• Marketing Newsletter
  • Posts
  • (10/16/2024) Өнгөрсөн 7 хоног: Сошиал медиад юу болов?

(10/16/2024) Өнгөрсөн 7 хоног: Сошиал медиад юу болов?

Яг одоо Facebook-т ямар пост хамгийн олон хүнд хүрч байна?

In partnership with

Өнгөрсөн 7 хоног: Сошиал медиад юу болов? Маркетерүүдийн мэдэх ёстой өөрчлөлтүүдүүдийг нэгтгэн танд хүргэж байна.

Facebook-т ямар пост хамгийн олон хүнд хүрч байна?

Метагийн Ил тод байдлын төвөөс улирал тутмын хамгийн их хүртээмжтэй контентийн тайлан гаргадаг. 2024 оны 2-р улирлын тайлан гарсан байна.

WVCR (widely viewed content report) нь Facebook Feed дээрх нийт контентийн хүртээмжийн талаарх мэдээллийг зөвхөн АНУ-гийн мэдээлэлд үндэслэн гаргадаг юм байна. (Хэдийгээр Монгол дахь хэрэглэгчдийн хувьд тайланд тусгагдаагүй ч, энд тусгагдсан тоо мэдээлэл Facebook алгоритмын талаарх ойлголтыг маркетерүүдэд өгөх байх гэж найдаж байна.)

Тайланд тусгаснаар дундаж хэрэглэгчийн Facebook Feed дараах төрлийн мэдээллүүдээс бүрддэг гэнэ:

  • Найзуудын пост 30.3% (32.3%)*

  • Найзуудын share (профайл, хуудас гэх мэт бусад эх сурвалжаас) хийсэн контент 13.6% (14.9%)*

  • Метагийн санал болгож буй контент 29.6% (25.8%)*

  • Группт хийгдсэн пост 15.4% (15.6%)*

  • Дагасан Facebook хуудсуудын постууд 0.0% (0.0%)*

  • Эвэнт гэх мэт бусад контент 11.2% (11.5%)*

*Өөрчлөлтийг харахад хялбар байлгах зорилгоор 2023 оны 4-р улирлын үзүүлэлтийг хаалтанд харуулав.

2023 оны 4-р улирлын үзүүлэлүүдийг эндээс дэлгэрэнгүй харах боломжтой.

Энэхүү тайлангаас харахад сүүлийн жилүүдэд байнга, тогтмол өсч буй Facebook-н зүгээс санал болгодог постууд хэрэглэгчийн Feed дэх нийт контентийн 29,6%-г эзлэх болжээ.

Дундаж хэрэглэгчийн feed дээрх бараг 3 пост тутмын 1 нь тухайн хэрэглэгчтэй ямар нэг холбоогүй, найз биш, тэдний дагасан хуудас, нэгдсэн группт нийтлэгдсэн пост биш харин МЕТА-гийн алгоритм тухайн хэрэглэгчид сонирхолтой гэж үзэн санал болгож буй (Suggested Posts) постууд байна гэсэн үг.

Маркетерүүдийн онцлон анхаарах ёстой өөр нэг үзүүлэлт нь хэрэглэгчдийн Feed-н 0.0%-г эзлэж буй дагасан хуудаснуудын постууд. Бизнесийн хуудаснуудын постын органик хүртээмж улам бүр буурсаар…

Инстаграм чатботтой бол!

