Шинэ жил, Хар Баасан гарагийн ажлууд эхэлчилсэн үү?
Sora Андройд хэрэглэгчдэд:
OpenAI-н Sora видео бүтээгч АНУ, Канад, Азид Android хувилбараа гаргажээ.
iOS хувилбар нь 7 хоногийн дотор 1 сая татагдаж хит болж байсныг сануулъя. Дахин нэг хиймэл оюун ухааны бүтээсэн видеонуудын давлагааг хүлээн авахад бэлтгээрэй 😃 .
СОШИАЛ МЕДИА:
Сингапур TikTok, Facebook гэх мэт сошиал медиа платформуудад дарамт, хүчирхийлэлтэй холбоотой контентыг устгахыг шаарддаг болжээ. Устгахгүй бол эрүүгийн хариуцлага, апп хориг тавигдах хүртэл арга хэмжээ төлөвлөж байгаа гэнэ. Азийн бүс нутагт явагдах сурталчилгааны бодлого нь бас өөрчлөгдөх вий дээ. Анхааралтай л байхгүй бол!
2026 онд юунд анхаарах вэ?
Emplifi “The state of social media marketing 2026” тайланд 500 гаруй маркетеруудаас ирэх онд анхаарах гол чиглэл, хөгжлийн талаархи судалгааг багтаажээ. Та бүрэн тайланг эндээс татаж авч болно.
Энд 2026 онд анхаарал хандуулах тэргүүлэх сошиал медиа платформуудын талаарх мэдээллийг графикаар харуулжээ:

Санал асуулгыг Instagram тэргүүлсэн ч, сонирхолтой нь LinkedIn удаалсан байгааг харж болно. Мэдээж энэ үр дүн судалгаанд оролцогчдын л санаа бодлыг тусгасан хэдий ч, LinkedIn-н нөлөө сүүлийн жилүүдэд эрчимтэй нэмэгдэж байгааг юм харуулсан болов уу?
Таны хувьд 2026 онд хааш нь анхаарах гэж байна?
Бас нэг заавал дуулгах мэдээтэй:
"FACEBOOK МАРКЕТИНГ МАСТЕРКЛАСС 2025" ОНЛАЙН СУРГАЛТ: ЯГ ОДОО БҮРТГҮҮЛЭЭД 50% ХӨНГӨЛӨЛТ!
Онлайн сургалт 139'000₮ = Зөвхөн өнөөдөр 69'000₮. ЭХНИЙ ЦӨӨН СУРАЛЦАГСДАД! Бүртгүүлэх!
Meta Ads 2025 онд

Хэрэв Meta дээр төлбөртэй сурталчилгаа хийдэг бол “Andromeda” гэдэг үгийг сүүлийн үед их сонссон байх. Энэ нь Meta-гийн шинэчлэгдсэн сурталчилгааны систем бөгөөд сурталчилгааны стратегийг бүхэлд нь өөрчлөх шинэчлэл болсон гэдгийг дуулгая.
Ялангуяа, сурталчилгааны бүтээлч байдал загвар, дизайны сонголтууд дээр.
Тодруулбал:
Бүтээлч байдал загвар, дизайны сонголтууд гэдэг нь Meta-д олон төрлийн зураг, бичлэг, формат, мессежийн сонголтууд өгч, хэрэглэгч бүрт тохирох хувилбарыг туршиж, тааруулах боломж олгохыг хэлээд байгаа юм.
Нэгхэн сурталчилгааг бүх байршилд давтан харуулахын оронд, сурталчилгааны системд олон янзын “орц” өгөөд, зөв хувилбарыг зөв хүмүүст хүргэх боломжийг нь олгох арга зам гэсэн үг.
Харин үүнийг хэрхэн ашиглах ёстой вэ?
1) Сурталчилгаа бүрийг тодорхой харагдах ялгаатай байдлаар үүсгэ.
Meta-д ялгаатай сонголтууд өгч, алгоритмд суралцах боломж олго.
20 сурталчилгаа бүгд ижилхэн бол үр дүн гарахгүй, хоёр зураг багахан ялгаатай бол бас л хангалттай биш.
Тиймээс өөр хоорондоо өнгө төрх, дүрслэл, агуулгын үнэхээр ялгаатай байхаар сонголтууд гаргаж өгөх хэрэгтэй.
2) Сурталчилгааны байршил бүрт олон төрлийн формат, харьцаа ашигла.
Харьцаа чухал: 1x1 зураг Feed-д зүгээр харагдаж болох ч 9x16 харьцаа бүхий Story-д таарамжгүй байж магадгүй. Үргэлж тухайн байршилд тохирох сонголт бэлд.
Хүмүүс Reels, Stories, Feed-г өөр, өөрийхөөрөө ашигладаг сурталчилгааны харагдах байдлаа ч үүнд зохицуул.
Статик зураг, видео, карусель хослуулж ашигла.
3) Үүндээ Meta-гийн хэрэгслүүдийг ашигла.
Олон арван сонголт бүхий загварууд өөрөө бүтээх шаардлагагүй. Flexible Format, Dynamic Creative зэрэг хэрэгслүүд ашиглан 1 сурталчилгаанд хэд хэдэн сонголт бүхий зураг, видеог оруулж болно. Эдгээр сонголтуудыг чинь Meta AI өгсөн текстүүдтэй хослуулж, хамгийн үр дүнтэй сурталчилгааны хувилбарыг олж авдаг.
Ер нь тэгээд олон төрлийн, олон формат бүхий бүтээлч санаа гаргах, сурталчилгаа бүтээх амар биш. Тиймээс эхлээд цөөн сонголтууд, хэд хэдэн текст хувилбарууд гаргаад алгоритмд бусад ажлыг нь үлдээж болно. Мэдээж алхам, алхамаар сайжруулаад явна гэсэн үг.
"FACEBOOK МАРКЕТИНГ МАСТЕРКЛАСС 2025"

2025 онд амжилттай борлуулалт хийхийн тулд ШИЛДЭГ FACEBOOK МАРКЕТЕРҮҮД юуг мэдэх шаардлагатай вэ? Зүгээр нэг онол биш, бодит үр дүнд хүрэх боломжтой, хамгийн сүүлийн үеийн мэдлэг, арга техникүүдийг багтаасан бүрэн зураглал бүхий онлайн сургалт.
Илүү дэлгэрэнгүйг эндээс!