Өнгөрсөн 7 хоногийн топ өөрчлөлтүүд
- Instagram био хэсэгт 5 хүртлэх тооны холбоос оруулах боломжтой болжээ. (DT) 
- LinkedIn Feed алгоритмынхаа талаарх шинэ мэдээлэл гаргажээ. (Блог) 
- Twitter уламжлалт цэнхэр тэмдэгээ хэрэглээнээс гаргаснаар зөвхөн төлбөр төлсөн хэрэглэгчид л цэнхэр тэмдэгтэй байх гэнэ. (Эндээс) 
- AutoGPT AI маркетингийн хүрээнд шуугиан тарьж байна. 
- Google КҮҮКИС-ҮГҮЙ эрин үеийн сурталчилгааны үр дүнгийн туршилтынхаа тайланг танилцуулжээ. (тайлан) 
- Google гар утсанд тохиромжтой эсэх, вэб хуудасны хурд, аюулгүй байдал, хэрэглэгчийн туршлага зэрэг үзүүлэлтийг ranking системээсээ хасчээ. (Блог) 
- Google Bard програмчлалын код бичих чадвартай болсон гэнэ яг л ChatGPT шиг. (SEJ) 
- Google Analytics 4 нүүр хуудсандаа 4 шинэ үзүүлэлт нэмэгджээ. (Пост) 
- Google шинээр “Magi” хэмээх илүү дэвшилтэт хайлтын систем гаргахаар ажиллаж байгаа гэнэ. Bing AI-н эсрэг. (Блог) 
Tiktok
- TikTok-н захирал шинэ TED talk хийж Tiktok болон ирээдүйн төлөвлөгөөний талаар танилцуулжээ. (TED) 
- Tiktok хэрэглэгчид 10-минутын бичлэг upload хийж оруулах боломжтой бөгөөд апп дотроосоо шууд 10 минутын бичлэг хийж оруулах боломжгүй юм байна. (SMT) 
- Tiktok цаг уурын өөрчлөлтийн талаарх шинэ контентын бодлогоо Earth Day-г тохиолдуулан танилцуулжээ. (мэдээлэл) 
Meta
- Meta бас нэгэн цомхтгол, бүтцийн өөрчлөлт хийхээр бэлтгэж байгаа гэнэ. (Блог) 
- Facebook хэрэглэгчид $725 сая долларын торгуулиас өөрийн хувийг авах боломжтой. (ABC) 
- WhatsApp хэрэглэгчид “Disappearing messages”-г хадгалж авах боломжтой болжээ. (Блог) 
- Facebook лайв видеоноос богино бичлэгүүд үүсгэх функцыг туршиж байгаа гэнэ. (Эндээс) 
- WhatsApp илгээсэн зурагт тайлбар оруулах функц нэмэхээр ажиллаж байгаа гэнэ. (WB) 
- Twitter “keyword Targeting for Ads” функцыг сэргээхээр төлөвлөж байгаа юм байна. (SMT) 
- Уламжлалт цэнхэр тэмдэг эзэмшигчдийг төлбөртэй болгох оролдлого тийм ч амжилттай болохгүй бололтой. Одоогийн байдлаар 30 хэрэглэгч л төлбөр төлсөн гэнэ. (Эндээс) 
- Twitter тодорхой твитүүдэд үзэн ядалтыг дэмжсэн контент гэсэн тэмдэг нэмж, хүртээмжийг нь хязгаарлах арга хэмжээ авч эхэлсэн гэнэ. (аюулгүй байдал) 
- Twitter сурталчилгаа зөвхөн цэнхэн тэмдэгтэй төлбөр төлдөг хэрэглэгчдэд л нээлттэй болжээ. (SMT) 
- Twitter State-affiliated & government-funded гэсэн тэмдэглээнүүдээ ашиглахаа больжээ. (SMT) 
YouTube
Snapchat
Microsoft
Marketing
- Шинэ судалгааны үр дүнгээс харахад подкастууд мэдээллийн итгэж болох эх үүсвэрт тооцогдох болжээ. (Pew Research) 
- BIC сурталчилгааны шинэ кампанит ажил дээрээ Snoop Dogg болон Martha Stewart-тай хамтран гаргажээ. (Илүү) 
- Amazon вэбийн үйлчилгээний хэрэглэгчдэдээ зориулсан Bedrock хэмээх шинэ AI шийдэл гаргажээ. (Martech) 
- Kantar’s Creative Effectiveness Awards өнгөрсөн жилийн шилдгүүдийг зарлажээ. (adweek) 
Манай сургалт танхимаар хичээллэж эхэллээ.
Энэ удаагийн “FACEBOOK СУРТАЛЧИЛГАА, ИНСТАГРАМ МАРКЕТИНГ ҮР ДҮНТЭЙ ХИЙХ НЬ” танхимын сургалт 4 сарын 29-нд 10-17 цагийн хооронд зохион байгуулагдана.
Хэрэв танд дараах асуудлууд тулгарч байгаа бол энэ удаагийн сургалт тус болж чадна гэдэгт итгэлтэй байна.
- Facebook сурталчилгаа/ boost хийдэг, үр дүнг нь улам сайжруулахаар төлөвлөж буй маркетерүүд. 
- Facebook сурталчилгаагаа ХЭНД хүргэх, сурталчилгаа хүргэх тохиромжтой хэрэглэгчдээ сонгохдоо ХҮНДРЭЛТЭЙ тулгардаг бизнес эрхлэгчид. 
- 2023 онд Инстаграм маркетингтаа анхаарал хандуулахаар төлөвлөсөн маркерүүд, бизнес эрхлэгчид. (Хэрхэн, хаанаас эхлэх ээ мэдэхгүй байгаа.) 
Сургалт хаана, хэрхэн явагддаг вэ?
Сургалт 10-17 цагийн хооронд манай оффис дээр зохион байгуулагдах бөгөөд сургалтыг бодит жишээ, дадлага ажлын хамт хийдэг.
Хаяг: Бүрд оффис, 401 тоот, Гранд плазагийн зүүн талд, CU-тэй барилга