In partnership with

11-р сарын эхний дугаар 🙂 .

AI контентийн давалгаа айсуй!

Марк Зукерберг захирал Facebook, Instagram-н Feed дэх AI-аар бүтээсэн постын харагдацыг эрс нэмэгдүүлэхээр төлөвлөж байгаагаа зарлалаа.

Тэрээр 2025 оны 3-р улирлын орлогын тайлангаа танилцуулах үеэрээ дараах мэдэгдлийг хийжээ:

“Социал медиа 2 үе шатыг туулчихаад байна. Эхний үед бүхий л контент найз нөхөд, гэр бүл болон таны дагасан аккаунтуудынх байдаг үе байв. Хоёр дахь үе шатанд бид контент бүтээгчдийн постуудыг нэмсэн. Харин одоо хиймэл оюун ухаан контент бүтээх ажлыг хялбаршуулснаар, бид маш том цоо шинэ контентийн санг нэмэх гэж байна.”

Өөрөөр хэлбэл, бид одооноос эхлэн алгоритмаар дэмжигдсэн хиймэл оюуны бүтээсэн контентуудтай өрсөлдөх болно гэсэн үг. Тиймээс илүү бүтээлч, илүү ухаалаг контент стратеги хэрэгтэй болох нь дээ.

Эрчимтэй өссөөр…

Threads-н өдөр тутмын идэвхтэй хэрэглэгчийн тоо 150 саяд хүрчээ — өнгөрсөн оны 12-р сард 100 сая байсан үзүүлэлт шүү. Мөн хэрэглэгчдийн зарцуулж буй хугацаа 10% нэмэгдсэн гэнэ.

Тэгэхээр Threads Instagram-с хамаарах хамаарал буурч, илүү харилцаанд тулгуурласан контент руу чиглэсэн бие даасан платформ болон гарч ирж байх шиг байна.

Түүнчлэн төлбөртэй сурталчилгааны шинэ форматууд гарган, оролцоо ч тасралтгүй нэмэгдэж буй энэ үед, Threads X (хуучнаар Twitter)-ийг жинхэнэ утгаар нь орлох боломжтой болж байна гэсэн үг. Өөрөөр хэлбэл оройтоогүй дээр нь Threads-т анхаарал хандуулан ажиллах шаардлага маркетерүүдийн өмнө тулгарах нь дээ.

Бас нэг заавал дуулгах мэдээтэй:

"FACEBOOK МАРКЕТИНГ МАСТЕРКЛАСС 2025" ОНЛАЙН СУРГАЛТ: ЯГ ОДОО БҮРТГҮҮЛЭЭД 50% ХӨНГӨЛӨЛТ!

Онлайн сургалт 139'000₮ = Зөвхөн өнөөдөр 69'000₮. ЭХНИЙ ЦӨӨН СУРАЛЦАГСДАД! Бүртгүүлэх!

Өнөөдрийн дугаарын спонсор

CTV ads made easy: Black Friday edition

As with any digital ad campaign, the important thing is to reach streaming audiences who will convert. Roku’s self-service Ads Manager stands ready with powerful segmentation and targeting — plus creative upscaling tools that transform existing assets into CTV-ready video ads. Bonus: we’re gifting you $5K in ad credits when you spend your first $5K on Roku Ads Manager. Just sign up and use code GET5K. Terms apply.

Бусад мэдээ

GOOGLE: Google Labs саяхан Pomelli хэмээх хиймэл оюун ухааны хэрэгсэл гаргажээ. Энэ нь жижиг, дунд бизнес эрхлэгчдэд брэндийн өнгө аяс, фонт, зураг гэх мэтийг вэб хуудаснаас нь татан авах замаар сошиал медиа кампанит ажил үүсгэж өгөх юм байна. Тэр ч байтугай кампанит ажлын санаа, ашиглахад бэлэн текст, зураг гаргаж өгнө гэнэ шүү. Wow л гэе даа.

INSTAGRAM: Instagram Restyle функцээ шинэчилж, AI промпт ашиглан зураг, видеог засах боломжтой болжээ. Ингэснээр зургийн фоныг арилгах, шинэ элементүүд нэмэх, өнгө төрхийг нь өөрчлөхдөө энгийн текст команд өгөөд л болно гэсэн үг. Сайхан л сонсогдож байна шүү!

SEO: AI хайлтын системийн оновчлолыг өөрчилнө: Шинэ судалгааны үр дүнгээс харахад бизнесийн байгууллагуудын бараг 86% нь AI оновчлолд хөрөнгө оруулалт хийж байгаа бөгөөд 75% нь хиймэл оюун ухааны үүсгэсэн хариултуудад өртөхөд онцгой анхаарч байгаа гэнэ.

YOUTUBE: Таны видео базаахгүй чанартай харагдаж байна уу? Тийм бол санаа зоволтгүй болжээ: YouTube-н шинэ AI нягтрал багатай видеог HD болгон автоматаар сайжруулдаг болсон бөгөөд 4K ч болгох функц удахгүй гаргана гэнэ. Хэрэв танай хуучин контент том дэлгэцэн дээр барзгар харагдаж байгаа бол тун удахгүй өндөр чанартай болох юм байна шүү.

Чатбот хөгжүүлэлт: Хэрэглэгчдийг хүлээлгэлгүйгээр тэр дор нь хариу өгч, харилцагчийн үйлчилгээ, борлуулалтынханд туслах ЧАТБОТ хөгжүүлж, холбож өгч чадна шүү 😀 .

Facebook Page, Instagram хаягтайгаа холбогдох, бүх төрлийн пост, Рийлсийн комментод автоматаар хариу өгөх, Boost-төлбөртэй сурталчилгаатай холбох боломжтой ЧАТБОТТОЙ болоод аваарай: Дэлгэрэнгүйг эндээс !

"FACEBOOK МАРКЕТИНГ МАСТЕРКЛАСС 2025"

2025 онд амжилттай борлуулалт хийхийн тулд ШИЛДЭГ FACEBOOK МАРКЕТЕРҮҮД юуг мэдэх шаардлагатай вэ? Зүгээр нэг онол биш, бодит үр дүнд хүрэх боломжтой, хамгийн сүүлийн үеийн мэдлэг, арга техникүүдийг багтаасан бүрэн зураглал бүхий онлайн сургалт.

Илүү дэлгэрэнгүйг эндээс!

Keep Reading

No posts found