Facebook Reels?
Facebook Reels шинэчлэл! TikTok-с шууд хуулбарласан функц хэдий ч, Reels нь Метагийн хувьд маш чухал контентийн төрөл хэдийнэ болчихсон. Өнгөрсөн жил гэхэд Facebook, Instagram аль аль дээр нь үзэлтийн тоо нь 2 дахин өссөн бол сүүлийн 6 сард Facebook болон Instagram хэрэглэгчид цааш нь share хийж, түгээх нь 2 дахин нэмэгдсэн гэнэ. Тиймээс ч Facebook Reels шинэчлэл цаашид ч эрчимтэй хийгдэх биз.

- 90-секунд хүртлэх рийлс хийх боломжтой. 
- Memories/дурсамж хэсгээс шууд рийлс хийж болно. 
- Grooves дүрсийг аудиотой нийцүүлэх авто функц. 
- Templates трэнд болж буй загваруудыг ашиглах гэх мэт шинэ функцууд нэмэгджээ. 
ТикТок-г хуулбарласаар…

Spotify хэрэглэгчдийн оролцоог нэмэгдүүлэх зорилгоор Tiktok-н “For You” хуудастай ижил хуудастай болжээ. Энэхүү хуудас нь танд зориулсан, шинэ дуу хөгжмийг санал болгох аж.
TikTok-г хуулбарлагсад:
- Instagram 
- Facebook 
- YouTube 
- Reddit 
- Amazon 
- Netflix 
- Spotify 
Дараагийнх нь?
Энэ 7 хоногт шинээр
- Meta сурталчилгааны зорилто хэрэглэгчдийн сонголтонд AI-Хиймэл оюун ухаан хэрхэн нөлөө үзүүлж, сурталчилгааны үр дүнг дээшлүүлж байгаа талаарх мэдээллийг гаргажээ. (Эндээс) 
- Facebook 90 секунд хүртлэх хугацаатай reels хийх боломж, дурсамж хэсгээс шууд рийлс хийх гэх мэт шинэ функцууд гаргажээ. (Meta) 
- Tiktok апп доторх худалдан авалт $205 сая болсон нь Meta, Twitter, Snap-н энэ төрлийн орлогыг нийлүүлснээс ч давжээ. (Эндээс) 
- Хайлтын системийн оновчлол: Хайлтын системийн оновчлолд тань тус болох 20 хэрэгслийг энд жагсаажээ. SEO хэрэгслүүд. 
- Хаштаг: Facebook групп дэх хаштаг бүхий сэдвүүдийг цааш үргэлжлүүлэхгүй байхаар шийджээ. Дэлгэрэнгүйг. 
Маркетингийн сургалт танхимаар хичээллэж эхэллээ!
Танхимын сургалт 3 сарын 18-нд. 10-17 цагийн хооронд зохион байгуулагдана. Хөтөлбөрийг эндээс.
Манай сургалт ХЭНД зориулагдсан бэ? Дараах асуудлуудын аль нэг нь ТАНД тулгардаг уу?
👉 Facebook сурталчилгаа/ boost хийдэг, үр дүнг нь улам сайжруулахаар төлөвлөж буй маркетерүүд.
👉 Facebook сурталчилгаагаа ХЭНД хүргэх, сурталчилгаа хүргэх тохиромжтой хэрэглэгчдээ сонгохдоо ХҮНДРЭЛТЭЙ тулгардаг бизнес эрхлэгчид.
👉 Зөвхөн боломжит хэрэглэгчдэдээ хандсан контент биш харин хэт олон төрлийн контент бэлтгэдэг сошиал маркетерүүд.
👉 2023 онд Инстаграм маркетингтаа анхаарал хандуулахаар төлөвлөсөн маркерүүд, бизнес эрхлэгчид. (Хэрхэн, хаанаас эхлэх ээ мэдэхгүй байгаа.)