• Marketing Newsletter
  • Posts
  • Танд тун хэрэгтэй дижитал маркетингийн хэрэгслүүд!

Танд тун хэрэгтэй дижитал маркетингийн хэрэгслүүд!

Маркетерүүдэд бүгдэд л хэрэгтэй...

Бид 7 хоногт хамгийн багадаа 2-3 маркетингийн шинэ мэдээлэл хүргэдэг.

Харин энэ удаад таны анхааралд заавал байх ёстой дижитал маркетингийн хэрэгслүүдийг нэгтгэн танилцуулж байна.

Нөхөрсөг сануулга: Bolorsoft-н Egune Chat болон ErdemAI хэмээх хиймэл оюун ухааны туслахууд өнгөрсөн 7 хоногт нээлтээ хийсэн бөгөөд бид өмнөх дугаартаа эдгээр AI туслахуудыг туршиж үзсэн үр дүнгээ танилцуулсан. Та бүхэн эндээс уг хиймэл оюуны туслахуудын хийсэн ажилтай танилцаарай 😀 .

Дижитал маркетингийн хэрэгслүүдийн талаар гэснээс бид manychat чатбот үйлчилгээ болон bitrix24 CRM нэвтрүүлэх үйлчилгээг байгууллагуудад санал болгодог шүү.

Дижитал маркетингийн хэрэгслүүд:

ЭНЭ ДУГААРЫН СПОНСОР:
4-Р САРЫН ТУРШ 40 БЭЛЭГТЭЙ ХҮРГЭЛТ!

Бургер кингийн “4-Р САРЫН ТУРШ 40 БЭЛЭГТЭЙ ХҮРГЭЛТ” урамшуулал үргэлжилж байна!

4-р сарыг дуустал, Бургер Кинг Монголиа-н www.burgerking.mn вэб хуудас болон 7777-3030 дугаарт захиалга өгөн, бэлгийн эзэн болоорой. Дараах бэлгүүд эзнээ хүлээж байгаа шүү:

  • Play Station 5

  • Ухаалаг гар утас

  • Таблет

  • Ухаалаг цаг

  • Michel & Amazonka-ийн футболк

  • Бэлгийн карт

Яг одоо бургерээ хүргүүлж аваад, азтан болцгооё!

  • Онлайн захиалга: www.burgerking.mn

  • Хүргэлтийн утас: 7777-3030

ДИЖИТАЛ МАРКЕТИНГИЙН ХЭРЭГСЛҮҮД

Сурталчилгаа үүсгэхэд хэрэг болох👇

  • Canva vs Adobe: Аль нь ч байсан гэсэн хэрэглэж чаддаг хүмүүстээ ажлыг нь нугалдаг зүйлс. Сурталчилгааны загвар гаргах гэж байгаа бол энэ 2-с аль ашиглаж чадахаа л хэрэглэ.

  • Frame: Хэрэв та видео сурталчилгаа ялангуяа TikTok маркетинг дээрээ анхаарлаа төвлөрүүлж байгаа бол энэ хамгийн шилдэг нь.

  • Foreplay: Сурталчилгааны бриф үүсгэх, сурталчилгаа хадгалах гээд маш олон функц бүхий интерактив хэрэгсэл + сурталчилгааны сан.

  • Archive: Хүмүүсийн бүтээсэн UGC контентуудыг цуглуулах, олоход зориулсан хэрэгсэл.

  • Copy AI: Олон төрлийн хэрэглээтэй ч Мета сурталчилгааны текст бэлтгэх, сошиал медиа постын тайлбар бичихэд хамгийн тохиромжтой.

  • Creatopy: Төлбөртэй сурталчилгаа хийдэг маркетеруудад зориулсан Canva гэхэд болно.

  • SuperSide: Маркетерууд загвар дизайны ажил шаардлагатай бол энд хийдэг хүмүүстэй нь холбогдож болно.

ЯГ ОДОО БҮРТГҮҮЛЭЭД СУРГАЛТАА ЭХЭЛ!
Зөвхөн энэ сард манай байгууллагын зохион байгуулдаг онлайн сургалтанд 79%-н хөнгөлөлттэй үнээр суралцах боломжтой. Мөн манай хамт олны бэлтгэсэн Фэйсбүүк маркетингийн талаар А-Я цахим ном бүх суралцагсдад ҮНЭГҮЙ!

