- Marketing Newsletter
- Posts
- FB бүүстийн үр дүн уначихсан уу? Шийдэх аргачлал...🚀
FB бүүстийн үр дүн уначихсан уу? Шийдэх аргачлал...🚀
Бүүстийн үр дүн буурах асуудал тохиолдож байгаагүй бол та бүүст тогтмол хариуцан явуулж байгаагүй л гэсэн үг.

Намрын дулаахан Баасан гарагийн мэнд!
Амралтын өдрүүдээр агаар салхинд гарахад ч сайхан өдрүүд болох шинжтэй.
Гэхдээ Facebook маркетерүүдийн хувьд сурталчилгааны үр дүн буураад, асуудал гараад байвал юун амрах л болох байх даа.
Өчигдөрхөн үр дүнгээ өгч байсан сурталчилгаа үр дүн нь буураад асуудал тариад эхэлсэн үү?
Тийм бол ямар арга хэмжээ авах талаарх цөөн хэдэн зөвлөгөөг дор жагсаалаа.
Бас нэг заавал дуулгах мэдээтэй:
Бид "FACEBOOK МАРКЕТИНГ МАСТЕРКЛАСС 2025" онлайн сургалтаа цоо шинэ агуулгатайгаар шинэчлэн эхэлж байгаа шүү.
ЯГ ОДОО БҮРТГҮҮЛЭЭД 50% ХӨНГӨЛӨЛТ + ЧАТБОТ ҮЙЛЧИЛГЭЭ ҮНЭГҮЙ!
Онлайн сургалт 139'000₮+ Чатбот үйлчилгээ 550'000₮ = 69'000₮. ЭХНИЙ ЦӨӨН СУРАЛЦАГСДАД!
"FACEBOOK МАРКЕТИНГ МАСТЕРКЛАСС 2025"

2025 онд амжилттай борлуулалт хийхийн тулд ШИЛДЭГ FACEBOOK МАРКЕТЕРҮҮД юуг мэдэх шаардлагатай вэ? Зүгээр нэг онол биш, бодит үр дүнд хүрэх боломжтой, хамгийн сүүлийн үеийн мэдлэг, арга техникүүдийг багтаасан бүрэн зураглал бүхий онлайн сургалт.
Илүү дэлгэрэнгүйг эндээс!
FACEBOOK ADS
Facebook сурталчилгааны үр дүнгийн уналт: шийдэх аргачлал
Facebook төлбөртэй сурталчилгаа-бүүст хийдэг хүн бүрт л гэнэт сурталчилгааны үр дүн буурах асуудал гарч л байсан байх! Ийм зүйл тохиолдож байгаагүй бол та бүүст тогтмол хариуцан явуулж байгаагүй л гэсэн үг. Сурталчилгааны үр дүнгийн уналт, үүнийг шийдэх аргачлал хэдэн жилийн өмнөхөөс арай өөр болсон.
Хуучин арга барил, хуучирсан зөвлөгөөнүүд нь ихэнхдээ таны бүүстийн үр дүнг улам дордуулах л зүйлс.
Тэгэхээр асуудлыг стрессгүйгээр шийдэж, цаг, мөнгө хэмнэх хамгийн сүүлийн үеийн аргачлалтай танилц:
1. Энгийн болго
Хэт олон Ad Set үүсгэн, аль нь үр дүнтэй, аль нь үр дүнгүй байгааг мэдэхэд төвөгтэй болгочихсон байдаг. Тийм бол дараах байдлаар цэвэрлэгээ хий:
Кампанит ажлуудаа нэгтгэ – Зөвхөн хөрвүүлэлт рүү чиглэсэн (борлуулалт эсвэл сэжим үүсгэх) кампанит ажлуудад төвлөр. Ижил зорилготой олон кампанит ажлыг нэгтгэ.
Ad set-үүдийн тоог багасга – Хэт олон Ad Set төсвийг тарамдуулж, давхардал үүсгэдэг. Зөвхөн зайлшгүй хэрэгтэйг нь л үлдээ.
Өргөн зорилтот сегмент ашигла – Нарийвчилсан болон ри-маркетингийн сурталчилгаанууд үр дүн өгөх нь бага болсон. Meta-н алгоритм өргөн хүрээнд илүү сайн ажиллаж байгаа.
