• Marketing Newsletter
  • Posts
  • Зукерберг биднийг өдөр бүр, бүтэн өдөр нүдний шил зүүж явдаг болгоно. 🤓

Зукерберг биднийг өдөр бүр, бүтэн өдөр нүдний шил зүүж явдаг болгоно. 🤓

50% ХӨНГӨЛӨЛТ + ЧАТБОТ ҮЙЛЧИЛГЭЭ ҮНЭГҮЙ!

Ирээдүйд ухаалаг утас ширтэх биш харин ухаалаг нүдний шил зүүцгээдэг болох уу?

Meta Connect арга хэмжээ өнгөрсөн долоо хоногт болж, Марк Зукерберг “CREATING THE FUTURE OF HUMAN CONNECTION” хэмээх илтгэл тавьжээ.

Энэ үеэрээ, Зукерберг захирал ирээдүйн харилцаа, холбооны чухал зүйлийн нэг нь өдөр бүр, бүтэн өдөр зүүж явах төхөөрөмж байх болно гэжээ. 🤓

Бид бүгдээрээ эргэн тойрны харагдах бүхнийг бичиж авах Ray-Ban Meta AI ухаалаг нүдний шил зүүцгээн алхацгаах юм байх. 😣

Би ч угаасаа нүдний шил зүүдэг хүн нэгийг авч магадгүй л юм. Харин та ийм ухаалаг нүдний шил зүүх үү ер нь?

Meta Connect хэмээх жил бүр зохиогддог хөгжүүлэгчдийн конференц дээрээ Зукерберг захирал ухаалаг нүдний шилнийхээ хэд хэдэн шинэ👓 загварыг, ухаалаг функцуудынх нь хамт танилцуулжээ.

Нүдний шил, шинэ функцуудынх нь талаар илүү дэлгэрэнгүй мэдээллийг эндээс авч болох юм байна.

Инстаграм Edits аппаа шинэчлэжээ

Instagram Edits видео эдит хийх аппынхаа бас нэгэн ээлжит шинэчлэлтийг гаргажээ.

Та Edits аппыг ер нь ашиглаж үзсэн үү? Тун дажгүй юу байна шүү. Телепромптер функцтэй, энэ нь ярих зүйлсээ дэлгэц дээр харуулах боломжтой юм билээ. Хэлэх зүйлсээ мартчихаад байдаг бол хэрэгтэй л юм. Үр бүрчлэн эсвэл ядаж л ярих зүйлсээ ерөнхийд нь тэмдэглэчихэж болохоор.

Мөн арын фоноо дурын зургаар солих, шилжилт хоорондын холболт, дуу хөгжим хадгалах дахин ашиглахад хялбаршуулсан функцуудтэй болжээ.

Аан тийм хэдэн долоо хоногийн өмнө Instagram-ын босс @mosseri "Edits" апп ашиглан хийсэн Рийлс, Инстаграм дээр илүү олон хүнд хүрнэ шүү гэж мэдэгдсэн гэнэ. Ашиглаад үзэхэд болохгүй зүйлгүй л бололтой.

"FACEBOOK МАРКЕТИНГ МАСТЕРКЛАСС 2025" онлайн сургалт: ЯГ ОДОО БҮРТГҮҮЛЭЭД 50% ХӨНГӨЛӨЛТ + ЧАТБОТ ҮЙЛЧИЛГЭЭ ҮНЭГҮЙ!

Онлайн сургалт 138'000₮+ Чатбот үйлчилгээ 550'000₮ = Зөвхөн эхний 50 суралцагсдад 69'000₮.

Бүх хөтөлбөр шинэчлэгдсэн

Шинэчлэгдсэн сурталчилгааны алгоритм, зорилтот хэрэглэгч сонголт, борлуулалт руу хөтлөх шилдэг санал, сурталчилгааны бүтэц, үр дүнгийн үнэлгээ хийх гээд хамгийн сүүлийн үеийн мэдлэг, арга техникийг багтаасан бүрэн зураглал бүхий онлайн сургалт бэлэн боллоо.