Баасан гарагийн мэнд! Зам засвар, түгжрэл, жавартай өглөө, нар ээсэн өдрүүд гээд л энэ 7 хоног дуусах нь дээ.
Facebook/Meta-гаас хамгийн сүүлд танилцуулсан шинэ функцууд, шинэчлэлт, өөрчлөлтүүдийг тоймлон маркетер танд хүргэж байна.
- EVENT-н УРИЛГЫГ МЕССЕЖ, ИМЭЙЛ, ИНСТАГРАМ-Р ИЛГЭЭХ БОЛОМЖТОЙ. 
 Бид нар Facebook Event үүсгэдэг. Харин одоо уг эвэнтдээ Instagram дагагчдаа урьж болох нь. Бас тэдэнд урилгаа мэссэж эсвэл имэйлээр илгээсэн ч болно. Эвэнтийн талаарх мэдээллийг зөвхөн Фэйсбүүкт байгаа хүмүүст хүргэдэг үе ард хоцрох нь ээ.
- FACEBOOK ШИНЭ ТАБ - LOCAL 
 Local, Explore табууд шинээр танилцуулсан бөгөөд энд Reels, Marketplace, Групп болон Event-н мэдээллүүдийг нэгтгэн, нэг дороос сонирхсон мэдээллээ олж авахад хялбар болгох гэнэ.
- БҮГДИЙГ НЭГТГЭСЭН 1 ВИДЕО ТАБ 
 Facebook бүх төрлийн видеог төрөл/формат/уртыг нь үл харгалзан нэг дор НЭГ VIDEO таб-д нэгтгэн харуулах гэнэ. Мөн энд мэдээж тухайн хэрэглэгчийн хамгийн ихээр сонирхон үзэж буй тэр л видеонууд байх юм байхаа. Өөрөөр хэлбэл кофены талаарх 1 бичлэг үзчихвэл за тэгээд дуусахгүй ар, араасаа гараад л ирэх нь байна шүү.
- МЭССЕНЖЕР КОММУНИТИ 
 Сүүлийн үед ихээр харагддаг болоод байгаа групп мэссэжийг Facebook группийг ашиглаж өгөхгүй байгаа залууст зориулан өөрчлөн, шинэчлэж байгаа бололтой. Өөрсдийнх нь мэдээлэлд ч ийм төрлийн мэссэж коммунити оюутан залуусын дунд хэрэглээ өндөртэй байгаа гэнэ.
- META AI ШИНЭ УЛСУУДАД НЭВТЭРЧ БАЙНА. 
 Meta AI-г Бразил, Их Британи, Филиппин, Боливи, Гватемал, Парагвай зэрэг 6 оронд ашиглах боломжтой болжээ. Тун удахгүй дараа, дараагийн улсуудад нээлтээ хийж нийт 43 улс, арав гаруй хэл дээр ашиглагдаж эхэлнэ гэнэ. Монгол хэл дээр ч болоогүй л байх даа. Ямартай ч ойрын үед Араб, Индонез, Тай болон Вьетнам хэл дээр ашиглах боломжтой болох юм байна.
- FACEBOOK GROUPS AI 
 Энэ функц группийн гишүүдэд өөрсдийн асуулт, ялангуяа өмнө нь асуусан асуултуудын хариултыг олоход тусална гэнэ. Группийн админ энэ функцийг идэвхжүүлэх эсэхээ сонгоно. Идэвхтэй үед группийн гишүүд AI-тай чатлах замаар өмнө уг группт яригдаж байсан зүйлийн талаарх мэдээллийг хялбархаан олж чаддаг болно гэнээ. Хайгаад хамаг цагаа алддаг эсвэо өмнө яригдсан зүйлсийг дахин дахин асуудаг асуудлыг шийдэх нь.
- ТАНЫ АСУУЛТАД ХАРИУЛАХАД ТУСЛАХ AI-ИЙН ШИНЭЧЛЭЛТ 
 Шинэ "Imagine Yourself" AI функц AI коммент тоймлогчийн хамт групп, бизнесийн хуудас дээр ашиглагдах юм байна.
- NOTES-Т АЯ ДУУ, МЕНШН НЭМЭХ БОЛОМЖТОЙ 
 Messenger-т. Түүнээс гадна Notes удахгүй Facebook-т ашигладаг болно гэнэ. Бас зөвхөн текст ч биш олон нэмэлтүүдтэйгээр. Анхаарал татах бүхнийг л оруулах нь дээ.
Маркетерүүд бидэнд хэрэг болох нь хэд байна эдгээр өөрчлөлтүүдээс? Та алийг нь хамгийн их ашиглахаар байна?
За тэгээд МЕТА-гийн өөрийнх нь гаргасан мэдээллийг илүү дэлгэрэнгүй үзье гэвэл эндээс хараарай.
ЭНЭ ДУГААРЫН СПОНСОР: 1449 Media
ХАМГИЙН ШИНЭ ХЭРЭГТЭЙ МЭДЭЭЛЛИЙГ ТАНД!
3.5 сая уншигчидтай нэгд, хамтдаа унш 
Receive Honest News Today
Join over 4 million Americans who start their day with 1440 – your daily digest for unbiased, fact-centric news. From politics to sports, we cover it all by analyzing over 100 sources. Our concise, 5-minute read lands in your inbox each morning at no cost. Experience news without the noise; let 1440 help you make up your own mind. Sign up now and invite your friends and family to be part of the informed.
50% ХӨНГӨЛӨЛТТЭЙ!
Манай чатбот үйлчилгээний төлбөр 50% хямдралтай байгаа дээр өөртөө тохирсон ЧАТБОТТОЙ болоод аваарай: https://martech.bitrix24.site/chatbot