Түүнээс гадна: Сошиал медиа, интернэт маркетингийн онлайн сургалтын хөтөлбөрт Facebook маркетинг, Facebook бүүст-төлбөртэй сурталчилгаа, Мэссэнжер чатбот, Пост, Рийлс бэлтгэл, Instagram маркетинг сэдвүүдээр бэлтгэсэн цуврал видео хичээлүүдийг 6 сарын хугацаанд үзэх боломжтой.

ДИЖИТАЛ МАРКЕТИНГИЙН ХЭРЭГСЛҮҮД

Газардах хуудас бүтээх 👇

  • Drawkit - Үнэгүй зургийн сан, долоо хоног бүр шинэчлэгддэг. Технологийн эсвэл вэбийн чиглэлийн үйлчилгээнд хэрэглэх газардах хуудас бүтээх гэж байгаа бол эндээс хэрэгтэй зүйлсээ олно шүү.

  • Unblust - Үнэгүй mockup, макет, зураг авах боломжтой.

  • SaaS Landing Pages - SaaS аппдаа зориулсан газардах хуудасны санаа авах бол эндээс.

  • Greatlandingpagecopy - Өмнөхөөс өөр олон төрлийн газардах хуудасны дизайны санаа олж авах газар чинь энэ.

  • Olly from RMLP - Газардах хуудас бүтээх талаар болон өөрийн газардах хуудсаа шүүмжлүүлэх бол.

  • Click Funnels - Сонирхолтой, үр дүнтэй газардах хуудас бүтээх болон өөр олон функцуудтай.

  • Milkshake - Хэрэв та контент бүтээгч, жижиг бизнес эрхлэгч аль нь ч байсан энэ програмыг ашиглан газардах хуудас хялбар үүсгэх боломжтой.

  • Carrd - Нэг хуудастай газардах хуудас бүтээх хамгийн түгээмэл ашиглагддаг хэрэгсэл.

ДИЖИТАЛ МАРКЕТИНГИЙН ХЭРЭГСЛҮҮД

Хэрэглэгчийн үйлдэл, өрсөлдөгчдийн үйл ажиллагааг хянах👇

  • Hexowatch - Өрсөлдөгчийнхөө вэб сайтдаа хийсэн өөрчлөлтийг хянаж байх гайхалтай эд.

  • Hotjar - Вэб дээрх хэрэглэгчийн үйлдлийг хянах OG маркетингийн платформ, томоохон бизнесүүдэд тохиромжтой.

  • Crayon - Бизнесийн өрсөлдөгчийн хийж буй өөрчлөлт, шинэлэг зүйлсийг хянах хэрэгсэл.

  • Microsoft Clarity - Контент бүтээгчид, жижиг бизнесийн хувьд тун хэрэгтэй зүйл. Үнэ төлбөргүй, хялбар, ойлгомжтой.

ЭНЭ ДУГААРЫН СПОНСОР:
4-Р САРЫН ТУРШ 40 БЭЛЭГТЭЙ ХҮРГЭЛТ!

Бургер кингийн “4-Р САРЫН ТУРШ 40 БЭЛЭГТЭЙ ХҮРГЭЛТ” урамшуулал!

4-сарын 15-наас 4-р сарын 30-г дуустал хугацаанд хүргэлтийн захиалга бүр 1 сугалаатай. Яг одоо бургерээ хүргүүлж аваад, азтан болцгооё!

  • Онлайн захиалга: www.burgerking.mn

  • Хүргэлтийн утас: 7777-3030

ДИЖИТАЛ МАРКЕТИНГИЙН ХЭРЭГСЛҮҮД

Контент маркетинг 👇

  • SparkToro - Зорилтот хэрэглэгчдийн судалгааны хамгийн шилдэгүүдийн нэг.

  • Ahrefs - SEO хэрэгслүүдийн дундаа хамгийн мундаг нь гэж болно.

  • Hemingway Editor - Сонирхолтой, үр дүнтэй контентын агуулга бэлтгэх бол хэрэгтэй зүйл.

  • Animalz - Контент маркетингийн зарчмуудын талаарх хамгийн баялаг мэдээлэл бүхий номын сан л гэсэн үг.

  • TinyWow - Маркетеруудад хэрэгтэй вэбийн, SEO болон бусад контент оновчлолын маш олон хэрэгслүүдийг эндээс олж болно.

  • Alt Text Magic - alt text бичих бол энд үнэгүй хэрэгсэл байна.

ДИЖИТАЛ МАРКЕТИНГИЙН ХЭРЭГСЛҮҮД

Сошиал медиа, коммунити менежмент 👇

  • ContentIn - LinkedIn контент үүсгэх хиймэл оюун, пост төлөвлөлтийн хэрэгсэл.

