11-р сарын 6. Одоо л өвөл эхлэх нь дээ 🙂 . Бас дээрээс нь баярын идэвхжүүлэлтийн үе эхэлчихэж. CocaCola-н шинэ жилийн AI сурталчилгааг харсан уу?
AI ХАЙЛТ ӨСӨХГҮЙ НЬ ЭЭ:
AI чатботуудаас ирж буй хандалтын урсгал энэ жилийн эхнээс 65%-иар өссөн боловч 7-р сараас хойш 42.6%-иар буурсан гэнэ. ChatGPT ч бусад вэбийн холбоосыг хайлтын үр дүнд дурьдах нь багасаад байгаа бололтой. Сарын өсөлт 25.1%-иас 10.4%-д хүрч буурсан төдийгүй, ChatGPT-ийн вэб холбоос дурьдсан тоо аравдугаар сард 30% буурсан гэнээ. Тэгэхээр, AI хайлтад бас их найдах хэрэггүй л болоод байх шиг?

Апп хөгжүүлэгчдийн анхааралд:
Meta-гийн хиймэл оюун ухаанд суурилсан үнэ цэнд чиглэсэн оновчлол ашигласнаар аппликейшны сурталчилгааны хувьд 29% илүү сурталчилгааны зардлын өгөөж өгдөг болсон гэнэ.
Meta-гийн сурталчилгааны AI алгоритм тэрбумаар хэмжигдэх дата өгөгдөлд шинжилгээ хийх болсноор, уламжлалт таргетингтай харьцуулахад илүү өндөр үнэ цэнтэй хэрэглэгчдэд сурталчилгааг чиглүүлэх боломжтой болсон юм байна.
Ер нь л Метагийн сурталчилгааны алгоритмд найдаж болохоор болоод байгаа шүү манайхаан.
Бас нэг заавал дуулгах мэдээтэй:
"FACEBOOK МАРКЕТИНГ МАСТЕРКЛАСС 2025" ОНЛАЙН СУРГАЛТ: ЯГ ОДОО БҮРТГҮҮЛЭЭД 50% ХӨНГӨЛӨЛТ!
Онлайн сургалт 139'000₮ = Зөвхөн өнөөдөр 69'000₮. ЭХНИЙ ЦӨӨН СУРАЛЦАГСДАД! Бүртгүүлэх!
Өнөөдрийн дугаарын спонсор
Shoppers are adding to cart for the holidays
Over the next year, Roku predicts that 100% of the streaming audience will see ads. For growth marketers in 2026, CTV will remain an important “safe space” as AI creates widespread disruption in the search and social channels. Plus, easier access to self-serve CTV ad buying tools and targeting options will lead to a surge in locally-targeted streaming campaigns.
Read our guide to find out why growth marketers should make sure CTV is part of their 2026 media mix.
Black Friday-д хэрхэн бэлтгэх вэ?

Black Friday за тэгээд шинэ жилийн урамшуулалт худалдаа тухайн жилийн хамгийн томоохон маркетингийн ажлын нэг болдог. Бас сурталчилгааны хувьд өндөр өрсөлдөөнтэй үе гэж хэлж болно.
Байгууллага бүр анхаарал хандуулдаг учир сурталчилгааны төсөв нэмэгдэж, өрсөлдөөн ширүүснэ. Энэ нь сурталчилгааны зардал өсгөх шалтгаан болдог. Муухан төлөвлөгөө сурталчилгааны төсвөө дэмий үрэх ажлын эхлэл гэсэн үг.
Энэ үед хэрхэн үр дүнтэй бэлтгэх талаарх Facebook маркетингийн мэргэжилтний зөвлөмжийг та бүхэнд хүргэж байна.
1) Урьдчилан төлөвлө.
Багийнхаа гишүүдтэйгээ дараах үндсэн зүйлсээр саналаа нэгтгэ:
Хямдрал бүх бүтээгдэхүүнд үү, эсвэл тодорхой цөөн бүтээгдэхүүнд хамаарах уу?
Хэзээ эхэлж, хэзээ дуусах вэ?
Танай одоогийн хэрэглэгчид онцгой хөнгөлөлт эдлэх үү?
Ямар загвар, дизайн шаардлагатай болох вэ?
2) Олон сувгийг ашигла.
Танай сошиал медиа, имэйл жагсаалт, вэбсайт бүгд хамтран ажиллах ёстой. Нэгдсэн байдлаар маркетингаа эхлэх нь илүү хүчтэй болгоно.
3) “Хэрхэн” гэдэгт багахан анхаар.
Facebook сурталчилгааны кампанит ажлын тоо, adset-үүд, тохиргоонд хэт их анхаарал хандуулах хэрэггүй ээ. Ажлын үр дүнг сурталчилгааны тохиргоо биш, харин хэрэглэгчдэд тавьж байгаа борлуулалтын санал шийднэ шүү. “Хэрхэн” биш, “Юу” гэдэг дээр төвлөр. Энэ л бодит үр дүн авчирна.
4) Энгийнээс эхэл.
Сурталчилгааны кампанит ажлуудынхаа тоог багасга, “Sales” борлуулалтыг сурталчилгааны зорилгоо болго, зорилтот хэрэглэгчдийн сонголтыг аль болох өргөн хүрээнд хий. Ингэснээр та хамгийн чухал зүйлд анхаарлаа төвлөрүүлэх боломжтой болно: Бүтээгдэхүүн, Борлуулалтын санал, хэрэглэгчдэд хүргэх мессеж.
5) Сурталчилгааны материалынхаа оновчлолд анхаарлаа хандуул.
Танай сурталчилгааны постер, видеоны харьцаа зөв байх нь илүү чухал. Зөв харьцаа ашиглах нь crop хийгдэхээс сэргийлнэ, түүнчлэн олон төрлийн формат, загвар дизайны сонголт өг, төрөлжүүл.
Мөн бүүстээ эхлэхээсээ өмнө advanced preview ашиглан дахин шалга, алдаатай зүйлийг нь зас. Энэ жижигхэн үйлдэл таныг сурталчилгааны төсвөө дэмий үрэхээс сэргийлнэ.
Борлуулалтын саналаа эртхэн боловсруул, бүхий л сувгаар тархаа, хүмүүст харагдах зүйлс болох загвар дизайн дээрээ анхаарлаа хандуул.
"FACEBOOK МАРКЕТИНГ МАСТЕРКЛАСС 2025"

2025 онд амжилттай борлуулалт хийхийн тулд ШИЛДЭГ FACEBOOK МАРКЕТЕРҮҮД юуг мэдэх шаардлагатай вэ? Зүгээр нэг онол биш, бодит үр дүнд хүрэх боломжтой, хамгийн сүүлийн үеийн мэдлэг, арга техникүүдийг багтаасан бүрэн зураглал бүхий онлайн сургалт.
Илүү дэлгэрэнгүйг эндээс!

