Бид 7 хоногт хамгийн багадаа 2-3 маркетингийн шинэ мэдээлэл хүргэдэг.
Харин энэ удаад таны анхааралд заавал байх ёстой дижитал маркетингийн хэрэгслүүдийг нэгтгэн танилцуулж байна.
Нөхөрсөг сануулга: Bolorsoft-н Egune Chat болон ErdemAI хэмээх хиймэл оюун ухааны туслахууд өнгөрсөн 7 хоногт нээлтээ хийсэн бөгөөд бид өмнөх дугаартаа эдгээр AI туслахуудыг туршиж үзсэн үр дүнгээ танилцуулсан. Та бүхэн эндээс уг хиймэл оюуны туслахуудын хийсэн ажилтай танилцаарай 😀 .
Дижитал маркетингийн хэрэгслүүдийн талаар гэснээс бид manychat чатбот үйлчилгээ болон bitrix24 CRM нэвтрүүлэх үйлчилгээг байгууллагуудад санал болгодог шүү.
Дижитал маркетингийн хэрэгслүүд:
ЭНЭ ДУГААРЫН СПОНСОР:
4-Р САРЫН ТУРШ 40 БЭЛЭГТЭЙ ХҮРГЭЛТ!

Бургер кингийн “4-Р САРЫН ТУРШ 40 БЭЛЭГТЭЙ ХҮРГЭЛТ” урамшуулал үргэлжилж байна!
4-р сарыг дуустал, Бургер Кинг Монголиа-н www.burgerking.mn вэб хуудас болон 7777-3030 дугаарт захиалга өгөн, бэлгийн эзэн болоорой. Дараах бэлгүүд эзнээ хүлээж байгаа шүү:
- Play Station 5 
- Ухаалаг гар утас 
- Таблет 
- Ухаалаг цаг 
- Michel & Amazonka-ийн футболк 
- Бэлгийн карт 
Яг одоо бургерээ хүргүүлж аваад, азтан болцгооё!
- Онлайн захиалга: www.burgerking.mn 
- Хүргэлтийн утас: 7777-3030 
ДИЖИТАЛ МАРКЕТИНГИЙН ХЭРЭГСЛҮҮД
Сурталчилгаа үүсгэхэд хэрэг болох👇
- Frame: Хэрэв та видео сурталчилгаа ялангуяа TikTok маркетинг дээрээ анхаарлаа төвлөрүүлж байгаа бол энэ хамгийн шилдэг нь. 
- Foreplay: Сурталчилгааны бриф үүсгэх, сурталчилгаа хадгалах гээд маш олон функц бүхий интерактив хэрэгсэл + сурталчилгааны сан. 
- Archive: Хүмүүсийн бүтээсэн UGC контентуудыг цуглуулах, олоход зориулсан хэрэгсэл. 
- Copy AI: Олон төрлийн хэрэглээтэй ч Мета сурталчилгааны текст бэлтгэх, сошиал медиа постын тайлбар бичихэд хамгийн тохиромжтой. 
- Creatopy: Төлбөртэй сурталчилгаа хийдэг маркетеруудад зориулсан Canva гэхэд болно. 
- SuperSide: Маркетерууд загвар дизайны ажил шаардлагатай бол энд хийдэг хүмүүстэй нь холбогдож болно. 
ЯГ ОДОО БҮРТГҮҮЛЭЭД СУРГАЛТАА ЭХЭЛ!
Зөвхөн энэ сард манай байгууллагын зохион байгуулдаг онлайн сургалтанд 79%-н хөнгөлөлттэй үнээр суралцах боломжтой. Мөн манай хамт олны бэлтгэсэн Фэйсбүүк маркетингийн талаар А-Я цахим ном бүх суралцагсдад ҮНЭГҮЙ!
Түүнээс гадна: Сошиал медиа, интернэт маркетингийн онлайн сургалтын хөтөлбөрт Facebook маркетинг, Facebook бүүст-төлбөртэй сурталчилгаа, Мэссэнжер чатбот, Пост, Рийлс бэлтгэл, Instagram маркетинг сэдвүүдээр бэлтгэсэн цуврал видео хичээлүүдийг 6 сарын хугацаанд үзэх боломжтой.
