DataReportal-н “Digital 2026: Mongolia” тайланд Монголчуудын интернэт, дижитал хэрэглээнд гарч буй өөрчлөлт, хамгийн сүүлийн үеийн тоо, статистик, чиг хандлагын талаарх мэдээллийг багтаажээ. Энэхүү тайлангаас голлох сошиал медиа хэрэглээний мэдээллийг тоймлон хүргэж байна.

2025 оны 10-р сарын байдлаар Монгол Улс дахь дижитал хэрэглээний ерөнхий үзүүлэлтүүд:
2025 оны 10-р сарын байдлаар Монгол Улс 2.93 сая интернэт хэрэглэгчидтэй байсан бөгөөд интернэтийн хэрэглээний түвшин 83%. Интернэтийн хурд ч сайжирч байна. Суурин интернэт хэрэглэгчдийн хувьд дундаж татах хурд 78.95 Mbps хүрсэн нь өмнөх оноос 10.5%-иар өссөн үзүүлэлт юм.
Сошиал медиа идэвхтэй хэрэглэгчдийн тоо 2025 оны 10-р сарын байдлаар 2.7 сая, нийт хүн амын 76.5%-тай тэнцэж байна. Өнгөрсөн жилээс 200,000 (+8%) хэрэглэгчээр өссөн нь сошиал платформуудын нөлөө улам гүнзгийрч буйг харуулж байна.
Мөн үед нийт үүрэн телефоны идэвхтэй холболтын тоо 4.97 сая болж, нийт хүн амын 141 хувьтай тэнцэж байна.
Интернэт хэрэглэгчдийн 92.2% нь дор хаяж нэг сошиал медиа платформ ашигладаг нь сошиал медиа хэрэглээ интернэт хэрэглээтэй тэнцүү шахам болж байгааг харуулж байна. 18 ба түүнээс дээш насныхны дунд сошиал медиа нэвтрэлт 121.6%-д хүрчээ.
Хүйсийн хувьд хэрэглэгчдийн 51.9% нь эмэгтэй, 48.1% нь эрэгтэй байна.
Сошиал медиа платформуудын хэрэглээг харьцуулбал:
Facebook хамгийн өргөн хэрэглээтэй хэвээр байна. 2.70 сая идэвхтэй хэрэглэгчтэй бөгөөд хүн амын 76.5%-ийг хамарч байна. Насанд хүрэгчдийн дунд 121.6%-ийн нэвтрэлттэй. Жилийн өсөлт +8%.
Instagram 1.20 сая хэрэглэгчтэй (34% нэвтрэлт), 18–аас дээш насныхны дунд 54%-ийн нэвтрэлттэй. Жилийн өсөлт +18.2%. Эмэгтэй хэрэглэгчид 57.1%-ийг эзэлдэг.
Messenger 2.30 сая хэрэглэгчтэй (65.2% нэвтрэлт), насанд хүрэгчдийн дунд 103.6%-ийн нэвтрэлттэй. Жилийн өсөлт +7%.
LinkedIn 350,000 хэрэглэгчтэй (9.9% нэвтрэлт), 18+ насныхны дунд 15.8%-ийн нэвтрэлттэй. Жилийн өсөлт +9.4%.
Reddit 141,000 хэрэглэгчтэй (4% нэвтрэлт), жилийн өсөлт +190%.
X (хуучнаар Twitter) 139,000 хэрэглэгчтэй (3.9% нэвтрэлт), эрэгтэй хэрэглэгчид 67.8%-ийг эзэлдэг.
Threads 400,000 хэрэглэгчтэй (11.3% нэвтрэлт), 18+ насныхны дунд 17.9%-ийн нэвтрэлттэй. Эмэгтэй хэрэглэгчид 57%-ийг эзэлдэг.
Тайланг бүрэн хэмжээгээр нь үзэх бол энд дарна уу.
Бас нэг заавал дуулгах мэдээтэй:
"FACEBOOK МАРКЕТИНГ МАСТЕРКЛАСС 2025" ОНЛАЙН СУРГАЛТ: ЯГ ОДОО БҮРТГҮҮЛЭЭД 50% ХӨНГӨЛӨЛТ!
Онлайн сургалт 139'000₮ = Зөвхөн өнөөдөр 69'000₮. ЭХНИЙ ЦӨӨН СУРАЛЦАГСДАД! Бүртгүүлэх!

