2023 оны 4-р сар: Сошиал медиад юу болоод өнгөрөв?
Tiktok
- TikTok-н эцэг компани Pinterest + Instagram-н хуулбар “Lemon 8” апп гаргажээ. (zdnet) 
- Tiktok байгууллагын хэрэглэгчдэд зориулсан Effect House-даа томоохон шинэчлэл хийжээ. (Шинэ) 
- Өнгөрсөн 3-р сард Tiktok-д зарцуулсан сурталчилгааны зардал 11% өсчээ. (FT) 
- Tiktok “friends” табаа “Explore” хэмээх шинэ хуудсаар солих гэнэ. (Шинэ) 
- Tiktok Giphy-тэй хамтран цоо шинэ төрлийн Gifs гаргах гэнэ. (Унших) 
- TikTok-н захирал TED talk-р Tiktok болон ирээдүйн төлөвлөгөөний талаар ярилцсан байна. (TED) 
- Tiktok shop хамгийн хүлээлттэй байгаа цахим худалдааны функц нь Beta хувилбараар гарчээ. (SEL) 
- Instagram пост хадгалахдаа найзуудтайгаа хуваалцах боломжтой цуглуулга хэлбэрээр хадгалах шинэ функц гаргажээ. (Verge) 
- Instagram бизнесийн байгууллагууд хэрхэн DM-г ашиглаж байгаа талаарх тайлан мэдээлэл гаргажээ. (Пост) 
- Instagram Reels шинээр үр дүнгийн болон трэндийн мэдээлэл бүхий шинэчлэл хийжээ. (Блог) 
- Instagram био хэсэгтээ 5 хүртлэх тооны холбоос нэмэх боломжтой болжээ. (DT) 
- Instagram зурагт албом хэлбэрийн постонд дуу нэмэх функцыг туршиж байна. (TV) 
Meta
- Өнгөрсөн 4-р сард ЕХ-н хэрэглэгчид FB & IG-н сурталчилгааны оновчлолыг унтраах сонголттой болжээ. (Эндээс) 
- Meta FB & IG reels дэх сурталчилгаа байршуулах контентийн шүүлтүүр гаргасан байна. (Унших) 
- Meta худалдаа, цахим худалдааны салбарын сурталчилгаа эрхлэгчдэд зориулсан сурталчилгааны шинэ төрлийг танилцуулжээ. (Унших) 
- Meta Generative AI-г сурталчилгаа үүсгэх, сурталчилгааны оновчлолд ашиглаж эхэлнэ. (decrypt) 
- Facebook шинэ төрлийн видео элемэнтийг Facebook marketplace-т нэмжээ. (SMT) 
- WhatsApp аппаасаа шууд Facebook stories хийх боломжийг гаргажээ. (MC) 
- Meta өнгөрсөн жилийн Apple-н хэрэглэгчийн мэдээллийн нууцлалын өөрчлөлтөөс хамаарсан асуудлыг бүрэн шийдэж өсөлтийн шатанд орсон байна. (BI$) 
- Facebook маркетингийн зөвлөгөө мэдээллийн “ShopTalk23” цуврал видеонууд гаргажээ. (Унших) 
- Meta Рийлс болон видеоны аудио чанарыг дээшлүүлэх хөгжүүлэлт хийжээ. (Engineering) 
- Meta маркетерүүдэд зориулсан AI Tool-г Advantage+ кампанидаа ашиглаж эхэлсэн нь амжилттай байгаа гэнэ. (Adweek) 
- Facebook лайв видеоноос богино бичлэг үүсгэх функцыг туршиж байна. (Дэлгэрэнгүйг) 
- Meta Shopping сурталчилгаандаа өөрчлөлт оруулан худалдан авагчийн замналыг бүхэлд нь хамрах боломж гаргахаар ажиллаж байна. (Блог) 
- Нэг WhatsApp аккаунтыг 5 өөр төхөөрөмж дээр нэг зэрэг ашиглах боломжтой болжээ. (Эндээс)Twitter 
Маркетинг
- Pepsi 1 сая гаруй ам.долларын төсөв бүхий шинэ лого, ребрэндинг хийжээ. (EU) 
- Instacart шинэ “Instacart marketing solutions”-аа зарлалаа. (newswire) 
- Spotify өөрийн Clubhouse-н хуулбар бүтээгдэхүүнээ зах зээлээс татжээ. (TV) 
- Godaddy жижиг дунд бизнес эрхлэгчдэд зориулсан AI prompt-н сангаа танилцуулжээ. (эндээс) 
- Adobe шинээр AI-д суурилсан видео засварлах хэрэгслээ танилцууллаа. (BW) 
- BIC сурталчилгааны шинэ кампанит ажил дээрээ Snoop Dogg болон Martha Stewart-тай хамтран гаргажээ. (Илүү)