Instagram хэрэглэгчдийн тоо 3 тэрбум давлаа

Инста дээр юуг анхаарах хэрэгтэй гэнэ вэ?

Өнгөрсөн 7 хоногт Mark Zuckerberg болон Instagram-н захирал Adam Mosseri Instagram хэрэглэгчдийн тоо 3 тэрбум давлаа гэж мэдэгдсэн. Ингэснээр Инстаграм 3 тэрбумын босгыг давсан Мета-гийн 3 дахь апп болж байна.

3 тэрбум буюу дэлхийн нийт хүн амын 1/3 нь идэвхтэй ашиглаж буй (Хятадад Метагийн аппуудыг ашиглах боломжгүй) Facebook, Instagram, WhatsApp бүгд Метагийнх гэхээр сошиал медиаг хэн базаж байгаа гэдэг нь ойлгомжтой.

Инстагийн боссын мэдэгдснэээр ерөнхийдөө сүүлийн жилүүдийн өсөлтийг 3 зүйл буухиалсан нь: DM, Reels, Санал болгох контент (дагаагүй хүмүүсийн постууд) байсан гэнэ.

Тиймээс IG ойрын ирээдүйд ч мөн адил эдгээр 3 зүйл дээр төвлөрч ажиллах бололтой.

Тэгэхээр маркетерүүдийн хувьд ч дараах зүйлсд анхаарах хэрэгтэй болох нь: хүмүүсийг DM бичихэд чиглүүлэх + хүмүүст сонирхолтой, share хийхүйц, алгоритмд өртөж, цаашид олон хүнд хүрэх супер сонирхолтой контент хийх + Reels дээр онцгой анхаарах.

Instagram-н шинэ тренд: “хэвтээ Reels” 👀

Сүүлийн үед хэвтээ формат бүхий Рийлс хийгээд байдаг болсоныг анзаарсан уу? Урт, өргөн, нарийнхан видео постууд!

Ялангуяа бизнесийн байгууллагуудын Инста хаягууд энэ төрлийн Рийлс их хийж байна билээ... Бас зарим контент бүтээгчид, гэрэл зурагчид ч туршиж байгаа харагдсан.

Мета-гийн @creators хаягаас нийтэлсэн постонд:
“Энэ оны эхээр хэвтээ формат бүхий Reels хийх боломжтой болсоныг олон хэрэглэгчид ашиглаж эхэлсэн байна! 🚀 Pro зөвлөгөө: зөвхөн 5120x1080 харьцаатай бичлэг бус, өөр харьцаатайг ч хийж болно шүү! ” гэсэн байна.

За тэгээд анхаарал татаж магадгүй харагдсан ийм төрлийн Рийлс. Туршаад үзэхэд буруудахгүй байхаа гэж бодогдсон шүү.

"FACEBOOK МАРКЕТИНГ МАСТЕРКЛАСС 2025" онлайн сургалт: ЯГ ОДОО БҮРТГҮҮЛЭЭД 50% ХӨНГӨЛӨЛТ + ЧАТБОТ ҮЙЛЧИЛГЭЭ ҮНЭГҮЙ!

Онлайн сургалт 138'000₮+ Чатбот үйлчилгээ 550'000₮ = Зөвхөн эхний 50 суралцагсдад 69'000₮.

Бүх хөтөлбөр шинэчлэгдсэн

Шинэчлэгдсэн сурталчилгааны алгоритм, зорилтот хэрэглэгч сонголт, борлуулалт руу хөтлөх шилдэг санал, сурталчилгааны бүтэц, үр дүнгийн үнэлгээ хийх гээд хамгийн сүүлийн үеийн мэдлэг, арга техникийг багтаасан бүрэн зураглал бүхий онлайн сургалт бэлэн боллоо.