ДИЖИТАЛ МАРКЕТИНГИЙН ХЭРЭГСЛҮҮД
Газардах хуудас бүтээх 👇
- Drawkit - Үнэгүй зургийн сан, долоо хоног бүр шинэчлэгддэг. Технологийн эсвэл вэбийн чиглэлийн үйлчилгээнд хэрэглэх газардах хуудас бүтээх гэж байгаа бол эндээс хэрэгтэй зүйлсээ олно шүү. 
- Unblust - Үнэгүй mockup, макет, зураг авах боломжтой. 
- SaaS Landing Pages - SaaS аппдаа зориулсан газардах хуудасны санаа авах бол эндээс. 
- Greatlandingpagecopy - Өмнөхөөс өөр олон төрлийн газардах хуудасны дизайны санаа олж авах газар чинь энэ. 
- Olly from RMLP - Газардах хуудас бүтээх талаар болон өөрийн газардах хуудсаа шүүмжлүүлэх бол. 
- Click Funnels - Сонирхолтой, үр дүнтэй газардах хуудас бүтээх болон өөр олон функцуудтай. 
- Milkshake - Хэрэв та контент бүтээгч, жижиг бизнес эрхлэгч аль нь ч байсан энэ програмыг ашиглан газардах хуудас хялбар үүсгэх боломжтой. 
- Carrd - Нэг хуудастай газардах хуудас бүтээх хамгийн түгээмэл ашиглагддаг хэрэгсэл. 
ДИЖИТАЛ МАРКЕТИНГИЙН ХЭРЭГСЛҮҮД
Хэрэглэгчийн үйлдэл, өрсөлдөгчдийн үйл ажиллагааг хянах👇
- Hexowatch - Өрсөлдөгчийнхөө вэб сайтдаа хийсэн өөрчлөлтийг хянаж байх гайхалтай эд. 
- Hotjar - Вэб дээрх хэрэглэгчийн үйлдлийг хянах OG маркетингийн платформ, томоохон бизнесүүдэд тохиромжтой. 
- Crayon - Бизнесийн өрсөлдөгчийн хийж буй өөрчлөлт, шинэлэг зүйлсийг хянах хэрэгсэл. 
- Microsoft Clarity - Контент бүтээгчид, жижиг бизнесийн хувьд тун хэрэгтэй зүйл. Үнэ төлбөргүй, хялбар, ойлгомжтой. 
ЭНЭ ДУГААРЫН СПОНСОР:
4-Р САРЫН ТУРШ 40 БЭЛЭГТЭЙ ХҮРГЭЛТ!
Бургер кингийн “4-Р САРЫН ТУРШ 40 БЭЛЭГТЭЙ ХҮРГЭЛТ” урамшуулал!
4-сарын 15-наас 4-р сарын 30-г дуустал хугацаанд хүргэлтийн захиалга бүр 1 сугалаатай. Яг одоо бургерээ хүргүүлж аваад, азтан болцгооё!
- Онлайн захиалга: www.burgerking.mn 
- Хүргэлтийн утас: 7777-3030 
ДИЖИТАЛ МАРКЕТИНГИЙН ХЭРЭГСЛҮҮД
Контент маркетинг 👇
- SparkToro - Зорилтот хэрэглэгчдийн судалгааны хамгийн шилдэгүүдийн нэг. 
- Ahrefs - SEO хэрэгслүүдийн дундаа хамгийн мундаг нь гэж болно. 
- Hemingway Editor - Сонирхолтой, үр дүнтэй контентын агуулга бэлтгэх бол хэрэгтэй зүйл. 
- Animalz - Контент маркетингийн зарчмуудын талаарх хамгийн баялаг мэдээлэл бүхий номын сан л гэсэн үг. 
- TinyWow - Маркетеруудад хэрэгтэй вэбийн, SEO болон бусад контент оновчлолын маш олон хэрэгслүүдийг эндээс олж болно. 
- Alt Text Magic - alt text бичих бол энд үнэгүй хэрэгсэл байна. 
ДИЖИТАЛ МАРКЕТИНГИЙН ХЭРЭГСЛҮҮД
Сошиал медиа, коммунити менежмент 👇
- ContentIn - LinkedIn контент үүсгэх хиймэл оюун, пост төлөвлөлтийн хэрэгсэл. 
- Dash Hudson - Өгөгдөл, үр дүнгийн аналитик функцууд нь хамгийн шилдэгт тооцогдох сошиал медиа менежментийн хэрэгсэл. 
