👉 Tiktok контент бүтээгчид өөрсдийн контентоо зөвхөн насанд хүрсэн хүмүүст хүргэхээр хязгаарлах боломжтой болно. (Mash)

👉 Tiktok IMDb-н мэдээллийг лизенцүүлэх замаар кино, телевизийн салбарын контентийг төвлөрүүлэх гэнэ. (THR)

👉 Tiktok унтах цаг болсныг сануулах функцийг туршиж байгаа юм байна. (Дэлгэрэнгүйг эндээс)

👉 TikTok 5 төрлийн контентийн бодлогоо шинэчлэн, өсвөр насныхныг өөрийн платформ дээрх аюулгүй байдлыг хангах, зохисгүй контентоос сэргийлэх арга хэмжээ авч эхэлжээ. (SEL)

👉 Tiktok контент бүтээгчид лайв стриймингийнхээ нягтралын чанарыг сонгох боломжтой болох гэнэ. (DIW)

👉 Tiktok таблет хэрэглэгчдэд тулгарч байсан форматын асуудлыг шийджээ. (AP)

👉 TikTok-н нууцлаг Go-Viral товчны талаарх мэдээлэл нийтэд цацагджээ. (forbes)

👉 Tiktok подкастын функц туршиж эхэлсэн байна. Гол зорилго нь хэрэглэгчдийг өөрийн плаформд удаан барих. (TC)

👉 TikTok DM-дээ нэмэлт шинэчлэл хийснээр хэрэглэгчид нь ямар ч хүнээс мэссэж хүлээж авах боломжтой болжээ. (TC)

👉 Tiktok контент бүтээгчдэд Tiktok Gift-н 50%-г өгөх шинэ өөрчлөлт хийж байгаа гэнэ. (Твит)

👉 Instagram-н захирал 2023 онд баримтлах гол чиглэлээ зарлалаа. (IG)

👉 Instagram аппынхаа доод хэсэгт байрлах үндсэн цэснээс Shopping Tab-г хасна. (IG)

👉 Instagram-н захирал өнгөрсөн жил хэт их видео контентод анхаарснаа хүлээн зөвшөөрөв. (Verge)

👉 Instagram шинээр 3 функц танилцууллаа: Quiet Mode, Hidden Words, Not Interested сонголт. (Adam)

👉 Instagram үйлдэлд дуудах товч дээрээ “Lead Forms” байрлуулах сонголтыг бизнесийн байгууллагуудын аккаунтуудад гаргаж өгнө. (Дэлгэрэнгүйг)

👉 Instagram Avatars-г профайл зурагтаа ашиглах боломжтой болно. (HT)

👉 Facebook энэ жил нийт зардлынхаа 20%-г Metaverse-т зарцуулна. (Bloomberg)

👉 Facebook апп дотроо мэссэнжер чат функцээ буцаан багтаах гэнэ. (DIW)

👉 Meta өсвөр насныхныг FB, Insta сурталчилгааны зорилтот сегментэд хамруулах сонголтуудад шинэ хязгаарлалт хийлээ. (Дэлгэрэнгүйг)

👉 Facebook Creator Studio-г хэрэглээнээс гаргаж байгаа бөгөөд Business suite-д шилжих талаарх мэдэгдэл ирж эхэлсэн байна. (DIW)

👉 Facebook сурталчилгааны үр дүнгийн тооцооллын шинэ нэр томъёо гаргаж иржээ. (Блог)

👉 Meta “community chat” функцээ илүү олон мэссэнжер хэрэглэгчид, Facebook группүүдэд нээлээ. (Твит)

👉 WhatsApp-н өөрөө өөртөө мэссэж илгээх функц албан ёсоор нийтэд хүрч эхэлжээ. (Mac)

👉 Facebook-н мэдээлснээр хиймэл оюун ухааны тусламжтайгаар өсөлт гарч эхэлсэн бөгөөд апп доторх харилцаа ч нэмэгдэж байгаа гэнэ. (Унших)

👉 Meta NBA-тай хамтын ажиллагаагаа өргөжүүлэн 52 тоглоомыг VR-т нэмжээ. (Блог)

👉 Meta бизнесийн байгууллагуудад зориулсан албан ёсны FB, IG маркетингийн мэргэжилтнүүд гэсэн сертификатуудыг гаргасан байна. (Блог)

👉 Meta бизнесийн байгууллагууд, контент бүтээгчдэд зориулсан оюуны өмчийн эрхээ удирдах шинэ вэб хуудас гаргажээ. (Вэб)

👉 Facebook мэссэнжер чатыг end-to-end encryption-тэй болгож байна. (Fb)

Маркетерүүдийн мэдэх ёстой топ өөрчлөлтүүд 2022: Facebook, Instagram...

👉 Hootsuite үнэгүй планаа байхгүй болгож, бусад багцуудынхаа үнийг нэмж байгаа гэнэ. (Reddit)

👉 Shutterstock бүтээлч маркетингт зориулсан шинэ AI боломжуудыг танилцуулжээ. (Insider)

👉 Yoast SEO 20.0 шинэчлэл томоохон өөрчлөлтүүдийг авч ирлээ. (SEJ)

👉 Microsoft Bing сурталчилгааны орлого 10% өсчээ. (seroundtable)

👉 Yandex SEO-н мэдээлэл нийтэд ил болсноор 1,000 гаруй хайлтын системийн хүчин зүйлсийн жагсаалт задарчээ. (SEL)

👉 Apple “Business Connect” хэмээх платформ гаргасан нь бизнесийн байгууллагууд Apple Apps дээрх өөрийн мэдээллээ удирдах боломж олгох гэнэ. (AP)

Keep Reading

No posts found