Манай чатбот үйлчилгээний төлбөр 50% хямдралтай байгаа дээр өөртөө тохирсон ЧАТБОТТОЙ болоод аваарай: https://martech.bitrix24.site/chatbot/

Өнөөдрийн дугаарт

7 хоногийн анхаарал татсан мэдээллүүд 📆 

  • TikTok сурталчилгааны шинэ шийдлүүд танилцуулсан байна: гүйцэтгэлийн автоматжуулалт, борлуулалтын оновчлол гэх мэт. (NS)

  • Мета “Advertising Week” дээр видео, зураг бүтээх Gen AI шинээр танилцуулжээ. (ADWEEK)

  • Google Ads сурталчилгааны мэдээлэл хадгалах хугацаагаа 11 жилээр тогтоожээ. (SL)

  • Бразил 5 сая долларын торгууль төлж, бүх шаардлагыг биелүүлсний дараа X-н хоригийг цуцалсан байна. (LK)

  • АНУ дахь TikTok-н хуулийн маргаан хүүхэд болон сошиал медиа донтолтын талаарх дэлгэрэнгүй мэдээллийг ил гаргажээ. (NH)

ЭНЭ ДУГААРЫН СПОНСОР: AdQuick 👇

Run IRL ads as easily as PPC

AdQuick unlocks the benefits of Out Of Home (OOH) advertising in a way no one else has. Approaching the problem with eyes to performance, created for marketers with the engineering excellence you’ve come to expect for the internet.

Marketers agree OOH is one of the best ways for building brand awareness, reaching new customers, and reinforcing your brand message. It’s just been difficult to scale. But with AdQuick, you can plan, deploy and measure campaigns as easily as digital ads, making them a no-brainer to add to your team’s toolbox.

You can learn more at AdQuick.com

ӨНГӨРСӨН 7 ХОНОГ:
МАРКЕТИНГИЙН ШИНЭ МЭДЭЭЛЭЛ

  • Open AI энэ оны эцэс гэхэд SearchGPT- г ChatGPT-д нэгтгэнэ. (PG)

  • Canva ирэх жил үнэ нэмэх төлөвлөгөөгөө цуцлажээ. (Цуцласан)

  • Instagram залуусыг байлдан дагуулж байна, өсвөр насныхны 87% нь Instagram-г сард дор хаяж нэг удаа ашигладаг гэсэн байна. Энэ нь жилийн өмнөхөөс 80% өссөн үзүүлэлт юм. (BI)

  • Dentsu 2025 оны хэвлэл мэдээллийн чиг хандлагын тайлангаа гаргажээ, салбарын хамгийн эрэлттэй тайланд дараах сэдвүүд: GenAI, Storytelling, Quality. (Унших)

  • Сошиал медиа хэрэглэгчдийн 84% нь Instagram хаягтай, Z үеийн хэрэглэгчдийн 72% нь хэрэглэгчийн тусламж үйлчилгээнд Инстаграмыг ашиглах магадлалтай гэнэ. (MD)

ӨНГӨРСӨН 7 ХОНОГ: СОШИАЛ МЕДИАД ЮУ БОЛОВ?

TikTok 🎶

  • TikTok Headspace-тэй хамтран контент бүтээгчдэд сэтгэцийн эрүүл мэндийн тал дээр дэмжлэг үзүүлдэг болсон байна. (PK)

  • АНУ-ын 14 муж ТикТокыг өсвөр үеийнхний сэтгэцийн эрүүл мэндэд муугаар нөлөөлсөн гэж буруутган шүүхэд өгчээ. (IG)

  • TikTok AI контент зохицуулалт ашиглаж эхэлснээр хэдэн зуун ажлын байр цомхотгож байгаа юм байна. (TM)

  • Pew судалгааны төв АНУ-ын насанд хүрэгчид TikTok дээр хэнийг дагадаг талаарх шинэ мэдээлэл гаргажээ. (Унших)

    • Хүмүүс улстөрчид, төрийн ажилтнууд, уламжлалт хэвлэл мэдээллийн байгууллагууд, сэтгүүлчдийг бараг дагадаггүй гэнэ. АНУ-ын насанд хүрсэн дундаж ТикТок хэрэглэгч эдгээр ангилалд хамаарах нэг ч аккаунтыг дагадаггүй.