  • Dash Hudson - Өгөгдөл, үр дүнгийн аналитик функцууд нь хамгийн шилдэгт тооцогдох сошиал медиа менежментийн хэрэгсэл.

  • Plot - Шинэхэн сошиал медиа менежментийн платформ бөгөөд тэд маркетеруудад хэрэгтэй зүйлс, шинэ чиг хандлагыг санал болгодог.

  • Mematic & Imgflip - Брэнд меме үүсгэх боломжтой.

  • Mighty Networks - Коммунити үүсгэх, удирдах бол хамгийн хэрэгтэй нь энэ.

  • CapCut - Сошиал медиа менежерүүдийн хувьд хамгийн шилдэг видео бүтээх, засварлах хэрэгсэл.

  • Thumbnail AI - YouTube видеонд хавтас зураг хэрэгсэл.

  • Brand24 - Өргөн хүрээний сошиал мэдээлэл цуглуулах бол энэ хэрэгтэй платформ.

  • Klap - Урт бичлэгийг богино видео болгоход зориулсан хиймэл оюун ухаан ашигладаг видео засварлах платформ.

  • ManyChat - Instagram DM болон Facebook мессенжерийг маркетингт ашиглан, автоматжуулах бол хамгийн шилдэг нь.

ДИЖИТАЛ МАРКЕТИНГИЙН ХЭРЭГСЛҮҮД

Имэйл маркетинг 👇

  • ConvertKit & Beehiiv - Хэрэв та контент бүтээгч бөгөөд имэйл мэдээллийн товхимол гаргахад анхаарлаа төвлөрүүлж байгаа бол энэ 2-г алийг нь ч ашигласан болноо. Convertkit нь илүү олон маркетингийн функцуудтай бол Beehiiv контент бүтээгчийн хувьд хэрэгтэй функцууд илүү.

  • MailModo - Бага зардалтай ч маш олон хэрэгтэй функцуудтэй.

  • Really Good Emails - Имэйл маркетингийн гайхалтай санаа авах жишээнүүдээр дүүрэн.

  • Klaviyo - Цахим худалдааны хувьд хамгийн шилдэг имэйл маркетингийн платформ.

  • Ortto - Ortto Klaviyo-н оронд ашиглаж болохуйц хүчирхэг платформ.

ДИЖИТАЛ МАРКЕТИНГИЙН ХЭРЭГСЛҮҮД

Өсөлтийн маркетинг 👇

  • Zapier - Ойлгомжтой, хамгийн шилдэг нь. (Бас нэг санал болгох: Make)

  • Maxymizely - Вэб хуудасны туршилт хийх, хувиргалтын түвшинг нэмэгдүүлэхэд хэрэглэх маркетингийн хэрэгсэл.

  • Guidde - Хувиргалтын процессыг ойлгомжтой болгох How-to заавар хийж, энэ хэрэгслийг ашиглан хүмүүст хүргэж болно. (Өөр хувилбар: ScribeHow )

  • Prompt Folder - Өөрийн түгээмэл ашигладаг ChatGPT заавруудыг энд хадгалж, мөн тренд болж буй заавруудыг олж авч болно.

ДИЖИТАЛ МАРКЕТИНГИЙН ХЭРЭГСЛҮҮД

Жижиг дунд бизнесийн маркетинг 👇

  • Checklist Design - Сошиал медиа маркетинг хийж эхлэх гэж байгаа бол хяналтын хуудастай болж авах хамгийн эхний алхам шүү.

  • Removal AI - Зургийн фоныг салгах хэрэг гардаг л биз дээ.

  • Librestock - Үнэгүй зургийн сан боловч өөр бусад олон зургийн сангаас таны хүссэн зургуудыг олоод өгдөг.

  • Awesome Open Source - Үнэгүй зүйлс, цуглуулга гээд хэрэгтэй зүйлсээр дүүрэн.

  • Framer - Хиймэл оюун ухаанд тулгуурласан хялбар вэб хуудас бүтээгч.

  • FounderPal - Гарааны бизнес эрхлэгчид, жижиг бизнесийн байгууллагуудын хувьд хэрэгтэй маркетингийн хэрэгслүүдийн сан.

  • Notifier - Зардал багатай сошиал медиа түлхүүр үгээр хянах платформ.

  • Buffer - ЖДҮ-д зориулсан ашиглахад хялбар сошиал медиа менежментийн платформ.

