Meta Твиттертэй төстэй сошиал медиа платформ хөгжүүлж байна

Хэд хэдэн эх үүсвэрийн мэдээлснээр Мета Twitter-н төвлөрсөн бус хувилбарыг гаргахаар хөгжүүлэлт хийж байгаа гэнэ. Шалтгаан нь ойлгомжтой. Илон Маск удирдах болсноос хойш Твиттер хэрэглэгчдийнхээ урмыг хугалсан олон өөрчлөлт хийх болсон. Энэ нь ч олон хэрэглэгчдийг өөр сонголт хайхад хүргэсэн.
Энэ нь зөвхөн Мета ч биш олон газрууд Twitter-н өөр, өөрийн хувилбаруудыг гаргаж, богино, текстэд суурилсан сошиал медиа салбарт үүссэн орон зайг нөхөх боломжийг эрэлхийлцгээж байх шиг.
Platformer болон MoneyControl-н мэдээлснээр Мета 'P92' хэмээх код бүхий шинэ платформ хөгжүүлж байгаа нь Твиттер-тэй тун төстэй бөгөөд бас нэг сонирхолтой зүйл нь технологийн шинэ трэндтэй уялдуулан төвлөрсөн бус платформ байхаар төлөвлөж байгаа гэнэ.
Маркетерүүдийн мэдэх ёстой өнгөрсөн 7 хоногийн топ мэдээлэл:
- Meta Твиттертэй төстэй сошиал медиа апп хөгжүүлж байна. (Platform) 
- Youtube видео үзэхэд дэлгэцийн доод хэсэгт харагддаг сурталчилгааг суурин компьютераас харагдах байдлыг дараа сараас эхлэн зогсоох гэнэ. (Унших) 
- Microsoft энэ 7 хоногт ChatGPT 4-г нийтэд зарлах гэнэ. (DigitalTrends) 
- Tiktok “Tiktok search Ads”-аа маркетерүүдэд зориулан түлхүүр үг, хайлтын илүү дэлгэрэнгүй мэдээллээр баяжуулан гаргажээ. (SEL) 
Маркетингийн сургалт танхимаар хичээллэж эхэллээ!
Танхимын сургалт 3 сарын 18-нд. 10-17 цагийн хооронд зохион байгуулагдана. Хөтөлбөрийг эндээс.
Манай сургалт ХЭНД зориулагдсан бэ? Дараах асуудлуудын аль нэг нь ТАНД тулгардаг уу?
👉 Facebook сурталчилгаа/ boost хийдэг, үр дүнг нь улам сайжруулахаар төлөвлөж буй маркетерүүд.
👉 Facebook сурталчилгаагаа ХЭНД хүргэх, сурталчилгаа хүргэх тохиромжтой хэрэглэгчдээ сонгохдоо ХҮНДРЭЛТЭЙ тулгардаг бизнес эрхлэгчид.
👉 Зөвхөн боломжит хэрэглэгчдэдээ хандсан контент биш харин хэт олон төрлийн контент бэлтгэдэг сошиал маркетерүүд.
👉 2023 онд Инстаграм маркетингтаа анхаарал хандуулахаар төлөвлөсөн маркерүүд, бизнес эрхлэгчид. (Хэрхэн, хаанаас эхлэх ээ мэдэхгүй байгаа.)