Instagram & Threads 🗂️

  • Instagram DM дээр хэрэглэгчийн нэмэлт мэдээлэл хадгалах функцтэй болжээ. (TR)

  • Instagram драфт Reels-д нэр өгөх, нийтлэх цагийн хуваарь оруулах функц нэмсэн байна. (LG)

  • Instagram Stories-т зориулсан шинэ WhatsApp стикер гаргасан байна. (TR)

  • Instagram-н босс хүмүүсийн анхаарал татах видео хэрхэн хийх зөвлөмж нийтэлжээ. (TR)

  • IG хэд хэдэн профайл зураг оруулах функц дээр ажиллаж байгаа гэнэ. (LG)

Мета 😅

  • Мета компани хамгийн анхны AR нүдний шил болох Orion-г худалдаанд гаргасан байна. (FB)

  • Meta AI шинээр Бразил, Их Британи зэрэг 6 улсад нэвтэрчээ. (КМ)

  • Мета шинээр Рийлс сурталчилгааны гарын авлага гаргажээ. (GN)

  • Facebook бидэнд бидний дагадаггүй акаунтуудын постуудыг илүү их харуулдаг болно гэнэ. (RD)

X (Twitter) 🐣 

  • Элон Маск Дональд Трампын сурталчилгааны кампанит ажлыг дэмжихээр @America хаягийг өөртөө авчээ. (DT)

  • X контент бүтээгчдээс дор хаяж 500 баталгаажсан дагагчтай байхыг шаарддаг болно. (DN)

Youtube 🕹️

  • Youtube Shorts дээр "хадгалах" товч байршуулахаар туршиж байна. (JM)

    Youtube сурталчилгаан дээрh "алгасах” товчийг нуудаггүй болохоо зарлажээ. (TV)

50% ХӨНГӨЛӨЛТТЭЙ!
Манай чатбот үйлчилгээний төлбөр 50% хямдралтай байгаа дээр өөртөө тохирсон ЧАТБОТТОЙ болоод аваарай: https://martech.bitrix24.site/chatbot

ӨНГӨРСӨН 7 ХОНОГ: СОШИАЛ МЕДИАД ЮУ БОЛОВ?

Google 🔦 

  • Google Product Studio дээр AI-generated видео бүтээх боломжтой болжээ. (GJ)

  • Google Analytics 4 дээр “Realtime pages report” нэмжээ. (SJ)

  • Энэ сарын сүүлээр GooglePlex дээрээ Creator Summit арга хэмжээг зохион байгуулна. (SK)

Microsoft & LinkedIn

  • LinkedIn "Open to Work" хэсгээ шинэчилж, "About me & what I’m looking for" мэдээлэл нэмдэг болгожээ. (TR)

  • LinkedIn-н “Services Marketplace”-т 10 сая хүн фрилансерээр бүртгүүлсэн гэнэ. (TC)

AI 🤨

  • OpenAI Ази дахь хоёр дахь салбараа Сингапурт нээнэ. (NK)

  • OpenAI Hearst-тэй контент дээр хамтран ажиллах стратегийн түншлэл байгуулжээ. (PL)

  • Амазон AI-powered шоппинг гарын авлага гаргажээ. (TC)

  • Atlassian-н Rovo AI нийтэд нээлттэй болжээ (EP)

ЭНЭ 7 ХОНОГ:
СОШИАЛ МАРКЕТИНГИЙН ТӨЛӨВЛӨГӨӨНД ТУСГАХ ӨДРҮҮД 

  • 10 сарын 14: International E-Waste Day / World Standards Day

  • 10 сарын 15: Global Handwashing Day / International Day of Rural Women

  • 10 сарын 16: World Food Day / World Spine Day / Global Dignity Day / Global Ethics Day / Global Cat Day.

  • 10 сарын 17: World Values Day / International Credit Union Day / International Day for the Eradication of Poverty

  • 10 сарын 18: World Menopause Day

  • 10 сарын 19:  International Gin and Tonic Day / International Sloth Day / International Repair Day.

  • 10 сарын 20: World Toy Camera Day / World Osteoporosis Day / International Chefs Day / World CRISPR Day.