Метагийн сурталчилгааны платформ дээр мэдээллээс үзэхэд 2025 оны 10 сарын байдлаар Монгол Улсад Facebook хэрэглэгчдийн тоо 2.70 саяд хүрчээ. Анхаарах зүйл: Мета сүүлийн үед сурталчилгаа хүргэх хэрэглэгчдийн боломжит тоог тооцох аргачлалдаа өөрчлөлт оруулсан тул өмнөх тоон мэдээлэлтэй шууд харьцуулах боломжгүй.
Facebook хэрэглэгчдийн өсөлт
Метагийн өөрийн гаргасан статистик мэдээллээс харахад Монгол Улс дахь Facebook сурталчилгааны боломжит хүртээмж сүүлийн 1 жилийн хугацаанд 200 мянгаар буюу +8 хувь өссөн байна.
Энэ нь Facebook сурталчилгаа Монгол Улсын нийт хүн амын 76.5%-д хүрэх боломжтойг харуулж байна. Харин Мета төлбөртэй сурталчилгааг зөвхөн 13 ба түүнээс дээш насныханд хүргэдэг болохыг тооцож үзвэл Монгол Улсын 13 ба түүнээс дээш насны бүх хүнд 100% Facebook сурталчилгаа хүргэх боломжтой гэсэн үг.
ЭНЭ ДУГААРЫН СПОНСОР
The AI Race Just Went Nuclear — Own the Rails.
Meta, Google, and Microsoft just reported record profits — and record AI infrastructure spending:
Meta boosted its AI budget to as much as $72 billion this year.
Google raised its estimate to $93 billion for 2025.
Microsoft is following suit, investing heavily in AI data centers and decision layers.
While Wall Street reacts, the message is clear: AI infrastructure is the next trillion-dollar frontier.
RAD Intel already builds that infrastructure — the AI decision layer powering marketing performance for Fortune 1000 brands. Backed by Adobe, Fidelity Ventures, and insiders from Google, Meta, and Amazon, the company has raised $50M+, grown valuation 4,900%, and doubled sales contracts in 2025 with seven-figure contracts secured.
Shares remain $0.81 until Nov 20, then the price changes.
👉 Invest in RAD Intel before the next share-price move.
This is a paid advertisement for RAD Intel made pursuant to Regulation A+ offering and involves risk, including the possible loss of principal. The valuation is set by the Company and there is currently no public market for the Company's Common Stock. Nasdaq ticker “RADI” has been reserved by RAD Intel and any potential listing is subject to future regulatory approval and market conditions. Investor references reflect factual individual or institutional participation and do not imply endorsement or sponsorship by the referenced companies. Please read the offering circular and related risks at invest.radintel.ai.

Метагийн сурталчилгааны хэрэгслүүдэд нийтлэгдсэн тоогоор Instagram 2025 оны 10-р сард Монгол Улсад нийт 1.2 сая хэрэглэгчтэй байв. Энэ нь Instagram-н сурталчилгаа хүргэх боломжит хэрэглэгчдийн тоо Монгол Улсын нийт хүн амын 34.0 хувьтай тэнцэж байна гэсэн үг.
Харин 13 ба түүнээс дээш насны нийт хүн амын тоотой харьцуулахад 46.9 хувь нь Instagram ашигладаг болохыг онцлох нь зүйтэй болов уу.
Харин хүйсээр нь авч үзвэл, Монгол Улс дахь нийт Instagram хэрэглэгчдийн 57.1%-г эмэгтэйчүүд, 42.9%-г эрэгтэйчүүд бүрдүүлж байна.
Instagram хэрэглэгчдийн өсөлт
2024 оны 10-р сараас 2025 оны 10-р сарын хооронд Монгол дахь Instagram хэрэглэгчдийн тоо 185 мянгаар ( +18.2%) өссөн байна.