- Plot - Шинэхэн сошиал медиа менежментийн платформ бөгөөд тэд маркетеруудад хэрэгтэй зүйлс, шинэ чиг хандлагыг санал болгодог. 
- Mighty Networks - Коммунити үүсгэх, удирдах бол хамгийн хэрэгтэй нь энэ. 
- CapCut - Сошиал медиа менежерүүдийн хувьд хамгийн шилдэг видео бүтээх, засварлах хэрэгсэл. 
- Thumbnail AI - YouTube видеонд хавтас зураг хэрэгсэл. 
- Brand24 - Өргөн хүрээний сошиал мэдээлэл цуглуулах бол энэ хэрэгтэй платформ. 
- Klap - Урт бичлэгийг богино видео болгоход зориулсан хиймэл оюун ухаан ашигладаг видео засварлах платформ. 
- ManyChat - Instagram DM болон Facebook мессенжерийг маркетингт ашиглан, автоматжуулах бол хамгийн шилдэг нь. 
ДИЖИТАЛ МАРКЕТИНГИЙН ХЭРЭГСЛҮҮД
Имэйл маркетинг 👇
- ConvertKit & Beehiiv - Хэрэв та контент бүтээгч бөгөөд имэйл мэдээллийн товхимол гаргахад анхаарлаа төвлөрүүлж байгаа бол энэ 2-г алийг нь ч ашигласан болноо. Convertkit нь илүү олон маркетингийн функцуудтай бол Beehiiv контент бүтээгчийн хувьд хэрэгтэй функцууд илүү. 
- MailModo - Бага зардалтай ч маш олон хэрэгтэй функцуудтэй. 
- Really Good Emails - Имэйл маркетингийн гайхалтай санаа авах жишээнүүдээр дүүрэн. 
- Klaviyo - Цахим худалдааны хувьд хамгийн шилдэг имэйл маркетингийн платформ. 
- Ortto - Ortto Klaviyo-н оронд ашиглаж болохуйц хүчирхэг платформ. 
ДИЖИТАЛ МАРКЕТИНГИЙН ХЭРЭГСЛҮҮД
Өсөлтийн маркетинг 👇
- Maxymizely - Вэб хуудасны туршилт хийх, хувиргалтын түвшинг нэмэгдүүлэхэд хэрэглэх маркетингийн хэрэгсэл. 
- Prompt Folder - Өөрийн түгээмэл ашигладаг ChatGPT заавруудыг энд хадгалж, мөн тренд болж буй заавруудыг олж авч болно. 
ДИЖИТАЛ МАРКЕТИНГИЙН ХЭРЭГСЛҮҮД
Жижиг дунд бизнесийн маркетинг 👇
- Checklist Design - Сошиал медиа маркетинг хийж эхлэх гэж байгаа бол хяналтын хуудастай болж авах хамгийн эхний алхам шүү. 
- Removal AI - Зургийн фоныг салгах хэрэг гардаг л биз дээ. 
- Librestock - Үнэгүй зургийн сан боловч өөр бусад олон зургийн сангаас таны хүссэн зургуудыг олоод өгдөг. 
- Awesome Open Source - Үнэгүй зүйлс, цуглуулга гээд хэрэгтэй зүйлсээр дүүрэн. 
- Framer - Хиймэл оюун ухаанд тулгуурласан хялбар вэб хуудас бүтээгч. 
- FounderPal - Гарааны бизнес эрхлэгчид, жижиг бизнесийн байгууллагуудын хувьд хэрэгтэй маркетингийн хэрэгслүүдийн сан. 
- Notifier - Зардал багатай сошиал медиа түлхүүр үгээр хянах платформ. 
- Buffer - ЖДҮ-д зориулсан ашиглахад хялбар сошиал медиа менежментийн платформ. 
79% ХӨНГӨЛӨЛТТЭЙ ҮНЭЭР ЯГ ОДОО:
"FACEBOOK СУРТАЛЧИЛГАА, ИНСТАГРАМ МАРКЕТИНГ, РИЙЛС, ЧАТБОТ" ОНЛАЙН СУРГАЛТ Яг одооноос хамрагдах боломжтой!
