өсөх болов уу гэж таамаглаж байна.

Өөрөөр хэлбэл илүү сайн чиглүүлэлт, илүү өндөр оролцоо, магадгүй илүү сайн борлуулалт гэсэн үг. 🙂 зүгээр л найдах л үлдлээ ккк.

"FACEBOOK МАРКЕТИНГ МАСТЕРКЛАСС 2025"

2025 онд амжилттай борлуулалт хийхийн тулд ШИЛДЭГ FACEBOOK МАРКЕТЕРҮҮД юуг мэдэх шаардлагатай вэ? Зүгээр нэг онол биш, бодит үр дүнд хүрэх боломжтой, хамгийн сүүлийн үеийн мэдлэг, арга техникүүдийг багтаасан бүрэн зураглал бүхий онлайн сургалт.

Илүү дэлгэрэнгүйг эндээс!

Өнөөдрийн дугаарын спонсор

The #1 AI Newsletter for Business Leaders

Join 400,000+ executives and professionals who trust The AI Report for daily, practical AI updates.

Built for business—not engineers—this newsletter delivers expert prompts, real-world use cases, and decision-ready insights.

No hype. No jargon. Just results.

Та сошиал медиа дээр хэрэглэгчдээ SEEN-ддэг юм биш биз?

Сошиал медиа дээр хэрэглэгчдээ SEEN-дэж болох уу гэсэн асуултанд бизнесийн байгууллагын хувьд яагаад ч болохгүй гэж хариулсан байна шүү!

The Social Pulse-с гаргасан тайлангаас дараах графикыг хавсаргалаа:

Нийт үйлчлүүлэгчдийн бараг гуравны нэг нь танайхыг 1 цагийн дотор хариу өгөхийг хүлээж байгаа бол дөрөвний нэг нь 6 цагийн дотор хариу өгөхийг хүлээж байдаг гэнэ. Үүнээс гадна 17% нь 12 цагийн дотор танайхаас хариу сонсоно гэсэн хүлээлттэй байдаг юм байна.

Өөрөөр хэлбэл, сошиал медиа хэрэглэгчдийн 72% нь 12 цагтаа багтаж хариу өгөхгүй бол тийм ч таатай хүлээж авахгүй бололтой.

Эдгээр тоо статистик нь маркетеруудын хувьд юу гэсэн үг вэ: Мэссэнжер хамгийн чухал харилцааны хэрэгсэл болчихсон цаг үе. Хэрэглэгчид танайх руу DM бичсэн л бол тэр даруй л хариу авах хүлээлттэй байна гэсэн үг. Маркетингийнхан хэрэглэгчдийг мэссэж бичүүлж байгаа бол борлуулалт, хэрэглэгчийн үйлчилгээнийхэн хариу бичихэд бэлэн байдалд байх ёстой гэж ойлгож болно.

Яг ийм тохиолдолд бид танд хэрхэн туслаж чадах вэ: Хэрэглэгчдийг хүлээлгэлгүйгээр тэр дор нь хариу өгч, харилцагчийн үйлчилгээ, борлуулалтынханд туслах ЧАТБОТ хөгжүүлж, холбож өгч чадна шүү 😀 .

Facebook Page, Instagram хаягтайгаа холбогдох, бүх төрлийн пост, Рийлсийн комментод автоматаар хариу өгөх, Boost-төлбөртэй сурталчилгаатай холбох боломжтой ЧАТБОТТОЙ болоод аваарай: Дэлгэрэнгүйг эндээс !

Keep Reading

No posts found