Linkedin-н сурталчилгааны хэсгээс авсан мэдээллээс харахад Linkedin 2025 оны 10-р сар гэхэд Монголд нийт 350.0 мянган “гишүүнтэй” болжээ. Энэ нь Монгол Улсын нийт хүн амын 9.9%-тай тэнцэж байна.
Харин LinkedIn хэрэглэгчдийн тоо Монгол Улсын 18-с дээш насны нийт хүн амын 15.8%-тай тэнцэж байгааг онцлох нь зүйтэй.
Харин хүйсний харьцаатай Facebook, Instagram хэрэглэгчдийнхээс ялгаатай буюу LinkedIn хэрэглэгч монголчуудын 46.3 хувь нь эмэгтэйчүүд байсан бол 53.7 хувь нь эрчүүд байна.
LinkedIn хэрэглэгчдийн өсөлт
Монгол Улс дахь Linkedin хэрэглэгчдийн тоо 2025 онд 30 мянга (+9.4%) өссөн байна.
MESSENGER

Мөн л Метагийн сурталчилгааны боломжит хүртээмжийн мэдээллээс харахад 2025 оны 10-р сар гэхэд Facebook messenger-н сурталчилгаа хүргэх боломжит хэрэглэгчдийн тоо Монголд 2.30 саяд хүрчээ. Эндээс Facebook messenger хэрэглэгчдийн тоо Монгол Улсын нийт хүн амын 65.2%-тай тэнцэж байгааг харж болно.
Харин 13 бас түүнээс дээш насны хүн амд харьцуулбал Facebook Messenger хэрэглэгчдийн тоо 89.9%-д хүрчээ.
Монгол дахь Facebook messenger хэрэглэгчдийн өсөлт
2025 онд Facebook Messenger хэрэглэгчдийн тоо 150 мянгаар буюу 7% өссөн байна.
Х

X (twitter)-н сурталчилгааны хүртээмжийн мэдээллээс харахад X хэрэглэгч Монголчуудын тоо 2025 оны 10-р сард нийт 139.0 мянга болжээ. Энэ нь Х-ийн хэрэглэгчид Монгол Улсын нийт хүн амын 3.9%-тай тэнцэж байна гэсэн үг.
Xарин зөвхөн 13 ба түүнээс дээш насныханд харьцуулбал 5.4% нь X ашигладаг ажээ.
Хүйсийн ялгаатай байдлын хувьд мөн л Facebook болон Instagram-с өөр дүр зураг ажиглагдах бөгөөд 2025 оны 10-р сард Монгол дахь Х хэрэглэгчдийн 32.2% нь эмэгтэйчүүд байсан бол 67.8% нь эрэгтэйчүүд байв.
Х хэрэглэгчийн өсөлт
X (twitter) хэрэглэгчдийн тоо 2025 онд Монгол улсад 3953 (+2.9 хувиар) өссөн байна.
THREADS

Мета-н сурталчилгааны хүртээмжийн мэдээллээс харахад Threads хэрэглэгч Монголчуудын тоо 2025 оны 10-р сард нийт 400 мянга болжээ. Энэ нь Монгол Улсын нийт хүн амын 11.3%-тай тэнцэж байна гэсэн үг.
Xарин зөвхөн 13 ба түүнээс дээш насныханд харьцуулбал 15.6% нь Threads ашигладаг ажээ.
Хүйсийн ялгаатай байдлын хувьд 2025 оны 10-р сард Монгол дахь Threads хэрэглэгчдийн 57.0% нь эмэгтэйчүүд байсан бол 43.0% нь эрэгтэйчүүд байв.
"FACEBOOK МАРКЕТИНГ МАСТЕРКЛАСС 2025"

2025 онд амжилттай борлуулалт хийхийн тулд ШИЛДЭГ FACEBOOK МАРКЕТЕРҮҮД юуг мэдэх шаардлагатай вэ? Зүгээр нэг онол биш, бодит үр дүнд хүрэх боломжтой, хамгийн сүүлийн үеийн мэдлэг, арга техникүүдийг багтаасан бүрэн зураглал бүхий онлайн сургалт.
Илүү дэлгэрэнгүйг эндээс!