ДИЖИТАЛ МАРКЕТИНГИЙН ХЭРЭГСЛҮҮД
Санаа гаргах, сторителлинг 👇
- Concepting Drills: Бүтээлч санааг агшин зуурт гаргахад туслана. 
- Pip Decks: Маркетингийн мэргэжилтнүүдийн хувьд санаа гаргах, стратеги боловсруулах болон бусад зүйлд ашиглахад тохиромжтой. 
- MidJourney: Төрөл бүрийн маркетингийн концепт гаргахад сторибоард бүтээхэд зүгээр шүү. 
- Tome AI: Уйтгартай илтгэл, кейс судалгаа энэ тэрийг сонирхолтой түүх болгон хувиргах эд. 
- Miro: Төлөвлөлт, стори зураглал хийхэд хэрэгтэй. Зуу, зуун бэлэн фреймворк, стратеги моделиудтай. 
ДИЖИТАЛ МАРКЕТИНГИЙН ХЭРЭГСЛҮҮД
Нөлөөлөгчийн маркетинг 👇
- CreatorIQ - Контент бүтээгчид, нөлөөлөгчдийн талаарх мэдээлэл цуглуулах, нөлөөлөгчийн маркетингийн үр дүнг хянах шилдэг платформуудын нэг . 
- Fohrо - Нөлөөлөгчийн маркетингийн кампанит ажлыг удирдахад хялбар хэрэгсэл. 
- Hypeauditor - Нөлөөлөгчийн маркетингийн багтаа үр дүнгээ харах, хэрэгтэй нөлөөлөгчийг олох гэх мэт хэрэгсэл олж өгье гэвэл энэ л байна. 
- InfluenceGrid - TikTok болон Instagram-н нөлөөлөгчдийн хайлтын систем. 
- Aspire - Хамгийн том нөлөөлөгчийн маркетингийн платформ бөгөөд томоохон маркетингийн багууд эсвэл томоохон төсөвтэй кампанит ажилд тохиромжтой. 
ДИЖИТАЛ МАРКЕТИНГИЙН ХЭРЭГСЛҮҮД
Зорилтот хэрэглэгчдийн судалгаа 👇
- TikTok Audience Insights - ТикТок дээр яг юу болж байгааг мэдэж авъя гэвэл бодит хэрэглэгчийн өгөгдлийг эндээс л авна. 
- Shopify Audiences - Shopify-н цахим худалдааны маркетеруудад зориулсан зорилтот хэрэглэгчдийн судалгааны хэрэгсэл. 
- Glimpse - Google Trends-ийн сайжруулсан хувилбар гээд ойлгочих. 
- Consensus AI - Судалгааны ажлын хайлтын систем, хэрэглэгчийн судалгаа, маркетингийн туршилтуудын үр дүнг эндээс олж чадна. 
ДИЖИТАЛ МАРКЕТИНГИЙН ХЭРЭГСЛҮҮД
Маркетингийн өгөгдөл👇
- Supermetrics - Маркетингийн өгөгдлийг удирдах, чухал ач холбогдол бүхий атрибут хийх шилдэг платформуудын нэг . (хямд хувилбар: Windsor) 
- Triple Whale - Цахим худалдааны маркетерүүдийн хувьд атрибут үүсгэх шилдэг платформ. 
- Northbeam - Мөн л атрибут үүсгэх шилдэг платформ. 
ДИЖИТАЛ МАРКЕТИНГИЙН ХЭРЭГСЛҮҮД
B2B маркетинг 👇
- Wynter - B2B зах зээлд зорилтот хэрэглэгчдийн судалгаа хийх платформ. 
- Mutiny - Вэб хуудсаа үр дүнгийн үзүүлэлтийг нь сайжруулан оновчлох бол хэрэгтэй зүйл. 
- LinkedIn Sales Navigator - LinkedIn-н B2B маркетеруудад барьж буй бэлэг. 
Та энэхүү сургалтанд хамрагдсанаар:
Сошиал медиа, интернэт маркетингийн онлайн сургалтын хөтөлбөрт Facebook маркетинг, Facebook бүүст-төлбөртэй сурталчилгаа, Мэссэнжер чатбот, Пост, Рийлс бэлтгэл, Instagram маркетинг сэдвүүдээр бэлтгэсэн цуврал видео хичээлүүдийг 6 сарын хугацаанд үзэх боломжтой.