Сурталчилгааны байршлыг ч мөн хэт хязгаарлахаа боль – Ялангуяа хөрвүүлэлтэнд оновчилж байгаа бол Meta байршлыг өөрөө оновчтой тохируулна гэдэгт итгэ.
2. Сурталчилгааны текст, дизайн дээр анхаар
Ихэнх асуудал сурталчилгааны тааруухан контентоос шалтгаалдаг — сонгосон зорилтот сегмент, төсөв, бусад “аргуудаас”-аас биш. Өөрөөсөө асуу:
Манай сурталчилгаа хэрэглэгчийн хөндүүр цэгийг нь онож чадаж байна уу?
Загвар дизайн нь хүмүүсийн анхаарлыг татаж чадах нь уу?
Видеоны эхний 3 секунд анхаарал татаж байна уу?
Төгс сурталчилгаа гэж байхгүй ээ. Шинэ санаа, шинэ загвар дизайныг байнга туршиж, хуучныг нь сайжруулж байх хэрэгтэй.
3. Сурталчилгааны тектс, загвар, дизайны хэд хэдэн хувилбар гарга
Meta-ийн Andromeda систем олон хувилбар бүхий контент дээр тулгуурлаж ажилладаг.
Олон хувилбарт текст өг – Нэг сурталчилааг 5 хүртэлх гарчиг, текстийн хувилбар оруулах боломжтой.
Янз бүрийн форматууд ашигла – зураг, видео, carousel зэрэг форматыг хослуул.
Байршилд тохируулан өөрчил – Feed, Stories, Reels гэх мэт байршил бүрт тохирсон хувилбар үүсгэ.
AI сайжруулалтыг (Advantage+ Creative гэсэн үг) туршиж үз — сурталчилгааны ядралтыг бууруулдаг.
4. Санал болгож буй зүйлээ эргэн хар
Ямар ч сайн сурталчилгаа муу борлуулалтын саналыг аварч чадахгүй. Хямдрал, бонус, онцгой санал, багц бүтээгдэхүүн зэргийг турш. Хэрэглэгчдийг үйлдэл хийхэд аль илүү түлхэц өгч байна?
5. Бүтээгдэхүүний хуудас, Газардах хуудсаа шалга
Сурталчилгаа ямар ч асуудалгүй, гэхдээ борлуулалт муу хэвээр байна уу? Асуудал хүмүүс сурталчилгаа дээр дарсны дараа гарч байж магадгүй.
Танай бүтээгдэхүүн зах зээл дээр өрсөлдөх чадвартай юу?
Газардах хуудас хурдан ачаалж байна уу, мэргэжлийн харагдаж байна уу, сурталчилгааны мэссэжтэй нийцэж байна уу?
Худалдан авалтын процесс хэт олон алхамтай байна уу? Илүү энгийн, хялбар болгох боломжтой юу?
6. Pixel, Events-н тохиргоо
Event-н буруу тохиргоо үр дүнг бодит байдлаас дор харагдуулж магадгүй. Pixel, API events, тайлангийн тохиргоог дахин шалга.
Эцэст нь
Сурталчилгааны үр дүн буураад эхлэхээр хамгийн түрүүнд ямар “арга” зам байна уу гээд хайгаад эхэлдэг ээ боль. Өөрийн хянаж чадах зүйлс дээрээ анхаарал хандуул — сурталчилгааны текст, дазайн, борлуулалтын санал, бүтээгдэхүүний болон газардах хуудас гэх мэт. Эд нар чинь л тогтмол үр дүнд хүргэх жинхэнэ түлхүүр нь шүү дээ.
Одоо суралцах цаг! 👇👇
"FACEBOOK МАРКЕТИНГ МАСТЕРКЛАСС 2025"
2025 онд амжилттай борлуулалт хийхийн тулд ШИЛДЭГ FACEBOOK МАРКЕТЕРҮҮД юуг мэдэх шаардлагатай вэ? Зүгээр нэг онол биш, бодит үр дүнд хүрэх боломжтой, хамгийн сүүлийн үеийн мэдлэг, арга техникүүдийг багтаасан бүрэн зураглал бүхий онлайн сургалт.
Илүү дэлгэрэнгүйг эндээс!