79% ХӨНГӨЛӨЛТТЭЙ ҮНЭЭР ЯГ ОДОО:

"FACEBOOK СУРТАЛЧИЛГАА, ИНСТАГРАМ МАРКЕТИНГ, РИЙЛС, ЧАТБОТ" ОНЛАЙН СУРГАЛТ Яг одооноос хамрагдах боломжтой!

ДИЖИТАЛ МАРКЕТИНГИЙН ХЭРЭГСЛҮҮД

Санаа гаргах, сторителлинг 👇

  • Concepting Drills: Бүтээлч санааг агшин зуурт гаргахад туслана.

  • Pip Decks: Маркетингийн мэргэжилтнүүдийн хувьд санаа гаргах, стратеги боловсруулах болон бусад зүйлд ашиглахад тохиромжтой.

  • MidJourney: Төрөл бүрийн маркетингийн концепт гаргахад сторибоард бүтээхэд зүгээр шүү.

  • Tome AI: Уйтгартай илтгэл, кейс судалгаа энэ тэрийг сонирхолтой түүх болгон хувиргах эд.

  • Miro: Төлөвлөлт, стори зураглал хийхэд хэрэгтэй. Зуу, зуун бэлэн фреймворк, стратеги моделиудтай.

ДИЖИТАЛ МАРКЕТИНГИЙН ХЭРЭГСЛҮҮД

Нөлөөлөгчийн маркетинг 👇

  • CreatorIQ - Контент бүтээгчид, нөлөөлөгчдийн талаарх мэдээлэл цуглуулах, нөлөөлөгчийн маркетингийн үр дүнг хянах шилдэг платформуудын нэг .

  • Fohrо - Нөлөөлөгчийн маркетингийн кампанит ажлыг удирдахад хялбар хэрэгсэл.

  • Hypeauditor - Нөлөөлөгчийн маркетингийн багтаа үр дүнгээ харах, хэрэгтэй нөлөөлөгчийг олох гэх мэт хэрэгсэл олж өгье гэвэл энэ л байна.

  • InfluenceGrid - TikTok болон Instagram-н нөлөөлөгчдийн хайлтын систем.

  • Aspire - Хамгийн том нөлөөлөгчийн маркетингийн платформ бөгөөд томоохон маркетингийн багууд эсвэл томоохон төсөвтэй кампанит ажилд тохиромжтой.

ДИЖИТАЛ МАРКЕТИНГИЙН ХЭРЭГСЛҮҮД

Зорилтот хэрэглэгчдийн судалгаа 👇

  • TikTok Audience Insights - ТикТок дээр яг юу болж байгааг мэдэж авъя гэвэл бодит хэрэглэгчийн өгөгдлийг эндээс л авна.

  • Shopify Audiences - Shopify-н цахим худалдааны маркетеруудад зориулсан зорилтот хэрэглэгчдийн судалгааны хэрэгсэл.

  • Glimpse - Google Trends-ийн сайжруулсан хувилбар гээд ойлгочих.

  • Consensus AI - Судалгааны ажлын хайлтын систем, хэрэглэгчийн судалгаа, маркетингийн туршилтуудын үр дүнг эндээс олж чадна.

ДИЖИТАЛ МАРКЕТИНГИЙН ХЭРЭГСЛҮҮД

Маркетингийн өгөгдөл👇

  • Supermetrics - Маркетингийн өгөгдлийг удирдах, чухал ач холбогдол бүхий атрибут хийх шилдэг платформуудын нэг . (хямд хувилбар: Windsor)

  • Triple Whale - Цахим худалдааны маркетерүүдийн хувьд атрибут үүсгэх шилдэг платформ.

  • Northbeam - Мөн л атрибут үүсгэх шилдэг платформ.

ДИЖИТАЛ МАРКЕТИНГИЙН ХЭРЭГСЛҮҮД

B2B маркетинг 👇

  • Wynter - B2B зах зээлд зорилтот хэрэглэгчдийн судалгаа хийх платформ.

  • Mutiny - Вэб хуудсаа үр дүнгийн үзүүлэлтийг нь сайжруулан оновчлох бол хэрэгтэй зүйл.

  • LinkedIn Sales Navigator - LinkedIn-н B2B маркетеруудад барьж буй бэлэг.

Та энэхүү сургалтанд хамрагдсанаар:

Сошиал медиа, интернэт маркетингийн онлайн сургалтын хөтөлбөрт Facebook маркетинг, Facebook бүүст-төлбөртэй сурталчилгаа, Мэссэнжер чатбот, Пост, Рийлс бэлтгэл, Instagram маркетинг сэдвүүдээр бэлтгэсэн цуврал видео хичээлүүдийг 6 сарын хугацаанд үзэх боломжтой.